Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бөх

Б.Занданбат хүрэл медаль хүртэв 

Тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн түүний дараагийн амаргүй учраа Ираны Саид Голамхассан Пирдаян байв. Манай бөх өрсөлдөгчдөө 4:8- аар хожигдсон ч медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр хожиж, шагналын тавцанд зогссон юм. Бишкекийн дэвжээнд сонгомол бөхийн төрлийн23 хүртэлх насныхны өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ. 
2023-06-15

Архангай аймгийн баг АЛТАН ЦОМ гардлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаанд зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай – Булган аймгийн багууд “АЛТАН ЦОМ”-ын төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаануудтай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны АЛТАН ЦОМ-ын эзэн боллоо.
2023-06-05

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг найм дахь удаагаа гардав 

Тэрбээр сүүлчийн өдрийн барилдаанд озэки Такэкэйшог өвдөг шороодуулсан юм. Энэ удаа нутаг нэгт бөхчүүд хоорондоо таарсан нь барилдааныг сонирхолтой болгожээ. Сэкивакэ Кирибияма Б.Лхагвасүрэн Хошёорюү С.Бямбасүрэнд унаснаар тэд 11 даваатай өндөрлүүллээ. Хошёорюү С.Бямбасүрэн ирэх Нагоя башёд озэки цолны болзол сонсож барилдах нь. 
2023-05-29

Ёкозүна тэрүнофүжи нэг өдрийн өмнө түрүүлэх болзлоо хангав

Тэрүнофүжи өнөөдөр нутаг нэгт сэкивакэ Кирибиямаг ерикири мэхээр давснаар 13 даваа, 1 унаатай болж замналынхаа 8 дахь түрүүгээ гардахаар болж байна
2023-05-28

Допингийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэв

 Авлигын эсрэг “5Ш” ажиллагааны “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажилласан.
2023-05-12

Тавдугаар сард болох бөхийн барилдааны хувиар

Тавдугаар сарын барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, тавдугаар сарын 
2023-05-01

Улсын аварга О.Хангай түрүүлэв

аянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алегротовер” ХХК, “Богд” банк, “Хонгор нутаг” дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
2023-05-01

Улсын харцага Ц.Бямба-Отгон түрүүллээ

Монгол улсад Шинжлэх ухааны мал эмнэлэг, үржлийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "ТЭЦ-4" ТӨХК, "Импрайлд Гоулд Майнинг" ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Батбаярын Даваа-Очир үзүүрлэв.
2023-04-30

"Моннис" группээс аварга О.Хангайд "PATROL Ү62" автомашин гардуулж өглөө

Монгол улсын 25 дахь аварга гардуулан өглөөТулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Монгол Улсын аварга Оргихын Хангайд түрүү бөхийн шагнал болох 70 жилийн түүхт Шинэ загварын "New Nissan PATROL Ү62" автомашиныг Моннис Группийн удирдлагууд албан ёсоор өнөөдөр гардуулж өглөө.
2023-04-29

Монголын жүдо академийнхан иж бүрэн медаль хүртэв

ОХУ-ын Улаан-Үдэд зохион байгуулсан, 15 хүртэлх насныхны олон улсын өсвөр үеийнхний “Триумф энержи” лигийн II шатанд манайхаас Монголын жүдо академийн хөвгүүдийн баг оролцлоо. Тэд Алс Дорнодын холбооны бүсэд харьяалагдан, таван орны 2000 гаруй тамирчинтай долоон дивизионд хуваагдаж хүч сорив. Тэднээс 60 кг-д Б.Мөнгөндөл өрсөлдөгчдөдөө нэг ч ялагдалгүй буулган авч, тэргүүн байрт шалгарав. Тэгвэл 66 кг-д Б.Эрдэмбилэг мөнгө, П.Азжаргал хүрэл медаль хүртжээ. Ийнхүү Монголын жүдо академийнхан тус тэмцээнээс иж бүрэн медальтай ирэв. Жүдо бөхтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, үндэсний шигшээ багийнхан Гүржийн Тбилиси хотоос дараагийн “Их дуулга”-д зодоглохоор Туркийн Антальяг зорьжээ. Тэнд 84 орны 620 жүдоч өрсөлдөх тэмцээнд ОУХМ Б.Эрхэмбаяр (66 кг), Г.Алтанбагана, Л.Сосорбарам (52), Л.Энхрийлэн (57) нар барилдахаар мөн очсон байна.
2023-03-30

Монгол цэргийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүллээ

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
2023-03-18

Шилдгүүд амжилтаа бататгаж, шинэ үеийнхэн өнгө нэмсэн УАШТ боллоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө
2023-03-14

Н.Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртэв

Киргизийн Бишкек хотод үргэлжилж буй, Ази, Номхон далайн орнуудын дифийн анхдугаар наадамд Монголоос бөхийн төрөлд дөрвөн тамирчин өрсөлдөж байна
2023-03-10

Д.Отгонжаргал, Б.Хулан нар чансаагаараа II байрт жагсав

Казахстанд ирэх сарын 7-15-нд болох Азийн АШТ-д Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансаагаар жин тус бүрт дөрвөн бөх хэсэг ахална
2023-03-09

Чөлөөт бөхийн анхдугаар лигийн аваргуудыг тодруулав

Чөлөөт бөх сонирхож хичээллэдэг хүүхдүүдийг хүсэл мөрөөдөлд нь хүргэх, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэх зорилготой, 17, 22 хүртэлх насныхны анхдугаар лигийн халз барилдааныг жин тус бүрт хоёр сарын хугацаанд зохион байгуулж өндөрлөлөө
2023-03-07

Аймгийн арслан Б.Өсөхбаяр түрүүллээ

Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд
2023-03-05

О.Цэцэнцэнгэл “Их дуулга”-д гуравдахь удаагаа түрүүлэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан хоёр дахь “Их дуулга” тэмцээн Израилын Тель-Авив хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө
2023-02-20

Завхан аймгийн баг шигшээ барилдааны хоёр дахь тойрогтоо яллаа

Завхан аймгийн багт МУГТ, улсын заан М.Лхагвагэрэл /5/, улсын харцага Л.Лха-Очир /2/ улсын харцага Д.Бат-Эрдэнэ /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Т.Дүгэрдорж /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /2/, улсын начин Б.Чимэдвандан /4/ нийт 16 даваа авсан
2023-02-10