Сурагчдыг утга зохиолын ертөнцөөр аялуулж байна
Соёл, урлагийн газраас “Монгол бахархал” бүтээлч сарын аян зарласан бөгөөд үүний хүрээнд улс орон даяар соёл, урлаг, спорт, боловсролын чиглэлээр олон талт арга хэмжээнүүд зохион байгуулж буй билээ. Тухайлбал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулан Дархан-Уул аймагт “Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчений түүхэн романууд ба түүний роман туурвилд оруулсан хувь нэмэр” лекцийг хүүхэд, залууст толилуулж, түүний намтар, уран бүтээлийг сурталчилсан байна.
2025-11-11
Цаг хугацааг “эвдсэн” Кристофер НОЛАН
Ноён Нолан ярилцлагын нэвтрүүлэгт оролцож байж л дээ. Гэтэл нэгэн үзэгч “Миний амьдрал яг л Кристофер Ноланы кино шиг. Юу гээч нь болоод байгааг би огтхон ч ойлгодоггүй” хэмээсэн зурвас илгээж.
2025-11-11
Их хэмжээний валют хилээр гаргаж байсан хүмүүсийг баривчлав
Зохион байгуулалттайгаар их хэмжээний валют хил давуулан харь улсад гаргадаг бүлэг хүнийг тагнуулын байгууллагынхан илрүүлсэн талаар өчигдөр олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдаж эхлэв. Тэднийг энэ сарын 6-нд саатуулсан бөгөөд нэг удаа гэхэд л 2-3 сая ам.доллар хилээр авч гардаг тухай тодотгоод буй юм. Энэ бүлгийнхэн өнгөрсөн хугацаанд 700 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют хилээр гаргасныг урьдчилсан байдлаар тогтоосон гэнэ.
2025-11-11
Сэтгүүлч Б.Батцэцэг Соёлын сайд асан Ч.Номинг АТГ-т шалгуулахаар хандлаа
Сэтгүүлч Б.Батцэцэг ССАЖЗ-ын сайд Ч.Номинг АТГ-т шалгуулахаар өгчээ. Энэ тухайгаа тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчилна гээд гаргасан зардлыг нь холбогдох албан тушаалтнаас нь авахаар удаа дараа мэдээлэл авах гэж хөөцөлдсөн. Энэ талаар хангалттай мэдээлэл авч чадаагүй. GoMongolia, WeMongolia гээд хоёр ажил байгаа юм.
2025-11-11
ХСҮТ-ийнхөн доноруудаа “халамжлав”
Элэгний мэс засалд орсон доноруудын эрүүл мэндийн өдөрлөгийг Хавдар судлалын үндэсний үндэсний төвд өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Тус өдөрлөгт нийслэл болон орон нутгийн 90 орчим донор оролцож, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, хөдөлгөөн засалч, сэтгэл засалч, хоол зүйчдээс зөвлөгөө, мэдээлэл авсан байна.
2025-11-11
Дэлхийн шилдэг их сургуулиудаас 50 хувийн тэтгэлэг авсан ч БЗС-гийн шалгуурт тэнцээгүй гэв
Боловсролын зээлийн сангийн (БЗС) сонгон шалгаруулалт нээлттэй бус, тус сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа нь үүрэгт ажилдаа тэнцэх¬гүй хэмээн зарим иргэн өчигдөр мэдээлэл хийв. Тодруулбал, О.Сийлэгмааг Хүний эрхийн үндэсний комисс болон Боловсрол, шинжлэх ухааны яамны Ёс зүйн дэд хороо зэрэг долоон байгууллагаас хууль зөрчсөн хэмээн үзсэн ч өөрөө үл зөвшөөрч, үүрэгт ажлаа гүйцэтгэж байгааг иргэд эсэргүүцэж байна гэж тэд хэллээ.
2025-11-11
Салбарын хуулийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хэрэгцээ, шаардлагатай уялдуулна
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сард анх удаа хуралдсан юм. Ажлын хэсгийнхэн 1997 онд баталсан уг хуулийг цаг уур, орчны шинжилгээний салбарын олон улсын чиг хандлага, техник технологийн шинэчлэл, нийгэм, эдийн засгийн салбаруудын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх хэрэгцээ, шаардлагатай уялдуулан сайжруулахаар ажиллаж буй. Үүний хүрээнд хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн бөгөөд шинэчилсэн найруулгын үзэл баримтлал төслийг боловсруулжээ.
2025-11-11
Томууны А хүрээний вирус бүртгэгдэж байна
Улсын хэмжээнд томууны А хүрээний вирус алаг цоог бүртгэгдэж эхэлснийг эрүүл мэндийн байгууллагуудаас сэрэмжлүүллээ. Энэ нь томууны улирал эхэлж буйн дохио аж. Тиймээс II, III шатлалын эмнэлгүүдийн зарим нь томуу, томуу төст зургаан төрлийн өвнийг илрүүлэх түргэвчилсэн оношлуур ашиглаж байгаа гэнэ. Уг тестээр томууны А, В хүрээний H1N1, H3N2, “Ковид-19”, адено, рино, MP зэрэг вирусийг ялган оношилж байна.
2025-11-11
Тэнгэрт асрагч хийх эмэгтэйчүүдийг урьж байна
“Агаарын авга эгч” гэсэн шинэ ажлын байр бий болгож буйгаа Хятадын агаарын тээврийн компани зарлав. Онгоцонд хүүхэд харж, асрах үүрэгтэй эмэгтэй нь 25-40 настай, гэрлэсэн, ээж болсон байх шаардлагатай бөгөөд ийм тохиолдолд давуу эрх олгоно. Хятадын “Spring аirlines” компани өнгөрсөн сарын 22-нд ийм зар түгээсэн бөгөөд “South China morning post” сонинд мэдээлснээр ийм эмэгтэйчүүд амьдралын өргөн туршлагатай, зорчигчдод ялангуяа хүүхэд, ахмад настнуудад ээлтэй байх талаас нь ингэж шийдсэн гэжээ.
2025-11-10
Сүргээсээ хоцорсон хунг Хар ус нуурын тохойд өвөлжүүлнэ
Манай оронд дөрөвдүгээр сараас эхлэн усны шувууд ирж, есдүгээр сарын сүүлчээс нүүдэллэж, дулаан орныг зорьцгоодог. Нүүдлийн шувууд нутаг буцах хугацаа цаг агаараас шалтгаалан харилцан адилгүй байдаг аж. Тэгвэл өнөө жил усны шувууд харьцангуй орой нутаг буцсан бөгөөд Увсад гэмтлийн улмаас сүрэгтэйгээ хамт “харьж” чадаагүй нэгэн хун үлдэж хоцорчээ. Тус аймгийн Өмнөговь сумын байгаль хамгаалагч түүнийг аюулгүй газарт хүргэсэн гэнэ.
2025-11-10