Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Хэт халалт 2024 онд дээд түвшинг давах төлөвтэй байна

Өнгөрөгч 2023 он түүхэн дэх хамгийн халуун жил болж, дэлхийн өнцөг булан бүрт урьд өмнө хэзээ ч байгаагүй эрс тэс цаг агаарын үзэгдлүүд тохиолдсон билээ
2024-01-04

Японд газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 73 хүрчээ

Амь үрэгдсэн иргэдийн 39 нь Важима хотод, 23 нь Сузу зэрэг хөрш таван хотод бүртгэгджээ
2024-01-04

Японы “Ишикава” мужид 123 монгол иргэн байна

Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Японы “Ишикава” мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна.
2024-01-02

Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагчийг хүзүүнд нь хутгалжээ

БНСУ-ын тэргүүлэгч сөрөг хүчин болох  “Тобуро” Ардчилсан намын дарга Ли Жэ Мён Пусан хотод айлчлал хийж байхдаа халдлагад өртсөн тухай Yonhap агентлаг мэдээллээ.
2024-01-02

Японд газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 13 хүрчээ

Японд хэд хэдэн удаа газар хөдлөлт болсны улмаас 13 хүн амиа алдаж, 40 гаруй хүн янз бүрийн зэрэгтэй шархаджээ. Энэ тухай Японы олон нийтийн NHK телевиз мэдээлэв.
2024-01-02

Япон болж буй хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

Японы баруун хойд бүс буюу Ишикава муж орчмоор 7,5 магнитудын хүчтэй газар хөдөлж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, олон мянган хүн бэртэж гэмтэн, 45.700 гаруй хүн гэр оронгүй болоод байгаа аж. 
2024-01-02

Японд 7.4 магнитудын газар хөдөлж, цаашид эрсдэл нэмэгдэхийг анхаарууллаа

Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши хэвлэлийн бага хурал хийж, цаашид газар хөдлөлт болох эрсдэлтэйг анхаарууллаа.
2024-01-01

Чарльз хаан Монголчуудад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын мэнд хүргэв

Их Британийн Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзаас Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Монголын ард түмэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан мэндчилгээ илгээжээ.  Их Британи, Монгол Улсын хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй билээ
2023-12-29

Теслагийн үйлдвэрт робот хүн руу дайрчээ.

АНУ-ын Техас мужид байдаг Теслагийн үйлдвэрт  робот тус компанийн инженер рүү дайрсан тухай Daily Mail эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
2023-12-27

Туркийн парламентын хороо Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг баталжээ

Туркийн парламентын Гадаад бодлогын комисс Шведийг НАТО-д гишүүнээр элсүүлэх тухай протоколыг баталжээ.Туркийн парламентын Гадаад бодлогын комисс Шведийг НАТО-д гишүүнээр элсүүлэх тухай протоколыг баталжээ.
2023-12-27

Зеленскийн нууц харшийг олсон Египетийн сэтгүүлч нас барсан байдалтай олджээ

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хадам ээж Египтед  таван сая доллараар тансаг зэрэглэлийн  харш худалдаж авсан хэргийг  эрэн сурвалжилж  байсан сэтгүүлч Мохаммед Аль-Алави Хургада хотод алагдсан тухай Clear Story News мэдээлэв.
2023-12-26

Сар шахам сураггүй алга болсон Навальный олджээ

Оросын сөрөг хүчний төлөөлөгч  Алексей Навальныйг Ямало-Ненецкийн автономит тойргийн Харп тосгоны 3-р хорих ангиас олсон гэж улстөрчийн багийнхан мэдээлэв.
2023-12-26

Италийн эрдэмтэн Марко Пологийн тухай сонирхолтой илтгэл танилцуулжээ

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Гадаадын монгол судлаачидтай хамтран лекц, семинар зохион байгуулдаг уламжлалтай.
2023-12-26

БНХАУ-ын зарим газарт -47.8 хэмд хүрч хүйтэрсэн бол зарим газарт +35.3 хэмд хүрч халжээ

БНХАУ-ын хойд бүс буюу ӨМӨЗО-ны нутгуудаар -47.8 хэмд хүрсэн бол өмнөд бүс нутгаар +35.3 хэмд хүрч халсан байна. Ийнхүү нэг улсын нутаг дэвсгэрт цаг агаарын ийм хэмжээний зөрүүтэй нөхцөл байдал урд өмнө нь тохиолдож байгаагүй аж.
2023-12-26

Газын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн санал хураалт дахин ойшлогдов

Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлэх тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийн санал хураалт дахин хойшиллоо гэж Аюулгүйн зөвлөлийн эх сурвалж РИА Новости агентлагт мэдэгдэв.
2023-12-22

Холливудын од Вин Дизелийг бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ

Пүрэв гарагт Калифорнийн Дээд шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл нь 2010 онд болсон гэх үйл явдлаас үүдэлтэй. Жүжигчний туслах байсан  Аста Жонассон мэдэгдэж буйгаар Дизель түүнийг Атланта дахь зочид буудлын өрөөнд хүчирхийлсэн гэжээ. Эмэгтэй “бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байгаагаа" тодорхой ойлгуулсан ч Дизель үл тоомсорлосон гэж гомдолд бичжээ.
2023-12-22

Чехийн их сургуульд халдлага болж 15 хүн нас барж, 25 хүн шархаджээ

Арванхоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагт Прага хотын Карлын их сургуулийн байранд буудалцаан болжээ. Цагдаагийнхны мэдээлснээр 15 хүн амиа алдаж, 25 шархадсаны 10 нь маш хүнд байдалтай байна.  Мөн гэмт хэрэг гарсан өдөр буюу пүрэв гарагт халдлага үйлдсэн  этгээдийн аав нас барсан байдалтай олдсон гэж мэдээнд дурджээ.
2023-12-22

Красноярск хотын парламент дахь ЛДПР бүлэглэлийн удирдагчийг авлига авсан хэргээр баривчилжээ

Красноярск хотын төв дүүргийн шүүх Красноярск хот дахь нутаг дэвсгэрийн хууль тогтоох депутат Александр Глисковыг баривчиллаа. /Эрүүгийн хуулийн 290 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг/ Онцгой их хэмжээгээр авлига авсан хэмээн бүс нутгийн шүүхийн хэвлэлээс телеграмм сувгаар мэдэгджээ.
2023-12-22