М.Дуламсүрэн дэлхийн хошой аваргаар тодорлоо
Францын Альпийн нурууны үзэсгэлэнт бүс болох Бофорт тосгонд болсон скайраннингийн мастеруудынДАШТ-д 25 орны тамирчид оролцлоо. Тус тэмцээнд ур чадвараа сорьсон манай улсын багаас хэт холын марафон гүйлтийнтамирчин, ОУХММ.Дуламсүрэнэмэгтэйчүүдийн 50-иасдээшнасныхны ангилалд түрүүлэв.
2026-07-16
Буянт голын эрэгт “Гэр номын сан” ажиллуулж байна
Хүүхэд багачууд, сурагчдын зуны амралт үргэлжилж буйтай холбогдуулан Ховд аймгийн Нийтийн номын сангийнхан Буянт голынхоо эрэг дээр тав дахь жилдээ “Гэр номын сан” ажиллуулж буйгаа мэдээллээ. Бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээг бууруулах, сурагчдын зуны амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном унших дадал хэвшлийг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээний хүрээнд орон нутгийн хэмжээнд “Зуны зугаатай уншлага” уриалгыг дэвшүүлээд буй аж
2026-07-16
Удам дамжсан улс төрчийн уйгагүй тэмцэл нь урам хайрлав
Перугийн Ерөнхийлөгч агсны охин Кейко Фүхимори сонгуульд оролцож тус улсын Төрийн тэргүүн боллоо. Энэ эмэгтэй 2011, 2016, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан оролцсон ч ялагдал хүлээсэн байдаг. Харин өнгөрсөн сарын 7-нд хоёр дахь шатны санал хураалтын дүнг тоолоход “Ардын хүч” намаас нэрээ дэвшүүлсэн Кейко 50.14 хувийн дэмжлэг хүлээсэн байв. Өрсөлдөгч нь 49.86 хувийн санал авч, зөрүү нь 49.6 мянган санал болов. Кейко Фүхимори энэ сарын 28-нд Перу улсын ес дэх Ерөнхийлөгчийн ажилдаа орж, таван жил уг албыг хашна.
2026-07-16
Монгол, Солонгосын тал жолоочийн үнэмлэхээ харилцан зөвшөөрөв
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоёр талдаа жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрчээ. Ингэснээр манай иргэд БНСУ-д ямар нэг шалгалт өгөлгүйгээр өөрийн улсын жолооны үнэмлэхийг ашиглан тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцох боломж бүрдэж буй юм.
2026-07-16
Үертэй голуудын мэдээллийг нэгтгэн хүргэж эхэлжээ
Дэлхий дахинаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор улс орнууд мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар эрт сэрэмжлүүлэх бодлого баримталж байна. Үүний хүрээнд манай улсын Цаг уур, орчны шинжилгээний газар 117 станцын хэмжилтэд үндэслэн томоохон голуудын усны түвшний өөрчлөлтийг www.weather. gov.mn/river сайтаар олон нийтэд мэдээлж эхэлжээ.
2026-07-16
Шавж устгалын үеэр ойд болгоомжтой зорчихыг анхааруулав
Монгол орны ой бүхий аймаг, сумдад хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 6-7 дугаар сард өргөн хүрээнд зохион байгуулж буй тул иргэдийг ногоон бүсэд сонор сэрэмжтэй, болгоомжтой зорчихыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас анхаарууллаа. Ойн бүсэд хортон шавж устгах бодис цацсаны дараа 14 хоногийн хугацаанд жимс, жимсгэнэ, эмийн ургамал түүхийг хориглодог гэнэ.
2026-07-15
Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна
Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 240 иргэн, ААН гадна орчны тохижилтдоо анхаарч ажилласан байна. Тэдний төлөөлөл болох “Хөх толбо” ХХК-ийн хамт олонд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ.
2026-07-15
Хархорум хотын ундны усны нөөцийг тогтоов
Орхоны хөндийд сэргээн байгуулахаар төлөвлөсөн Хархорум хотын ундны усны нөөцийг секундэд 1400 литр гэж тогтоосныг Усны газраас мэдээллээ. Үүнээс секундэд 1000 литрийн нөөцтэй 16 цооногийг ашиглалтын зориулалтаар тоноглож, туршилт хийжээ. Харин үлдсэн нөөцийг баталгаажуулах, цооногийг нь тоноглох туршилтын ажил өдгөө үргэлжилж буй аж.
2026-07-15
Монголын анхны геопаркийг Өмнөговь аймагт нээлээ
ЮНЕСКО болон “Рио тинто Монгол” компанийн хамтран хэрэгжүүлж буй “ЮНЕСКО-гийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулч лалыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд Монголын анхны геопаркийг Өмнөговь аймагт өчигдөр нээлээ.
2026-07-15
Уралдаанч хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө
ЭРХЭМ УРАЛДААНЧ ХҮҮХЭД МИНЬ, Чи Монголын сайхан уламжлалыг өвлөн үргэлжлүүлж яваа бахархалтай хүүхэд юм.
Гэхдээ аливаа уралдаанд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд анхаараарай.
2026-07-14
НАСА сансарт анх удаа “аврах ажиллагаа” явуулна
АНУ-ын Сансар судлалын агентлаг (НАСА)-ийнхан тойрог замын өндрөө эрчимтэй алдаж, дэлхийн агаар мандалд орон, шатах эрсдэл нүүрлээд буй “Swift” сансрын дуранг сэргээх роботжуулсан ажиллагааг анх удаа хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Уг дурангийн ашиглалтын хугацааг уртасгаж, тойрог замынх нь өндрийг дээшлүүлэх зориулалттай тусгай төхөөрөмжийг энэ долоо хоногт багтаан хөөргөхөөр төлөвлөжээ.
2026-07-14
БНХАУ сэргээгдэх эрчим хүч болон нүүрсний хэрэглээгээ зэрэг тэлэх нь
БНХАУ цаашид хэрэгжүүлэх эрчим хүчний төлөвлөгөөгөө баталжээ. Тодруулбал, тус улс сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэхийн зэрэгцээ нүүрсний нөөц, олборлолтын системдээ тулгуурлан түүхий нефть, шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээгээ огтхон ч бууруулахгүй гэдгээ мэдэгдэв. Т
2026-07-14
“Алтаргана” наадмын түүхээр музей байгуулжээ
Буриадын үндэсний өв соёл, хэл, зан заншлыг хадгалан хөгжүүлэх зорилготой олон улсын XVI удаагийн “Алтаргана-2026” наадам энэ сарын 1-5-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад Улсад болж, Орос, Монгол, Хятад улсын 5000 орчим төлөөлөгчид нэгэн дор чуулж, цэнгэл баяр дүүрэн наадамлалаа. Улаан-Үд хотноо болсон энэхүү наадамд гурван улсын буриад түмэн төдийгүй эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, үндэсний спортын тамирчид, соёл урлагийн төлөөлөгчид өргөнөөр оролцож, угсаатны өв соёлоо сурталчлан таниуллаа.
2026-07-13
Мангровын ой эрчимтэй сэргэж байна гэв
Экваторын болон халуун орны далай, тэнгисийн эрэг дагуух бүс нутагт ургадаг мангровын ой сүүлийн жилүүдэд эрчимтэй сэргэж, зарим газарт хэмжээ нь мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг судлаачид зарлалаа. “Science” сэтгүүлд дурдсанаар АНУ, Австрали, Ази болон Европын хэд хэдэн их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд хиймэл дагуулын тусламжтайгаар мангровын ойн 40 жилийн өөрчлөлтийг судлаад ийм дүгнэлтэд хүрчээ.
2026-07-13
Хүзүүний шохойжилт стрессээр “тэжээгддэг”
Хүзүүний шохойжилт буюу анагаах ухааны хэллэгээр цервикаль спондилоз (Cervi¬cal spondylosis)-ыгнэгэн цагт зөвхөн ахмадуудад тохиолддог, насжилтын өвчин гэж үздэг байв. Харин өнөөдөр энэ ойлголт үндсээрээ өөрчлөгдөж, дэлгэцийн ард олон цагаар суудаг оффисын ажилтнууд, ухаалаг утаснаас хамааралтай залуусын дунд түгээмэл тохиолддог тулгуур эрхтний өвчлөл болоод байна.
2026-07-13