Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Равжаа

Усны газрын мэргэжилтэн Ш.Ганзоригийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Удирдлага, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Ганзоригт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар тус газрын орон тооны дээд хязгаарыг 38 хүнээр тогтоож, бүрэлдэхүүнийг харьяа яамны боловсон хүчнээс бүрдүүлэх, урсгал зардалд шаардагдах 601.3 сая төгрөгийг шийдвэрлэж байсан
2024-01-30

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Гэмтэй ч “гэмгүй мултардаг” Д.Хүрэлбаатар

Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
2024-01-29

Дэлбэрэлтэд өртөн, эмчлүүлж байсан иргэдийн нэг нь эндлээ

ГССҮТ-д маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байсан 3 иргэний нэг нь өчигдөр шөнө нас барсан харамсалтай үйл явдал болжээ.
2024-01-27

Эмийн“мафи”-тай тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь

Монгол хүний эрүүл мэндээ хамгаалуулах эрх, аюулгүй байдалтай салшгүй холбоотой зүйл бол бидний өдөр тутам хэрэглэж буй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж хэлж болно. Харамсалтай нь, бид чанартай эм худалдан авч, эрүүл мэндээ хамгаалж, өвчнөө илаарьшуулж чадаж байгаа бил үү. Олон нийт бүгд л дуу нэгтэй “Чаддаггүй, эм хэтэрхий өндөр үнэтэй” гэж хэлэх нь лавтай. Тиймдээ ч УИХ-аас эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг судлах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол хийхээр хичээж буй
2024-01-24

ХЗДХЯ-ны газрын дарга төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогджээ

Түүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсгийн “Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй” гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Түүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр удаа дараа товлож, хамгийн сүүлд өчигдөр 10.00 цагт хурлыг хийхээр зарласан ч гэрч, шинжээч нар ирээгүйгээс ирэх сарын 23-ныг болтол хойшлуулжээ.
2024-01-23

“Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга Д.Банзрагчид яллах дүгнэлт үйлдүүлнэ

Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус хэлтсийнхэн энэ сарын 15-21-нд эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас дөрвийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж, прокурорын байгууллагын хяналтад хүргүүлсэн байна. Тэдний дунд дээрх албан тушаалтны үйлдэл багтсан юм. 
2024-01-23

 “Хөгжлийн банк”-ны хэргийг давж заалдах шатны шүүх хянаж эхэллээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн, долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо танилцуулсан билээ. Ингэхдээ 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан талаар өнгөрсөн арваннэгдүгээр сард бид мэдээлсэн. 
2024-01-19

 Бусдад хахууль өгсөн үндэслэлээр УБЦТС компанийн инженерийг цагдан хорьжээ

Эх сурвалжуудын мэдээлснээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ (УБЦТС) ХК-ийн Ашиглалт, засварын баруун төвийн инженер Ш.Батхолбоо, “Чингис бульдинг” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Б.Мандахбаяр, “Мандах наран” ХХК-ийн жолооч Б.Батсүх нарыг өнгөрсөн сарын сүүлчээр цагдан хорьсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. УБЦТС ХК-ийн инженерийг Эрүүгийн хуулийн 21.5-1 дэх хэсгийн “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь ятгасан, шан харамж амласан, өгсөн” хэмээн яллагдагчаар тооцсон аж. Харин Б.Батсүхийг хахууль өгсөн, Б.Мандахбаярыг эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар татан шалгаж буй гэнэ.
2024-01-19

 ОНХС-гийн хөрөнгийг завшсан Засаг даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Энэ сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул болон олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн болон байгалийн баялгаа ашиглаж үүцээ дэлгэсний төлбөрөөс сангийн хөрөнгө бүрддэг юм. Гэтэл ОНХС-гийнхаа хөрөнгийг удирдлага нь завших, зориулалт бусаар зарцуулсан дээрхийн адил хэрэг аймаг, сумуудад гарах нь түгээмэл болсон байна.
2024-01-18

 УУХҮЯ-ны албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

УУХҮЯ-ны хэлтсийн дарга Ч.Цогтбаатарын хувьд 2022 оны тавдугаар сард Төв, Хэнтий, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Меланж”, “Хөх дэл инвест”, “Дамбат”, “Алтан дун Дорнод Монгол”, “Баянчулуут газар”, “Хөх бишрэлт” ХХК-ийн уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг үзэж, танилцан холбогдох дүгнэлт гаргах комиссын даргаар ажиллахдаа хахууль авсан хэрэгт холбогдоод буй юм.
2024-01-17

 “Симба” Ц.Батааг барьцаалсан У.Баатаржав нарыг шалгаж дууслаа

Эл хэргийг“Сэлэнгийн” хэмээх нэрээр нь зарим хүн мэддэг, өмнө нь нэг бус удаа эрүүгийн хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан У.Баатаржав зохион байгуулж, Н.Наранбаатар, М.Отгонсүх нартай хамтран гэрт нь орж, биед нь халдаж, барьцаалан “Ланд круйзер” машинд нь суулган авч явж Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Хүннү палас” зочид буудлын нэгэн өрөөнд цөөнгүй хоног хорьсон гэнэ. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн аж. Хохирогч эл хэргийг хэн нэгний захиалгаар үйлдсэн хэмээн гомдол гаргаж, УЕПГ-т хүргүүлсэн ч мөрдөн шалгах ажиллагаагаар энэ нь тогтоогдоогүй юм байна. 
2024-01-17

Баян-Өлгийн эмч, нийгмийн даатгалынхны хэргийг дахин шалгаж дуусжээ

Тэднийг 2015-2020 он хүртэлх хугацаанд хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт буруутгасан билээ. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий болгож групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшдаг байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн талаар бид 2020 онд мэдээлсэн. Эл хэрэгт Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч, УИХ-ын гишүүн Б.Бейсенг яллагдагчаар татаад буй билээ. 
2024-01-16

Б.Бадраа, Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарын хэрэгт хэчнээн хүнийг яллагдагчаар татах бол

“Ийзи транспорт” ХХК-ийн эзэмшдэг 14.5 га газрыг 450 сая төгрөгөөр Хосбаяр гэх хүнд Б.Бадраагийн хүү борлуулсан байх юм. “Соронзонговь” компанид олгосон 20 га газрыг мөнөөх Б.Наранболд 700 саяар өвөрлөгч иргэн Дайчинд борлуулсан гэх. Эл хоёр хүн “Лилия гарден” ХХК-ийн эзэмшдэг 10 га газрыг 650 сая төгрөгөөр наймаалцсан тухай мэдээлэл ч бий юм. Эдгээр газрыг эзэмших зөвшөөрөл олгоход Б.Бадраагийн нөлөө, оролцоо байсан учраас яллагдагчаар татсан байдаг. 
2024-01-10

 Дархан-Уулын зам барих тендерээс хахууль өгч, авсан хүмүүст дахиад торгох ял оноолоо 

“Бурхан буудай групп” ХХК-ийн тэргүүн, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч зэрэг ажил эрхэлж байсан, Тайландаас Хонконг руу нисэж байсан онгоцыг барьцаалахыг завдсан гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоож, 216 хүний амь аварсан гэх дуулианы эзэн З.Буяннэмэх “Жиансу Жунжиа Жианшин”, “Альфа ассет менежмент”, “Алмоне ойл” ХХК-ийн захирлын албан тушаалтай байхдаа шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх ёстой байсан аж. Энэ үедээ хилээр гарах эрхээ хязгаарлуулчхаад шийдвэр гүйцэтгэгчид хахууль өгсөнюм билээ.
2024-01-09

 Бие дээрээ шатахуун асгаж амиа егүүтгэжээ 

Сонгинохайрхан дүүрэгт 38 настай залуу бие дээрээ шатахуун асгаж амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагад нэгэн эмэгтэй “Хамтран амьдрагч минь согтуудаа амиа хорлоно гээд өөр дээрээ бензин асгачихлаа” гэсэн мэдээлэл ирсний дагуу цагдаагийнхан очиж шалгахад Б гэх эр согтуудаа өөр дээрээ шатахуун асгаж галдан нас барсан байжээ. 
2024-01-08

 “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн захирал Б.Тамирыг шалгаж дуусав

 Зүүн Азийн залуучуудын спортын наадмыг өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатарт зохион байгуулсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” гэх компани байгуулсан байдаг. Энэ нь наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай зарим барилга байгууламж барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэглэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах зэрэг ажлыг хариуцсан юм. Гэвч товлосон хугацаанд төлөвлөсөн барилга байгууламжаа ашиглалтад оруулалгүйгээр бусад спорт цогцолборт тэмцээн, уралдаан зохион байгуулсныг спорт сонирхогчид санаж буй нь лавтай. 
2024-01-08

“Шударга тэмцэгчид”-ийн өдүүлсэн хэргүүдийг шүүх хэзээ шийдвэрлэх вэ

Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулууны хэргийг О.Магнайгийн үйлдэлд нэгтгэн, шүүхэд шилжүүлсэн юм билээ. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга байхдаа О.Магнай түүнд нөлөөлж ээжийнхээ эзэмшлийн “Дарханцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран оролцсон гэж яллагдагчаар татагдсан юм. 
2024-01-05

 Г.Сарангэрэлд гурав дахь удаагаа хорих ял шийтгэлээ 

Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирээд баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч уг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Гэсэн ч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан юм. Гэвч шүүхээс түүнийг цагаатгаж, харин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан, ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Ингэхдээ Г.Сарангэрэлийг хамт яллагдагчаар татсан байдаг.
2024-01-05

Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд шилжүүлэв

Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.Золзаяа, ахлах нягтлан бодогч Н.Амарсанаа, бичиг хэргийн ажилтан Ч.Ариунжаргал нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тус дүүргийн нутаг, “Цамбагарав” үйлчилгээний төвөөс хойш, гэр хороолол дундах дэнж дээр Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төв үйл ажиллагаа явуулдаг. Тэд уг төвд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа иргэн Б.Болормааг дагалдан ажиглагчаар, М.Хүрэлбаатарыг дагалдан техникчээр ажилд томилсон тушаал гаргаж, ажиллаагүй байхад нь цалин олгосон хэрэгт холбогдсон аж. Ингэхдээ олгосон цалингийнхаа мөнгийг Ч.Ариунжаргалаар дамжуулан буцаан авч, зарцуулж байсан нь АТГ-аас явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ.
2024-01-04

 Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг шалгаж эхэллээ 

Монголчуудынхаа эрүүл мэндийг мөнгөтэй болох эх үүсвэр гэж харсан ЭМЯ-ны удирдах албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад дэд сайд болсон С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, өдгөө сайдын зөвлөхийн албан тушаал хашиж буй Ц.Эрдэмбилэг тэргүүтэй хүмүүст холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нээсэн хэрэг бүртгэлтийн хэргээс улбаалан өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн гэнэ. Улмаар Ц.Эрдэмбилэгийг С.Энхболдын садан төрлийн хүн болох Б.Эсболдын хамтаар 48 цагийн хугацаатай албадан саатуулсан байна. Энэ хүмүүсийг Олон улсын хөгжлийн ассоциацын хөнгөлөлттэй зээлийн 19.5, Засгийн газраас 4.24 сая ам.долларын хөрөнгө оруулан 2016 оноос хойш хэрэгжүүлэх болсон “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
2024-01-04