Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын бус төрөл

Манай тамирчид жолоодлогот загварын ДАШТ-д өрсөлдөнө

Дэлхийн агаарын спортын холбоог 1905 оны аравдугаар сарын 14-нд байгуулж, нисэх загварын спортын тэмцээн хийж эхэлсэн түүхтэй. Тэгвэл манайд Нисэх загварын спортын нийгэмлэгийг 1997 оны есдүгээр сарын 27-нд байгуулж, тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулж иржээ. Энэ жилийн жолоодлогот загварын ДАШТ АНУ-ын Индиана мужийн Манси хотод ирэх наймдугаар сарын 11-17 хүртэл үргэлжилнэ. Эл тэмцээнд Монголын шигшээ багийн долоон тамирчин уран нислэгийн F2B, агаарын тулалдааны F2D ангилалд оролцохоор болсон байна
2024-02-22

“Дархан” багийнхан нэг ч хожигдолгүй тэргүүлэв

Монголын хоккейн холбооны нэрэмжит клубүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн“Степпе арена”-д гурван өдөр болж, аварга багийг тодрууллаа. Уг тэмцээнийг 1990 оноос хойш анх удаа зохион байгуулсан нь онцлог байв. Сонирхогчийн ангилалд найм, лигийнхэд таван баг оролцсон. Лигийн багуудын өрсөлдөөнд Дархан-Уул аймгийн “Дархан” багийнхан нэг ч хожигдолгүй тэргүүллээ
2024-02-21

Норвегчуудад ээлгүй ДАШТ

Чехийн Нове-Местод 2024 оны биатлоны ДАШТ өндөрлөлөө. Тус тэмцээний онцлох үйл явдал, амжилт, онцлох тамирчдын талаар өгүүлье
2024-02-21

“Улаанбаатар марафон” тавдугаар сард болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.
2024-02-20

Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Олон улсын уулчдын холбооноос Канад улсын Эдмонтон хотод энэ сарын 16-18-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын ДАШТ-д Монголын тамирчид өрсөлдсөн. Тэднээс шагналын салхи хагалж хурдны төрөлд “Сутайн бор” клуб, Монголын уулчдын үндэсний холбооны тамирчин, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медалийн эзэн боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдээс спортын мастер Н.Сэлэнгэ ахынхаа амжилтыг буухиалж, хүрэл медаль хүртэв
2024-02-19

Оюутны универсиад наадам дөрөвдүгээр сард эхэлнэ

Оюутны спортын универсиад VI наадам ирэх дөрөвдүгээр сарын 15-26-нд Улаанбаатар хотод болно. Уг наадмыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, их, дээд сургууль, спортын холбоод хамтран улсын хэмжээнд зохион байгуулна. Наадам хоёр үе шаттай. Монголын их, дээд сургууль, коллеж, салбар сургуулийн дунд нэгдсэн зааврын дагуу волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис зэрэг зуны спортын 10 төрлийн тэмцээнийг энэ сарын 20-ноос эхлэн явуулах аж. Анхан шатны эл тэмцээнээс шалгарсан баг, тамирчдын дунд шигшээ наадмыг дөрөвдүгээр сард нэгдсэн журмаар зохион байгуулах юм байна
2024-02-15

Биатлончид Эстонийг зорих нь

Биатлоны үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд төлөвлөсний дагуу Беларусийн Гавьяат дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга Александр Попов болон ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын удирдлагад бэлтгэл базааж, гадаадын тэмцээнд оролцож байгаа. Тэд удахгүй Эстони улсын Отепя хотыг зорьж, энэ сарын 23-наас ирэх сарын 2-нд зохион байгуулах залуучуудын ДАШТ-д өрсөлдөнө. 
2024-02-15

Оюутны "Универсиад" VI наадам хоёр сарын дараа эхэлнэ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5, 17.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын хорооны даргын (ЗГТА-БТСУХ) 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Монголын оюутны спортын Универсиад VI наадам 2024 оны дөрөьдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдахаар боллоо.
2024-02-10

Өсвөр үеийн сэлэгчид Бангкокт медалийн хур буулгав

Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 2-4-нд зохион байгуулсан, Азийн орнуудын сургуулиудын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнд Монголын өсвөр үеийн тамирчид оролцлоо. Эрэгтэйчүүдээс медалийн салхи хагалж, “Альфа” клубийн сэлэгч У.Жавхлан 12-13 насныхны ангилалд 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд түрүүлж, 100, 200 метрийнхэд мөнгөн медаль авсан байна
2024-02-06

“Reds”-ийнхэн тэргүүлэв

Спорт өрөлтийн олон улсын тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй болдог төрөл нь багийн халз буухиа. Монголд эл тэмцээнийг анх удаа, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Оролцогч олонтой, өрсөлдөөн ихтэй болсон уг тэмцээнд 24 клубийн баг найман хэсэгт хуваагдан, тойргоор тоглож, дөрөв нь аваргын төлөө шалгарсан юм. Үүнээс Ч.Билгүүндорж ахлагчтай “Reds” клубийнхэн тэргүүлэн, шилдгээр тодорч, Г.Арвижих сайхан ахлагчтай “My mind”-ын оролцогчид удаалжээ. Б.Төрболд ахлагчтай “Crystal”-ынхан хүрэл медаль гардав
2024-02-01

Ч.Мандахбаяр “Дэлхийн цом”-д түрүүлсэн Монголын хоёр дахь тамирчин боллоо

Швейцарын Саас-Фе хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан, мөсөнд авиралтын “Дэлхийн цом”- ын II дахь цуврал тэмцээнд Монголоос Ч.Мандахбаяр улсаа төлөөлөн оролцож, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр сарын өмнө БНСУ-ын Чонсон хотод болсон мөсөнд авиралтын эхний тэмцээнд нутаг нэгт тамирчин, Азийн аварга Н.Хэрлэнтэй өрсөлдөхдөө удаалж, мөнгөн медальтай ирсэн юм. Тэгвэл өнгөрсөн жил Францын Шампаньи-Ан-Вануаз хотод зохион байгуулсан тус тэмцээний II дахь цувралын хурдны төрөлд хүрэл медаль хүртэж, Монголынхоо тамирчдын шагналын буухиаг үргэлжлүүлж байв
2024-01-29

Олон улсын стандартад нийцсэн мөсөн хана барьжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сум дахь, уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн “Олимп” спорт авиралтын төвд олон улсын стандартад нийцсэн мөсөнд авиралтын хурдны хана барьжээ. Хана босгох барилга угсралтын ажлыг Б.Одмандах захиралтай “Нягт холбоос” компанийнхан гүйцэтгэсэн байна. Ингэснээр “Дэлхийн цом”-ын дараагийн цуврал, ДАШТ-д өрсөлдөх Монголын тамирчид дасгалжуулагч Х.Нямдоогийн удирдлагад бэлтгэл хийхэд бэлэн болжээ. БНХАУ, БНСУ, ОХУ, Швейцар, Франц улсын мөсөн байгууламжтай дүйцэх шинэ ханын өндөр 16.5, өргөн нь 4.6, зузаан нь 0.5 метр аж
2024-01-25

Эхний 30 байрт шалгарсан тоглогч УАШТ-ий хагас шигшээд оролцоно

Монголын даамын холбооноос зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-ий анхан шатны тэмцээнд 250 шахам тамирчин оюунаа сорьж, аваргуудаа тодрууллаа. Швейцар системээр есөн өрөг тоглосон эл тэмцээнд эрэгтэйчүүдээс Б.Пүрэвбаатар (“Повгор хүү”), эмэгтэйчүүдээс Ц.Цацрал (“Алтан хүү” клуб) нар тэргүүлэв. Ангилал тус бүрийн эхний 30 байрт шалгарсан тоглогчид ирэх гуравдугаар сарын 20-24-нд болох УАШТ-ий хагас шигшээд оролцох эрх авсан
2024-01-18

Н.Намуун дэлхийн дээд амжилт эвдэв

Дэлхийн шооны холбооноос Ирланд улсын нийслэл Дублин хотод зохион байгуулсан, рубик шооны олон улсын тэмцээнд манай өсвөрийн үеийн тамирчид оролцжээ. Охидоос Н.Намуун цаган шооны төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдэн, 3.04 секунд болгон шинэчлэн тогтоов. Ийнхүү амжилт гаргаснаар тэрбээр чансаагаараа дэлхийд 14, Ази тивд гуравт, Монгол Улсын хэмжээнд нэгдүгээрт эрэмбэлэгдэж эхэллээ
2024-01-18

Э.Мэргэн олон улсын морьт харвааны тэмцээнд түрүүллээ

Индонез улсад болсон энэ жилийн анхны олон улсын морьт харвааны тэмцээнд Монголын тамирчид Н.Алтанхуягийн удирдлагад оролцжээ. Тэд зургаан орны 80 харваачтай өрсөлдсөн байна. Манай тамирчдаас өсвөр үеийнхний ангилалд “Намнаа” академийн харваач, 15 настай Э.Мэргэн шагналын салхи хагалж, алтан медаль хүртжээ
2024-01-18

Х.Тэргэл шилдгээр шалгарч, “JDC аdvanced tour-2024”-т өрсөлдөх нь

Олон улсын уг тэмцээнд өрсөлдсөн өсвөрийн үеийнхэн цаашид мэргэжлийн тамирчин болох замналаа эхлүүлдэг аж. Дартсын спорт сонирхогчдыг баярлуулсан Х.Тэргэлийн “цойлсон” амжилт Монголд эл спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулж барьсан томоохон бэлэг байв. 
2024-01-18

Багууд хагас шигшээд ширүүхэн тэмцэл өрнүүлэх нь 

Аль багийнхан аваргаар тодрох нь одоогоор тодорхойгүй. Харин хагас шигшээд өрнөх өрсөлдөөнөөс тэдний аль нь “одтой” байх нь харагддаг. Эрэгтэйчүүдээс хүснэгтийг “Натур мед толун” багийнхан тэргүүлж, “Өмнөговь шанх транс”, “Хасу мегастарс, “Тэнүүн огоо”-гийн тоглогчид хагас шигшээд шалгарсан тул тоглолтоо үргэлжлүүлнэ. Эмэгтэйчүүдээс “Хөвсгөл эрчим” багийнхан хүснэгтийн эхэнд бичигдэж, аваргаа хамгаалан тоглох нь тодорхой болжээ. Тэдэнтэй “Тэнүүн огоо”, “Хилчин”, “Ховд ижил Алтайн барс”-ынхан хагас шигшээд гал гарсан ширүүхэн “тэмцэл” өрнүүлэх нь. 
2024-01-04

“Алтан бөмбөг”-ийг хэн гардах вэ 

Монголын хөл бөмбөгийн холбоонд маргааш “Алтан бөмбөг-2023” ёслолын ажиллагаа болно. Тус ёслолын оны шилдгүүдийг шалгаруулах төрөлд ямар клуб, тамирчин, дасгалжуулагч, легионер хамгийн олон санал авч, нэр дэвшсэнийг танилцуулъя. “Оны шилдэг эрэгтэй тоглогч”-д “Дэрэн”- гээс О.Мөнх-Оргил, “Улаанбаатар”- аас Г.Бат-Оргил, Словак улсын II лигийн “Комарно” клубийн легионер, үндэсний шигшээ багийн довтлогч Г.Ганбаяр нарын нэрийг дэвшүүлсэн. Өнгөрсөн жил оны шилдэг эрэгтэй хөл бөмбөгчөөр Г.Ганбаяр шалгарч байв. Энэ удаа эмэгтэйчүүдээс М.Халиут(“Хараацай”), О.Цасан-Охин (“Баянзүрх спортинг илч”), Ө.Бадамхатан (“Хараацай”) нэр дэвшлээ. 
2023-12-14