Ерөнхий сайдтайгаа гар нийлж ажиллана
Словакийн Статистикийн товчооны мэдээнээс үзвэл “Дуу хоолой-нийгмийн ардчилал” намын удирдагч Петер Пеллегрини Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 53.1 хувийн санал авч ялалт байгуулжээ. Энэ ялалт Киевт цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг Ерөнхий сайд Роберт Фицогийн эрх мэдлийг бэхжүүлсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон парламентын сонгуульд Фицо дөрөв дэх удаагаа ялсан юм
2024-04-15
Африкийн хамгийн залуу Ерөнхийлөгч
Сенегал улсад саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Бассиру Диомай Фай ялалт байгуулсан нь Баруун Африкийн хамгийн тогтвортой орнуудын нэгийн ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгийнхэн сэтгэл зовж байсныг тайвшруулав. Улс төрийн PASTEF намын ерөнхий нарийн бичгийн дарга, 44 настай энэ хүн сонгуулийн эхний шатанд сонгогчдын 54 хувийн санал авч эрх баригч намын өрсөлдөгчөө ялжээ. Энэ сарын 2-нд тэрбээр тус улсын тав дахь, Африк тивдээ хамгийн залуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
2024-04-09
Финланд ОХУ-тай холбогдсон хилээ тодорхойгүй хугацаагаар хаана
Хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж буйтай холбоотой Финланд улс ОХУ-тай залгаа хилээ тодорхойгүй хугацаагаар хаах болсноо өчигдөр зарлажээ. НАТО-д гишүүнээр элсээд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа тус улс ОХУ-тай 1340 км урт шугамаар хиллэдэг юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур Финландын эрх баригчид хилээ анх хааж байжээ. Наймдугаар сараас хойш дөрвөн сарын хугацаанд 1000 орчим хууль бус цагаач Оросын талаас ирсэн тухай мэдээлж байв.
2024-04-05
Тайваньд болсон газар хөдлөлтийн улмаас 210 уурхайчин нурангад дарагджээ
Тайваньд болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар Хуалянь мужид нийт 9 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Мөн уулын хөрсний гулгалт үүсэж, Тапоко Хуалянь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 54 ажилчин болон Тапоко зочид буудалд байсан 24 хүн овоорсон том хад чулууны дунд гацжээ. Тус мужийн Гал түмэртэй тэмцэх газрын мэдээлснээр 210 гаруй уурхайн ажилчин нурангад дарагдаад байна.
2024-04-05
Тайванд сүүлийн 25 жил бүртгэгдээгүй хүчтэй газар хөдлөлт болжээ
Тайванд орон нутгийн цагаар өглөөний 07 цаг 58 минутын орчимд хүчтэй газар хөдөлж, хөрсний нуралт үүсч, байшин барилгууд нуржээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Тайванийн Хуалиен хотоос өмнө зүгт 18 километрийн зайд байжээ.
2024-04-03
Дөрвөн удаа нэр дэвшиж зорьсондоо хүрсэн Прабово
Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны хоёрдугаар сарын 14-нд болж, Батлан хамгаалахын сайд байсан Прабово Субианто 96.2 сая хүний санал буюу сонгогчдын 58.6 хувийн дэмжлэг хүлээж Төрийн тэргүүн болсон юм. Тус улсын Төрийн тэргүүний нэг бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг. Түүнд халаагаа өгсөн Жоко Видодо 10 жил засагласан учир гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжгүй болж сонгуульд Субиантог дэмжиж оролцсон юм. Харин түүний хүү, 36 настай Ракабуминг Рака Дэд Ерөнхийлөгчийн албыг хаших үүрэг хүлээв.
2024-04-01
Мадагаскарт хар салхины улмаас 11 хүн амиа алджээ
Өчигдөр буюу пүрэв гарагт Мадагаскарт халуун орны Гамане хар салхи дайран өнгөрч, багадаа 11 хүн амь эрсдэж олон зуун айлын орон гэр сүйдээд байна. Салхины хурд секундэд 46 метр хүрч хүчтэй шуурчээ. Орон нутгийн онцгой байдлын албаныхан нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
2024-03-29
Хэргийг хэн үйлдэв
Олсон мэдээллээ олон түмний сонорт хүргэж, “Исламын улс” Оростой хамтран ажилладгийг нотоллоо гэхэд энэ нь Путиний оролцоогүйгээр бүтэхгүй, энэ үнэний тун багахан хэсэг нь л Оросын нийгэмд хүрнэ, тэглээ ч оросуудад, дарангуйлагчдаа тэдний хандах хандлагад ямар нэг байдлаар нөлөөлөх ч юмуу, үгүй ч юмуу. Баримт олдлоо ч Оросын хүн амын өргөн цар хүрээлэлд мэдээллийг хүргэнэ гэдэг тусдаа асуудал. Оросын мэдээлэл голлон түгээгчид хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрдөө юм уу, түүнд харьяалагддаг бүтцийн мэдэлд байдаг юм гэж Яковенко хэлсэн байна.
2024-03-28