Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Э.Ариунтамир сэлэлтийн гурван төрөлд хүрэл медаль хүртжээ

Хонконгод зохион байгуулсан усанд сэлэлтийн 64 дэх удаагийн олон улсын тэмцээнд Монголын сэлэгчид оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн төрөлд “Сэлэм загас” клубийн тамирчин Э.Ариунтамир 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд (30 секунд 37 доль) шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртэв. Тэрбээр 100, 200 метрийнхэд ч мөн амжилт гаргасан байна
56 мин

“Ферей Монгол” багийнхан Азийн АШТ-д хурд сорино

Монголын дугуйн спортын “Ферей Монгол” шигшээ багийнхан Турк улсад болсон “Tour of Mersin” олон улсын уралдаанд Европын 25 багийн 163 дугуйчинтай хурд сорьж, багаараа есдүгээр байрт жагсжээ. Тэднээс “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамц нийлбэр дүнгээр 14-т бичигдлээ. Түүнээс гадна ОУХМ Б.Идэрболд 23 дугаар байр эзэлснээр шилдэг 25 дугуйчны тоонд багтав. Манай тамирчид өмнөд хөршид хоёр сар бэлтгэл базааж, дээрх тэмцээнд оролцсон. Тэд БНХАУ-д ирэх сарын 11-14-нд, мөн Туркт 16-19-нд, Узбекистанд 27-31-нд болох тэмцээнд уралдана. Дээрх тэмцээнүүдэд оролцсоныхоо дараа Казахстаны Алматы хотыг зорьж, зургаадугаар сарын 5-12-нд болох Ази тивийн АШТ-д тоос өргөх аж.
21 цаг 56 мин

Архангай, Өвөрхангай аймгийнхан шөвгийн дөрөвт тунав

Монголын үндэсний бөхийн холбооны алтан цомын төлөөх шигшээ найман багийн барилдаан өрнөж байна. Эхний барилдаанд Архангайн бөхчүүд Төв аймгийнхантай зодоглосон. Архангай аймгийнхан өрсөлдөгчөө 18:7-гоор илүүрхэж шөвгийн дөрвөн багт шалгарлаа. Архангай аймгийн багаас улсын харцага Б.Зоригтбаатар тав, улсын харцага С.Сүхбат дөрөв, аймгийн арслан Э.Мөнхжаргал хоёр, аймгийн арслан Д.Ням-Очир дөрөв, цэргийн заан Ө.Батсуурь хоёр давж, тавдугаар тойргоос сэлгээнд сууснаар түүний оронд барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва нэг, нийт 18 даваа авав. Багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар ажиллажээ. 
22 цаг 26 мин

Манай тамирчид Камбожийн шигшээтэй тоглох нь

Олон улсын хөл бөмбөгийн холбооны өдрийг тохиолдуулан Монголын үндэсний шигшээ багийнхан ирэх зургаадугаар сарын 7-нд Камбож улсын тамирчидтай Пномпень хотод нөхөрсөг тоглолт хийхээр боллоо. Харин хариу нөхөрсөг тоглолт Улаанбаатарт 11-нд болох юм. Шигшээ багийнхныг үүнээс гадна ирэх есдүгээр сард болох, 2027 оны Азийн хөл бөмбөгийн холбооны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолт хүлээж байгаа. Мөн арваннэгдүгээр сард болох Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тэмцээнд оролцоно. 
22 цаг 56 мин

МУИС-ийнхан хөгжөөн дэмжигч бүжгийн төрөлд тэргүүн байр эзэллээ

Тэдэнтэй ана мана өрсөлдсөн МУБИС-ийнхан (66.8 оноо) мөнгө, АШУҮИС-ийнхан (63.3) хүрэл медаль хүртэв. Түрүүлсэн багийнхан Тайландын Бангкок хотод энэ сарын 6-8-нд болсон Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд найман улсын 300 гаруй тамирчинтай өрсөлдөж, 18-аас дээш насныхны ангилалд аваргаар шалгарч байсан билээ. Оюутны их наадмыг тэргүүлсэн баг, тамирчин БНСУ-ын Тэгү хотод болох “Оюутан сурагч” олон улсын наадамд эх орноо төлөөлж өрсөлдөх юм.
Өчигдөр 12 цаг 00 мин

М.ТАМИР: Шавь нартаа амжилтаас илүү хүнлэг байхыг заадаг

Жүдо бөхийн спортын дэд мастер, “Гранд мастер-2024” УАШТ-ий алтан медальт М.Тамир үндэсний бөхөөр анх хичээллэж, сумын заан цол хүртэн тамирчны гараагаа эхлүүлж байжээ. Жиү жицүгийн бор бүстэй тэрбээр олон улсын тэмцээнд хүч сорихын зэрэгцээ “Эрхэс” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Тухайлбал, БНСУ-д зохион байгуулсан “Soul international pro”, эх орондоо болсон“Ulaanbaatar international pro” тэмцээнээс тус бүр хошой мөнгөн медаль хүртэж, Бүх Солонгосын аваргашалгаруулах бүсний ангилалгүй жиү жицүгийн ноги тэмцээнээс хүрэл цом гардаж байв. Шагналын салхиа мөнгөн медалиар хагалсан тэрбээр өнгийг нь хувиргаж, өмнөд хөршийн Шанхайд болсон нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол Бээжинд болсон “AJP tour China national” тэмцээнд өрсөлдөн тэргүүн байрт шалгарсан юм. Түүнчлэн “Paiva cup international”-д тэргүүлэн, “Street jiu jitsu”, “Jager international jiu jitsu championship” олон улсын тэмцээнд хошой аваргаар тодорсон түүнийг зочноор урилаа.
2024-04-16

Оюутны спортын VI наадам сагсан бөмбөгийн төрлөөр эхэллээ

Монголын оюутны спортын VI наадмын нээлт Спортын төв ордонд өчигдөр болж, шигшээ тэмцээн сагсан бөмбөгийн төрлөөр эхэллээ. 1959 онд улс даяар олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ болсон нь оюутны спортын анхдугаар наадам байжээ. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх тус наадамд өмнөхөөс илүү олон баг оролцож буйгаараа онцлогтой аж
2024-04-16

О.БЯМБА-ЭРДЭНЭ: Боксчид тулааны дэвжээнд шатар тоглохтой адил ухаан зарцуулдаг

Тухайлбал, тэрбээр Йорданы Амман хотод 2022 онд болсон Азийн АШТ-д 30 орны тамирчидтай өрсөлдөж, хүрэл медаль хүртэж байв. Олон улсын тэмцээнээс цөөнгүй медаль гардсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хандгайт дахь “Их тамир” цогцолборт зохион байгуулсан, олимпын эрхийн сорилго тэмцээнд ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлтийг хожиж, Тайландыг зорихоор болсон билээ. Тус улсын Бангкок хотод “Парис-2024” олимпын эрх олгох олон улсын тэмцээн ирэх сарын 23-наас зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм.
2024-04-12

Монголын хоёр харваач Парисын паралимпэд цэц сорихоор боллоо

“Парис-2024” паралимпийн наадмын байт харвааны эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж буй. Түүнээс гадна ДАШТ-ий багийн болон Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн сарын эхээр болсон тэмцээнээс Парист цэц сорих эрх гардсан билээ. Ингэснээр Монголын хоёр харваач Парисын паралимпэд цэц сорихоор болсон юм. Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж, Б.Оюун-Эрдэнэ 14-т жагсаж байна.
2024-04-11

Азийн АШТ Бишкек хотод өнөөдөр эхлэх нь

Чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдөр Киргизэд эхэлнэ. Энэ сарын 16 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манайхан 366 тамирчинтай өрсөлдөхөөр Бишкек хотод хөл тавилаа. Тэнд хоёр тэмцээн хэдхэн хоногийн зайтай болно. Эхнийх нь тивийнх, дараагийнх нь олимпын эрх олгох тэмцээн. Олимпын эрх олгох тэмцээнд Гавьяат тамирчин П.Орхон тэргүүтэй энэ жилийн УАШТ-д түрүүлсэн бөхчүүд оролцоно. 
2024-04-11

Б.Тэгшбаяр олимпын эрхийн оноогоо ахиулав

Олон улсын дугуйн холбооны олимпын эрхийн оноо олгох ангиллын олон өдрийн тэмцээн Тайланд улсад үргэлжилж байна. Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас тойрог замын төрлийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМБ.Тэгшбаяр тус улсын “Roojai insurance” багийнхантай уг тэмцээнд оролцлоо. Тэрбээр нийлбэр дүнгээр VIII байр эзлэн, улсдаа олимпын эрхийн 30 оноо авчрав.
2024-04-10

Б.МӨНХСАЙХАН: Шилдэг тамирчид төрүүлэхийн тулд сайн дасгалжуулагчдыг бэлдэх шаардлагатай байна

“Монрей” клубийн дасгалжуулагч, ОУХМ Б.Мөнхсайхан удам дамжсан тамирчин. Түүний ээж Д.Оюунтуяа багш спортын гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагч. Охиноо дасгалжуулагч Э.Оргилмаагийн удирдлагад энэ спортоор хичээллүүлсэн ч хожим өөрийнхөө шавь болгож, олон улсын болон тивийн тэмцээнд оролцуулдаг болжээ. Б.Мөнхсайхан ОХУ-ын Москва хотод спортын гимнастикийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, өдгөө тамирчид дасгалжуулахын зэрэгцээ олон улсын шүүгчээр ажилладаг
2024-04-09

Хөвсгөл аймгийн шатарчид, “Босс ноён” клубийнхэн аваргын цом гардав

Монголын шатрын холбооноос зохион байгуулсан өсвөр үеийн хөвгүүдийн 55, охидын 49 дэх удаагийн УАШТ-ий шигшээ шатны тоглолтод 833 тамирчин оюунаа сорьж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаа зургаан настнуудын ангилалд хөвгүүдээс Говь-Алтай аймгийн тоглогч Б.Буянхишиг, охидоос Хөвсгөл аймгийн шатарчин Д.Номуундарь улсын аварга болов. Тэгвэл 7-8 насныхад Б.Энхмандал (“Босоо ноён” клуб), Н.Аз-Эрдэнэ (Хөвсгөл), 9-10 насны ангилалд Д.Төгсбилгүүн (“Алдар”), И.Цэлмүүн (“Босоо ноён”) нар түрүүлсэн. Тус тэмцээнд 11-12 насныхан ширүүхэн өрсөлдөв. Учир нь эл ангилалд тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн шилдэг тамирчид тэргүүн байрын төлөө ана мана тоглодог.
2024-04-08

Эмэгтэйчүүд Азийн АШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна

Тодруулбал, өнгөрсөн онд Сербийн Белград хотод болсон ДАШТ-ээс 50 кг-ын жинд ОУХМ Д.Отгонжаргал, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртсэнээр олимпын эрх авсан билээ. Харин үлдсэн дөрвөн жинд Киргизийн Бишкек хотод энэ сарын 16-19-нд болох Азийн АШТ, Туркийн Истанбулд тавдугаар сарын 9-12-нд зохион байгуулах тэмцээнээс олимпын эрх гардах боломжтой. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан, Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, С.Мөнхдуулдах нар ажиллах юм.
2024-04-08

Тамирчдад сэргээшийн талаар мэдээлэл өгөх цуврал сургалт зохион байгуулах нь

Олон улсын шинжилгээний агентлагаас спортын олон улсын холбоодтой хамтран зохион байгуулдаг таван цуврал цахим сургалтын эхнийх нь энэ сарын 9-нд болно. Эл сургалтаар олон улсад мөрдөж буй сэргээшийн эсрэг дүрэм журам, хэрэгжүүлж буй ажлуудыг цогцоор нь танилцуулах аж. Мөн сэргээшийн асуудалд тамирчдын эрх үүрэг, оролцоо, хариуцлагын талаар мэдлэг олгож, мэдээлэл өгөх зорилготой юм. Түүнчлэн сэргээшийн эсрэг дүрмийн зөрчлийн талаар хуулийн мэргэжилтний туслалцаатай ярилцах юм байна
2024-04-05

А.ДУЛАМСҮРЭН: Сайн өрсөлдөгчтэй тамирчин илүү хөдөлмөрлөж, тэмүүлэлтэй амьдардаг

Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн 12а ангийн сурагч, “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер А.Дуламсүрэн жүдогоор хичээллэж, богино хугацаанд амжилт гаргаж буй. Түүнийг бэлтгэл хийхээр анх ирэхэд угтаж авсан багш нь Гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од. Тэр цагаас багшийнхаа зөвлөснийг барилдаандаа хэрэгжүүлж, өөрийгөө дайчлан хичээсний үр дүнд өдгөө дотоод, гадаадын томоохон тэмцээнд хүч сорих болжээ
2024-04-05

Э.Цэндбаатар “Парис-2024”-ийн сорилд оролцохоор ирлээ

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар АНУ-ын Нью-Йорк хотод мэргэжлийн боксын ес дэх тулаанаа Гвиней улсад төрсөн Канадын иргэншилтэй боксчин Мохамед Сумаоротой өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд хийж, шүүгчдийн саналаар (80:72, 79:73, 80:72) ялсан. Тэрбээр тус тулааны дараа Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт “Парис-2024” олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах хүсэлт гаргасан билээ. Тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр түүний хүсэлтийг хүлээн авч, оролцуулах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн.
2024-04-04

Аль аймгийн баг шилдгээр тодрох вэ

Манай улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй, үндэсний бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн 300 гаруй хүчтэн оролцов. Тус тэмцээний А хэсэгт улсын болон аймаг, цэргийн арслан цолтой 12, Б хэсэгт аймаг, цэргийн заан, харцага, начин цолтой 12 баг өрсөлдлөө. А хэсгээс зургаан баг (Архангай, Төв, Завхан, Сүхбаатар, Ховд аймаг болон “Их монголын хүчтэн” дэвжээ) дараагийн шатанд шалгарч, дахин хоёр хэсэгт хуваагдан тойргоор өрсөлдөж буй.
2024-04-04

Аваргын төлөөх тоглолт өнөөдөр эхэлнэ

Эл тойргийн тэмцээнд нэгэн сонирхолтой тоглолт “Хангарьд”, “Дэрэн” клубийн хооронд өрнөж, хуурай тэнцээгээр өндөрлөлөө.  14 дүгээр тойргийн тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны талбайд болно. Задгай талбайн нээлтийн тоглолтыг хүснэгтийг тэргүүлэгч “Булган СП фалконс”, “Дэрэн” багийнхан эхлүүлнэ. Аваргын төлөөх тоглолт өнөөдөр19.15 цагт эхлэх бол маргааш “Төв азарганууд”, “Баварианс”-ынхантай, “Хаан хүнс-эрчим”-ийнхэн “Хангарьд”-чуудтай тоглоно. Ням гарагт “Ховд”, “Брераилч”, “Хоромхон”, “Улаанбаатар” багийнхан өрсөлдөх аж.
2024-04-04

2023 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн баг олимпын эрхийн төлөө өрсөлдөх нь

Эрэгтэйчүүд Египет, Пуэрто Рико, Литва, Япон, Франц, Латви, эмэгтэйчүүд Кени, Бразил, Австрали, Нидерланд, Япон, Герман, Канад, Австрийн багтай нэг хэсэгт тоглох юм. Тэгвэл гурав дахь тэмцээн нь Унгарын Дебрецен хотод тавдугаар сарын 23-26 хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүд Унгар, Египет, Мадагаскар, Пуэрто Рико, Канад, Япон, Франц, Литва, Нидерланд, Латви, Бельги, Австри, Швейцар, Герман, Польш, эмэгтэйчүүд Унгар, Египет, Тунис, Канад, Чили, Япон, Герман, Испани, Нидерланд, Литва, Азербайжан, Польш, Чех, Итали, Израилын сагсан бөмбөгчидтэй хэсэгтээ өрсөлдөхөөр болжээ.
2024-04-04