Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сагсан бөмбөг

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Архангай, Өвөрхангай аймгийн баг тэргүүн байр эзлэв

Харин Б хэсгээс М.Батбаатар дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд
2024-04-04

Аль аймгийн баг шилдгээр тодрох вэ

Манай улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй, үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн 300 гаруй хүчтэн оролцов. Тус тэмцээний А хэсэгт улсын болон аймаг, цэргийн арслан цолтой 12, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 12 баг өрсөлдлөө. А хэсгээс зургаан баг (Архангай, Төв, Завхан, Сүхбаатар, Ховд аймаг болон “Их монголын хүчтэн” дэвжээ) дараагийн шатанд шалгарч, дахин хоёр хэсэгт хуваагдан тойргоор өрсөлдөж буй.
2024-04-04

Сагсан бөмбөгчид Сингапураас хүрэл медальтай ирэх нь

Сингапурт энэ сарын 27-31 болсон сагсан бөмбөгийн “FIBA 3х3 Asian cup-2024” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан өрсөлдлөө. Эрэгтэйчүүд хэсгээ тэргүүлэн эхний тоглолтдоо Шри Ланкийн багийг 15:13-аар хожиж, хоёр дахьдаа Тайландын тоглогчдыг 20:19-өөр илүүрхэн шилдэг наймд шалгарав. Хасагдах шатны тоглолтод Катарын шигшээг 19:11-ээр хожиж, шилдэг дөрөвт үлдэн хагас шигшээд Австралийн багт 11:21-ээр ялагдсан юм
2024-04-01

Д.Сабонисын гайхалтай дээд амжилт

“Сакраменто кингс” баг өчигдөр талбайдаа “Филадельфи”-г108:96-гийн харьцаатай хожлоо. Эл тоглолтод талбайн эзэн багийн лидер Д.Сабонис 11 оноо, 13 удаа самбараас бөмбөг авч, 10 дамжуулалт өгсөн юм. Ийнхүү тэрбээр 1976-1977 оны улиралд NBA, ABA лиг нэгдсэнээс хойш 54 тоглолт дараалж дабл-дабл хийсэн түүхэн амжилтын эзэн боллоо
2024-03-27

Бронни Жэймсийн эхний улирал дууслаа

NBA-ийн супер од Л.Жэймсийн хүү Бронни Жэймс оюутны дээд лигийн (NCAA) эхний улирлын тоглолтуудаа дуусгалаа. Өдгөө 19 настай залуу тамирчны хувьд 2024 оны NBA-ийн драфтад нэрээ өгөх үү, эсвэл дахин нэг улирал коллежид тоглохуу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Гэхдээ Броннийг NBA-д тоглоход бэлэн гэдэгт сагсан бөмбөгийн аналистуудын олонх нь итгэхгүй байгаа юм. 
2024-03-20

“Хасын хүлгүүд” багийнхан найм дахь удаагаа аваргын цом өргөлөө

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан үндэсний дээд лигийн 2023-2024 оны финалын тоглолт өндөрлөлөө. “Хасын хүлгүүд” багийнхан “Бишрэлт металл”-ын тоглогчдыг цувралын тав дахь тоглолтод хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 81:67-гоор буулган авав. Ингэснээр тэд найм дахь удаагаа аваргын цом өргөж, 500 сая төгрөг гардав. Улирлын тоглолтыг амжилт тааруухан эхлүүлсэн тэд плей-оффт цойлж, “Гарьдууд”-ын тамирчдыг 4:3, “Уурхайчид”-ыг 4:1, финалын шатанд хүчтэй өрсөлдөгч “Бишрэлт металл”-ынхныг 4:1-ээр хожсон юм. Дээд лигт аваргын төлөө өрсөлдсөн “Бишрэлт металл”-ынхан дэд байр эзэлж, мөнгөн медаль, 250 сая төгрөгтэй харьсан
2024-03-19

“Лейкерс”-ийн дутагдал

“Лос-Анжелес лейкерс” баг энэ жилийн плей-оффт өндөр амжилт гаргахын тулд юу хэрэгтэй талаар NBA-ийн аварга асан, өдгөө телевизийн хөтлөгч, экспертээр ажиллаж буй К.Перкинс саналаа илэрхийллээ. Түүний бодлоор “Лейкерс”-ийн бүрэлдэхүүн тийм ч сайн биш ажээ. “Спенсер Динвидди тэдэн тусална гэж би бодож байна уу. Огт үгүй. Эцсийн дүндээ энэ багт чанартай сайн тоглогчид дутагдаж байна. Үгүй бол тэд “Өрнөд” бүсэд нэг ч цувралд ялж чадахгүй” хэмээн тэрбээр ярьжээ. “Лос-Анжелес лейкерс” одоогоор бүсдээ есдүгээр байрт бичигдэж байгаа бөгөөд 31 ялж, 28 удаа ялагдсан
2024-02-28

Монгол Улсын төрийн дууллыг морин хуураар тоглож, тэмцээнийг ЭХЛҮҮЛЖЭЭ

Төрийн дууллыг морин хуураар тоглох явцад тэмцээнийг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид, зааланд байсан бүх хүн босож дуулсан
2024-02-26

60 онооны босго давсан “АХМАДУУД”

“Голден стэйт уорриорз” багийн лидер С.Көрри энэ сарын 4-нд болсон “Атланта”-гийн эсрэг тоглолтод 60 оноо авсан. Тун удахгүй 36 нас хүрэх гэж буй түүний эл амжилт нь NBA-ийн түүхэнд тодоор бичигдэх нь гарцаагүй. Учир нь лигийн түүхэнд ердөө зургаан тоглогч л 30-аас дээш насандаа 60 онооны босгыг давж байсан юм. Тэднээс хамгийн ахмад тавыг нь танилцуулъя.
2024-02-07

Дээд лигийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор М.Өлзий-Орших, Ө.Индра нар тодорлоо

Эрэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчаар “Эрдэнэт майнерс”-ын Фрагиас Василиус тодорлоо. Тус баг энэ улиралд 19 хожилтойгоор хүснэгтийг тэргүүлсэн юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн багийнхнаас “Хасын хүлгүүд”-ийн О.Баярцогт тэргүүлсэн байна. Тэд энэ улиралд ес хожсон амжилттайгаар хүснэгтийн эхэнд бичигдсэн. Улирлын шилдэг гадаад тоглогчоор эмэгтэйчүүдээс “Аравт” багийн Амара Колеман, эрэгтэйчүүдээс “IHC apes”-ийн Энтони Смит нарыг шалгаруулжээ. Шилдэг шинэ залуу тоглогчоор “Хасын хүлгүүд”-ийн А.Азбаяр (эрэгтэй), “Аравт” багийн Э.Тунгалаг (эмэгтэй) нар тодров.
2024-02-07

“Лос-Анжелес лейкерс” цуглуулгаа нэмлээ 

Энэ улиралд анх удаа зохион байгуулсан улирлын дундах тэмцээний аваргаар “Лос- Анжелес лейкерс” баг тодорсон билээ. Тус баг эл түүхэн ялалтаа тэмдэглэж ордондоо тусгай баннер байрлуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь“Лейкерс”-ийн 17 удаагийн аваргын баннераас ялгаатай байх бөгөөд энэ сарын 18-нд болох “Нью-Йорк никс”-ийн эсрэг тоглолтын их завсарлагаар ордондоо байрлуулах аж. Улирлын дундах тэмцээний финалд тэд “Индиана”-г 123:109-ийн харьцаатай ялсан юм. Тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Лейкерс”-ийн лидер Л.Жэймс тодорлоо. 
2023-12-13

Монголын Улсын сагсчид АЛТАН медаль хүртлээ

Филиппин улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сагсан бөмбөгийн 3х3-ын "NBA 3x Invitational Champion" тэмцээнд Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй баг алтан медаль хүртлээ.
2023-12-11

Багууд чадварлаг легионеруудаар хүч сэлбэжээ 

Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тоглолт Спортын төв ордонд үргэлжилж байна. Олны дурлаж үздэг тус тэмцээний тоглолтууд I тойргоос эхлээд сонирхолтой өрнөдөг. Дээд лигт цөөнгүй жил “тоос өргөсөн” хүчирхэг багууд энэ удаад чадварлаг легионеруудаар хүч сэлбэжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн багаас “Хасу мегастарс”-ын Амирали Мохаммадфатали, “Тэнүүн-Огоо”-гоос Александр Блинец, “Баянхонгор коруд гео” багийн Алиреза Абалуч нар онцлох тоглогчоор тодорсон. Тэгвэл эмэгтэйчүүдээс “Хашхан Өвөрхангай”-н Сройпром Промпорн, “Тэнүүн-Огоо”-гийн Сьерра Посада, Либис Зулайт нар шилдгээр шалгарсан юм.
2023-11-09

NBA эргэн ирлээ

Өнгөрсөн зун NBA-д “ажиллах хүчний” олон өөрчлөлт гарав. Тухайлбал, Д.Лиллард “Портлэнд”-ийг, Б.Бил “Вашингтон”-ыг орхиж, “Сан-Антонио” баг лигийн ирээдүй болох учиртай В.Вембаньямаг авчээ. Мөн К.Пол “Голден стэйт”-дирсэн бол Ж.Харден “Филадельфи” -тэй “муудалцсан” хэвээр, удахгүй багаа солих нь тодорхой болов. 
2023-10-25

Хамгийн өндөр цалинтай таван баг

Цалингийн хүчирхэг цэс, үнэтэй тоглогч нь NBA-д амжилт гаргах баталгаа болдоггүй. Өнгөрсөн улирлын финалд тоглосон “Денвер”, “Майами” баг л гэхэд цалингийн хэмжээгээр лигт найм, 13 дугаар байрт орж байсан юм. Харин энэ зун олон тоглогч буурь сэлгэснээр NBA-ийн хүчний тэнцвэрт ихээхэн өөрчлөлт гарлаа.
2023-10-11

Монголын хоёр баг нэг хэсэгт багтжээ 

 Монголд ирэх амралтын өдөр зохион байгуулах сагсан бөмбөгийн “FIBA 3x3 sansar challenger-2023” тэмцээнд 16 орны шигшээтэй “Улаанбаатар ММС энержи”, “Сансар ММС энержи”, “Зайсан МИГ даатгал”, “Баянгол бронкос” багийнхан өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Тэмцээний урьдчилсан шатанд зургаан баг тоглон, хэсгээ тэргүүлсэн нэг нь үндсэн С хэсэгт орж, цааш өрсөлдөх юм. Энэ удаа урьдчилсан шатанд Латвийн “Рига”, АНУ-ын “Омаха”, Монголоос “Зайсан МИГ даатгал”, “Баянгол бронкос” багийнхан нэг хэсэгт багтжээ. Одоогоор Сербийн баг амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй. Сонирхуулахад, тус тоглолтын дараа энэ сарын 13-нд Шанхайн “Их дуулга”-д өрсөлдөх эрх олгох “Energy 3x3 quest-2023” тэмцээн эхэлнэ. Зургаан хоног үргэлжлэх уг тэмцээний эхний шатны тоглолтууд “Парк 3х3 гарден”, “Romano сup”-т, аваргын төлөөх нь энэ сарын 18-нд “UG аrena”-д болно. 
2023-09-07

Томчууд хялбар ялалт байгуулсаар байна

Филиппин, Япон, Индонез улсад болж буй сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, дараагийн шатанд шалгарах багуудын нэрс тодорсоор байна. Ингээд тэмцээний дөрөв дэх өдрийн зарим сонирхолтой тоглолтын мэдээллээс хүргэе. 
2023-08-30

Манай сагсан бөмбөгчид Зүүн Азийн аваргаар тодорлоо

Улаанбаатар хотод үргэлжилж буй Зүүн Азийн залуучуудын наадмын 3x3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтод оролцсон багуудаас Монголын эрэгтэйчүүдийн шигшээгийнхэн нэг ч ялагдалгүй финалд шалгарлаа. Тэд аваргын төлөө өмнөд хөршийн шигшээг 18:15-аар буулган авснаар Зүүн Азийн аваргаар тодров. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ Хонконгийн багийг 12:10-аар хожиж, хүрэл медаль хүртсэн юм. Таеквондогийн тэмцээнд тулалдсан манай тамирчдаас дөрөв нь медалийн тавцанд зогсов.
2023-08-21