Нулимс бол сул доройн шинж биш, тархи өөрийгөө анагааж буй хэлбэр
Бид хүүхэд байхаасаа л “Эр хүн уйлдаггүй юм”, “Хүнд нулимсаа үзүүлж болохгүй”, “Шөнө уйлбал муу ёр зөгнөнө” гэх мэт үгсийг сонсож өссөн. Монголчуудын уламжлалт сэтгэлгээнд нулимс унагахыг сэтгэлийн хатгүй, сул дорой байдалтай холбон тайлбарлах нь элбэг. Гэвч орчин үеийн даяаршиж буй нийгэмд сэтгэл зүйн боловсрол хөгжихийн хэрээр уйлахыг хэвийн бөгөөд эрүүл үзэгдэл гэж үзэх болжээ. Шинжлэх ухааны үүднээс ч уйлах нь олон талын ач холбогдолтой.
2026-07-13
“Чингис хаан” музейнхэн цахим мэдээллийн самбар ашиглаж эхэллээ
“Чингис хаан” үндэсний музейнхэн “Дижитал архивт суурилсан үндэсний музейн үйлчилгээг шинэчлэх” төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOIKA)-тай хамтран хэрэгжүүлж, үзэсгэлэнгийн танхимууддаа өөртөө үйлчлэх зориулалттай цахим мэдээллийн самбар суурилуулж эхэллээ.
2026-07-13
Долоон настай, 116 кг жинтэй хүү нас барсан хэрэгт эцэг, эхийг нь буруутгалаа
АНУ-ын Мичиган мужид 116 кг жинтэй Каспер О’Брайн хүүгийн үхэлтэй холбогдуулан түүний эцэг, эхэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар тус улсын прокурорын байгууллагаас мэдээлэв. “Ээж, аав нь хүүхдэдээ шаардлагатай шим тэжээл бүхий хоол хүнс өгөөгүй буюу буруу хооллож байсан нь илэрхий болсон.
2026-07-12
Шумуулд хазуулсан үед маажихгүй байхыг эмч нар зөвлөж байна
Шумуулд хазуулсан эсвэл тууралт гарсан хэсгийг маажих нь эхэндээ таатай мэдрэмж төрүүлдэг ч үрэвсэл, хавдрыг нэмэгдүүлж, загатнааг удаан үргэлжлүүлэх шалтгаан болдог талаар AP агентлаг мэдээлжээ. Эмч нар хэт маажих нь арьсыг гэмтээж, “загатнах-маажих” мөчлөг үүсгэдэг гэдгийг анхааруулж байна.
2026-07-12
“Нийслэл дэх хөгшин моднуудыг цөөлөх хэрэгтэй”
Улиасны унгирал буюу цагаан хөвөн зарим бүсэд хэт ихэссэнээс гадуур зорчиход төвөгтэй болж, амьсгалын замыг цочроон, харшил сэдрээх таагүй нөлөө үзүүлж байна. Жилийн жилд үүсдэг энэ асуудлыг намжааж, унгирлыг бууруулахын тулд нийслэл дэх улиаснуудыг тогтмол тайрч, хэлбэржүүлэн залуужуулах нь үр дүнтэйг МУИС-ийн профессор, ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг зөвлөлөө.
2026-07-12
Монгол, БНХАУ, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг тольдоорой
“Шинэ өглөө” нэгдлээс санаачлан зохион байгуулж буй Монгол, БНХАУ, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Now art-2026” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн арт галерейд олны хүртээл болгож байна. Гурван улсын соёлын ойлголцол, бүтээлч сэтгэлгээний уулзварыг бий болгох зорилготой эл үзэсгэлэнд Монголоос 14, БНСУаас гурав, БНХАУ-аас нэг уран бүтээлч оролцож буй.
2026-07-12
УНТЭ хиймэл оюунд суурилсан дурангийн системийг Монголд анх удаа нэвтрүүлэх нь
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийнхэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилтынхоо хүрээнд Монголд анх удаа хиймэл оюунд суурилсан дурангийн шинэ систем нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Үүний хүрээнд УНТЭ-ийн удирдлагын баг болон БНСУ-ын CAIMI компанийн төлөөлөгчид энэ сарын 26-нд уулзаж, төхөөрөмж суурилуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангасан аж.
2026-07-12
Цангаа тайлах хүрэм
Өмсөж буй хүрэмнээсээ ус аягалж уух боломжтой болсон талаар Техасын их сургуулийн мэргэжилтнүүд танилцуулжээ. Тэд агаараас ус шингээдэг даавуу бүтээсэн нь ийм “ид шид” үзүүлдэг аж. “Агаар мандлаас чийгийг шууд шингээх чадвартай шинэ технологиор бүтээсэн нэхмэл даавуугаар хийсэн хувцсыг зөөврийн ундны усны эх үүсвэр болгох боломжтой” хэмээн судлаа чид онцлов.
2026-07-11
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 21:00–00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд уламжлал болгон зохион байгуулагдана.
2026-07-11
ХДХВ-ийн халдвартай хүн уушгины донор болов
Америкийн эмч нар ХДХВ-ийн халдвартай өвчтөний уушгийг дархлалын олдмол хомсдолтой хүнд шилжүүлэн суулгасан нь амжилттай болсон байна. Ийм хагалгааг өнгөрсөн сарын дундуур хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал тогтворжсоны дараа Нью-Йоркийн их сургуулийн анагаахын сургуулийн (NYUSM) хэвлэлийн албанаас ийнхүү олон нийтэд танилцуулжээ.
2026-07-11
Баруун болон говийн бүсэд 40 хэмээс давж халах нь
Цаг уурын байгууллагаас гаргасан долоодугаар сарын урьдчилсан төлөвөөр баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх нь. Тодруулбал, баруун болон говийн аймгуудын ихэнх нутагт ойрын өдрүүдэд агаарын температур эрс нэмэгдэж, ялангуяа Говь-Алтай, Баянхонгорт цельсийн 40 хэм давж, халах төлөвтэй байна.
2026-07-11