“Шаркс” багийн тамирчид эх орондоо ирлээ
Тэмцээнд ОХУ-ын Эрхүү мужаас 4 эрэгтэй шилдэг баг шалгарч орлоо. Үүнд: Эрхүүгийн Улсын их сургууль, ҮШУТИС, зам харилцааны их сургууль, ОХУ-ын спортын их сургуулийн Эрхүү хот дах салбар сургуулийн баг тамирчид уригдан оролцсон байна. Мөн Буриадын БНУ-ын Улсын их сургуулийн баг орсон ба Монголын баг анх удаагаа уригдан оролцсон юм.
2024-11-12
“Боломжийг Бүгдэд II“ Хангайн бүсэд үргэлжилсээр
Тусгай Олимп нь биеийн тамир, спортоор дамжуулан Оюуны онцлогтой иргэдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх тэдний эрхийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг Төрийн бус байгууллага билээ. Оюуны онцгой хөгжилтөй хүүхэд залуусд урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нийгэмшүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилготой спортын хүмүүнлэгийн байгууллага юм.
2024-11-11
“Шаркс” багийнхан аваргын төлөө тоглох нь
Манайхан аваргын төлөө Эрхүүгийн ШУТИС-ийн шигшээ багтай тоглохоор шалгарсан. “Шаркс” багийнхан тоглолтын нэгдүгээр үед өрсөлдөгчөө 19:6-гаар буулган авч, тэмцээнийг тэргүүлж эхэллээ.
2024-11-08
Б.Монгер итгэмээргүй амжилт үзүүлэв
Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр АНУ-ын Хавайд триатлоны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Ironman world championship”-ийг зохион байгууллаа. Уралдааны зайг долоон цаг 35 минут 53 секундэд туулсан Германы П.Ланге тус тэмцээнд аваргалсан юм. Гэхдээ үзэгчдийн анхаарлыг авто уралдаанч асан, Британийн иргэн Б.Монгер ихээхэн татжээ. Тэрбээр ялагчаас хамаагүй хойно буюу 14 цаг 23 минут 56 секундийн дараа барианд орсон. Гэвч Б.Монгер хөлгүй тамирчдын дээд амжилтыг даруй хоёр цагаар ахиуллаа.
2024-11-06
Шинэ улирлын онцлох статистикууд
NBA-ийн шинэ улирал дөнгөж эхэлж, нийт 1230 тоглолтоос ердөө 71 нь (зургаан хувь) болжээ. Гэхдээ улирлын эхний 10 өдрийг тодорхойлж буй зарим тооноос багуудын цаашдын амжилт, алдааг харж болохоор байна.
2024-11-06
Спортын боловсролын экспо зохион байгуулна
“Спорт экспо-2024” арга хэмжээ энэ сарын 16-17-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ нь олон нийтэд спортын боловсрол олгоход чиглэснээрээ онцлогтой юм байна.
2024-11-06
Х.Нямдорж дэлхийн аварга болов
АНУ-ын Лас-Вегас хотод энэ сарын 7 хүртэл үргэлжлэх жүдогийн ахмадын ДАШТ-д Монголоос 47 тамирчин зодоглож байна. Дээрх тэмцээний эхний өдөр өрсөлдсөн жүдочдоос М6 ангиллын (55-59 нас) 60 кг-ын жинд Говь-Алтай аймгийн тамирчин Х.Нямдорж түрүүлж, аварга боллоо. Тус ангилал, жинд хүч сорьсон Орхон аймгийн “Хангарьд” клубийн тамирчин Г.Баатарсүрэн удаалсан юм.
2024-11-06
Монгол шүүгчид Азийн цомын тэмцээнийг дэнсэллээ
ОУХБХ, Азийн хөл бөмбөгийн холбооны элит талбайн шүүгч Б.Хаш-Эрдэнэ, Г.Сүх-Эрдэнэ нар Тайваньд зохион байгуулсан 17 хүртэлх насныхны Азийн цомын урьдчилсан шатны Е хэсгийн тоглолтод шүүгчээр ажиллахаар анх удаа томилогдсон.
2024-11-05
Жиү жицүчид медалийн хур буулгав
Грек улсад болж буй жиү жицүгийн ДАШТ-ий зургаа дахь өдөр насанд хүрэгчдийн ноги ангилалд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Г.Монголжин мөнгө, “Жамп” академийн Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ.
2024-11-04
М.Намуун: Уналт, босолтын дараа өөрийгөө таних үе иржээ гэж бодсон
Орхон аймгийн боксын дэвжээнээс тамирчны гараагаа эхлүүлж, улсын аваргаар долоон удаа тодорсон тэрбээр 2019 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль гардаж байв. ХБНГУ-д 2023, Монголд 2024 онд зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд хошой аваргаар шалгарсан түүнийг зочноор урилаа.
2024-11-04
“Шаркс” багийнхан олон улсын тэмцээнд өрсөлдөнө
ОХУ-ын Буриадын Эрхүү хотод энэ сарын 4-7-нд зохион байгуулах олон улсын оюутны сагсан бөмбөгийн тэмцээнд дасгалжуулагч М.Амаржаргалын удирдлагад ШУТИС-ийн “Шаркс” баг оролцоно.
2024-11-01
“Мастер кросс” уралдааны дүрмийг шинэчилжээ
Авто спортынхны ана мана өрсөлддөг, хамгийн олон үзэгчтэй “Мастер кросс” уралдаан тун удахгүй эхэлнэ. Монголын авто мастеруудын холбооны Удирдах зөвлөлөөс уг уралдааны дүрмийг шинэчлэн баталж, жокер тойргийн дүрэмд нарийвчлан хэдэн заалт оруулжээ.
2024-10-31
Камбожийн баг “СП фалконс”-хныг хожив
“AFC challenge league”-ийн зүүн бүсийн тоглолтууд Улаанбаатарт өрнөж байна. Е хэсэгт тоглох Камбож улсын лигийн аваргууд хүрэлцэн ирж, хэсгийн баг бүрдэв. Хэсгээс хоёр баг цааш шалгарч, нөгөө хэсгийн багуудтай учраа таарах бөгөөд Ази тивийн клубийн түвшний олон улсын аяллаа үргэлжлүүлэх юм.
2024-10-31