Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргаар Ц.Одхүүг томиллоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын есдүгээр сарын 1-ний тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Одхүүг Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)ийн даргаар сонголоо.
2025-09-04

Тэргүүлэх чиглэлээр суралцагсдыг дэмжихийг уриалав

Аж ахуйн нэгжүүд Засгийн газраас баталсан эрэлттэй, тэргүүлэх чиглэлээр суралцагсдад нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгосон тохиолдолд жилд нэг хүртэлх хувийн татварын хөнгөлөлт эдлэх хууль үйлчилж эхэлсэн.
2025-09-04

Долоон километр итгэл, сэтгэл

Засгийн газраас энэ оны эхний хоёр сард салбар төмөр зам барьж байгуулах ажилтай холбоотой хоёр чухал тогтоол баталсан нь бүтээн байгуулалтын их замд гарсан анхны тод дохио байлаа. Тэдгээр тогтоолын дагуу ТЭЗҮ, зураг төслөө хийж, дөрөвдүгээр сард тендер зарласан. Харин тавдугаар сард Засгийн газрын 230 дугаар тогтоол батлагдаж, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн нь монголчуудын итгэл, сэтгэл шингэсэн шинэ түүхийн эхлэл болсон юм.
2025-09-04

Зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ

Зарим гудамж, замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ
2025-09-04

158.1 сая ам.доллароор 2.9 сая тонн нүүрс борлуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ он гарснаас хойших хамгийн өндөр борлуулалтаа өнгөрсөн сард хийжээ. Тодруулбал, тус компани наймдугаар сард 2.9 сая тонн нүүрсийг 158.1 сая ам.доллароор борлуулсан байна. Энэ нь өмнөх сарынхаасаа 300 мянга, 2025 оны эхний зургаан сарын дунджаас 1.2 сая тонноор өссөн дүн аж. Өнгөрсөн сарын борлуултын 62 хувийг коксжих, үлдсэнийг нь баяжуулсан болон эрчим хүчний нүүрс эзэлжээ.
2025-09-04

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13461 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 4-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13461  болжээ.
2025-09-04

Эрдэс баялаг бол бэлэг төдийгүй сорилт: Монгол-Америкийн уул уурхайн хамтын ажиллагааг нухацтай харвал зохино

Эрдэс баялаг бол бэлэг төдийгүй сорилт: Монгол-Америкийн уул уурхайн хамтын ажиллагааг нухацтай харвал зохино
2025-09-04

Мал, амьтны ундаалдаг уст цэгүүдээс дээж авч, зоонозын халдварын эрсдэлийг судалж байна

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийнхон Францын Хөдөө аж ахуйн судалгааны олон улсын хамтын ажиллагааны төвийнхөнтэй хамтран “InterWater” төсөл хэрэгжүүлж байна.
2025-09-04

А.Н.Евсиков: Зөвлөлт, Монголын ард түмний дайчин нөхөрлөлийг цусаар гагнасан хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлье

Милитарист Япон улсыг ялж, Дэлхийн 2-р дайны эцсийн байлдаан нь Манжуурын стратегийн довтолгооны ажиллагаа буюу Чөлөөлөх дайн байв. Тус ажиллагааны хүрээнд Улаан Армийн болон Монголын Ардын Хувьсгалт Цэргийн анги нэгтгэлүүд мөр зэрэгцэн тулалдаж, Зүүн Хойд Хятад болон Өвөр Монголд Японы Квантуны армийг аянга мэт ниргэн бут цохижээ.
2025-09-03

Тарвага хугацаанаасаа өмнө ичиж байгаа нь эрт хүйтрэхийн дохио гэв

Монгол тарвага энэ жил ердийн үеийнхээс харьцангуй эрт буюу сар гаруйн өмнөөс хөеө ноохойгоо хурааж, ичиж эхэлснийг орон нутагт ажиллаад ирсэн экологичид хэлж байна. Хөвсгөл аймгийн Улаан тайгын өмнөд хаялга, Булнайн нуруу, Алтан тэвшийн хөндийг зорьсон МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, хөхтөн судлаач Н.Батсайхан тэргүүтэй экологичид энэ талаар мэдээлсэн нь эрт хүйтэрч болзошгүй гэх сэрэмжлүүлгийг олон нийтэд өглөө.
2025-09-03

Солонгосын артист Punch болон “The Ade” хамтлагийн тоглолт төв талбайд болох нь

Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран энэ сарын 6, 7-нд Д.Сүхбаатарын талбайд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2025” арга хэмжээг зохион байгуулах нь.
2025-09-03

МЗЭ Бага чуулганаа энэ сарын 19-нд хийнэ

МЗЭ-ийн Удирдах зөвлөл наймдугаар сарын 26-нд хуралдахдаа дөрвөн жилд нэг болдог Бага чуулганаа энэ сарын 19-нд зохион байгуулахаар товложээ. Түүнчлэн Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны 401 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу нэр бүхий уран бүтээлч, судлаачдыг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2025-09-03

“Шунхлай” ХХК 50 тэрбум төгрөгийн бонд гаргалаа

“Шунхлай” ХХК олон нийт, хөрөнгө оруулагчдаас 50 тэрбум төгрөг татан төв¬лөрүүлэх “Шунхлай-2.0” бондын анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлж, Монголын хөрөнгийн бир¬жид цан цохих ёслол зохион байгууллаа. Эхний ээлжид 12 сарын хугацаатай, 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 400 000 ширхэг бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож, 40 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөснөө тус компаниас зарлаад байна.
2025-09-03

Шинэ Зеланд Улсын Парламентын даргын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөсөн Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.09.03) буцлаа. Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, Улсын Их Хурал дахь Монгол, Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс үдэн мордуулав.
2025-09-03

885 сургуульд 19 000 теле хяналтын камер ажиллаж байна

Сургуулийн орчинд, хичээлдээ явах, ирэх замдболонавтобусандгарутас,эдзүйлсээалдсан гэх 400 орчим дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд бүртгэгджээ. Энэ мэт халаасны хулгайн гэмт хэргийн дийлэнх нь сургуулийн орчинд үйлдэгддэг байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд холбогдох албаныхан наймдугаар сарын 12-20-нд хяналтын камерын үзлэг, шалгалтыг зохион байгуулжээ.
2025-09-03

Хийн хоолойн төслийн дэд бүтцэд шаардагдах талбайн солбицлыг тогтоолоо

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
2025-09-03

НӨАТ-ын хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлэх зохицуулалт төсөлд туссан байна

Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг дэмжих, татварын ачааллыг бууруулах чиглэлд тодорхой алхмуудыг тусгажээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийн босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгоно. НӨАТ-ын хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлэх зохицуулалт төсөлд туссан байна.
2025-09-03

Афганистанд хүчтэй газар хөдөлсний улмаас 800 хүн нас барж, 2800 иргэн гэмтэв

Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужид уржигдар 19.17 цагт газар зургаан магнитудын хүчтэй хөдөлсний улмаас өчигдрийн байдлаар 800 хүн нас барж, 2800 гаруй иргэн гэмтээд байв.
2025-09-03