“Дугуйтай гэр бүлийн өдөрлөг”-тэй
Унадаг дугуй нь хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй, эрүүл мэнд, эдийн засагт ашигтай тээврийн хэрэгсэлд тооцогддог. Тиймээс хүн ам олон, хөдөлгөөний ачаалал ихтэй улс орнуудад үүнийг нийтийн хэрэглээ болгосон жишиг цөөнгүй. “Дугуйтай гэр бүлийн өдөрлөг”-ийн гол зорилго нь энэ ач холбогдлыг сурталчлах замаар дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх аж. Уг арга хэмжээг 12.00-16.00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн Дугуйн талбайд зохион байгуулна.
2023-09-08
Оюутнуудыг ажилд бэлтгэнэ
БШУЯ нь их сургуулиуд, ажил олгогч байгууллагуудтай хамтраад Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Aжлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” Erasmus+ MONGWBL төслийг Европын холбооны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.
2023-09-08
Аяллын шинэ маршрут Лаос руу чиглэнэ
Лоас Улс нь зүүн азийн орнуудаас далайд гарцгүй ганц орон. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн халуун дулаан сайхан орон бөгөөд Юнескод байгалийн онгон төрхөө алдаагүй хэмээн бүртгэгдсэн Луанг Прабанг муж байдаг байна.
2023-09-08
Хүнсний чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийнэ
Хяналт шалгалтаар эмнэлэг, эмийн сан, их, дээд, ахлах, дунд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүнсний болон гоо сайхны үйлдвэрүүд, ахуйн ба нийтийн үйлчилгээний гэх мэт газруудын үйлчилгээний чанар, хүрээлэн буй орчинд тавих эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах юм. Мөн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэн ажиллана.
2023-09-08
Багануур дүүргийн авто замыг шинэчлэх, спорт хороог засварлах шаардлагатай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллалаа. Дүүргийн хэмжээнд хатуу хучилттай авто зам 27.6 км бий. Гэвч ихэнх нь 10-30 жилийн насжилттай. Мөн борооны ус зайлуулах шугамгүй тул эвдэрч, шинээр тавих шаардлага тулгарчээ. Жил бүр зам арчлалтад зориулж дүүрэгт 500 сая орчим төгрөг олгодог байна. Гэвч энэ мөнгөөр урсгал засвар хийгээд дуусдаг, зам шинээр тавихад хүрэлцдэггүй аж. Иймээс 22 байршилд зам засвар, таван байршилд авто зогсоолын ажил хийхээр төлөвлөж, үүнд нийт 6.3 тэрбум төгрөг шаардлагатайг дүүргийн удирдлагууд хэллээ.
2023-09-08