Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын бус төрөл

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2023-09-02

Зүүн Азийн залуучуудын наадам энэ сарын 16-нд Улаанбаатарт болно

Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн залуучуудын наадам зохиогдоно. Тус наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.
2023-08-09

Фото: Дэлхийн оюутны спортын 31 дэх наадам ЖҮДО

БНХАУ-ын Чэнду хотод болж буй Дэлхийн оюутны спортын 31 дэх наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн тэмцээнд Монголын баг медалиас мултарчээ. 
2023-08-02

ОУХМ С.Жамбалжамц UCI 2.2 тэмцээнд нийлбэр дүнгээр дэд байрт орлоо

Монгол Улсын шигшээ багийн тамирчин, Малайзын "Теренггану" мэргэжлийн багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц БНХАУ-д болж буй ОУ-ын 3 өдрийн "Tour of Huangshan" тэмцээний 2 дахь өдрийн уралдаанд түрүүлж улмаар нийлбэр дүнгээр 2-р байрт орж Азийн шилдэг дугуйчнаар шалгарч UCI-ийн нийт 37 оноо авч Олимпийн эрхийн оноогоо нэмсээр байна.
2023-07-28

Хоошёорюү Эзэн хааны цомыг анх удаа гардаж, Озэки цолны болзлоо хангажээ

68 дахь ёкозүна Асашёорюүгийн авга дүү Хоошёорюү сүүлийн өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхогийн шавь, "Рэйва эриний мангас" хочит Очиай буюу Хакүохог туршлага заан үватэнагэ мэхээр өвдөг шороодуулсан. Улмаар нэмэлт барилдаанд маэгашира Хокүтофүжиг давснаар дээд зиндаанд түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч боллоо.
2023-07-25

"Улаанбаатар-2023" ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна

“Улаанбаатар-2023” жюү жицүгийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Степпе Арена”-д зургаа дахь өдрөө үргэлжилнэ.
2023-07-20

Байлдааны самбын отгон дэлхийн аварга жюү жицүгээр өрсөлдөв

Холимог тулаанаар ч давхар хүч үздэг Г.Баяндүүрэн байлдааны самбоор 2017 онд ОХУ-ын Сочи хотод болсон ДАШТ-д 57 кг-д хүрэл медаль хүртэж байсан бөгөөд өнгөрсөн жил Бишкект 58 кг-ын жинд алтан медаль хүртэж Монголын байлдааны самбын түүхэнд гурав дахь дэлхийн аварга болсон
2023-07-19

Теннисний ертөнцийн шинэ ханхүү 

Теннисний дөрвөн “Их дуулга” тэмцээний хамгийн алдартай нь гэж болох “Уимблдон”-д Испанийн К.Алкарас домогт Н.Жоковичийг дөрвөн цаг, 43 минут үргэлжилсэн маш өрсөлдөөнтэй таван сетэд (1:6, 7:6, 6:1, 3:6, 6:4) ялж аваргаллаа. Ингэснээр өдгөө 20 настай залуу тамирчин тус тэмцээнд таван жил дараалж түрүүлэх Н.Жоковичийн хүсэлд саад болов. Н.Жокович сүүлийн 14 “Их дуулга” тэмцээний 10-ынх нь финалд шалгарахдаа наймд нь түрүүлсэн гайхалтай амжилтын эзэн болоод байсан юм. Тэрбээр 2020 оны “Ролан гаррос”, 2021 оны “US оpen”-ий шигшээ тоглолтод ялагдсан билээ. 
2023-07-19

Б.Хулан нутгийнхаа дэвжээн дээр хүрэл медаль хүртэв

БНСУ-ын Ми Жэ Ман, Казахстаны Даяна Аманжолова нарыг тус тус ялж хагас шигшээд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2021, 2022 оны дэлхийн аварга Германы Дениз Крахт боолгож ялагдсан
2023-07-18

Сүхбаатар дүүргийнхэн амжилтаараа хошуучилж байна 

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт үргэлжилж байна. Уулын дугуйн кросс, марафон ангиллын уралдаан, мөн сагсан бөмбөгийн 3х3, хүндийн өргөлт, шатар, байт харваа, буудлагын тэмцээний шилдгүүд тодорчээ. Дугуйн тэмцээнд 60 тамирчин хурд сорьсноос хөвгүүдийн кросс ангилалд Э.Сайханбилэг (Хан-Уул дүүрэг), марафондО.Анар (Сүхбаатар аймаг) нар түрүүлэв. Эмэгтэйчүүдээс Н.Энхжин хоёр ангилалд (Баянгол дүүрэг) аварга болж, шагналын тавцанд зогссон юм. Хүндийг өргөлтийн тэмцээнд найман аймаг, есөн дүүргийн 140 гаруй туйванч хүч сорьжээ. Энэ удаа Өвөрхангай аймгийнхан долоон алтан медаль хүртсэн амжилтаар багаараа тэргүүлж, Хөвсгөл, Баянзүрх дүүргийнхэн тус бүр гурван алтан медальтай II, III байр эзэлсэн байна.
2023-06-29

Волейболчид Узбекистаны багийг хожиж, хүрэл медаль хүртжээ 

Ташрамд өгүүлэхэд, Индонез улсад өдгөө болж буй Азийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн “Challenge cup” аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй волейболчид өрсөлдөж байгаа аж. 
2023-06-27

Г.Амартүвшин Бакуг зорих нь 

Монголын шатрын холбооноос Азербайжаны нийслэл Бакуд ирэх сарын 30-наас наймдугаар сарын 24-нд болох шатрын “Дэлхийн цом 2023” тэмцээнд оролцох тамирчдыг тодруулахаар сонгон шалгаруулах тэмцээнийг эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд зохион байгууллаа.
2023-06-22

Б.Баярмагнай Азийн аваргаар тодорлоо

Тоглолтыг эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 40-44 насныхан эхлүүлэв. Эл төрөлд өрсөлдсөн эмэгтэй теннисчдээс өмнөд хөршийн тамирчин Жао Ю тэргүүлж, Ц.Оюун-Эрдэнэ удаалав. Манайхаас хүрэл медаль зүүсэн хоёр тамирчин нь Б.Дангаа, О.Өнөржаргал нар байлаа. Эрэгтэйчүүдээс Б.Баярмагнай, Л.Баярмагнай нар алтан медалийн төлөө тоглохоор таарсан нь амаргүй учраа байв. Энэ удаа Б.Баярмагнай хүчтэй өрсөлдөгчөө хожсоноор Монголын тамирчдаас анхны Азийн аварга болсон юм.
2023-06-22

Хүүхдийн спортын VII их наадам эхэллээ 

Тэгвэл шатрын төрөлд хөвгүүд, охидын ангилалд тус бүр 27 тамирчин, даамынхад 44 тоглогч швейцар системээр долоон өрөг тоглож, аваргаа тодруулах юм. 278 тамирчин хүч сорих чөлөөт бөхийн дэвжээнд өнгөрсөн долоо хоногт Киргизстаны Бишкек хотоос 17 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальтай ирсэн Сэлэнгэ аймгийн тамирчин Б.Занданбат, Төв аймгийн тамирчин Ү.Мөнхчимэг нар зодоглож буй. 
2023-06-21

“Дэлхийн цом”-д манайхаас гурван тамирчин өрсөлдөнө 

Тэднээс Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангаж, Азербайжаны Баку хотод ирэх сарын 30-наас наймдугаар сарын 24 хүртэл үргэлжлэх “Дэлхийн цом-2023” тэмцээнд өрсөлдөх эрхтэй ирсэн талаар бид мэдээлсэн билээ.
2023-06-19

Модон барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

"MAS WRESTLING 2023" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, Surprise shop, Gogo technology компани, Aagii progym, БМ-Фүүдс ХХК, Стар стэмп ХХК, MNB спорт сувагт талархал илэрхийлье. Энэ удаагийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 8 орны 90 гаруй тамирчид оролцож байна.
2023-06-17

Д.ЦЭЦЭГ: Олон жил сэтгэлдээ тээсэн хүслээ 50 насандаа биелүүлсэн

Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаар хүү Ж.Оюунгэрэл нь “Улсын тод харваач” цол хүртэж ээжийгээ баярлуулж байв. Үндэсний спортоос сур харвааг хүүхэд, залууст өвлүүлж, улсдаа хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, 2019 онд төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасан юм. 
2023-06-16

Э.Хүслэн цомын эзэн боллоо 

ОХУ-ын Уфа хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны орнуудын анхдугаар тэмцээнд манай улсын даамчид 10 орны 24 тамирчинтай ур чадвараа сорилоо. Эмэгтэйчүүдээс даамын тив, дэлхийн аварга, ОУИМ Э.Хүслэн блиц төрөлд IV, рапид төрөлд V байр эзлэв. Тэрбээр шүүгчдийн зөвлөлөөс зохион байгуулсан “Гадаадын шилдэг тамирчин” номинацид Бразилын ОУИМ Аллан Силватай зэрэгцэн, нэр дэвшиж цомын эзэн болжээ
2023-06-15