Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Аваргын төлөөх тоглолт өнөөдөр эхэлнэ

Эл тойргийн тэмцээнд нэгэн сонирхолтой тоглолт “Хангарьд”, “Дэрэн” клубийн хооронд өрнөж, хуурай тэнцээгээр өндөрлөлөө.  14 дүгээр тойргийн тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд болно. Задгай талбайн нээлтийн тоглолтыг хүснэгтийг тэргүүлэгч “Булган СП фалконс”, “Дэрэн” багийнхан эхлүүлнэ. Аваргын төлөөх тоглолт өнөөдөр19.15 цагт эхлэх бол маргааш “Төв азарганууд”, “Баварианс”-ынхантай, “Хаан хүнс-эрчим”-ийнхэн “Хангарьд”-чуудтай тоглоно. Ням гарагт “Ховд”, “Брераилч”, “Хоромхон”, “Улаанбаатар” багийнхан өрсөлдөх аж.
2024-04-04

2023 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн баг олимпын эрхийн төлөө өрсөлдөх нь

Эрэгтэйчүүд Египет, Пуэрто Рико, Литва, Япон, Франц, Латви, эмэгтэйчүүд Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австрийн багтай нэг хэсэгт тоглох юм. Тэгвэл гурав дахь тэмцээн нь Унгарын Дебрецен хотод тавдугаар сарын 23-26 хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүд Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто Рико, Канад, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцар, Герман, Польш, эмэгтэйчүүд Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израилын сагсан бөмбөгчидтэй хэсэгтээ өрсөлдөхөөр болжээ.
2024-04-04

Пара тамирчид бөөрөнцөг, зээрэнцгийн төрөлд өндөр амжилт үзүүллээ

Итали улсын Жесоло хотод болсон, пара хөнгөн атлетикийн гран при тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд ур чадвараа сорив. Монголоос дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлагад үндэсний шигшээ багийн зургаан тамирчин (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин оролцсон. Тэднээс эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцгийн хоёр зайд Т.Мядагмаа түрүүлжээ. Мөн F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртсэн юм. Энэ удаа эрэгтэйчүүдээс Т-46 ангиллын 1500 метрийн гүйлтэд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль зүүв.
2024-04-03

Б.Гончигсүрэн “Их дуулга”-аас дөрөв дэх медалиа зүүв

Туркийн Анталья хотод зохион байгуулсан, “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан 94 орны 661 тамирчинтай өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Гончигсүрэн хагас шигшээд Бразилын тамирчин Леонардо Конгалвэшийг ялж, хүрэл медаль хүртлээ
2024-04-03

Даруухан лигийн хурц одууд

Европын хөл бөмбөгийн шилдэг багуудын хувьд дөрөв болон тавдугаар сар нь аваргын цомын төлөө өрсөлддөг шийдвэрлэх үе юм. Түүнчлэн багуудын спортын албаны захирал, скаутын албаны хувьд зуны солилцоо, наймаагаа төлөвлөх чухал ажил өрнөж эхэлдэг. Тэгвэл тэдний анхаарлыг татах боломжтой, Европын шилдэг таваас бусад лигт тоглож буй авьяаслаг залуу хөл бөмбөгчдийг танилцуулъя.
2024-04-03

2024 оны хамгийн баян уран гулгагчдыг тодрууллаа

Харин финалын тэмцээний шагналын хэмжээ ялимгүй өндөр буюу 25-3 мянган доллар байдаг. Тэгвэл Европын АШТ, дөрвөн тивийн АШТ-д тэргүүн байр эзэлбэл 21 мянга (хосын төрөлд 30 мянга), удаах байрын шагналтнуудад 16, 11 мянган доллар олгодог журамтай. “Japan оpen” тэмцээнд тамирчид багт хуваагдаж өрсөлддөг. Эхний гурван байрын багууд 80, 60, 40 мянган доллар хүртсэн. “Shanghai trophy” тэмцээний шагналтнууд 25, 18, 12 мянган долларооршагнууллаа. Харин улсын АШТ-ий шагналыг эл тооцоонд оруулсангүй. К.Сакамото энэ улиралд оролцсон бүх тэмцээндээ түрүүлснээр эл жагсаалтыг тэргүүлэв. Хэрэв тэрбээр дөрвөн тивийн тэмцээнд оролцож, өндөр амжилт үзүүлсэн бол шагналынх нь хэмжээ бүр ч нэмэгдэх байлаа. 
2024-04-03

Сагсан бөмбөгчид Сингапураас хүрэл медальтай ирэх нь

Сингапурт энэ сарын 27-31 болсон сагсан бөмбөгийн “FIBA 3х3 Asian cup-2024” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан өрсөлдлөө. Эрэгтэйчүүд хэсгээ тэргүүлэн эхний тоглолтдоо Шри Ланкийн багийг 15:13-аар хожиж, хоёр дахьдаа Тайландын тоглогчдыг 20:19-өөр илүүрхэн шилдэг наймд шалгарав. Хасагдах шатны тоглолтод Катарын шигшээг 19:11-ээр хожиж, шилдэг дөрөвт үлдэн хагас шигшээд Австралийн багт 11:21-ээр ялагдсан юм
2024-04-01

Г.Наранцэцэг Антальягийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэв

Туркийн Анталья хотод зохион байгуулсан, “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох, жүдо бөхийн “Их дуулга”-д 94 орны 661 тамирчин хүч сорив. Монголоос үндэсний шигшээ багийн 20 тамирчин зодоглосон тус тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Гватемал улсын тамирчин Жакелин Солис, Нидерландын Амбер Гершес, Туркийн Мерв Азак нарыг буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлсэн
2024-04-01

Пара хөнгөн атлетикийн тамирчид Италиас зургаан медальтай ирлээ

Тэмцээний эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцэгийн хоёр зайд Т.Мядагмаа тэргүүн байр эзэлсэн
2024-04-01

“Дэлхийн Залуучуудын Их наадам”-д 188 орны залуус оролцлоо

2024 оны гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Сочи хотноо болсон “Дэлхийн Залуучуудын Их наадам”-д Монголын 100 гаруй залуус амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн 188 орны 20 мянган залуус оролцсон энэхүү их наадмын оролцогчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
2024-03-29

Монголын тулаанчид ДАШТ-д өрсөлдөнө

Кэндо нь Японы үндэсний тулааны урлаг. Тулааны спортын төрлүүдээс илдээр тулалддагаараа онцлогтой. XIX зуунаас эхлэн илдийг хулсаар орлуулах болсон нь кэндогийн спорт үүсэх эхлэл байв. Энэ нь сэлэм ашиглан дайснаа ялах арга ухаанаас үүдэлтэй боловч түүхийн явцад хөгжсөөр спортын төрөлд багтжээ. Монголд эл спортоор хичээллэдэг шигшээ багийн эрэгтэй зургаа, эмэгтэй тав, нийт 11 тамирчин Италийн Милан хотод ирэх долоодугаар сарын 4-7-нд зохион байгуулах ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж буй
2024-03-28

“Чоно” клубийнхэн алтан цом гардав

Олон улсын таеквондогийн Монголын холбооноос зохион байгуулсан, бага нас, өсвөр үеийнхний ангилалд улсын аварга шалгаруулах 29 дэх удаагийн тэмцээн боллоо. Тус тэмцээнд хот болон орон нутгийн 24 клубийн 850 гаруй тамирчин оролцов. Багийн дүнгээр “Чоно” олон улсын таеквондогийн клубийнхэн алтан цом гардсан юм. Орон нутгаас Сүхбаатар аймгийн “Эхлэл” клубийн таеквондочид дэд байрт шалгарч, “Мөнх хөх сүлд” урлаг, спортын сургалтын төвийнхөн хүрэл медаль хүртэв
2024-03-28

А зэрэглэлтэй шүүгч манай улсад ирэх нь

Монголын спорт бүжгийн холбооныхон БНХАУ-ын Бүжгийн спортын холбоотой хамтран ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд олон улсын дасгалжуулагчдыг эх орондоо урьж, туршлагаас нь судалж буй гэнэ. Энэ удаагийн зочноор Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлтэй шүүгч, мэргэжлийн хэлтсийн шүүгч, стандарт бүжгийн шилдэг мэргэжилтэн Марко Люг урьсан байна
2024-03-28

Б.Даариймаа, С.Тэлмэн нар олон улсын тэмцээн дэнслэхээр боллоо

Дэлхийн нэр хүндтэй томоохон тэмцээний нэг болох “Арнольд классик” хүч, тулааны фестивальд олон орон амжилт гаргасан тамирчдаа илгээн, авьяас, ур чадвараар нь өрсөлдүүлдэг. Монголын модон барилдааны холбооны олон улсын шүүгч Б.Даариймаа Бразил улсын Санпаула хотод ирэх сарын 4-8-нд зохион байгуулах дээрх фестивалийн тэмцээнийг шүүхээр болжээ. Тэрбээр тив, дэлхийн болон олон улсын тэмцээнийг нэг бус удаа дэнсэлсэн туршлагаараа шилдэг шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна. 
2024-03-28

Д.Сабонисын гайхалтай дээд амжилт

“Сакраменто кингс” баг өчигдөр талбайдаа “Филадельфи”-г108:96-гийн харьцаатай хожлоо. Эл тоглолтод талбайн эзэн багийн лидер Д.Сабонис 11 оноо, 13 удаа самбараас бөмбөг авч, 10 дамжуулалт өгсөн юм. Ийнхүү тэрбээр 1976-1977 оны улиралд NBA, ABA лиг нэгдсэнээс хойш 54 тоглолт дараалж дабл-дабл хийсэн түүхэн амжилтын эзэн боллоо
2024-03-27

“Арж”, “Алдар”-ын бөхчүүд УАШТ-д түрүүлэв

Чөлөөт бөхийн 17 хүртэлх насныхны УАШТ Орхон аймагт боллоо. Нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 500 гаруй тамирчин 10 жинд тив, ДАШТ-д зодоглох эрхийн төлөө хүч сорив. Дээрх тэмцээнд өрсөлдсөн эмэгтэйчүүдийн багаас С.Баттөмөр дасгалжуулагчтай Төв аймгийн “Арж” клубийнхэн 117 оноогоор тэргүүлж, алтан цом гардав.
2024-03-27

Испани, Бразилын шигшээ 11 жилийн дараа “учирлаа” 

Хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хоёр агуу гүрэн болох Испани, Бразилын шигшээ баг өнөөдөр Мадрид хотод нөхөрсөг тоглолт хийнэ. Эл хоёр баг хамгийн сүүлд 2013 онд учраа таарч тоглосон түүхтэй. 
2024-03-27

Хөл бөмбөг сонирхогчдын тэмцээн зохион байгуулах нь

Монголд үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн дунд хамт олны эерэг хандлага бүрдүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл, идэвхтэй, эрч хүчтэй амьдруулах зорилгоор сонирхогчдын “Bud сup-2024” хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулах нь. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны хөл бөмбөгийн талбайд долоо хоног бүрийн амралтын өдөр болох тус тэмцээнд мэргэжлийн лигийн тамирчдаас бусад хүн оролцох юм
2024-03-27