Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Монголын шатарчид олон улсын тэмцээнд түрүүлж, удааллаа

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулсан шатрын түргэн тоглолтын олон улсын “Сагаалха-2024” тэмцээнд 650 тамирчин өрсөлдсөн. Тэднээс 12 нь их мастер цолтон байв. Монголын үндэсний шигшээ багийнхнаас эмэгтэйчүүдийн ангилалд Гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул түрүүлж, хошой аварга боллоо. Түүнтэй хамт дээрх тэмцээнд оролцсон их мастер Т.Мөнхзул удаалж, Э.Хулан IV байр эзлэв. Б.Мөнгөнтуул эл тэмцээнээс 2017 онд алт, 2019 онд мөнгөн медаль хүртэж байсан юм
2024-03-20

58 настай М.Тайсон рингэнд гарна

Аль нэг боксчныг дэмжигч бус, дундыг баримтлагчдын таамгаас үзвэл М.Тайсон эхний раундуудад аюултай байх ч цаашид ядрах магадлалтай юм. А.Силва, Т.Фьюрийг наймдугаар раунд, Т.Вудлийг зургаадугаар раундад ялсан Ж.Пол үүнийг нь ашиглана. Тулаан олон раунд үргэлжлэх тусам түүнд ашигтайгаар эргэж, ялах ажээ. Ийм нэгэн анхаарал татсан, бокс сонирхогчдын санаа бодлыг хоёр хуваасан тулаан удахгүй болох нь.
2024-03-20

“Хасын хүлгүүд” багийнхан найм дахь удаагаа аваргын цом өргөлөө

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан үндэсний дээд лигийн 2023-2024 оны финалын тоглолт өндөрлөлөө. “Хасын хүлгүүд” багийнхан “Бишрэлт металл”-ын тоглогчдыг цувралын тав дахь тоглолтод хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 81:67-гоор буулган авав. Ингэснээр тэд найм дахь удаагаа аваргын цом өргөж, 500 сая төгрөг гардав. Улирлын тоглолтыг амжилт тааруухан эхлүүлсэн тэд плей-оффт цойлж, “Гарьдууд”-ын тамирчдыг 4:3, “Уурхайчид”-ыг 4:1, финалын шатанд хүчтэй өрсөлдөгч “Бишрэлт металл”-ынхныг 4:1-ээр хожсон юм. Дээд лигт аваргын төлөө өрсөлдсөн “Бишрэлт металл”-ынхан дэд байр эзэлж, мөнгөн медаль, 250 сая төгрөгтэй харьсан
2024-03-19

Б.Мөнхзаяа Парисын олимпод хурд сорих нь

БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 17-нд болсон олон улсын марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ багийнхнаас зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхзаяа оролцлоо. Тэрбээр хоёр цаг 24 минут 45 секундийн амжилтаар “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох болзол хангасан байна. Б.Мөнхзаяа тус марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн 42 км-ийн зайд хурд сорин, VII байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ
2024-03-19

Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандаж, уучлал гуйжээ

Э.Цэндбаатар сарын өмнө мэргэжлийн боксын карьерынхаа ес дэх тулаанаа хийж, өрсөлдөгчөө илт давуу ялсан юм. Ингэснээр гавьяат тамирчин Э.Цэндбаатар boxrec.com сайтаас гаргадаг дэлхийн чансааны 25, Ази тивдээ тавдугаарт эрэмбэлэгдэх болсон билээ. 
2024-03-18

Ш.Гомбодорж “Чингис мастер кросс-2024” уралдаанд түрүүлэв

Монголын авто мастеруудын холбооноос Дархан-Уул аймагт жил бүр зохион байгуулдаг “Чингис мастер кросс” нь авто спортын тэмцээнүүдээс үзэгчдийн сонирхлыг хамгийн их татдаг. Тамирчид бартаа, саад ихтэй замд ур чадвараа техникийн хурд, хүчтэй хослуулан харуулдаг онцлогтой. Уг кросс уралдаанд ахмад тамирчид ч тоос өргөдөг. Амралтын өдөр болсон 24 дэх удаагийн уралдаанд ахмадуудаас 78 дугаартай С.Эрдэнэчулуун, 222 дугаартай Ж.Эрдэнэбилэг, 288 дугаартай Ж.Пүрэвсүрэн нар оролцжээ. Хувийн дугаар эзэмшдэггүй ахмад тамирчид уралдаанд хоёроор эхэлсэн түр дугаар зүүж уралдсан байна
2024-03-18

Наурызын баярт зориулсан барилдааны түрүү бөх “Соната-9” маркийн автомашин гардана

Монгол цэргийн өдөр,Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Отгонбаатар түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, "Степ Гоулд" ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэв.
2024-03-18

Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээв

Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар ЁЗСХЗ-д тус зөвлөлийн дүрмийн дагуу хүсэлт дахин ирүүлсэн улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна.
2024-03-18

Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар чансаагаараа дэлхийд дэд байрт жагслаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн тамирчдын дэлхийн чансааг шинэчлэн танилцууллаа. Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүдээс 50 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Отгонжаргал 47 200 оноогоор II байрт эрэмбэлэгдэв. Түүний өмнө Токиогийн олимпын аварга, Японы алдарт бөх Юи Сүсаки жагсан, чансааг тэргүүлж байна. Манай бөх “Белград-2022”, “Белград-2023” ДАШТ-д түүнтэй аваргын төлөө зодоглож, ялагдсанаар хошой мөнгөн медаль хүртэж байв. Тэгвэл 68 кг-д Э.Дэлгэрмаа 46 000 оноотой мөн дэд байрт жагссан
2024-03-18

Парисын олимпын хүрээнд “Монгол Францын төв”-тэй хамтран ажиллана

Монголын үндэсний олимпын хороо болон Монгол-Францын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол Олимпик Хауст боллоо. Санамж бичгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг болон Монгол-Францын төвийн захирал Николас Пубилл Майнали нар үзэглэв.
2024-03-17

Оюутны “Универсиад-VI" наадам болно

Наадмыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), их, дээд сургууль (ИДС), спортын холбоод зэрэг байгууллагууд оролцон удирдаж, наадмын нэгдсэн зааврыг хэрэгжүүлэх, зохион байгуулах чиг үүргийг Олон улсын оюутны спортын холбооны гишүүн МОСХ бүрэн хариуцан явуулна.
2024-03-15

Премьер лигт 13 улсын 52 легионер тоглож байна

Монголын хөл бөмбөгийн үндэсний дээд лигт сүүлийн 10 гаруй жил легионерууд оролцох болсон. Өмнөх улирлынлигт өрсөлдсөн 10 баг Япон, ОХУ, Итали, Канад, Англи, Тринидад ба Тобаго, Нигери, Серби зэрэг улсаас нийт 22 гадаад тоглогч урьсан юм. Тэгвэл одоо Төв аймаг дахь “Аэрдом” бэлтгэлийн төвд үргэлжилж буй премьер лигт манай хөл бөмбөгийн спортын түүхэнд хамгийн олон буюу 13 улсын 52 легионер оролцож, авьяас, ур чадвар, туршлага, тоглох техникээрээ тэмцээний уур амьсгалыг өрсөлдөөнтэй, улам сонирхолтой болгон хөгжөөн дэмжигчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буйгаараа онцлогтой. “Хоромхон”, “Булган СП фалконс” баг хамгийн олон буюу долоон легионертой. “Улаанбаатар”, “Хангарьд” баг тус бүр зургаа, “Төв азарганууд”, “Баварианс”, “Брера илч”, “Хаан хүнс-Эрчим” баг гадаадын таван тамирчин оролцуулж байна. 
2024-03-15

Манай тамирчид олимпын эрх олгох тэмцээнд оролцох нь

Монголын таеквондогийн болон пара таеквондогийн үндэсний шигшээгийн тамирчид БНХАУ-д өнөөдөр эхлэх, Парисын олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор Тайнань хотыг зорьсон. Энэ сарын 17-нд өндөрлөх дээрх тэмцээнд үндэсний шигшээ багийнхнаас 49 кг-д Б.Учрал, 67 кг-д Г.Энхчимэг, 58 кг-д Д.Чинзориг, 68 кг-д Ц.Баянбат нар өрсөлдөнө. Паралимпийн тамирчдаас 58 кг-ын жинд Х.Темирбек, 70 кг-д Б.Шинэбаяр нар улсаа төлөөлж тулалдах юм.
2024-03-14

“Алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ наймын багууд шалгарлаа

Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх барилдааныг жил бүр зохион байгуулдаг. Үүнд 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын болон Тува улсын багийнхан оролцох болсон. Багууд эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдаж, шалгарсан найм нь тойргоор барилдаж, аваргаа тодруулдаг билээ. Өдгөө эл барилдаан бөхийн хорхойтнуудын үзэх дуртай, хамгийн сонирхолтой тэмцээний нэг болжээ. Хагас шигшээ буюу III тойргийн хоёр дахь өдрийн эхний барилдаанд Архангай аймгийнхан Сүхбаатарын бөхчүүдтэй учраа таарсан ч 21:4, Өмнөговийнхон Орхоны багийнхантай өрсөлдөн 19:6, Увсын хүчтэнүүд Завханыхныг 17:8-аар илт давуу ялж, шигшээ наймд шалгарав
2024-03-14

Оюутны спортын VI универсиад ирэх сард хөшгөө нээнэ

Монголын оюутны спортын VI универсиад Улаанбаатар хотод ирэх сарын 15-нд хөшгөө нээнэ. 11 хоног үргэлжлэх уг наадмыг зуны спортын 10 төрөлд зохион байгуулах бөгөөд анхан шатны тэмцээнээс шалгарсан их, дээд сургуулиудын баг тамирчид шигшээд өрсөлдөх нь. Тэмцээнд оролцох тамирчин спортын нэг төрөлд оролцох боломжтой. Түрүүлсэн тамирчинд 400, мөнгөн медаль хүртсэнд нь 300, хүрэл медаль хүртсэнийг нь200 мянган төгрөгөөр шагнана. Түүнчлэн нэгдсэн дүнгээр эхний зургаан байр эзэлсэн их, дээд сургуулиудыг бага онооны журмаар дүгнэн, 1-6 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох аж
2024-03-14

Литва улсын баг мөсний загасчлалын ДАШТ-д түрүүлжээ

Мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ-ийг Архангай аймгийн Өгийнуур сумд зохион байгуулсан. Тус тэмцээнд 10 улсын 111 тамирчин оролцож, ур чадвараа сорьсон юм. Монголд болсон тэмцээн нь цэнгэг усны загасчлалын төрөл. Манай улсад өвөл анх удаа хөл тавьсан Европынхноос Литва улсын баг аваргаар шалгарлаа. Тэргүүн байрын төлөө өрсөлдсөн АНУ-ын баг удаалж мөнгө, украинчууд хүрэл медальтай нутаг буцав
2024-03-14

“Булган СП фалконс” клубийнхэн лигийн тоглолтыг өнгөлж эхэллээ

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй премьер лигийн тойргийн тоглолтууд тун сонирхолтой өрнөж байна. XI тойргийн ширүүхэн өрсөлдөөнөөс “Булган СП фалконс” ээлжит ялалтаа авав. Тэгвэл “Дэрэн”, “Хоромхон”, “Төв азарганууд”, “Хаан хүнс-эрчим”-ийнхэн оноо хувааснаар арын багуудаас есөн онооны зөрүүтэй боллоо. “Хангарьд” клубийнхэн өвлийн завсарлагаас хойш хоёр дараалан ялалт байгуулж, өрсөлдөөнд хүчтэй орж ирсэн бол “Брера илч”-ийнхэн улирлын хоёр дахь ялалтаа байгуулж, унах бүсээс холдоход алхам ойртов
2024-03-14

“Хилчин”, “Ноён” багийнхан бүсийн АШТ-д шилдгээр шалгарав

Улаанбаатар хотод болсон нийслэлийн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд дасгалжуулагч С.Дэлгэрмаагийн удирдлагад оролцсон “Хилчин”-ий тоглогчид түрүүллээ. Ана мана үзэлцсэн халуухан тоглолтоос Б.Баттулга дасгалжуулагчтай “Баянгол” багийнхан цойлж, эхний байрт шалгарна гэж үзэгчид таамаглаж байсан ч тэд дэд байрт шалгарлаа. Г.Баярсайхан дасгалжуулагчтай “Уурхайчин 21”-ийнхэн эсрэг багийнханд онооны хол зөрүүгүй хожигдож, III байрт шалгарав. Эрэгтэйчүүдийн багаас Р.Тамираа дасгалжуулагчтай “Ноён”-ынхон тоглолтын турш бусдыгаа хошуучилж, шилдгээр тодров
2024-03-14