Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авахаар боллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ.
2024-04-18

Хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн III шат дуусжээ

НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III үе шатыг хааж, үр дүнг илтгэв.
2024-04-18

Б.Мөнх-Амар: Танд ирэх ёсгүй ачаа ирсэн гэх мэдээлэл ирвэл гаалийн байгууллагад хандах хэрэгтэй

Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа нээлттэй ил тод, цахим хэлбэрт шилжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдөр Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл өгч, шуудан илгээмж, карго ачаанд хийж буй гаалийн хяналт шалгалт, үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал, зөрчлийн талаар танилцуулж санал солилцох зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж 60 гаруй иргэн, ААН оролцож байна.  
2024-04-18

Булган аймагт “Орон нутгийн сэтгүүлчдийн форум” болж байна

МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Булган аймгийн төв Булган хотод өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн форумыг МСНЭ, МСНЭ-ийн Булган аймаг дахь салбар зөвлөл, Булган аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
2024-04-18

"Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна

“Бэлтэс мөрөн ХХК-ны сүлжээний залилан” гэх тодотголтой яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа нарын 9 хүн
2024-04-18

Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар хуралдлаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар болон бусад гишүүд оролцлоо. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ажлын явцын мэдээллийг сонссон.
2024-04-18

Наадмаар цэнгэлдэх хүрээлэнг жижиглэн худалдаагаар бус 21 дарь эхээр “чимнэ”

Наадмаар цэнгэлдэхийн гадна хуушуур зарж, "Нарантуул"-ыг нүүлгэж ирдэг жишгийг зогсооно. Худалдаа эрхлэгчдэд стандарт тавьж, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгоно. Үүнээс гадна, Соёлын яамтай хамтран 21 дарь эхийг Төв цэнгэлдэхийн орчимд байрлуулж, жуулчдад үзүүлнэ
2024-04-18

Олон талт түншлэлийг идэвхжүүлэх замаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгыг хэрэгжүүлнэ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” олон улсын чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
2024-04-18

ХЭҮК: Уул уурхайн компаниудаас болж иргэд, малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна

Улсын хэмжээнд ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 1726, хайгуулын 1010 зөвшөөрөл бий. Үүнээс говийн бүсийн дөрвөн аймагт, ашигт малтмалын 725 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 466, хайгуулын 259 зөвшөөрөлтэй. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас говийн бүсийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал болон тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөх асуудал буурахгүй байгаа талаар ХЭҮК-оос мэдээллээ. Ялангуяа говийн бүсэд усны нөөц нь тулгамдсан асуудал юм.
2024-04-18

Жирэмсэн эмэгтэйг буруу оношилж, эмчилгээ хийснээс нас баржээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 зүйлийн 3 дахь хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх
2024-04-18

Америкийн номын сангууд музейтэй адил

Ерөнхийдөө музей, номын сангууд нь тухайн жилд хийх ажлын төслөө тогтсон хугацаанд бичиж хүргүүлэх ба тэр дагуу хамгийн оновчтой, хэрэгжих боломжтой, үр дүнтэй, тодорхой шийдэл бүхий төслүүдэд санхүүжилт түлхүү олгодог байна. Муж, хот, орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц хэмжээний, үр дүнтэй төсөл санаачилсан музей, номын сангууд хамгийн өндөр санхүүжилт эндээс авдаг гэнэ. 
2024-04-18

Цэрэг, дайны холбогдолтой арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

“РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв Монголын хүүхдүүдэд дайн, түрэмгийллийг сурталчилсан үйл ажиллагаа байнга явуулж байна” гэж цөөнгүй иргэн шүүмжлээд байсан. Улмаар иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдад хандсан юм. Сайд Л.Энх-Амгалан үүний хариуд “РЦНК нь боловсролын байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүй. Монгол Улсын газар нутагт цэрэг, дайны холбогдолтой арга хэмжээ зохион байгуулах нь хуулиар хориотой. Ийм төрлийн хууль бус, үзэл суртлын хэлбэрийн арга хэмжээг хийхийг хатуу хориглоно” гэж өчигдөр твиттерт бичсэн. 
2024-04-18

“Сүү” хөтөлбөрт 19 300 сурагчийг хамруулна

Уг хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид ерөнхий боловсролын найман сургуулийн бага, дунд ангийн 19 300 сурагчийг хамруулах гэнэ. Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөжээ. Ингэхдээ нэг өдрийнх нь сүүний мөнгийг нийслэл, дараагийнхыг нь дүүрэг, гурав дахь өдрийнхийг нь эцэг, эхчүүд гаргах нь. Хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгнө гэж албаныхан хэлсэн. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэлээс нэг тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэнэ.
2024-04-18

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.
2024-04-18

Хөрсний гулгалтаас болж 19 хүн амиа алджээ

Индонезийн Сулавеси арал орчимд өнгөрсөн даваа гарагт үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 19 хүн амь үрэгдэж, хоёр хүн ор сураггүй болжээ. Өмнөд Сулавесид хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ.  Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд цагдаагийн үнэрч нохой ашиглаж байна.
2024-04-18

Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо 25 хувиар өсжээ

Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн 2023 оны байдлаар Сэлэнгэ аймагт 54, Дархан-Уул аймагт 80, Төв аймагт 48 хүүхэд буюу нийт 182 хүүхэд хохирсон байна. Харин зөрчлийн хэргийн улмаас 81 хүүхэд хохирсон нь өмнөх оноос 25 хувиар өссөн.
2024-04-18

Тээврийн салбарын орлого 41.7 хувиар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрчээ

Гуравдугаар сарын эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 29.1 их наяд төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.4 хувь буюу 5.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ. Үүнд иргэдийн зээлийн үлдэгдэл 36.9 хувиар өсөж 4.6, хувийн байгууллагынх 10.7 хувиар нэмэгдэж 1.1 их наяд төгрөгт хүрсэн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэдийнх, 36.6 хувь нь хувийн байгууллагынх, 0.6 хувь нь төрийн байгууллагынх, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад аж ахуйн нэгжийнх гэнэ. 
2024-04-18

Цэцэрлэг хотын цэвэр усны эх үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авлаа

Монгол улсын Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын цэвэр усны эх үүсвэрийн барилга байгууламжийг Дотоодын цэргийн хамгаалалтад авах, мөн Архангай аймагт Дотоодын цэргийн 831 дүгээр тусгай салбар шинээр байгуулах ёслолын ажиллагаа боллоо.
2024-04-18