Автомашиндаа хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцвол эрхээ хасуулах нь
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтийн дунд санал асуулга явуулж, нийслэлд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцох нь олширч байгаа тул өчигдрөөс эхлэн дээрх төрлийн зөрчилд хариуцлага тооцож эхэлжээ.
2025-09-05
Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаас чөлөөлсөн нь хууль бус гэж шүүх дүгнэв
Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа О.Алтангэрэл энэ оны нэгдүгээр сард тушаал гаргаж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай тэд холбоотой.
2025-09-05
Тарваган тахлаар хүн өвчилжээ
Тарваган тахал өвчний хүний тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас өчигдөр мэдээллээ. Энэ нь он гарснаас хойших анхны тохиолдол юм байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумд уг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, энэ сарын 3-нд оношийг нь баталгаажуулсан гэнэ. Өвчтөнийг өдгөө аймгийн Нэгдсэн эмнэ¬лэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.
2025-09-05
Нийслэлд 14 хэм дулаан байна
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно.
2025-09-05
Өвлийн олимпын медалийн загварыг танилцуулав
Итали улсын Милан, Кортина хотод ирэх оны хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулах өвлийн 25 дахь удаагийн олимпын болон паралимпийн наадмын медалийн загварыг танилцууллаа. Медалийн нэг тал нь тамирчны ялалт, нөгөө нь амжилтын ард байдаг баг хамт олныг илэрхийлэх хос утгатай аж.
2025-09-04
Хий дамжуулах хоолой Монголын нутгаар 960 км үргэлжилнэ
Монгол, Хятад, Оросын гурван талт үйл ажиллагаа 2014 онд эх сууриа тавьсан гэж үздэг. Ийм санаачилгыг тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж Душанбе (Тажикистан)-д болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байдаг. Гурван улсын Төрийн тэргүүний анхны уулзалт ч тэнд болсон юм. ШХАБ-ын хүрээнд ийм уулзалтыг тогтмол хийж байхаар тэд тохиролцсон аж
2025-09-04
Эмч нарыг халдварт өвчний тархалтыг урьдчилан тооцоолох ур чадварт сургаж байна
ДЭМБ, ЭМЯ-наас зохион байгуулж буй “Амьсгалын замын халдварын эмгэг төрөгчдийн хөдлөл зүйн таамаглалыг тооцох нь” сэдэвт сургалтад ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг энэ сарын 2-5-нд хамруулж байна. Сургалтаар эмч нарт халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолох, дэгдэлтийн эрчмийг урьдчилан үнэлэх, хариу арга хэмжээний үр нөлөөг тоон үндэслэлээр загварчилж, нотолгоонд тулгуурлаж шийдвэр гаргах үйл явцыг дэмжих зэрэг мэдлэг, ур чадвар олгож буй аж.
2025-09-04
НҮБ-аас эмнэлгүүдэд аюултай хог хаягдлын байр тохижуулж, тоног төхөөрөмж нийлүүллээ
НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ-д аюултай хог хаягдлыг ангилж, зайлуулах зориулалтын байр барьж, заримд нь лабораторийн тоног төхөөрөмжийн хамт нийлүүлээд байна. Эмнэлгүүдэд хог хаягдлыг зориулалтын дагуу савлаж, зайлуулах сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий стандартын шаардлага хангасан нийт 56 нэр, төрлийн 11 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ.
2025-09-04