Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг Д.Саруултөгс хүртлээ

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам долоо дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ. Д.Саруултөгс “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна.
2023-10-29

Х.Номуун Азийн наадмын анхдагч болов

Чөлөөт сэлэлтийн 400 метрийн зайг 7:13 минутанд туулснаар зургадугаар байрт орлоо
2023-10-27

Цаг агаарын өөрчлөлт өвлийн спортод нөлөөлөх үү 

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харгалзан өвлийн олимпыг зохион байгуулах эргэлтийн тогтолцоо, хөтөлбөрийн бүтэц, мөс, цасан дээрх спортын төрөл бүрийн хэрэгцээ болон бусад зүйлийг хэлэлцэх шаардлага үүсээд байна” гэж тус холбооны ерөнхийлөгч Томас Бах өгүүлжээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс үүдэн “Бээжин-2022” өвлийн олимпод хиймэл цас ашиглажээ. “Ванкувер-2010”, “Сочи-2014”, “Пёнчан-2018” өвлийн олимп тодорхой хэмжээгээр хиймэл цасанд түшиглэсэн. Улмаар өнгөрсөн жил өмнөд хөршийн нийслэлд болсон олимпоор хиймэл цасны хэрэглээ өндөр түвшинд хүрсэн байна. Тус үеэр цасны 100 гаруй үүсгүүр, цас бударгагч 300 буу ажиллуулж, цанын талбайг бэлтгэсэн аж. 2030 оны өвлийн спортын наадмыг зохион байгуулахаар АНУ, Швед, Швейцар, Франц өрсөлдөж буй.
2023-10-26

Б.Хулан дэлхийн тулааны наадамд удаалжээ 

Саудын Арабын Рияадх хотод “World combat games-2023” дэлхийн тулааны наадам үргэлжилж байна. Спортын 16 төрлөөр зохион байгуулж буй дээрх наадмын жиү жицүгийн төрөлд өрсөлдөхөөр манай тамирчид эх орноосоо мордсон. Эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд “Thunder bjj” академийн дасгалжуулагч Б.Хулан эхний тойрогт ХБНГУ-ын тамирчныг оноогоор хожин, дараа нь Анголын бөхийг цэвэр ялсан юм. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Францын тамирчинтай хүч үзэж, идэвхийн оноогоор илүүрхэн, аваргын төлөө хүч үзэхээр шалгарав. Алтан медалийн төлөө мөн ХБНГУ-ын бөхтэй учраа таарч дийлдсэнээр мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн чансаагаар эхний найман байрт жагссан тамирчид дээрх наадамд урилгаар оролцдог аж. 
2023-10-26

Д.Ганбат Азийн наадмаас алтан медаль хүртлээ

Пара наадмын жүдо бөхийн төрөлд дасгалжуулагч Ч.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн аварга Азийн аварга Д.Ганбат алтан медалийн төлөө
2023-10-25

Г.Болор-Эрдэнэ Азийн наадмын аварга боллоо

Өмнөд хөршийн Ханжоу хотод энэ сарын 28 хүртэл үргэлжлэх Азийн пара IV наадмын таеквондогийн төрөлд Монголын пара үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлагад 17 орны 77 тулаанчтай өрсөлдөж буй. Тус наадмын хөтөлбөрт пара таеквондог анх удаа багтааснаараа онцлог юм. Тэднээс У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, шагналын салхи хагалсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэмцээний гурав дахь өдөр түүний амжилтыг буухиалж, эрэгтэйчүүдийн -63 кг-д Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд Узбекистаны тамирчинтай тулалдан 28:11- ээр буулгаж авсан.
2023-10-25

У.Сүрэнжав Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

У.Сүрэнжав Азийн наадмын чансааг тэргүүлэн тус тэмцээнд оролцсон ба дэлхийн чансааны тавдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
2023-10-24

Т.Тулга дэлхийн чансааг тэргүүллээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монголын тамирчдаас Т.Тулга дэлхийн чансааны тэргүүнд бичигдэв. Эрэгтэйчүүдээс жин бүртээ эхний 10 байрт багтсан манай гурван бөх бий. Б.Бат-Эрдэнэ 86 кг-д ес, Г.Ганхуяг 92 кг-д долоодугаарт байрт жагсжээ. Эмэгтэйчүүдээс 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа чансааны хоёрдугаарт бичигдсэн юм. Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын таван бөхөөс Э.Даваанасан 72 кг-д гурав, Д.Отгонжаргал 50 кг-д дөрөв, Б.Болортуяа 53 кг-д тав, Ч.Отгонтуяа 55, Х.Болортуяа 59 кг-д тус бүр долоодугаар байрт эрэмбэлэгдэв. 
2023-10-19

Өвлийн олимпоос ямар спортын төрлүүд хасагдах вэ 

2026 онд Италид болох өвлийн олимпын наадам эхлэхэд гурван жил гаруйн хугацаа үлдээд байгаа ч зохион байгуулагчид үүрэгт ажлаа дийлэхгүйд хүрчээ. Италичууд бобслей, скелетон, чарганы спортын тэмцээнийг зохион явуулах боломжгүй болсон учир өөр улсад явуулах магадлалтай гэнэ. Ийм явдал өвлийн олимпын түүхэнд анх удаа тохиолдож буй юм. 
2023-10-18

Э.ДАВААНАСАН: Зорилгоо биелүүлээд эх орондоо ирэх сайхан байлаа

Гурван жил өөрийгөө хэрхэн хөгжүүлж, хөдөлмөрлөснөө энэ удаа Белградын дэвжээнд дахин харуулж, дэлхийн медальтнуудыг эгнээнд нүүр бардам зогсов. Зорилго, зориг, итгэл найдвар тамирчин хүнийг хэрхэн хөтөлж, хаана аваачдагийг түүний спортын замналаас харж болно.
2023-10-06

Монгол шүүгч “AFC cup”-ийн тоглолтыг дэнсэллээ

Тэрбээр Энэтхэгт болсон “AFC cup”-ийн “Мохун ”, “Мазияа” клубийн тоглолтод шүүгчээр ажиллажээ. Мөн өнгөрсөн сард Узбекистанд болсон Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны Q хэсгийн тоглолтуудыг шүүсэн аж.
2023-10-05

Монголын баг тамирчид нийт 12 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид нийт 12 медаль хүртээд байна
2023-10-04

Софт теннисний тэмцээнийг манай улсаас Олон улсын шүүгч Б.Батаа дэнсэлж байна

Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын софт теннис өнөөдөр эрэгтэй, эмэгтэй багийн өрсөлдөөнөөр эхэллээ. Энэ өдрийн эхний тоглолтыг манай хөвгүүд Индонезийн эсрэг хийж, 2:1-ээр хожигдсон.
2023-10-03

Монгол улсын шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

"Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 3x3 сагсан бөмбөгийн төрөл
2023-10-01

Азийн наадмыг олон удаа сурвалжилсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, батламж гардууллаа 

“Ханжоу-2022” Азийн наадамд Монгол Улс 403 тамирчин сойж, 129 дасгалжуулагч, албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаагийн тивийн наадамд 12 000 гаруй тамирчин 40 спортын61 төрөлд 481 багц медалийн төлөө авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж буй. Бид сониныхоо дугаар бүрт тус наадамд манай тамирчид хэрхэн оролцож, спортын ямар төрлөөс медаль хүртсэн талаар мэдээлж буй билээ. 
2023-09-27

Б.Мөнхжин, Б.Пүрэвбаатар нар аваргалав

Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мандах” их сургууль дээр болж өндөрлөлөө. Монголын даамын холбоо, Нийслэлийн даамын холбооноос хамтран 16 дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд 11 их, дээд сургуулийн 42 тамирчин хоёр ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээнийг даам сонирхогч Д.Бямбасүрэн гурав дахь жилдээ дараалан ивээн тэтгэлээ.
2023-09-26

Б.Энххүслэн 8 дугаар байрт орлоо

Монголын усчдаас Азийн Наадмын түүхэнд финалд үлдсэн анхны тамирчин болж, шинэ түүх бичсэн Б.Энххүслэн шигшээ уралдаанд 2:02.70 минутаар барианд орж, 8-дугаар байрт жагслаа.
2023-09-26

АЗИЙН НААДАМ: Шатрын тэмцээн эхэллээ

АЗИЙН НААДАМ: Шатрын тэмцээн эхэллээ
2023-09-25