Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Цагаан-Уулд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ 

Монгол Улс, ОХУ-ын Зоонозын өвчин судлалын байгууллагын хамтарсан баг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг өнгөрсөн сарын 14-31-нд хийж дуусжээ.
2026-09-01

Шатахууны хангамжтай холбоотой судалгаа авч байна 

Шатахууны хомсдолоос үүдэлтэй хүндрэлийг бодитоор үнэлж, холбогдох яам, төрийн байгууллагуудад мэдээлэл хүргэх зорилготой нөлөөллийн судалгааг тур оператор компани, тээврийн үйлчилгээ эрхлэгчдээс авч эхэлсэн талаараа Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээллээ. 
2026-09-01

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.
2026-09-01

“Шамбала-2056” төслийнхөнтэй хамтран говийн бүсэд судалгаа хийнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрынхан “Шамбала-2056” төслийн багтай байгаль, цаг уурын судалгаа, хяналт мониторингийн чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Монгол орны говийн бүсийг нөхөн сэргээх урт хугацааны тогтвортой бодлого бий болгох, инженерийн суурин байгуулах зорилготой эл төслийг сайн дурын залуусын нэгдэл бүхий “Шамбала карбон оффсетс” компани Дорноговь аймгийн Эрдэнэ сумд 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
2026-09-01

62 чиглэлд автобус нэмж явуулна

Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 1000 гаруй автобус иргэдэд үйлчилдэг. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд зорчигч тээврийн урсгал эрс нэмэгдсэн байна. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор нийт 62 чиглэлд автобус нэмж явуулахаар болжээ.
2026-09-01

Хил дээрээс буцаахдаа орчуулагчаар дамжуулан шалтгааныг нь тайлбарлах болжээ 

Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын албаны дэд дарга бөгөөд Цагаачлалын бодлогын газрын дарга Пак Сан Үк тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлч­ лал хийж, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)ын дарга Б.Энхсүхтэй уулзлаа. Энэ үеэр хоёр улсын ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчиход тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн байна. 
2026-09-01

Гаалийн зарим байцаагчийн хэргийг шалгаж дуусжээ

АТГ-ынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүд дэх Гаалийн газрынхныг шалгаж, улмаар Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагын 36 байцаагчийг яллагдагчаар татаад байсан. Тэднээс өнгөрсөн долоо хоногт нэг бус байцаагчид холбогдох хэргийг шалгаж дуусан, шүүх, прокурорын байгууллагад шилжүүллээ.
2026-09-01

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

COP17 бага хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан 8 сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилж буй. Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний хичээлийн шинэ жилийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох юм
2026-09-01

Эмнэлэг хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг түр хойшлуулав 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) эрүүл мэндийн байгууллагуудын шатлал хоорондын өвчтөн шилжүүлэх цахим зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр хойшлуулахаар шийдвэрлэжээ.
2026-09-01

Шатрын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх багш нарыг бэлдлээ

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх юм. Тухайлбал, Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран 1-5 дугаар ангид “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болсон. Үүний хүрээнд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлдэх сургалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав.
2026-08-31

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлэх нь 

МУИС энэ хичээлийн жилээс эхлэн Монгол Улсад анх удаа соёлын өв судлалаар магистрын хөтөлбөр хичээллүүлэх болсноо мэдээллээ. Энэхүү хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/146 дугаар мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай тушаалаар бий болгожээ. Хөтөлбөрийн сургалтыг тус сургуулийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим хариуцах аж.
2026-08-31

Хоёрдугаар сургууль Монгол Улсын анхны “Google” жишиг сургууль болов

Нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль Монгол Улсын анхны “Google” жишиг сургууль (Google reference school) боллоо. Тус сургууль 130 гаруй багш, 3600 орчим сурагчтай бөгөөд энэ оны хоёрдугаар сараас эхлэн, хиймэл оюуны дэвшилт технологиудыг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
2026-08-31

АНУ Венесуэлийн газрын тосны нөөцөд хэсэгчлэн хяналт тогтооно 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт Венесуэлийн газрын тосны нийт нөөцийн тавны нэг орчим (Ориноко бүс болон Маракайбо нуур хавьцаа)-д хяналт тогтоосноор шатахууны үнийг бууруулах боломжтой хэмээн мэдэгдлээ. Тэрбээр тус улс баталгаат газрын тосны арвин нөөцтэй боловч хөрөнгө оруулалтын буруу менежмент, хориг арга хэмжээний улмаас өдөрт ердөө 1.2 сая орчим баррель газрын тос олборлож байгаа нь боломжит хэмжээнээс хавьгүй доогуур үзүүлэлт гэдгийг дурдсан юм.
2026-08-31

Дундговийн Засаг даргын орлогч асан Ц.Ариунбаярт холбогдох хэргийг шалгаж дуусжээ

Дундговийн Засаг даргын орлогч асан Ц.Ариунбаярт холбогдох хэргийг шалгаж дуусжээ
2026-08-31

Б.Сэцэн, У.Номун нар Ази бүс нутгийн тэмцээнд аваргаллаа 

Хонконгод 19 дэх удаагийн Ази бүс нутгийн кэндогийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг энэ сарын 28-30-нд зохион байгууллаа. “Лэй Юэ Мун” спорт цогцолборт болсон тус тэмцээнд Монголын кэндогийн холбооны тамирчид оролцож, ур чадвараа сорив. Охидоос 10-12 насныхны хүүхдийн ангилалд Б.Сэцэн аваргаар шалгарч, хөвгүүдээс Э.Содбилэг “Дайчин тамирчин” шагнал хүртэв.
2026-08-31

“Атар-4” аяны хүрээнд тариаланчдад 147.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Шаамар сумд ажиллалаа. Засгийн газар тариалангийн салбарыг бод­логоор дэмжсэний үр дүнд өнөө жил өмнөх оныхоос ахиу ургац авах төлөвтэйг тариаланчид энэ үеэр хэлсэн бол Ерөнхий сайд цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого тууштай хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдэв.
2026-08-31

Есдүгээр сар гэхэд 50-60 мянган тн шахмал түлш шаардлагатай гэв

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Тус компани өнгөрсөн бямба гаргийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлсэн байна. Энэ өвөл нийт 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн.
2026-08-31

“Зах зээлийн үйл хөдлөлийг орлого бүтээх үйл явц чиглүүлнэ” 

Зах зээл, салбарын хөгжилд тулгуурласан эдийн засаг бол алдаатай ч, оноотой ч бидний туулах зам. Амьдарч буй тогтолцоондоо сэтгэл хангалуун бус хүмүүс байхыг мэдээж үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч өөрөө өөртөө эзэн байж, сонголтодоо тууштай, туйлбартай, тэмүүлэлтэй байх тэрхүү үйл хөдлөлийн чавхдасыг энэ олон жилд зах зээлийн хөгжил тодорхой хэмжээнд хөглөсөн болов уу гэж хардаг юм.
2026-08-31