Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-05

Хүнс, тэжээлийн дэмжлэгийг 4000 төгрөгөөр нэмжээ

Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх журмыг өнгөрсөн есдүгээр сард шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Үүний дагуу нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэний мэдээллийг шинэчлэн боловсруулсан байна.
2025-12-05

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, 2026 онд нийслэлийн төсөвт 4,625.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон. Ингэхдээ нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.
2025-12-05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.
2025-12-05

“Лексус” загварын автомашины жолооч гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж, гэмтээжээ

Чингэлтэй дүүргийн нутагт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн байна” гэх дуудлага уржигдар цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад “Лексус” загварын автомашины жолооч явган хүний гарцтай хэсэгт зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн байна. Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны Мөрдөн шалгах хэлтэст уг хэргийг шалгаж буй.
2025-12-05

“Сарын хэрэглээний 193 500 тонн шатахуун захиалсан”

Шатахууны хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор өчигдөр АМГТГ-аас мэдээлэл өгөв. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг, худалдан авалтын 95 хувь нь ОХУ-д ногддог билээ. Тэгвэл энэ сард АИ-92 авто бензин 62 700, дизелийн түлш 130 000, АИ-95 1560 тонныг худалдан авахаар захиалсан гэнэ.
2025-12-05

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хүмүүсийг тагнуулынхан баривчлав

Тагнуулын байгууллагын эх сурвалжууд “Олон жил янз бүрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хүмүүсийг саатуулсан нь үнэн” гэдгийг баталсан юм.
2025-12-05

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.
2025-12-05

“Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг өнөөдөр дэлгэнэ

Зүймэл даавуун урлалын төвийг үүсгэн байгуулсны 21 жилийн ойг тохиолдуулан “Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей” арт галерейд өнөөдөр дэлгэх нь. Хоёр хоногийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд дэлхийд цор ганц, хамгийн том өлзий хээ тэргүүтэй зүймэл урлалын 150 гаруй бүтээлийг олны хүртээл болгох юм. Тус өлзий хээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон дэлхийн 20 орны гар урлаач хамтран бүтээжээ.
2025-12-05

Алслагдсан сумдын эмнэлэгт зөөврийн ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат олгов

Алслагдсан сумдын эмнэлэгт зөөврийн ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат олгов
2025-12-05

Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг Монголбанк 12-р сарын 11-нд хэлэлцэнэ

Улсын хэижээнд 294.4 мянган ахмад тэтгэврийн зээлтэй байна. Зээлтэй ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6%-г зээлийн төлбөрт суутгуулж, үлдсэн 17%-ийн орлогоороо эм тариа, ойр зуурын хэрэгцээгээ хангахад хүрэхгүй байгаа аж.
2025-12-05

Т.Сумъяабазар: Хэн нэгнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүж, хариуцлага оноож, хэлмэгдүүлж болохгүй

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14-д заасан худал мэдээлэл тараах заалт нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг зөрчсөн гэж дүгнэж, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эл заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
2025-12-05

Умайн хүзүүний хавдрыг орчин үеийн аргаар эмчлэх технологийг зааж байна

“Умайн хүзүүний өмөн, урьдал эмгэгийг кольпоскопи болон цахилгаан гогцоогоор өөлөх мэс ажиллавар”-ын аргыг эзэмшүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтыг ХСҮТ-д зохион байгуулж байна. Сургалтыг АНУ-ын Техасын их сургуулийн МД Андерсоны хавдрын төв, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд удирдан явуулж буй аж. Умайн хүзүүний хавдрын нийт тохиолдлын дөрөвний нэг нь Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгддэг. Үүний 90 орчим хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад тохиолдож байгааг тус сургалтын үеэр мэдээллээ.
2025-12-05

“Улаанбаатарт харааны бэрхшээлтэй битгий хэл, эрүүл хүн ч алхахад бэрх”

“Та Улаанбаатар хотын гудамжаар нүдээ аниад ганцхан минут алхаад үзээ­­­­­рэй. Тав алхахгүй л бүдэрч унана. Бид үргэлж ийм нөхцөлд амьдарсаар ирсэн. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан яв­­ган зам нь хамгийн их халтирдаг. Бас саад тотгор ихтэй” хэмээн өгүүлэх эмэгтэйг Х.Са­­ранцацралт гэдэг. Тэрбээр авто ослын улмаас 2010 онд хараагаа алдсан бөгөөд хүндээ ээлгүй нийслэлийн зам, талбайгаар бие даан зор­­чих болгондоо энэ мэт олон эрсдэлтэй нүүр тулсаар буй иргэдийн төлөөлөл юм.
2025-12-05

27 000 ам.долларын хахууль авч байсан татварын байцаагчийг үйлдэл дээр нь саатуулжээ

Нийслэлийн Татварын газрын байцаагч А.Бадамыг бусдаас их хэмжээ­­­ний хахууль авч байх үйлдэл дээр нь уржигдар орой АТГ-ынхан саатууллаа. Тус газрын Татварын хяналт, шалгал­­тын хэлтсийн улсын байцаагч тэрбээр 27 700 ам.доллар буюу Монголбанкны тухайн өдрийн ханшаар 100 орчим сая төгрөг албан өрөөндөө авч байсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байна. Хуулиар тогтоосон татвараа төлөлгүй өр төлбөр, хүү алданги нь олон тэрбум төгрөгт хүрсэн нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас төлөх хэмжээг нь багасгаж өгнө хэмээн амлаж дээрх мөн­­гийг авсан гэнэ.
2025-12-05

АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ш.Ганхуяг 2.7 тэрбумын хахуулиа үл хөдлөх хөрөнгө болгосон уу

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуягийг 2.7 тэрбум төгрөгийн хахууль “Зөв зүг” ХХКийн эцсийн өмчлөгч Эдвард Сүрэнгээс авсан хэрэгт холбогдуулж АТГ-ын Мөрдөн шал­гах хэлтэст шалгаж байна.
2025-12-05

"Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа" төсөл хэрэгжүүлнэ

"Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа" төслийн нээлт өнөөдөр Русский дом-д боллоо.  Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улсын Ховд аймгийн Манхан сумаас Оросын Бийск Алтайн хязгаарт 1200 тэмээн цуваагаар фронтод хүмүүнлэгийн тусламж хүргэсэн. Төслийн хүрээнд Монголын ард түмний эр зоригийг сурталчлан таниулах, элэг нэгт улсуудын харилцан туслалцаж ирсэн түүхэн дурсгалыг мөнхжүүлэх зорилготой юм. 
2025-12-04

Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ
2025-12-04