Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Болормаа

Тавантолгойн станц талаар болов

Эл шалгаруулалтын талаар өнгөрсөн наймдугаар сарын эхээр “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийнхнаас лавлахад дорвитой мэдээлэл өгөөгүй юм. Дараа сарынх нь эцэст дахин тодруулахад “Тендер шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй хийж, амжилттай болгохын төлөө хичээж байна. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байгаа” гэж байв. 
2024-02-28

“Орано”-той хийж буй хэлэлцээг эцэслэх хугацаа хойшилж магадгүй гэв

Францын Засгийн газар 89.99 хувийг нь эзэмшдэг, ураны үйлдвэрлэлээр дэлхийн топ гурвын нэгт ордог “Орано” групптэй хамтран ажиллаж, Зөөвч-Овоогийн ордоос бүтээгдэхүүн олборлох хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн оны эцэст байгуулахаар ажиллаж буй тухай өмнө нь мэдээлж байв. Мөн 2024-2027 онд бэлтгэл ажлыг ханган, 2028-2060 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2061-2070 онд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн гэж байлаа.
2024-02-26

Уул уурхайн салбарынхан улс төрийн нам, хүчнүүдэд хандаж уриалга гаргав

Монголын уул уурхайн үндэсний ассоциацын 2024 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган өчигдөр болж, өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан, энэ оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталжээ. Мөн 2024 онд УИХ-ын сонгууль болохтой холбогдуулан эрдэс баялгийн салбарынхны зүгээс улс төрийн нам, хүчнүүдэд хандан уриалга гаргахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, сонгуулийн жилийн улс төрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд эдийн засгийн тулгуур салбарыг “оноо авах” зорилго, сэдлээр ашиглах, тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлээс татгалзаж, улс орны нийтлэг эрх ашгаа мартахгүй байхыг уриалав
2024-02-23

“Хангад эксплорэйшн” компани нүүрс экспортын чиглэлд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

Баруун нарангийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Хангад эксплорэйшн” компани “Jiayou international logistics” групптэй нүүрс экспортын чиглэлд хамтрахаар болжээ. Талууд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хамтарсан компани байгуулах бөгөөд үүнд зориулан “Jiayou international logistics”-ээс 88.8 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон аж. Ингэснээр дээрх уурхайгаас өмнөд хөрш рүү ирэх 5-10 жилийн хугацаанд нийт 17.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортлохыг зорих гэнэ
2024-02-23

Хувьцаат компаниудын олгох ногдол ашгийн хэмжээ 535.1 тэрбумд хүрэв

Компанийн тухай хуулийн 46.5-д зааснаар хувьцаат компанийн ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах, эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Эл хуульд тусгасан хугацаа дуусгавар болсон буюу уржигдрын байдлаар 60 гаруй хувьцаат компаниас дээрх шийдвэрийг хэрхэн гаргаснаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгджээ. Тэдгээрийн 39 нь 535.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Эргэн сануулахад, хувьцаат компаниуд 2019 онд 112.1, дараа жил нь 132.7, 2021 онд 110.5, 2022 онд 150.8, өнгөрсөн онд 303.07 тэрбумын ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж байсан юм
2024-02-22

ДНБ долоон хувиар өссөн гэв

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 68.9 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 15 (27.9 хувь) их наядаар өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Тэгвэл 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наядад хүрч, өнгөрсөн оныхоосоо хоёр (долоон хувь) их наядаар тэлсэн дүн гарчээ. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 онд 4.6 хувиар буурч, 2021, 2022 онд 1.6, таван хувиар өсөж байв
2024-02-20

Мах зарахад төр оролцоод хэрэггүй 

Гэвч энэ талаар зарим малчин “Мал одоо турчихсан шүү дээ. Мөсөн зуд нэлээд зузаан болчихоод байхад ажил хийсэн болж жүжиглэх юм аа”, “Намар эртхэн гайгүй ханшаар авчихгүй, одоо бол бараг үнэгүйтэй адил”, “Одоо ийм ажил хийх ч гэж дээ. Турсан малын мах гадагшаа гаргаснаар Монголын мах муу гэж дэлхийд түгэх вий дээ”, “Өвөл бус, 10, 11 дүгээр сард махаа хангалттай гаргах нь зөв. Гэнэт малтай болчихсон биш дээ”, “Малын жин заагаад авахгүй байна лээ” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ. 
2024-02-15

Ядуурлын түвшин 27.1 хувь болжээ

“Ядуурлын түвшин-2022” судалгаа хийснээ Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) өчигдөр танилцууллаа. Манай улсын ядуурлын түвшин 2022 оны байдлаар 27.1 хувь болсон байна. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 0.7 хувиар л доошилсон үзүүлэлт юм. Насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ 418 090 төгрөгөөс бага тохиолдолд тухайн иргэнийг ядуурлын шугамаас доогуур гэж үзсэн бөгөөд ийм хүн амын тоо 914.2 мянгад хүрчээ. Эл шугамыг 15 хувиар өсгөхөд нийт хүн амын 10.3 хувь нь нэмж ядууралд өртөхөд ойрхон байгаа гэнэ
2024-02-08

А.МӨНХБОЛД: Үндэсний корпорацуудаа хөгжүүлэхгүй бол дэлхийн худалдааны дайнд ялагдсаар, бэлтгэн нийлүүлэгч нь хэвээр байх болно

Манай улс ДХБ-д 1996 онд хоёр хөршөөсөө түрүүлж элссэн тул давуу тал бидэнд байсан. Учир нь тус байгууллагад элсэхийн тулд тухайн орны худалдааны нөхцөл байдлын талаар гишүүн болсон хөрш орнуудынхаа саналыг авдаг. Хөрш орон нь худалдаанд тарифын болон тарифын бус ямар нэгэн саад байна гэвэл эл байгууллага ОХУ-ыг элсүүлэхгүй зохицуулалттай байв. ОХУ-ыг ДХБ-д элсэхэд Монгол Улсаас “Тухайн улстай худалдааны ямар нэг маргаан бий юү” гэж асуусан гэсэн үг. Гэтэл бид энэ боломжийг ашиглаж чадаагүй. 1990 оноос хойш манай улс ОХУ-д бараа, бүтээгдэхүүнээ экспортлоход маш өндөр тарифтай, хүндрэлтэй явж ирсэн. Үүнийг одоо ч шийдэж чадахгүй байна. БНХАУ-тай ч мөн адил, тодорхой хэмжээний саад бий.
2024-02-07

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B хэвээр үлдээв

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B түвшинд, төлөвийг тогтвортой хэвээр үлдээснээ цахим хуудсандаа мэдээллээ. Дунд хугацаан дахь эдийн засгийн өсөлтийн төлөв, нэг хүнд ногдох орлогын үзүүлэлт B түвшинд буй ч гадаад санхүүжилт, БНХАУ дахь түүхий эдийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай зэрэг нь дээрх шийдвэрт нөлөөлжээ. Мөн баялгийн үндсэрхэг үзэл, улс төрийн тогтворгүй байдал хойш татаж буйг дурдав
2024-02-06

 Элсэн чихрийн үйлдвэр байгуулна гэв

 “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн төлөөлөл БНХАУ-д ажиллан, тус улсын “Чайна камк инженеринг” ТӨХК-тай хамтран Монгол Улсад элсэн чихрийн үйлдвэр байгуулахад хамтран ажиллахаар тохиолцон, санамж бичиг байгуулжээ. Эл санамж бичгийн хүрээнд хоёр талаас хамтарсан, ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг байгуулахаар ажлаа эхлүүлсэн байна. 
2024-02-05

Алтны “Баянхөндий” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэв

Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь өндөр агуулга бүхий “Баян хөндий” алтны төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлснээ мэдээлэв. Тус компани Монголын баруун өмнөд хэсэгт оршдог эл төслийн хөгжүүлэлтийн хүрээнд “Mongolian mining corporation”-тэй байгуулсан стратегийн түншлэлийн гэрээгээ эцэслэсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сарын эцэст “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий Монгол дахь охин компани “ЭрдэнэМонгол” ХХК-ийн 50 хувьтай тэнцэх хувьцааг нэмж гарган, “Mongolian min¬ing corporation”-д шилжүүлснээр эл гэрээг албан ёсоор эцэслэжээ
2024-02-02

“Компанийн засаглалын кодекс”-ын үнэлгээгээр “Говь” ХК тэргүүлжээ

“Компанийн засаглалын кодекс”-ын хэрэгжилтийн үнэлгээний 2023 оны тайлан гаргаснаа Санхүүгийн зохицуулах хорооноос (СЗХ) мэдээллээ. Тус хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор эл кодексыг шинэчлэн баталснаар хувьцаат компаниуд үүнийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн юм. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I, II ангиллын 69, III ангилалд бүртгэлтэй 35, нийт 104 компанийн кодексын хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулахад өнгөрсөн оны нэгдүгээр улирлын байдлаар анхны үнэлгээ 53.3 хувийн гүйцэтгэлтэй байсан билээ.
2024-02-01

Зэс цойлох сураг

Монгол Улс өнгөрсөн онд 15.18 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсныг Гаалийн ерөнхий газраас танилцуулсан билээ. Гол нэрийн барааны экспортын бүтцийг харвал дийлэнх буюу 57.7 хувийг нь чулуун нүүрс, 17.3-ыг нь зэсийн хүдэр, баяжмал эзэлжээ. Эл хугацаанд 8.76 тэрбум ам.долларын нүүрс, 2.62 тэрбумын зэсийн хүдэр, баяжмал нийлүүлсэн аж. Эдгээрийн дараа гуравдугаарт боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 738 сая “ногоон”-оор экспортолсон дүн байна. Өдгөө нүүрс, зэсийн баяжмалаас бусад таваарын экспорт нэг тэрбум ам.доллароос бага байгаа нь эндээс харагдаж буй. 
2024-01-30

Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орууллаа

Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан. Эл терминалын зам, талбай бусад барилга байгууламжийг үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын анги нэгтгэлийн гээд 1200 инженер, техникийн ажилтан 360 орчим нэгж техниктэйгээр нэг жилийн хугацаанд барьж, өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм
2024-01-29

Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлэв 

Эрдэс баялгийн салбар 2023 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31.6 хувийг бүрдүүлсэн талаар УУХҮЯ-наас мэдээллээ. Төсвийн орлого 2023 оны гүйцэтгэлээр 24.31 их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийнхээсээ 5.71 их наядаар буюу 30.7 хувиар өсжээ. Тэгвэл дээрх салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7.67 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 3.07 их наядаар (66.7 хувь) нэмэгдсэн дүн гарсан байна. Тодруулбал, төсвийн орлогын 29.9 хувийг (7.27 их наяд төгрөг) нь уул уурхай, олборлох, 1.3-ыг нь (304.2 тэрбум) газрын тосны салбараас, 0.2-ыг нь (36.6) тусгай зөвшөөрлийн төлбөр, 0.3-ыг нь (62 тэрбум) бусад орлогоос төвлөрүүлсэн аж.
2024-01-24

Хуулиас давсан эрх эдэлж, ТӨК-д онцгой дэглэм тогтоох учиргүй 

Нэгэн төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) гишүүн “Төрийн нууц, үндэсний аюулгүй байдлын удирдамжтай нэрээр ТУЗ зарим шийдвэр гаргахад саад тавьдаг. Нууцын тамгатай тийм гэрээг ТУЗ-ийн гишүүдэд үзүүлдэггүй. ХАСХОМ гээд хамаг мэдээллээ тайлагнаж, ТУЗ-д орчхоод хараат бус гишүүнээр ганц жил ч ажиллаж чадахгүй бол анхнаасаа эрсдэл үүрч, ажиллах хэрэг байна уу. ТУЗ буруу шийдвэр гаргахад саналаа хэлж чадахгүй, дараа нь сайн ажиллаагүй гэх нэр зүүх нь байна шүү дээ” хэмээн ярьсан юм. Энэ үг төрийн өмчит компанийн шийдвэрийг төрийг төлөөлсөн этгээд хүссэнээрээ, дураараа гаргачихдаг гэдгийг ойлгуулж болох мэт. 
2024-01-23

 С.БОРГИЛ: Төрийн хариуцах ёстой гадаад өрийг бүрэн тооцохгүй байна

Монгол Улсын төрийн гадаад өрийн судалгааг Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Сэргэлт консалтинг групп” ХХК-ийн судалгааны баг хийснээ өнгөрсөн арваннэгдүгээр сард танилцуулсан юм. Ингэхдээ судлаачид төрийн гадаад өрийн хэмжээ, түүний цаашдын төлөвийг тооцоолж, өрийн тогтвортой байдалд дүгнэлт өгчээ. Эл судалгаагаар Монгол Улсын “төрийн гадаад өр” хэмээх ойлголтыг ОУВС, Дэлхийн банкны холбогдох аргачлалуудын хүрээнд томьёолж, 2017-2021 оны байдлаар анх удаа тооцоолон, үүнд үндэслэн 2022-2027 онд хэрхэн өсөх талаар төсөөлж, бодлогын зөвлөмж боловсруулжээ. Тоон судалгаа хийхэд мэдээллийн олдоц, бүрэн, үнэн зөв, ил тод, ойлгомжтой байдал, аргачлалын зөрүүтэй холбоотой бэрхшээлүүд тулгарсан тул чанарын аргыг голлон ашигласан аж. Уг судалгааны талаар судлаач С.Боргилтой ярилцлаа.
2024-01-15

АХБ-тай 168.2 сая ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурав

Сангийн сайд, Азийн хөгжлийн банкны (АХБ) суурин төлөөлөгч нар “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн I үе шатыг санхүүжүүлэх 140.2 сая ам.долларын зээл, 28 саяын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутагт хүн амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлэх, хот, хөдөөгийн дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломж бүрдүүлэхийг зорьж буй аж
2024-01-15

 “Татварын хөнгөлөлт, урамшуулалтай холбоотой заалтуудыг хассан байна”

МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь хуулийн төслөөр бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, 60 орчим саналыг хууль санаачлагчдад хүргүүлжээ. Тэдгээр саналын заримыг нь хуулийн төсөлд тусгасныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин дурдаад, “Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал” хэмээн дүгнэснийг санууллаа. 
2024-01-12