Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Томоохон спорт цогцолборуудыг ашиглалтад оруулж эхлээд байна

Томоохон спорт цогцолборуудыг ашиглалтад оруулж эхлээд байна
2024-10-24

Эхний тоглолтоо Катарын шигшээтэй өрнүүлнэ

Монголын хөл бөмбөгийн 17 хүртэлх насны шигшээ багийнхан Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор Катарын Доха хотыг зорьсон. Тэд F хэсэгт зохион байгуулагч орноос гадна Япон, Балбын багтай тоглоно. Эхний тоглолтоо талбайн эзэн Катарын шигшээтэй өрнүүлэх юм. Дараагийн тоглолтоо энэ сарын 25, 27-нд хийнэ.
2024-10-24

Шинэ улирлын өмнө юу болж өнгөрөв

NBA-ийн 2024-2025 оны улирал өнөөдөр эхэлж байна. Шинэ улирлыг угтаж, өнгөрсөн зуны онцлох үйл явдлуудыг товч танилцуулъя.
2024-10-23

Зургаан жил ялагдаагүй аварга

“Professional fighters league”-ийн ээлжит тулаанаа Ф.Нганну Эр-Рияд хотноо хийж, өрсөлдөгч Р.Феррейраг гурван минутад буулгаж авснаар өөрийгөө орчин цагийн хүнд жингийн хамгийн шилдэг холимог тулаанч гэдгээ дахин нэг удаа баталлаа. Түүний амжилтыг илэрхийлэх зарим тоон үзүүлэлтийг танилцуулъя.
2024-10-23

Холимог тулаанчид олон улсын тэмцээнээс медаль хүртлээ

Филиппиний Манила хотод зохион байгуулсан холимог тулааны олон улсын тэмцээнд Азийн 15 орны шилдэг тулаанчид модерн, уламжлалт төрлөөр ур чадвараа сорьсноос Монголын баг нэг мөнгө, хошой хүрэл медаль хүртлээ. Гавьяат дасгалжуулагч Г.Дашдаваагийн удирдлагад тулалдсан манай таван тамирчнаас Ч.Хатантөмөрболд 120 кг-ын жинд уламжлалт төрөлд мөнгө, холимог тулааны төрөлд Д.Адъяахүү 56 кг, ОУХМ Э.Мөнгөншагай -96 кг-д тус бүр хүрэл медалийн эзэн болов.
2024-10-22

М.Амилал Азийн АШТ-д удаалав

М.Амилал Азийн АШТ-д удаалав
2024-10-22

Г.Наранцэцэг, Л.Сосорбурам нар армийн дэлхийн аварга боллоо

Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан, 42 дахь удаагийн армийн ДАШТ-д Монголын жүдо бөхийн 14 тамирчин хүч сорилоо. Эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн дээрх тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны тамирчин Г.Наранцэцэг -48 кг-ын жинд түрүүлсэн. Түүний амжилтыг үргэлжлүүлж Л.Сосорбурам 57 кг-д мөн тэргүүн байрт шалгарав.
2024-10-18

Ш.Пэрэнлэй, С.Энхбат нар дэлхийн аваргаар тодорлоо

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сан-Ситид пауэрлифтингийн мастеруудын ДАШТ болоход манай улсаас таван тамирчин өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн М4 ангиллын 66 кг-д Ш.Пэрэнлэй суулт болон шахалт, таталтын төрөлд тэргүүлж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болов.
2024-10-17

“Ховд вестерн” клубийнхэн алтан цом өргөв

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн лиг-2024” энэ оны улирлын тэмцээн өндөрлөлөө. Ногоон талбайд хэдэн сар үргэлжилсэн лигийн тоглолтод “Ховд вестерн” клубийнхэн бусдыгаа хошуучилж түрүүлэв.
2024-10-17

Монголын баг ДАШТ-ээс 14 медальтай ирэх нь

Бүгд Найрамдах Кипр Улсын Ларнака хотод болсон самбо бөхийн өсвөр үе, залуучуудын болон сурагчдын ДАШТ-д 33 орны 577 тамирчин өрсөлдсөн. Тус тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлагад оролцсон Монголын багийнхан 14 медаль зүүв.
2024-10-17

О.Есүгэн шилдэг наймд шалгарлаа

Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийнхнаас хоёр нь гадаадын тэмцээнд урилгаар оролцож буй. Эмэгтэйчүүдээс ОУХМ О.Есүгэн Энэтхэгийн Шинэ Дели хотод аравдугаар сарын 18 хүртэл үргэлжлэх “Дэлхийн цом”-ын тэмцээнд дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад онч сорьсон.
2024-10-17

Манайхан тивийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэл базааж байна

Дэлхийн дартсын холбоо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа Тайванийн Тайпей хотод ирэх сарын 3-нд эхлэх “WDF Asia pacific cup-2024”-т оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэр тодорчээ.
2024-10-17

Багаараа хүрэл медаль хүртжээ

Хонконгод болсон “Хонконгийн олон улсын байлдааны агаарын буу-2024”  тэмцээнд найман орны 630 тамирчин өрсөлдсөн. Манай буудагчид хийн гар бууны  төрөлд тус бүр алт, мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.
2024-10-17

Алтан үеийнхэн хаана явна вэ

Үндэстнүүдийн лигийн А лигийн II хэсэгт багтсан Франц, Бельгийн багууд өнгөрсөн даваа гарагт учраа таарч тоглолоо. Хөл бөмбөгийн баялаг өв уламжлалтай эл хоёр гүрний шигшээ баг сүүлийн зургаан жилд тав дахь удаагаа тоглосон нь энэ. Эдгээр таван тоглолтоос хамгийн чухал нь 2018 оны ДАШТ-ий хагас шигшээ байсан юм. Тэрхүү хүнд тулаанд Д.Дешамын баг С.Юмтитигийн гоолын ачаар ялалт байгуулж, улмаар түрүүлсэн бол ялагдсан бельгичүүд хүрэл медальтай нутаг буцсан. Түүнээс хойш Бельгийн алтан үеийнхэн асар их өөрчлөгдөж, шигшээ багаас олон чухал тоглогч нь зодог тайлжээ. Тэд өдгөө чухам хаана явна вэ?
2024-10-16

К.Мбаппе хэрэгт холбогдов

Францын шигшээ болон Испанийн “Реал” багийн тоглогч К.Мбаппе аравдугаар сарын 10-нд хэсэг найзын хамт Шведийн Стокхолм хотоор аялсан байна. Энэ үеэр нэрт тоглогч зочид буудалд нэгэн эмэгтэйг хүчиндсэн тухай мэдээлэл Шведийн хэвлэлд гарчээ.
2024-10-16

Ө.Батцэцэг тивийн эмэгтэйчүүдийн лигийн тоглолтыг дэнслэв

Ө.Батцэцэг тивийн эмэгтэйчүүдийн лигийн тоглолтыг дэнслэв
2024-10-16

Э.Уртнасан: Кэндогийн тамирчдын баримталдаг дэг жаяг, ёс зүй самурайнхтай адил

Кэндо нь Японы үндэсний тулааны урлаг. Тулааны спортын төрлүүдээс илдээр тулалддаг онцлогтой. Үүгээрээ зөвхөн тулааны урлаг төдийгүй философи, сургаалыг ч давхар агуулдаг байна.
2024-10-15

Таеквондогийн багийн тулаан болох нь

Таеквондогийн спортод олны анхаарлыг татдаг техник, тактик, ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Монголын таеквондогийн холбоо “3х3 багийн тулаан-2024” УАШТ-ийг ирэх сарын 4-6-нд “Улаанбаатар палас”-ын “Royal hall”-д анх удаа зохион байгуулах нь.
2024-10-15