Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Өмнөд Солонгосын парламентын эмэгтэй гишүүн халдлагад өртжээ

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын парламентын гишүүн эрх баригч Ардын хүчний намын төлөөлөгч  Пэ Хон Жин  халдлагад өртөж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ тухай Reuters мэдээлэв.
2024-01-26

Йемений босогчдыг Иран чиглүүлж байна

“Хусит” гэх нэр сүүлийн үед дэлхий дахины хэвлэл мэдээлийн хэрэгслээр хүмүүсийн сонорт хүрээд байх боллоо. Энэ нь Саудын Арабын шашны нөлөөг эсэргүүцэж, 1990-ээд онд бий болсон шийтүүдийн цэрэгжсэн бүлэглэл бөгөөд Йемен улсын газар нутагт байрладаг юм. Уг бүлэглэлийг үүсгэн байгуулж, удирдаж байгаад 2004 онд Йемений армийнхны гарт амиа алдсан Хусейн аль-Хусигийн нэрийг бүлэглэл авч үлдсэн байна. Тэгэхэд Хусейн аль-Хуси Йемений эрх баригчдыг шийтүүдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгаж Засгийн газрын эсрэг үймээн дэгдээжээ
2024-01-25

“Дэлхийн энх тайвны индекс”-т 163 орноос 44-т жагсжээ

Эдийн засаг, энх тайвны институт (IEP)-ээс олон улсын шинжээчидтэй хамтран гаргасан “Дэлхийн энх тайвны индекс-2023” тайланд манай улс 163 орноос 44 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх жилийнхээсээ таван байраар ухарсан үзүүлэлт аж. Тодруулбал, Монгол Улс 2022 онд 39 дүгээрт жагсаж байжээ
2024-01-24

Газын зурваст НҮБ-ын 153 ажилтан амь үрэгджээ

Израилийн талаас Газын зурваст өгсөн цохилтын улмаас НҮБ-ын 150 гаруй ажилтан амь үрэгджээ. Энэ тухай тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй мэтгэлцээний үеэр мэдэгдэв.
2024-01-24

2023 онд Украины дайнд нас барсан гадаадын хөлсний цэргүүдийн жагсаалтыг гаргажээ

2023 онд Украины дайнд дор хаяж 180  хөлсний цэрэг амь үрэгджээ. Энэ тоог  Украины талын хохирлын талаарх мэдээллийг цуглуулдаг Lostarmour портал мэдээлжээ.
2024-01-23

Хятадын хойд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хятадын Өнөөдөр буюу мягмар гарагийн 02:09 цагт Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Аксу мужийн Үши  хошуунд  7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Хятадын газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлэв.
2024-01-23

Хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих замын зураглалыг тодорхойлж байна

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн шийдвэр гаргах гол механизм болох Өмнөдийн дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болж байна. “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдвийн хүрээнд хөгжиж буй орнуудын түншлэл, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг арилгах, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, цахим эдийн засаг, шилжилт хөдөлгөөн зэрэг өргөн хүрээний олон асуудлыг хэлэлцэх юм.
2024-01-23

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XIX уулзалт боллоо

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (ЭҮНХ)-ий Дээд түвшний XIX уулзалт Бүгд Найрамдах Уганда Улсын Кампала хотноо нэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд боллоо.
2024-01-22

Шведийн Стокгольм хотод их хэмжээний цас орж, авто тээврийн замуудыг хаажээ

Шведийн Стокгольм хотод өчигдөр буюу 17-нд  их хэмжээний цас орсны улмаас баруун өмнөд бүсийн нутгийн авто тээврийн замуудыг хаасан байна. Мөн Амстердам руу хөөрөх байсан 124 зорчигчтой нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоон, сургуулиудыг хаасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
2024-01-18

Цасан шуурганы улмаас 4 хүн амь насаа алдаж, 110.000 орчим айл өрх цахилгаангүй болжээ

АНУ-ын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, цочир хүйтэрсэний улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, 15 хүн осгож, 110.000 орчим айл өрх цахилгаангүй болжээ.
2024-01-18

Ираны зэвсэгт хүчин Пакистаны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгчээ

Исламын хувьсгалт гвардийн корпус (IRGC) Жейш аль-Адл (Шударга ёсны арми) террорист бүлэглэлийн гол бааз руу баллистик пуужин болон др. оноор цохилт өгчээ. Террористуудын бааз Ирантай хиллэдэг Пакистаны Балучистан мужид байрладаг байсан тухай  Press TV мэдээлэв.
2024-01-17

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 хүн амь насаа алдсан байна

Бразилийн Рио де Жанейро хотноо өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-нд хүчтэй хар салхи шуурч, 24 цагийн хугацаанд  3.9 инч бороо орсны улмаас үер бууж, байгалийн аюулт үзэгдэл тохиолдлоо.  
2024-01-16

Танзанид алтны уурхайд нуранги үүсэж, 22 уурхайчин амиа алджээ

Танзанийн хойд бүс нутагт орших Симию мужид өнгөрөгч бямба гарагийн өглөө бороо орсны улмаас алтны уурхайд нуранги үүсэж, 22 уурхайчин амиа алдсан байна.
2024-01-16

Тайландыг зорих Монгол жуулчдын тоо 141 мянгад хүрчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2023 онд 230 316 Монгол хүн аялахаар хил давжээ. 2022 онд энэ үзүүлэлт 83 802-оор илэрхийлэгдэж байсан бол аялах иргэдийн статиктик бараг дөрөв дахин өссөн байна.
2024-01-16

Харбины мөсөн хотхоны орлого 5.91 тэрбум юаньд хүрчээ

Хятадын зүүн хойд хэсэгт орших цас, мөсөөр баялаг Хармөрөн муж өвлийн аялал жуулчлалын хамгийн алдартай газарт тооцогддог. Тус мужийн Харбин хотод байгуулсан “Цас мөсний ертөнц” аялал жуулчлалын хотхоны  521 метр урт мөсөн гулсуур олны сонирхлыг ихээр татаж байна.
2024-01-16

Исландад галт уул дэлбэрсний улмаас загасчдын хотхон устлаа

Энэ удаагийн галт уул ням гарагийн өглөө дэлбэрсэн  бөгөөд үд дунд хоёр дахь цав нээгджээ. Цав ойролцоогоор  нэг километрийн өргөн хэмжээтэжй  хагарсан бөгөөд, одоо ч нэмэгдсээр байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ойрын өдрүүдэд илүү олон хагарал нээгдэх аж.
2024-01-15

Дани улс шинэ хаантай болов

Данийн хаан ширээнд 52 жил суусан  II Маргретег түүний  хүү X Фредерикт залгамжлан тус улсын шинэ хаанаар өргөмжлөгдлөө.
2024-01-15

Азот ашиглан цаазаар авах анхны ялыг АНУ-д гүйцэтгэнэ

Нэгдүгээр сарын 25-нд  АНУ-ын түүхэнд анх удаа хоригдлыг азот ашиглан цаазын ялыг гүйцэтгэхээр болжээ. Үүнийг  Алабамагийн шүүх зөвшөөрсөн  тухай  шүүхийн баримт бичигт дурдсан байн
2024-01-11