Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Ц.БЯМБАЖАВ: Шалтаг хайдаг хүн хэзээ ч амжилт гаргадаггүй

Түүнчлэн “Гуанжоу-2010”, “Инчон-2014” Азийн наадам, “Лондон-2017”, “Доха-2019” “Ороген-2022, “Будапешт-2023” ДАШТ-д уралдаж, “Рио-2016”, “Токио-2020” зуны олимпын наадамд улсаа төлөөлж өрсөлдсөн. “Чиндао-2017” олон улсын марафонд түрүүлж, тэр жилээ БНХАУ-ын Гуандун мужийн Дунгуан хотод болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн. “Улаанбаатар” олон улсын марафоноос иж бүрэн медаль гардаж, Японд 2019 онд зохион байгуулсан “KIX Senshu” олон улсын марафонд аваргаар шалгарсан түүнийг зочноор урьж ярилцлаа.
2024-02-26

Х.Итгэлт чансаа өндөр шатарчдын тэмцээнд түрүүллээ

Чансаа өндөр буюу А ангиллын шатарчдын “Занданшатар” нээлттэй тэмцээн болж, манай шилдэг тамирчид оюунаа сорив. Тус тэмцээнд өрсөлдсөн оролцогчдоос Х.Итгэлт (“Мончесс” клуб) түрүүлж, “Их заргач” клубийнхнээс Б.Амин-Эрдэнэ удаалав. “Босоо ноён”-оос Дэлхийн шатрын холбооны мастер Х.Баясгалан III байрт шалгарсан юм
2024-02-23

П.Мөрөн АНЭУ-ыг зорино

“KTM Mongolia” клубийн тамирчин, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ П.Мөрөн “Abu Dhabi desert challenge” тэмцээнд хурд сорихоор АНЭУ руу хөлгийн жолоо залах нь. Тэрбээр мото спортын “Дэлхийн цом” болох “World rally-raid championship”-ын хоёр гараанд оролцож, “Дакар ралли-2025”-д дэлхийн шилдгүүдтэй уралдах эрхийн төлөө өрсөлдөнө. Манай тамирчин өмнө нь ОХУ-ын Зүүн Сибирь болон Эрхүү, Ангарск, Улаан-Үд хотод 2015 онд зохион байгуулсан олон улсын тэмцээнд түрүүлж байв
2024-02-22

Манай тамирчид жолоодлогот загварын ДАШТ-д өрсөлдөнө

Дэлхийн агаарын спортын холбоог 1905 оны аравдугаар сарын 14-нд байгуулж, нисэх загварын спортын тэмцээн хийж эхэлсэн түүхтэй. Тэгвэл манайд Нисэх загварын спортын нийгэмлэгийг 1997 оны есдүгээр сарын 27-нд байгуулж, тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулж иржээ. Энэ жилийн жолоодлогот загварын ДАШТ АНУ-ын Индиана мужийн Манси хотод ирэх наймдугаар сарын 11-17 хүртэл үргэлжилнэ. Эл тэмцээнд Монголын шигшээ багийн долоон тамирчин уран нислэгийн F2B, агаарын тулалдааны F2D ангилалд оролцохоор болсон байна
2024-02-22

“Дархан” багийнхан нэг ч хожигдолгүй тэргүүлэв

Монголын хоккейн холбооны нэрэмжит клубүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн“Степпе арена”-д гурван өдөр болж, аварга багийг тодрууллаа. Уг тэмцээнийг 1990 оноос хойш анх удаа зохион байгуулсан нь онцлог байв. Сонирхогчийн ангилалд найм, лигийнхэд таван баг оролцсон. Лигийн багуудын өрсөлдөөнд Дархан-Уул аймгийн “Дархан” багийнхан нэг ч хожигдолгүй тэргүүллээ
2024-02-21

Дугуйчид өмнөд хөршид бэлтгэлээ базааж байна

Монголын дугуйн холбоо 2013 оноос мэргэжлийн тамирчдыг бэлтгэж, 2022 онд “Ферей Монгол” үндэсний шигшээ багийг байгуулсан. Ингэснээр тамирчдаа хоёр дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийлгэж, “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнүүдэд хурд сорьж эхэлсэн билээ. Шигшээ багийнхан дасгалжуулагч Т.Төгөлдөрийн удирдлагад БНХАУ-ын Шиамен хотод нэг сар бэлтгэл базаахаар урд хөршийг зорив
2024-02-21

Б.ЖАЛБАА: Ялна, чадна, түрүүлнэ гэсэн зорилго минь дэлхийн аварга болгосон

Монголд спортын олон төрлөөр хичээллэдэг ахмад тамирчин цөөнгүй. Тэдний нэг нь гүйлтийн тэшүүрийн ОУХМ, үндэсний сур харвааны хүндэт мэргэн, шагайн харвааны спортын мастер Б.Жалбаа гуай. Түүнд жилийн дөрвөн улиралд тухалж амрах зав ховор. Өвөл тэшүүрээр гулгаж, зун сур, шагайн харваатай нөхөрлөж, Үндэсний их баяр наадмын алтан шар зурхайд цэц сорих шавь нараа бэлтгэл хийлгэдэг. Манай улс Австри улсад зохион байгуулсан “Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадамд биатлон, цана, тэшүүрийн шигшээ багийн тамирчдаа анх удаа илгээхэд тэрбээр өрсөлдөж, залгамж халаа болсон залууст хойшид оролцох жим гаргаж, замыг нь зассан юм. Тэгвэл Францад болсон “Гренобль-1968” өвлийн олимпын X наадамд 37 орны 1158 тамирчин өрсөлдөхөд мөн улсаа төлөөлөн оролцож байлаа. Тэрбээр Инсбрук хотыг 2020 онд дахин зорьж, дэлхийн мастеруудын өвлийн наадамд оролцохдоо мөсөн талбайд нь уралдаж, 5000 метрийн зайд мөнгөн медаль хүртжээ
2024-02-20

Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ

ХБНГУ-ын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гран при тэмцээн болж өндөрлөлөө. Эл тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлагад долоон тамирчин хүч сорьсон юм. Тэднээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртэж, шагналын тавцанд зогсов. Тэрбээр пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны пара тамирчин
2024-02-20

“Медаль хүртээд, улсынхаа нэрийг дуудуулах сайхан санагддаг”

Польшийн Полице хотод өнгөрсөн жилийн аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр зохион байгуулсан зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын даамчид 18 орны 350 тамирчинтай оюунаа сорьсон. Тэднээс Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн 3д ангийн сурагч М.Дөлхүслэн хөвгүүдийн 5-8, “Шинэ Монгол” сургуулийн 5.1 ангийн сурагч Г.Санчир 9-10 насныхны ангилалд өрсөлдөж, шагналын тавцанд зогссон юм. Г.Санчир “Монгени” сургуулийн багш, дасгалжуулагч, ОУИМ Ц.Сүхбатын удирдлагад бэлтгэл хийж, дээрх тэмцээнд дэлхийн аваргаар тодорсон дөрвөн тамирчны нэг. Тэгвэл М.Дөлхүслэн “Сонгодог байрлал” клубийн дасгалжуулагч Д.Чойжилсүрэнгийн шавь. Тэд ур чадвараа богино хугацаанд ахиулснаар өдгөө тив, дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсах болжээ. Монголын тамирчдыг зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль гардаж, багаараа аваргын цом өргөхөд нь тэдний амжилт ихээхэн нөлөөлсөн билээ.
2024-02-19

Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

Олон улсын уулчдын холбооноос Канад улсын Эдмонтон хотод энэ сарын 16-18-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын ДАШТ-д Монголын тамирчид өрсөлдсөн. Тэднээс шагналын салхи хагалж хурдны төрөлд “Сутайн бор” клуб, Монголын уулчдын үндэсний холбооны тамирчин, ОУХМ Н.Хэрлэн мөнгөн медалийн эзэн боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдээс спортын мастер Н.Сэлэнгэ ахынхаа амжилтыг буухиалж, хүрэл медаль хүртэв
2024-02-19

Х.ТЭРГЭЛ: Тэмцээний үед тамирчдын тоглох техник, ур чадварыг илүү хардаг 

Монголын дартсын спортын талбарт өсвөр үеийн тамирчдаас цахиур хагалж, хүч түрэн орж ирсэн тоглогч бол “MGL darts” клуб, “Уужим-Од” ХХК-ийн тамирчин Х.Тэргэл. Тэрбээр энэ спортоор хичээллэн, богино хугацаанд амжилт гаргаж, өдгөө дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг болсон. Дартстай нөхөрлөсөн цагаасаа шаргуу бэлтгэл хийж, ур чадвараа ахиулсан тэрбээр өсвөр үеийнхний УАШТ-ий гурван түрүүтэй. Түүний хувьд 2021-2023 он үеийнхэнтэйгээ ана мана өрсөлдөж, гадаадын тэмцээнд оролцох эрх гардаж, амжилтаа батлан харуулсан жил байв. Ганцаарчилсан төрөлд өрсөлддөг байсан Х.Тэргэл өнгөрсөн жилийн тэмцээнд эрэгтэйчүүдийн дан хосын төрөлд оролцож, хүрэл медаль гардсан юм
2024-02-16

Монголын триатлончид дэлхийн чансаанд багтлаа

Дэлхийн триатлоны холбооноос тамирчдын шинэчилсэн чансааг зарлалаа. Өмнөд хөршийн Харбинд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээний V байрт шалгарсан, зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлагч Н.Алтаншагай (219.63 оноо) чансааны 11-т эрэмбэлэгдсэн байна. Мөн “Рөүд Монголиа” клубийн тамирчин Л.Баярцэнгэл дээрх тэмцээнд VI байр (203.16 оноо) эзэлсэн амжилтаар чансааны 12-т бичигдэв. Манай триатлончид дээрх тэмцээний элит ангилалд Итали, ХБНГУ, БНХАУ-ын шилдэг тамирчидтай гүйлт, дугуй, гүйлтийн цанын төрлөөр өрсөлдсөн билээ
2024-02-15

Биатлончид Эстонийг зорих нь

Биатлоны үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд төлөвлөсний дагуу Беларусийн Гавьяат дасгалжуулагч, олимп, дэлхийн аварга Александр Попов болон ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын удирдлагад бэлтгэл базааж, гадаадын тэмцээнд оролцож байгаа. Тэд удахгүй Эстони улсын Отепя хотыг зорьж, энэ сарын 23-наас ирэх сарын 2-нд зохион байгуулах залуучуудын ДАШТ-д өрсөлдөнө. 
2024-02-15

Туйванчид мөнгө, хүрэл медальтай ирэв

Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон, хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах, “Парис-2024” зуны олимпын эрхийн оноо олгох тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Б.Дэнсмаа нарын удирдлагад 14 тамирчин өрсөлдсөн. Монголын туйванчдаас шагналын салхи хагалж, эмэгтэйчүүдийн64 кг-ын жинд Г.Ануужин дэд байрт шалгарсныг бид өмнө нь мэдээлсэн билээ
2024-02-14

Тив, дэлхийн дэвжээнд зодоглох бөхчүүдийн нэрийг тодруулав

Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Гавьяат тамирчин Э.Ням-Очир, туслах дасгалжуулагчаар Б.Баяраа (Гавьяат дасгалжуулагч), ОУХМБ.Батзориг, Л.Энхбаяр нар томилогджээ. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү, 65 кг-д Гавьяат тамирчин Т.Тулга, ОУХМЦ.Цогбадрах нар багтлаа. 74 кг-д О.Сүлдхүү, Б.Батбаяр, 79 кг-д Э.Бямбадорж, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, Н.Батбилгүүн, 97 кг-д Г.Ганхуяг, Ө.Батзул, 125 кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл, ОУХМБ.Одгэрэл нар хүч сорих юм. 
2024-02-09

Г.Ануужин Азийн АШТ-д аман хүзүүдлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод энэ сарын 12 хүртэл хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ үргэлжилнэ. Парисын олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай туйванчид Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр болон Б.Дэнсмаа нарын удирдлагад хүч сорьж буй. Эмэгтэйчүүдээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Г.Ануужин 64 кг-ын жинд огцом өргөлтийн төрөлд 91 кг-ыг өргөж, дэд байрт шалгарлаа. Тэрбээр тивийн тэмцээний шагналын тавцанд гурван жил дараалан зогссоноор иж бүрэн медальтай боллоо. БНСУ-ын Чиньжү хотод өнгөрсөн жил зохион байгуулсан тэмцээнд огцом өргөлтөөр 93, түлхэлттэйд 118, нийлбэр дүнгээр 211 кг-ыг өргөж, Азийн аваргаар шалгарч байв. 
2024-02-08

М.ЦЭНГҮҮН: Өвөө минь“Түрүүлэхдээ бус, сэлэхдээ л анхаарлаа хандуул” гэж зөвлөдөг

АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулсан мөстэй усанд сэлэлтийн АШТ-д эх орноо төлөөлөн “Күнз” сургуулийн 6.1 ангийн сурагч М.Цэнгүүн өвөөгийнхөө хамт амжилттай оролцсон. Тэд дээрх тэмцээнээс дөрвөн алтан медальтай ирсэн билээ. Түүний өвөө нь ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хороо, Зэвсэгт хүчний120 дугаар ангийн тамирчин, Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн багш, дэлхийн хошой аварга Ш.Даваадорж. Тус тэмцээнд М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга болсон бол Ш.Даваадорж 50 метрийн мэлхий сэлэлт, өврөөр даллах, далайн гахай сэлэлтийн төрөлд тус бүр тэргүүлсэн юм. Манай тамирчид Словенийн Блед хотод өнгөрсөн жил болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д өрсөлдсөн. Тухайн үед М.Цэнгүүн 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 31 орны сэлэгчтэй ур чадвараа сорьж, дэлхийн аварга болсон билээ
2024-02-06

Өсвөр үеийн сэлэгчид Бангкокт медалийн хур буулгав

Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 2-4-нд зохион байгуулсан, Азийн орнуудын сургуулиудын усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнд Монголын өсвөр үеийн тамирчид оролцлоо. Эрэгтэйчүүдээс медалийн салхи хагалж, “Альфа” клубийн сэлэгч У.Жавхлан 12-13 насныхны ангилалд 50 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд түрүүлж, 100, 200 метрийнхэд мөнгөн медаль авсан байна
2024-02-06

Г.НАРАНГЭРЭЛ: Тэмцээн дуусаж, шүгэл үлээхэд л сэтгэл тайвширдаг

Монголын хөл бөмбөгийн холбооны шүүгчийн сургагч багш Г.Нарангэрэл энэ спорттой нөхөрлөөд багагүй хугацааг үджээ. Олон улсын хөл бөмбөг(ОУХБХ)-оос өнгөрсөн сард 211 улсын гишүүн холбооны шүүгчдийн нэрийг албан ёсоор танилцуулсан юм. Хөл бөмбөгийн ногоон талбайд шүгэл үлээж, үзэгчдийг огшоож догдлуулсан дээд болон нэгдүгээр лиг, эмэгтэйчүүдийн багийн томоохон тоглолтуудыг дэнсэлдэг тэрбээр Монгол Улсаас анх удаа ОУХБХ-ны талбайн эмэгтэй шүүгчдийн жагсаалтад багтсанаар энэ спортод дуртай хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан билээ
2024-02-05

Цаначид 19 дүгээр байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүлэв

БНСУ-д зохион байгуулсан “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын сүүлийн өдөр цанын 4х5 км-ийн холимог буухиа уралдаан боллоо. Монголын тамирчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад 24 орны баг тамирчидтай өрсөлдсөн. Уралдааны гараанд ХБНГУ-ын багийнхан түрүүлж (53.07 минут), Францынх (53.13) аман хүзүүджээ. Швейцарын баг (53.13) хүрэл медалийн эзэн боллоо
2024-02-02