Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын бус төрөл

Монгол Улсаас нэг дор дөрвөн дэлхийн аварга төрлөө

Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11 -нд шатрын сонирхогчдын ДАШТ болж,
2023-11-12

Г.Түвшинбаатар даунхилл төрөлд хүрэл медаль хүртэв 

Мөн насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр X байр эзэлсэн байна. Тэднээс өмнө эл төрлөөр сонирхож хичээллэгсдээс Монголын даунхилл, эндуро клубийн тамирчин Г.Чингүүн БНСУ-д 2021 онд болсон АШТ-ээс хүрэл медальтай ирж, амжилтын жим гаргасан юм. Дугуйн спортын даунхилл (уулын уруу буух) төрөл нь тамирчдаас эр зориг, мэдрэмж, техникийн аюулгүйн бэлтгэл шаарддаг. Мөн Монголд хөгжих боломжтой спортын төрлүүдийн нэгт багтдаг. Олон улс эл төрөлд мэргэжлийн тамирчид бэлтгэж, уралдаан зохион байгуулдаг болсноор манайхан хурд сорин, ур чадвараараа өрсөлдөх болжээ. 
2023-11-09

Монголын тамирчид даамын ДАШТ-д нийлбэр дүнгээр тэргүүллээ 

Манай улсаас хөвгүүдийн 5-8 насны ангилалд “Монгени” цогцолбор сургуулийн сурагч Н.Хангай, охидын 5-8 насныхад Архангай аймгийн тамирчин Б.Эрмүүнзаяа нар ДАШТ-д түрүүллээ. Мөн хөвгүүдийн 9-10 насны ангилалд “Шинэ Монгол” сургуулийн сурагч Г.Санчир, охидын 11-13 насанд “Ирээдүй” клубийн тамирчин Э.Даариймаа нар ДАШТ-ий алтан медаль хүртсэн аж. Охидын 14-16 насны ангилалд “Монгени” сургуулийн сурагч, олон улсын мастер Б.Есүй, 17-19 насныханд МУИС-ийн оюутан, Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин нар дэлхийн аварга болсон юм. 
2023-11-06

М.Ундрам улсын хошой аваргаар тодорчээ

Монголын ширээний теннисний холбоо, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран улсын аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээнийг Мандалговь сумд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Тус тэмцээнд өрсөлдсөн эмэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин М.Ундрам тэргүүлснээр улсын хошой аварга болсон юм. Жил бүр шигшээ дөрөвт шалгаран, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгодог тоглогчдоос Б.Должинзуу удаалж мөнгө, Б.Болор-Эрдэнэ, Г.Сэлэнгэмөрөн нар хүрэл медаль хүртэв.
2023-11-02

Аваргын алтан медалийг зүүх нь тодорхой болов

Польш улсад болж буй Өсвөр, залуучуудын ДАШТ өндөрлөх шатандаа орж байна. Тэмцээний үндсэн тавил дуусахаас нэг өргийн өмнө манай хоёр тамирчин ДЭЛХИЙН АВАРГА-ын алдрыг хүртлээ.
2023-11-02

Шведийн цаначдад хориг тавилаа

Бельгийн Брюссель хотод гарсан террорист халдлагаас шалтгаалж үндэсний шигшээ багийн хувцсаа өмсөхгүй байхыг Шведийн цаначдад холбоо нь анхааруулжээ. “Урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авч эхэлсэн. Бид тэмцээнд оролцохоор очсон улсдаа энгийн хувцастай явах ёстой боллоо” гэж цаначин Ф.Карлссон SVT-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Бельги-Шведийн багийн тоглолт болсон Бодуэн хааны нэрэмжит цэнгэлдэхээс холгүй газарт Шведийн багийн хоёр хөгжөөн дэмжигчийг буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүний улмаас хоёр багийн тоглолтыг цуцалж, 35 мянган үзэгч цэнгэлдэхээс гарахын тулд дөрвөн цаг хүлээсэн юм. 
2023-10-25

Монгол сурагчид олон улсын зохион бүтээгчдийн тэмцээнд дэд байр эзэлжээ

Мөн тус сургуулийг төлөөлж доктор Ж.Эрдэнэдалай багштай “A green future” баг өрсөлдөн, дөрөвдүгээр байр эзэлсэн аж. Тэгвэл доктор Б.Болормаа багштай “Green system” багийнхан тавдугаар байрт шалгарчээ. Дэгү хотын Шинжлэх ухааны музейд болсон уг тэмцээний хоёрдугаар шатанд манайхнаас гадна БНСУ-ын ес, БНХАУ-ын зургаан багийн сурагчид шалгарч өрсөлдсөн аж. Олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн сурагчид өнөөдөр эх орондоо ирэх юм. Тэд өмнөх жилийн тэмцээнд ч оролцож байжээ. 
2023-10-25

Гавьяат тамирчин Н.Баярмаа ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ

Гавьяат тамирчин Н.Баярмаа ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ
2023-10-13

“Буудагчийн баяр өдөр” тохиож байна

Өнөөдөр аравдугаар сарын 10. Энэ өдрийг “Буудагчийн баяр өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
2023-10-10

Даамчдын чансааг шинэчлэн зарлалаа

Ташрамд дурдахад, Монголд даам Европоос хойд хөршөөр дамжин 1965 онд үүссэн гэж үздэг. Тэр үед “Улаанбаатар төмөр зам”-ын Зүтгүүрийн депод мэргэжилтнээр ажиллаж байсан И.С.Константинов 10 гаруй хүнтэй даамын дугуйлан анх нээсэн нь орчин үеийн оюуны спортын нэгэн шинэ төрөл болж хөгжих эхлэлийг тавьжээ. 
2023-10-05

Монголын баг цахим спортын төрөлд мөнгөн медаль хүртлээ

“Ханжоу-2022” Азийн XIX наадмын и-спортын “Дота2” төрөлд Монголоос “IHC еsports” багийнхан мөнгөн медаль хүртлээ.
2023-10-04

Дотачид хэсгээсээ шалгарлаа

Манай улсаас хоёр төрөлд нийт 10 тамирчин ур чадвараа сорьж байна. Дота2 төрөлд нийт 14 баг оролцож байгаа бөгөөд чансаагаар тэргүүлэгч БНХАУ
2023-09-30

Монголын далбаа Ханжоуд мандав

Монголын волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн таван төрөлтийн нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоуд бэлтгэлээ базааж буй. Манай хөлбөмбөгийн шигшээ багийнхан В хэсэгт тэмцээний салхи хагалж, Вьетнамын багтай эхний өдөр тоглосон. Тэгвэл маргааш Саудын Арабын тоглогчидтой 16.00, 24-нд Иран тамирчидтай 19.30 цагт өрсөлдөнө. Тоглолтыг TV9 телевиз шууд дамжуулна. Тэгвэл волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан D хэсэгт эхний тоглолтоо Пакистаны шигшээтэй өчигдөр өрнүүлсэн. Тэд маргааш Тайванийн багтай 19.00 цагт тоглох юм. Тэмцээнийг “Сүлд” телевиз үзэгчид хүргэх аж. 
2023-09-20

Ш.КАВАУЧИ: “Тийболын спорт“ нь хүүхдэд багаар ажиллах дадлыг олгохоос гадна ёсзүйн хүмүүжилтэй болгодог

Монголд бэйсболын спорт төдийлөн дэлгэрч чадаагүй. Тиймээс хүүхдүүдэд тоглоход илүү хялбар, амархан, аюулгүй, ямар ч орчинд тоглож болох, эд хэрэгсэл нь зөөлөн байх зэрэг давуу талууд Тийбол (Teeball) спортод байгааг олж хараад энэ
2023-09-20

Монголын аэробик бүжгийн багийнхан Азийн аварга боллоо 

Улаанбаатарт аэробик гимнастикийн найм дахь удаагийн Ази тивийн АШТ боллоо. “Буянт-Ухаа” спорт цогцолборт гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 14 орны 200 гаруй тамирчин гурван насны ангиллын 17 төрөлд авьяас, ур чадвараа сорив. Манай улсын тамирчид ахлах дасгалжуулагч Г.Болортулга, ҮБТДС-ийн багш Э.Мөнх-Оргил нарын удирдлагад оролцож, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм. Тэднээс Э.Эрхэс эрэгтэйчүүдийн 12-14 насныхны бүжгийн төрөлд өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болжээ. Эмэгтэйчүүдээс Д.Урангоо 11-12 насныхны ангилалд гурвалсан төрөлд мөнгө, багийн бүжгийн төрөлд хүрэл медаль зүүсэн.
2023-09-19

Залуу теннисчид Н.Жоковичтой өрсөлдөх ёстой 

“Залуу тоглогчид Новакт дарамт үзүүлж, түүнийг ялахыг хичээх ёстой. Гэтэл одоо тэдэнд тийм чадвар алга. Тийм учраас Новак теннисний спортын оргилд Р.Федерер, Р.Надаль шиг их удаан байх болно. Түүний спортын амжилт үнэхээр гайхалтай. Нэгэн үе солигдож байна гэж Уимблдоны үеэр бүгд ярьж байсан ч тийм биш гэдгийг би мэдэж байлаа. Үүнийг Новак Америкт харуулж чадлаа. Залуу тоглогчид түүнтэй өрсөлдөхийн тулд ур чадвараа ахиулах хэрэгтэй” хэмээн Э.Маррей ВВС-д ярьсан байна. 
2023-09-13

Аэробик гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно 

Улаанбаатарт тэмцээн эхлэхээс өмнө Азийн гимнастикийн холбооны Техникийн хорооны зөвлөлийнхөн ирж, энэ удаагийн болон ирэх дөрвөн жилийн тэмцээний төлөвлөгөөг гарган, ямар улсад хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэх юм байна. Монгол Улс тивийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрхийг 2020 онд Вьетнам, Филиппинтэй өрсөлдөж авчээ. Манайх дээрх тэмцээнийг 2017 онд эх орондоо анх удаа зохион байгуулж байв. Уг тэмцээн өндөрлөсний дараа үргэлжлүүлээд Нийтийн гимнастикийн олон улсын холбооны сургалт болж, энэ он дуустал таван томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 
2023-09-13

Модон барилдааны тамирчид Узбекистан улсыг зорив 

Тэд УАШТ болон Азийн АШТ, ДАШТ-ий сорилго барилдаанд түрүүлснээр тус хотыг зорих эрх гарджээ. Багийнхнаасаа тэмцээний салхийг насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд Ц.Пүрэвсүрэн, О.Бямбацог нар хагалах нь. Тэдний дараа П.Чинзориг 70, И.Буяндалай 80, Ц.Өнөрбат 90, Б.Мөнхтүшиг 125 кг-д үргэлжлүүлэн өрсөлдөнө. Эмэгтэйчүүдээс 55 кг-д А.Гэрэлтуяа, 65 кг-д Х.Лхагвадолгор, +85 кг-д Б.Эрдэнэтуяа нар хүч сорих юм. Өсвөр үеийнхний ангилалд хөвгүүдээс 50 кг-д Э.Баттогтох, 60 кг-д Б.Эрдэм, Б.Пүрэвбат, 70 кг-д Л.Мөнх-Очир, 80 кг-д Б.Гарьд, +80 кг-д Ц.Цогт-Эрдэнэ нар хүч үзэх аж
2023-09-06