Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бөх

Дархан аварга А.Сүхбат хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ

Грекийн Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна.
2023-10-19

Женев хотод Европ дахь салбар холбоо байгуулагдав 

Хилийн чанадад суугаа монголчууд олон зуунаас уламжлагдан ирсэн спортоос үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, гадаадад амьдарч буй хүүхэд, залууст сурталчлан өвлүүлэх зорилготой арга хэмжээ зохион байгуулсаар байна. Үүний хүрээнд Швейцарын Женев хотод МҮБХ-ны Европ дахь салбар холбоог байгууллаа. Тус холбоо нь Франц, Герман, Чех, Швед, Бельги, Польш, Унгар, Британи, Австри, Итали зэрэг улсад амьдран суугаа монголчуудад болон гадаадын иргэдийг оролцуулан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах аж. Европ дахь салбар холбооны тэргүүнээр аймгийн начин О.Пүрэвбаяр, дэд тэргүүнээр Д.Дамдин, гүйцэтгэх удирдлагаар Б.Саран нарыг сонгожээ. 
2023-10-19

Дорноговийн бөхчүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдсэнээ илэрхийлжээ

Дасгалжуулагч, аймгийн арслан М.Бямбадоржийн удирдлагад оролцсон тэд давааны шагналын таван сая төгрөгөө хэд хоногийн өмнө тус аймагт бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрийнхэнд хандивлажээ.
2023-10-12

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын 18 бөх барилдаж байна

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын 18 бөх барилдаж байна
2023-10-05

Т.Түвдэнтарваа хүрэл медалийн төлөө барилдана

Энэ тэмцээнд Монголын нийт 12 тамирчин (эрэгтэй 6, эмэгтэй 6) хүч үзэх юм.
2023-10-05

Азийн наадмын наадмын чөлөөт бөхийн төрөлд манай 12 бөх хүч үзнэ

Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг нар өрсөлдөнө. Энэ тэмцээнд Монголын нийт 12 тамирчин (эрэгтэй 6, эмэгтэй 6) хүч үзэх юм.
2023-10-05

"Алтан цом"-ын төлөөх барилдаанд Сүхбаатар аймгийн баг эхний ялалтаа авлаа

Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /2/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /4/ аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ /4/
2023-10-04

Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээнүүд эхэллээ

"Ханжоу 2022" Азийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээн эхэллээ. Энэ сарын 29-нөөс ирэх сарын 6 хүртэл үргэлжлэх хөнгөн атлетикийн төрөлд 48 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн атлетикчид таван багц медалийн төлөө өрсөлдлөө.
2023-10-02

М.Бадарч сэргээшийн асуудалтай холбоотой мэдэгдэл гаргалаа

Монголын ард түмэн, бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд байгаа  сэргээшийн төрлийн бодис илэрсэнтэй холбоотой асуудлаар өөрийн байр сууриа албан ёсоор хоёр дахь удаагаа илэрхийлж байна.
2023-09-28

ҮИБНЗХ: М.Бадарчийн барилдааны бүх давааг хүчингүйд тооцлоо

Мөн М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
2023-09-27

Б.Гончигсүрэн мөнгө, А.Адъяасүрэн хүрэл медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн төрлийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медаль хүртэв. Манай жүдоч хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Ким Хаюүнд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдхаар болсон. Тэгвэл сая Энэтхэгийн жүдоч Маан Туликатай медалийн төлөө барилдаж нэмэлт цагт иппон үнэлгээ авснаар “Ханжоу 2022” Азийн Наадмын хүрэл медаль хүртлээ.
2023-09-27

Азийн наадам: Б.Гончигсүрэн алтын төлөө барилдана

Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Б.Гончигсүрэн эхний тойрогт хийлээд БНСУ-ын тамирчин Жон Хун Воныг, хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын тамирчин Жафар Костоевыг иппоноор цэвэр ялснаар алтан медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга Узбекистаны тамирчин Музаффарбек Туробоевтой тунаж үлдлээ.
2023-09-26

Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртжээ

Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртжээ
2023-09-26

Б.Эрдэнэбаяр, Б.Бямбаа нар самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртэв

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, самбо бөхийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, аймгийн заан Б.Эрдэнэбаяр аваргын төлөө Казахстаны тамирчин Абеюов Армантай хүчсорьж, мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл тус аймгийн Сүхбаатар сумын харьяат, “Шинэ бадрах” компанийн тамирчин, ОУХМ Б.Бямбаа хүрэл медаль авсан байна. Тэд өмнө нь Казахстан улсын Астана хотод өнгөрсөн зургадугаар сард болсон Ази, Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээний 40-44 насныхны ангиллын 98 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр, 55-59 насныхны +98 кг-д Б.Бямбаа хүрэл медалийн эзэн болж байсан билээ. 
2023-09-15

Т.Бөхчулуун аварга болов

Тэрбээр гурван жилийн өмнө Чиба мужийн “Кашива Ниттай” ахлах сургуулийн сурагч байхдаа тус хотод болсон ахлах сургуулиудын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 92 кг-ын жинд түрүүлсэн юм. Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандоржийн удирдлагад чөлөөт бөхөөр анх хичээллэж, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлсэн түүнийг “Ичиши” залуучуудын клубт багшаар ажилладаг Р.Баяраа 2018 онд дээрх ахлах сургуульд суралцуулахаар урьсан гэдэг. 
2023-09-07

П.Сайнзориг: 32 бөхөөс шинжилгээ авч, нэгээс нь допинг илэрсэн

Үндэсний их баяр наадмаар дөрвөөс дээш давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу мэдээллийн талаар Үндэсний бөхийн салбар хорооны комиссын дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө. 
2023-08-21

Зүүн Азийн залуучуудын наадамд оролцох зочдыг угтлаа

Наадамд оролцох зочдын төлөөллийг өчигдөр Зохион байгуулах албаны ажилчид хүлээн авлаа. Үүний хүрээнд Монголын үндэсний олимпын хорооны гаднах талбайд монгол гэр барьсан байв. Мөн тус хорооныхон үндэсний хувцсаа өмсөн, зочид төлөөлөгчдөө угтсан юм. Түүнчлэн бөх барилдах, нум сум харвах зэрэг эрийн гурван наадмаас сонирхуулж, монгол ахуй, соёлыг сурталчлан таниулсан. Бас Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магваны нэрэмжит Олимпын музейг зочдод танилцуулсан. 
2023-08-16

Таван бөхөд зөрчлийн хэрэг нээжээ 

Үндэсний их баяр наадам болон бусад барилдаанд зодоглосон бөхчүүдийн дундаас ёс зүйгүй авирласан байж болзошгүй гэж үзсэн нэр бүхий таван хүчтэнд Зөрчлийн хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж, заримыг нь шийдвэрлэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.28-д Баяр наадмын тухай хууль зөрчих гэсэн заалт байдаг бөгөөд түүний нэг дэх хэсэгт “Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсны дагуу ёс зүйгүй авирласан байж болзошгүй бөхчүүдээс хуулийн эл заалтыг хэрэгжүүлэх үүднээс тайлбар авахаар дуудаж байгаа юм билээ. 
2023-08-04