Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөлбөмбөг

Хамгийн баян нь “Арсенал” 

Хөлбөмбөгийн томоохон багууд зуны турш бүрэлдэхүүнээ шинэчлэн зузаалж, ирэх улиралд бэлтгэдэг. Transfermarkt.com вэб сайтаас гаргасан сүүлийн мэдээллээс үзвэл энэ зуны солилцоо наймааны дараачаас Английн “Арсенал” баг дэлхийн хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй болоод байгаа ажээ. Үүнд “Вестхэм”-ээс Д.Райсыг худалдаж авсан нь ихээхэн нөлөөлсөн нь гарцаагүй. 
2023-07-19

Эмэгтэйчүүдийн ДАШТ маргааш эхэлнэ 

Австрали, Шинэ Зеланд улсад эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ маргааш эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ наймдугаар сарын 20 хүртэл дээрх хоёр улсын 10 цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Нээлтийн тоглолт Оклэндийн “Эден парк”-т Шинэ Зеланд, Норвегийн багийн хооронд болох юм. Мөн энэ өдрийн хоёр дахь тоглолт Австрали, Ирландын хооронд Сидней хотод болно. Харин аваргын төлөөх тоглолт “Сидней” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэсгийн тоглолтууд наймдугаар сарын 3-нд дуусаж, хоёр өдрийн дараачаас хасагдах шат эхэлнэ. 
2023-07-19

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр М.Болд сонгогдлоо 

Энэ удаа эрэгтэй дэд ерөнхийлөгчөөр С.Жаргалсайхан, эмэгтэйнхээр И.Сарангэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөлбөмбөгийн зөвлөлийн гишүүнээр М.Баярмагнай сонгогдов. Мөн Орон нутгийн төлөөллийн зөвлөлийн гишүүнээр Л.Наранбаатар, Зөвлөлийн эмэгтэй гишүүнээр Ч.Мөнхзул сонгогдсон юм. Ээлжит их хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн байна. 
2023-07-06

Манайхан Вануату улсын шигшээтэй өнөөдөр тоглоно 

Энэтхэгийн Бубанешвар хотод үргэлжилж буй хөлбөмбөгийн “Hero international сup-2023” тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан оролцож байна. Манайхан эхний тоглолтоо эзэн орны шигшээтэй хийж, онооны хол зөрүүгүй хожигдов.
2023-06-15

К.Мбаппег тойрсон ээлжит дуулиан 

2022-2023 оны хөлбөмбөгийн улирал өндөрлөж, энэ зуны томоохон солилцоо наймаанууд эхэллээ. Тухайлбал, Л.Месси АНУ-ыг зорихоор шийдсэн бол К.Бензема Саудын Арабыг, Ж.Беллингем “Реал”-ыг сонгоод байна. Харин одоо хөлбөмбөг сонирхогчдын анхаарал ПСЖ багийн лидер К.Мбаппе руу шилжлээ. 
2023-06-14

“Хантерс” клубийнхэн “Үндэсний хоёрдугаар лиг”-т аваргын цом өргөв 

Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Футзалын дээд лиг”-ийн тэмцээнд есөн клубийн тамирчид 18 тойрог өрсөлдөж, 72 тоглолт хийснээс “Унаганууд” клубийн тоглогчид ес дэх удаагаа тэргүүллээ. Тоглолын A ангиллын шилдэг шүүгчээр Б.Логьшир тодорч, шилдэг хаалгачаар “Унаганууд”-аас Б.Нармандах, мэргэн буучаар 56 гоол оруулсан тус клубийн Э.Пүрэвдорж, шилдэг тоглогчоор “Арвис”-ын О.Есүхэй шалгарчээ. 
2023-06-07

Топ 5 лигийн товч дүгнэлт 

Европын хөлбөмбөгийн 2022-23 оны улирал өндөрлөлөө. Энэ удаад шилдэг таван лигийн үр дүнгийн талаар товч танилцуулъя. 
2023-06-07

Л.Месси хаачих вэ 

Түүний дараагийн багийн талаарх эхний таамаг мэдээг “Diario Sport” нийтлэв. АНУ-ын MLS-ийн “Интер майами” баг Л.Мессид дөрвөн жилийн 200 сая еврогийн цалин амласан тухай эхлээд мэдээлсэн бол үүнээс долоо хоногийн дараа Саудын Арабын “Аль Хилаль” баг зургадугаар сарын 6-нд түүнийг шинэ тоглогчоороо танилцуулна гэж “цуурав”. Үүнээс гадна Л.Месси “төрөлх” гэж болох “Барселона” багтаа эргэж очно гэсэн цуу яриа өрнөсөөр байна. Леотой нөхөрсөг харилцаатай Каталоны багийн ерөнхий дасгалжуулагч Хави ч хуучин багийн андаа эргэж ирэхийг хүлээж буй, энэ бол багийнх нь гол зорилго гэдгийг Ла лигийн сүүлийн тойргийн тоглолтын өмнө мэдэгдсэн. “Би түүнтэй ярилцсан. Гэхдээ бүх зүйл эцсийн эцэст Леогоос өөрөөс нь хамаарна” гэж Хави хэлсэн билээ. 
2023-06-07

“Улаанбаатар” клубийнхэн хоёр дахь удаагаа цом өргөх нь 

Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Катарт ирэх жил болох Азийн хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насныхны цомын АШТ-ий урьдчилсан шатны сугалаа явагдлаа. Азийн 43 улсын шигшээ баг 11 хэсэгт хуваагдахэлтэмцээнддасгалжуулагч Ичиро Оцүкагийн удирдлагад оролцох Монголын шигшээ багийнхан J хэсэгт Саудын Араб, Камбож, Ливаны тамирчидтай нэг хэсэгт багтав. Саудын Араб улсад есдүгээр сарын 6-12-нд хэсгийн тоглолтыг зохион байгуулах юм. 
2023-05-30

Километр бүрт 100 евро төлнө 

М.Мунецигийн сайхан сэтгэл үүгээр хязгаарлагдахгүй. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Зимбабвегийн нийслэл Хараре хотоос холгүй орших Горомонзи тосгон дахь дунд сургуульд багийнхаа нэрэмжит сангаар дамжуулж хөлбөмбөгийн хувцас хэрэгсэл, найман бөмбөг хандивлажээ. Тэрбээр зуны амралтаараа эх орноороо аялж байгаад уг сургуулиар оржээ. Сургуулийн удирдлагатай уулзсаны дараа тэдэнд бэлэг өгөх гэнэтийн шийдвэр гаргасан аж. Үүнээс гадна Хараре хотын захын Мабвуку дүүргийн хоёр ч сургуулийн ядуу айлын 60 хүүхдийн сургалтын хэрэгслийг М.Мунеци даадаг байна. 
2023-05-10

Премьер лигийн “аймшигтай” үзүүлэлт 

Хэдий амжилт тааруу байгаа ч дасгалжуулагчааавч үлдэхээр шийдсэн хоёр баг бол “Вестхэм”, “Форест”. Хоёул доод лиг рүү унах бүсэд яваа баг. Харин “Челси”, “Лидс” баг энэ улиралд дөрвөн ч дасгалжуулагчийн нүүр үзлээ. Тэднээс хоёр нь дасгалжуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэсэн юм. Харин “Астон вилла”, “Кристал палас”, “Лестер”, “Саутхэмптон”, “Тоттенхэм”, “Вулверхэмптон” баг тус бүр гурван ч дасгалжуулагчтай ажиллаж үзсэн байна. 
2023-05-10

Ц.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна 

Тэдний араас А.Дөлгөөн, М.Батхишиг, Акихиро Сүзүкинар 14 гоолтой бичигдэв. Ташрамд дуулгахад, Олон улсын хөлбөмбөгийн холбооны элит туслах шүүгч Ө.Батцэцэг Вьетнам улсад болсон, Азийн 17 хүртэлх насны эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээний С хэсгийн хоёр тоглолтыг шүүн явууллаа. 
2023-05-04

“Арсенал” уу, “Сити” юү

Тэд гурван тойрог дараалан ялалт байгуулж чадалгүй, гурвантаа тэнцэв. Эхлээд “Ливерпуль”, “Вестхэм”-ийг 2:0-ээр хожиж байгаад тухай бүр тэргүүллээ алдаж 2:2-ын харьцаатай тэнцсэн. Тэгвэлэнэ удаад улирлын турш гурван ч дасгалжуулагч сольсон лигийн хамгийн муу багтай оноо хуваалаа. Ийнхүү тэд араас нэхэгч “Манчестер сити”-гээс хоёр тоглолт дутуу хэрнээ ердөө таван онооны илүүтэй болж ирэв. Өөрсдийн хувь заяаг аврахын тулд “ихбуучид” өнөөдрийн тулаанд заавал ялах ёстой.
2023-04-26

К.Роналдугийн баг цомын тэмцээнээс хасагдав

Саудын Арабын хөлбөмбөгийн цомын тэмцээний хагас шигшээ тоглолт өчигдөр болж “Аль-Наср” баг “Аль-Вехда”-д 1:0-ийн харьцаатай хожигджээ.
2023-04-26

Украин, Германы нөхөрсөг тоглолт болно

Украин, Германы нөхөрсөг тоглолт болно
2023-04-26

Тивийн аваргын урьдчилсан шатны тоглолт Улаанбаатарт эхэллээ

Индонез улсад ирэх жил болох, Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн 17 хүртэлх насныхны цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны B хэсгийн тоглолт Улаанбаатар хотод үргэлжилж байна. Энэ сарын 28-нд өндөрлөх тэмцээнд манай шигшээгийнхэн өчигдөр тоглолтын салхи хагалж, Австралийн багийнхантай өрсөлдөж, хожигдлоо. Тэгвэл маргааш Тайванийн тоглогчидтой өрсөлдөнө. Ирэх баасан гарагт Австрали, Тайванийн багийнхан тоглосноор аваргаа тодруулах юм.
2023-04-25

К.Роналду багтаа тус хүргэж байна уу

Португал хөлбөмбөгчин К.Роналду Саудын Арабын “Аль-Наср” багт тоглоод 2.5 сар болжээ. Тэрбээр олон гоол оруулж буй ч баг нь лигийн тэргүүллээ бататгаж чадахгүй байгаа төдийгүй тэргүүн байраа алдав. К.Роналдуг ирснээс хойш тус багт юу өрнөж буйг сонирхъё. 
2023-04-12

Хөлбөмбөгчид эвийн гэрээ байгууллаа

“Парис-2024” олимпын эрхийн төлөөх, Азийн бүсийн эхний шатны D хэсгийн тоглолт Тайланд улсад үргэлжилж байна
2023-04-06