Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дэлхийнхэн зөөлөрч байна

Сүүлийн үед олон орны Засгийн газар хү­рээлэн буй орчин, амьтан ургамлын та­лаарх бодлогоо эргэн харж, хүнлэг энэ­рэнгүй шийдвэрийн эрэлд гарах болсон нь хүн төрөлхтөн аливаад илүү нухацтай ханд­даг насандаа ирж, ухаажиж, “зөөлөрч” яваа­гийн шинж гэж биологийн ухааны нэгэн док­тор хошигнон өгүүлжээ. Нөгөө талаасаа нөх­цөл байдал ингэхээс өөр гарцгүй болгож буй.
2025-11-28

“Очир дагинас”, “Сэнтрал фүүдс” зэрэг компани чанарын шагнал хүртлээ

Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Үндэсний чанарын чуулган”-ыг “Өөрөөр сэтгэе” уриан дор зохион байгуулжээ. Үүний хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхэд анхаарч, сайн туршлагыг нэвтрүүлэн, чанартай, найдвартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн, чанар, стандартаар тэргүүлсэн байгууллага, компаниудад энэ оны “Үндэсний чанарын шагнал” олгосныг Стандарт, хэмжил зүйн газраас мэдээллээ. Тодруулбал, энэ жилийн шилдэг аж ахуйн нэгжээр “Очир дагинас”, шилдэг бүтээгдэхүүнээр “Бага рашаант” компанийн “Амин чанар” брэнд шалгарчээ. Харин шилдэг үйлчилгээтэй байгууллагын шагналыг “Сэнтрал фүүдс” компанид олгосон байна.
2025-11-28

Эмчлүүлж байхдаа эндсэн хүүхдээс цахилгаан менингитийн халдвар илэрчээ

Он гарснаас хойш менингококкт халдвар алаг цоог бүртгэгдэж, өнгөрсөн наймдугаар сараас хойш хэсэг намжаад байсан билээ. Тэгвэл энэ сарын 25-нд уг өвчний оноштой 15 настай хүүхэд эндсэнийг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Хүүхдийн биеийн байдал маш хүнд ЭХЭМҮТ-д ирсэн бөгөөд эмчлүүлэх явцдаа нас барсан гэнэ. Шалтгаан нөхцөлийг нь тодруулахаар шинжилгээ хийхэн менингитийн халдвар илэрсэн байна. Уг өвчний улмаас эндсэн, эсэх эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллага гаргах аж.п
2025-11-28

ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2025-11-28

ЮНЕСКО-гоос баталсан дижитал засаглалын удирдамжийг хэрэгжүүлэх ёстой гэв

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны үр дүнг өчигдөр танилцуулав. Энэ үеэр “Виндекс” ХХН-ийн өмгөөлөгч, хуульч Б.Баялагмаа тус судалгаанд өгөх олон улсын харьцуулсан дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр “Мета” компани АНУ-ын хууль тогтоомж, Европын холбооны удирдамжийг нийцүүлж стандартаа боловсруулдаг. Мөн маргаан гарвал аль улсын хууль баримтлах, аль улсын шүүх хянан шийдвэрлэх вэ гэдгээ тодорхой заасан байдаг.
2025-11-28

Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгожээ

Эргэн сануулахад, МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн аравдугаар сард хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцсэн байдаг. Улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн тул хөөсөн гэх мэдээллийг өгсөн байдаг.
2025-11-28

Орон сууцын хороололд гал гарсны улмаас 44 хүн нас барлаа

Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах “Wang fuk court” орон сууцын хороололд уржигдар томоохон хэмжээний гал гарсны улмаас 44 хүн нас барж, 279 иргэн сураггүй алга болжээ. Албаныхны мэдээлснээр 100 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэнээс 45-ынх нь биеийн байдал өдгөө хүнд байгаа гэнэ. Галыг унтраахаар 700 гал сөнөөгч 10 гаруй цаг ажилласан бөгөөд энэ үеэр нэг аврагч амиа алджээ.
2025-11-28

Л.Мессигийн баг бүсийн аваргын төлөө тоглоно

MLS-ийн “Интер Майами” баг плей-оффын шөвгийн наймд “Цинциннати” багийг 4:0-ийн харьцаатай яллаа. Л.Мессигийн гоол энэхүү бут ниргэлтийг эхлүүлсэн байна. Уг тоглолтын явцад аргентин шидтэн 17 минутын хугацаанд гоол оруулснаас гадна гурван гоолын дамжуулалт өгсөн супер үзүүлэлтийн эзэн болжээ. 
2025-11-27

Шатахуун импортлогч компаниудыг санхүүгээр дэмжинэ

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барив. Олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах шуурхай шийдвэр гаргах боломжийг уг хуулиар бүрдүүлэх гэнэ.
2025-11-27

Дижитал эриний болзоо

Болзооны мөн чанарыг онлайн платформууд үндсээр нь өөрчилжээ. Хүмүүстэй танилцаж, дотносох нь урьд хожид хэзээ ч ийм хялбар байсангүй. Фэйсбүүк, инстаграмм, Тик ток зэрэг өргөн хэрэглээний платформоос гадна төрөл бүрийн болзооны аппликэйшнээр дамжуулан хүмүүс хоорондоо холбоо тогтоож, болзож буй. Тэр байтугай, эдгээрийн тусламжтайгаар гэр бүл зохион, насан туршийн хамтрагчаа олсон нь ч цөөнгүй бий шүү дээ. Ингээд дижитал эриндэх хайр сэтгэл, болзооны харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэ содон хандлагын талаар сонирхуулъя.
2025-11-27

Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450- 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хоёр өдөр дараалан хэлэлцэв.
2025-11-27

Ялагч “Очир эрдэнэ эрвээхэй”-гээс гадна нэг сая ам.доллар гардана

Шагналт байр эзэлсэн бүх уран бүтээлчид тус шагналын бэлгэдэл болох “Очир эрдэнэ эрвээхэй” болон мөнгөн шагнал хүртэх болно. Тодруулбал, “Шилдэг кино”-ны төрөлд ялагч нэг сая ам.доллартай тэнцэх, бусад ялагчид 250,000 ам.доллартай тэнцэх мөнгөн шагнал авна. “Очир эрдэнэ эрвээхэй” бүрийг 5000 орчим очир эрдэнэ чулуугаар чимэглэсэн аж.
2025-11-27

Хог шатаах үйлдвэр барих газрын 64 хувийг чөлөөллөө

Улаанбаатарын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
2025-11-27

Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд өчигдөр төрийн дээд цол, одон, медальхүртээлээ. Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дуламд Төрийн тэргүүн Хөдөлмөрийн баатар цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон домог зүй, бэлгэдлийн цуврал судалгаандаа суурилсан онол, үзэл баримтлал боловсруулсан, олон арван бүтээл туурвин, Төрийн хар, цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг, чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан түүний хувьнэмрийг ийнхүү үнэлжээ.
2025-11-27

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна

Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 278,998 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 11.9% (33,269) нь ТТӨ-тэй байж, өмнөх долоо хоногоос 5.2%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3%-иар тус тус их байна. Нийт ТТӨ-ий 64.2% (21,380) нь орон нутагт, 35.8% (11,889) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
2025-11-27

Гол, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа

Одоогоор ихэнх гол, мөрөн мөсөн бүрхүүлтэй байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр дээгүүр ньявж, авто тээвэр хийхгүй байхыг дээрх байгууллагаас сэрэмжлүүлэв. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр бэлчээртявуулахгүй, гол, нуурын мөсөн дээгүүр мал, сүрэг тууварлахгүй байхыг анхаарууллаа.
2025-11-27

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна
2025-11-27

П.Наранбаяр: Ирэх даваа гарагаас эхлээд 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ

Томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын амралтын хугацааг наашлуулах асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нийслэлд ханиад томууны дэгдэлт их байгаатай холбоотойогоор ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлээд 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ. Харин 6-9 дүгээр анги, үүний дараагийн долоо хоногоос нь цахимд шилжинэ. 16-18 насныхан буюу ахлах сургуулийн сурагчдын дунд ханиадны тархалт бага байгаа учраас тэд танхимаар хичээллэнэ.
2025-11-27