Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нэг хоногт 6-45 насны долоон хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр энэ сарын 7-8-нд шилжих шөнө гурван өрхийн долоон иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт нэг өрхийн хоёр, Налайхад мөн нэг гэр бүлийн хоёр, Чингэлтэйд нэг айлын гурван иргэн угаартсан дуудлага, мэдээлэл ир­жээ. Тэд 6-45 насных бөгөөд дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, нэг иргэнд гэрт нь зөвлөгөө өгсөн бол хүнд хэлбэрээр хордсон хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлсэн гэнэ.
16 цаг 42 мин

Хэргийн газрыг 3D-гээр дүрслэх төхөөрөмжийг анх удаа нэвтрүүлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэс хэргийн газрын ул мөрийг гурван хэмжээст дүрслэлээр хя­нах өндөр нарийвчлал бүхий төхөөрөмжтэй болжээ. Тодруулбал, хэргийн газрын үзлэгийн нарийвчлал, түүний бодит байдлыг нэмэгдүүлэх, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шинэ түвшинд гаргаж, виртуал орчинд нотлох баримтыг бүрэн хэмжээгээр дахин сэргээх боломжтой болсныг мэргэжилтнүүд онц­лов. Түүнчлэн эл төхөөрөмж улсын хэмжээнд анх удаа нэвтэрч буй нь энэ аж.
Уржигдар 18 цаг 00 мин

“Дата эрх чөлөө”-нд саатаарай

Олон улсын авлигын эсрэг өдрийг тохиол­­дуулан “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагынхан “Дата эрх чөлөө V” үзэсгэлэнг “Norphei art” галерейд маргааш зохион байгуулах нь. Эл үзэсгэлэнг өнөө жил “Иргэдийн хяналт, оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд тав хоногийн турш олны хүртээл болгох аж. “Дата эрх чөлөө V” үзэсгэлэнгийн хүрээнд улс төрийн намуудын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал, сонгуулийн мар­гааныг үр дүнтэй шийдвэрлэж буй, эсэх, 2024 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн телевизүүд ба зардал зэрэг мэдээллийг нэг дор толилуулахаараа онцлогтой. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас “Нээлттэй нийгэм” форумын дэмжлэгтэйгээр эл үзэсгэлэнг 2021 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм.
Уржигдар 17 цаг 30 мин

“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана

“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана
Уржигдар 16 цаг 37 мин

ТАНИЛЦ: АИ-92 автобензиний импортын нөхцөл байдлын мэдээлэл

АИ-92 автобензиний импортын нөхцөл байдал
Уржигдар 15 цаг 42 мин

Хувцас бурхан, бие чөтгөр

Хямд төлөв хувцас улс төрчдийг олон тү­ мэнд ойр дөт харагдуулдаг гэдэг. Төрийн удирдагчдын хэв маяг нь индэр дээрээс хэлж буй уран гоё уриалгаас нь илүү хүчтэй улс төрийн зэвсэг болдог. Олон жилийн өмнөх хувьсгалын үед ч, мэдээлэлд толгой эргэсэн өнөө цагт ч төлөв төвшин байдал итгэл төрүүлж, сонгогчид, улс төрчид хоёрын зайг ойртуулж “Би бол та нарын л нэг” гэж шивнэх шиг болдог байна. Чухам тийм учраас Махатма Ганди Британийн хаанд бараалхахдаа даруухан нөм­рөгтэй байсан бол Владимир Ленин ёслолын хувцсаа ердийн хүрэм, эрүү малгайгаар сольж, Жон Кеннеди бүрх өмсөхөөс татгалзаж, Александр Окасио-Кортес өмсөх хувцсаа хямд бараатай дэлгүүрээс худалдаж авч байжээ.
Уржигдар 15 цаг 00 мин

Ч.Хүрэлбаатар: Манай улсын хувьд гуравдагч хөрөнгө оруулагч чухал

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр эхэллээ.
Уржигдар 14 цаг 34 мин

“Хилийн шилжилт болон дижитал шинэчлэл чухал”

Дэлхий даяар далайд гарцгүй 44 орон байдгаас 32 нь хөгжиж буй улс аж. Эдгээр улсад тээврийн өртөг өндөр, үүнээс үүдэлтэй өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр, төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн бөгөөд ихэнх нь буурай хөгжилтэй гэнэ. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын бараа, бүтээгдэхүүн дунджаар 1370 км газрыг туулж далайн боомтод хүрдэг гэсэн статистик бий.
Уржигдар 14 цаг 30 мин

Аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн ёс зүйн салбар хороо байгуулна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн холбоодын төлөөлөл хамтран хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажлын ёс зүйн хорооны гишүүн, шинжээч нарыг чадавхжууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд уг дүрмийг мэргэжлийн холбоодтой зөвшилцөн батлахаар заасны дагуу өнгөрсөн онд баталсан байна. Үүнийг хэрэгжүүлэх, хяналт тавих, олон нийтэд хүргэх үүрэг бүхий Ёс зүйн үндэсний хороог эрүүл мэнд, шүүх, боловсрол, халамж, хүүхэд хамгааллын салбарын нийгмийн ажилтныг оролцуулан 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ онд байгуулжээ.
Уржигдар 14 цаг 00 мин

Хөдөө аж ахуйн салбарт Австралитай хамтран ажиллах боломжтой

ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төв, Ургамал хамгааллын газар зэрэг байгууллагын төлөөлөл Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн хөгжлийн хурдасгуур, Байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт” төслийн олон улсын зөвлөхүүд буюу Австралийн мэргэжилтнүүдтэй өнгөрсөн баасан гарагт уулзан, санал солилцжээ. Олон улсын төслийн зөвлөхүүд Австралийн мал аж ахуйн салбарын тогтолцоо, зохион байгуулалтын талаар танилцуулсан байна. Тус улсын хөдөө аж ахуйн салбар нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд мах болон малын экспортоор дэлхийд тэргүүлдэг аж.
Уржигдар 13 цаг 30 мин

Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр М.Мөнхбатыг сонгожээ

Хуульчдын VI их хурал өнгөрсөн бямба гарагт болж, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Мөн зөвлөлийн гишүүдээ батламжилж, холбооны ерөнхийлөгчийн цалингийн хэмжээнд өөрчлөлт оруулан, гишүүдийн татварыг нэмэх, холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Уржигдар 13 цаг 00 мин

Дөрвөн хүн тутмын нэг нь хүрээлэн буй орчноос шалтгаалсан өвчлөлөөр нас барж байна

ЭМЯ-наас уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шилжих зорилт тавин, үүний хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалтад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох дэлхий нийтийн чиг хандлага, бодлого, эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй бэрхшээл, туршлага, уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй тогтолцоог нэвтрүүлэх арга замыг эрэлхийллээ.
Уржигдар 12 цаг 30 мин

Авлига авах эрсдэл өндөр 50-70 байцаагчийг өөрчилнө

Засгийн газраас нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулсан. Үүний хүрээнд гааль, татварын байгууллагуудад хяналт, шалгалт хийж, авлигын олон ноцтой хэрэг илрүүлсэн байна. Тодруулбал, нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.
Уржигдар 12 цаг 00 мин

МҮОНРТ-ийн албадан хураамжийг зогсоох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн (МҮОНРТ) үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөрт албадан суулгаж буй зохицуулалт нь хүмүүсийн сонголт, эрх чөлөөг зөрчиж байна гэж иргэн М.Орхон үзэж, үүнийг зогсоох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ.
Уржигдар 11 цаг 00 мин

“Татварын өршөөл үзүүлэхгүй”

УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа.
Уржигдар 10 цаг 00 мин

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга эхэллээ

Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг тус компанийн үнэт цаасыг зах зээлд гаргахад Монголын ипотекийн корпорац, Улаанбаатар үнэт цаасны бирж, TDB Securities SC зэрэг байгууллага хамтран ажиллажээ.
2025-12-07

Харшийн сүлд модны наадмыг цуцлав

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг харшийн сүлд модны наадмыг энэ жил цуцалж буйгаа Монголын хүүхдийн ордноос мэдэгдэв.
2025-12-07

“Apple” компани ирэх намар “iPhone 18” гар утсаа худалдаанд гаргаж магадгүй

“iPhone” утасны борлуулалт ирэх жил 4.2 хувиар буурна гэв. Тодруулбал, АНУ-ын Массачусеттс мужид төвтэй, технологийн зах зээлийн судалгаа, шинжилгээний IDC байгууллагаас 2026 оны дэлхийн гар утасны борлуулалтын урьдчилсан тайланг танилцуулсан. Үүнд “Apple” компанийн ирэх намар худалдаанд гаргаж магадгүй хэмээх “iPhone Air 2”, “iPhone 18 Pro”, “iPhone 18 Pro Max”, “iPhone Fold”, “iPhone 18e” загварын талаар дурджээ. Одоогоос зургаан жилийн өмнө тус компани “iPhone 11”, “11 Pro”, “11 Pro Max”-ийг нэг дор танилцуулснаас хойш нэг загварын олон хувилбарт төдийлөн ач холбогдол өгөөгүй юм. Харин “iPhone 18” нь “Apple”-ийн түүхэн дэх хамгийн жижиг төдийгүй хүчирхэг загвар болж магадгүй талаар тайланд онцолсон байна.
2025-12-06