Сагаг тустай ч хэтрүүлбэл өтгөн хатаана
Гурвалжин будаа буюу сагагийг тарганд тодорхой хугацаанд байлгаж, дэвтээж идэх нь жин хасах, гэдэс цэвэрлэхэд тустай хэмээдэг бөгөөд сүүлийн үед ийм дэглэмийг хүмүүс өргөн хэрэглэж буй. Хоёр жилийн өмнө энэхүү будааны талаарх шинэ судалгааны үр дүнг танилцуулснаар энэ дэглэм улам “моод” болсон. Олон улсын мэргэжилтнүүд сагагийг супер хүнс хэмээн албан ёсоор “өргөмжилсөн”. Эрүүл мэндэд олон ач тустай эл будаанд агуулагддаг д-хироинозитол гэдэг бодис нь эсийн инсулинд мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлдэг болохыг дэлхийн томоохон судлаачдын баг баталсан байдаг. Гликемийн индекс (хоол, хүнсэнд агуулагдах нүүрс ус хэр хурдан задарч, глюкоз болж хувирдаг, цусан дахь чихрийн хэмжээ хэр нэмэгдэж буйг үзүүлдэг хэмжүүр) багатай учраас цусан дахь чихрийн түвшнийг огцом өсгөдөггүй.
2026-07-10
Тэрэлжийн эцсийн гарамнаас Хөх давааны Энгэр хүртэл завьт эргүүл ажиллаж байна
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлжийн эцсийн гарамнаас Байтаг богд, Баянцагааны даваа, 1-р хороо Мойлтын тохой, Тэрэлжийн гүүр ,Хөх давааны Энгэр хүртэл өдөрт усаар 40км, автомашинаар 110 км орчим газар хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
2026-07-10
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гаргана. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд нийт 204 цэг. Үүнээс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг, жижиг дунд хүнсний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 65 цэг, явуулын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 21 цэгт худалдаа үйлчилгээ гаргах юм байна.
2026-07-10
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын байгууллагаас гаргасан улирлын буюу ирэх саруудын цаг агаарын төлөвөөр наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас төвийн бүс нутгаар ахиу байх хэдий ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул нийт нутгаар болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026-07-10
Э.Бумбаяр Урианхай сурын улсын мэргэн боллоо
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тэмцээнүүд Урианхай сур болон шагайн харваагаар энэ сарын 7-нд эхэлсэн билээ. Энэ удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 315 харваач цэц сорьсноос Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, “Цагаан шонхор” багийн харваач Э.Бумбаяр 25 оноогоор тү рүүлж, Урианхай сурын улсын мэргэн боллоо.
2026-07-09
Өөдөө заяат Өмнөдэлгэр нутгийн минь өсөх насны дурсамж хөглөсөн газрууд
Хаан эзний өлгий Хан Хэнтий нутгийн хойморт дүнхийх Бурхан Халдун их хайрхнаа өвөрлөнхөн миний төрсөн сум оршино. Халх даяар алдартай Өмнөдэлгэр нутгийн минь өнгө үзэмж өдрөөс өдөрт жавхаажиж, өргөжин тэлж буй нь юутай таатай. Эзэн богд Чингис хааны өлгий нутгаар хийх аялалд зориулсан хатуу хучилттай авто зам Өмнөдэлгэр нутагт хүрч, цааш Биндэр, Батширээт, Дадал, БаянАдарга гээд салаалахаар бүтээн байгуулалт ид өрнөж байна.
2026-07-09
Амьдрахад хамгийн таатай хот бол Данийн Копенхаген
Судалгааны “Economist intelligence unit” (EIU) байгууллагаас дэлхийн 173 хотын амьдрах орчныг үнэлжээ. Тодруулбал, тогтвортой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл ба хүрээлэн буй орчин, боловсрол, дэд бүтэц гэсэн үндсэн таван бүлэг үзүүлэлтийн хүрээнд тухайн нийслэлд аж төрж буй хү ний амьдралын чанарыг хэмждэг аж. Үнэлгээг EIU-гийн шинжээчдийн дүгнэлт, Дэлхийн банк, “Transparency international” зэрэг байгууллагын мэдээлэлд тулгуурлан 100 онооны системээр тогтоодог байна.
2026-07-09
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардууллаа
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Цагдаагийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг төр, засгаас үнэлж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг шагнасныг өчигдөр ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгч баяр хүргэв.
2026-07-09
Төв Ази дэлхийн агаарын ачаа тээврийн шинэ төв болох төлөвтэй
Төв Азийн агаарын ачаа тээврийн хэмжээ 2019 оноос хойш хоёр дахин өссөнийг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ноос мэдээллээ. Тус байгууллагын долоо хоног тутмын “Chart of the week” тоймд агаарын орон зайн зарим хязгаарлалт болон тээврийн сүлжээний шинэчлэлийн улмаас Төв Ази нь тив хоорондын ложистикийн ач холбогдол бүхий дамжин өнгөрөх чухал бүс болж буйг онцолсон байна.
2026-07-09
Бизнес эхлүүлэх “босго” намсав уу
Бизнес эрхэлнэ гэдэг нь багаа бүрдүүлэх, байрлах оффисоо олж, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, программ хөгжүүлэгч, дизайнер, маркетингийн мэргэжилтэн, борлуулалтын ажилтан, нягтлан бодогч ажилд шалгаруулахаас эхлээд олон шат дамжлагатай, нүсэр үйл явц байж ирэв. Гэвч сүүлийн жилүүдэд эрчээ авч буй хиймэл оюуны хөгжил бизнесийн “дүрмийг” үндсээр нь өөрчилж буй гэхэд үнэнээс хол зөрөхгүй болоод байна.
2026-07-09
Шинээр таван Бригадын генерал цолтон төрөв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий таван хүнд өчигдөр цэргийн дээд цол хүртээлээ. БХЯны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Э.Гансүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Батбаатар, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан нар ийнхүү Бригадын генерал боллоо.
2026-07-09
Монгол Улс Стокгольм болон Минаматагийн конвенцын хэрэгжилтийг дэмжих төсөлд нэгдэв
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Даян дэлхийн байгаль орчны сангийн 23.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дэлхийн химийн бодисын мониторингийн хөтөлбөр”-ийн дэд төсөлд манай улс нэгдлээ. Ингэснээр Монгол Улс “Стокгольм болон Минаматагийн конвенцын хүрээнд удаан задардаг органик бохирдуулагч болон мөнгөн усны мониторингийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-д хамрагдах Азийн 10 орны нэг болов.
2026-07-09