Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Мөнхзул

Зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг

Харин хөдөө амьдардаг гурван хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүн гарчээ
2024-03-27

Ирээдүй цагийн үлгэр

МЕТРО БАРИХ ТУХАЙ “ФАНТА З” Нийслэл хот метротой болно гэсэн
2024-03-25

 Үерийн эрсдэлтэй бүсэд 1487 айл байна

Улаанбаатар хотын шар усны үерийн эрсдэлийг нийслэлийн Онцгой комисс (НОК)-ынхон үнэлсэн байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатарт үерийн эрсдэл маш өндөр, бусад дүүрэгт дунд болон бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Түүнчлэн нийслэлд нийт 3947 объект шар усны үерт өртөж болзошгүй гэнэ. Тэдгээрийн дотор 1487 айл өрх багтсан байна. Эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээнд тэдгээр айлын заримыг нь нүүлгэн шилжүүлэх, ойролцоох далан, сувгийг нь цэвэрлэх, бэхжүүлэх, халиа, тошин үүсэн газарт тогтсон мөсийг зөөх зэрэг арга хэмжээ авч буйгаа НОК-оос мэдээлсэн. Тухайлбал, 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11 091 удаагийн рейсээр 221 820 тонн мөсийг зөөж тээвэрлэсэн гэнэ.
2024-03-13

 Н.СҮНЖИДМАА: Уран бүтээлчид зохиолчийн эрхээ хамгаалахын тулд гэрээ байгуулж хэвших нь зүйтэй

Тодруулбал, гитарчин Өөжгий нэрээрээ олонд танигдсан уран бүтээлч Д.Өлзий-Орших зохиосон дуунуудаа зөвшөөрөлгүйгээр дуулуулахгүйгээ мэдэгдсэнийг зарим иргэн талархан хүлээн авсан бол нэг хэсэг нь дургүйцлээ илэрхийлж байлаа. Эл үйл явдал биднийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар луу хөтөлсөн юм. Оюуны бүтээлийн хулгайг цэгцлэх талаар бид байнга ярьсаар ирсэн ч бодит байдалд төдийлөн өөрчлөгдөхгүй байна. Үүний учир шалтгаан болон одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийн талаар тус агентлагийн Зохиогчийн эрхийн газрын дарга Н.Сүнжидмаатай ярилцлаа.
2024-02-26

С.ЖИГМЭДСҮРЭН: Хүн бүр 100 наслах боломжтой шүү дээ

Завхан аймгийн Алдархаан сумын сургуулийн анхны сурагчдын нэг, эдүгээ 101 настай С.Жигмэдсүрэн гуайг уншигчидтайгаа уулзуулж байна. Хэдхэн хоногийн өмнө Гавьяат багш цол хүртээд буй тэрбээр үндэсний монгол бичгээ олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд, залууст заан сургах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд амьдралынхаа ихэнх хугацааг зориулжээ. Өдгөө ч энэ үйл хэргээ үргэлжлүүлж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд жил бүр оролцсоор байгаа юм. Уг уралдааны хамгийн ахмад настай оролцогчоор сүүлийн жилүүдэд тогтмол шалгарч буй гэдгээр нь зарим уншигч маань түүнийг эчнээ таних биз ээ
2024-02-08

 Х.Нямбаатарын шорвог шийдвэрүүд иргэдийг айлгаж байна

 “Үндсэн хуульд тусгасан та бүхний эрхийг хангахын тулд давс адил шорвог шийдвэр гаргаж, тав тухтай, амгалан амьдралын төлөө хувь хүний хэт аминч хандлагыг бууруулан, нийтийн эрх ашгийг ханган, Улаанбаатар хотын хөгжлийг шат ахиулахад онцгой анхаарах болно”. Энэ бол Х.Нямбаатар хотын даргаар томилогдоод удаагүй байхдаа буюу өнгөрсөн аравдугаар сарын 29-нд тохиосон, нийслэлийн 384 жилийн ойн мэндчилгээндээ онцолж хэлсэн үг нь. Харин өдгөө тэрбээр хотын даргаар ажиллаад дөрвөн сар орчмын нүүр үзэж байна. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд түүний гаргасан шийдвэрүүд Улаанбаатарт гэгээ нэмэх биш, гай тарих нь л илүү байлаа. Энэ өвөл үнэхээр хүнд, хүйтэн байгаа. Хотын дарга Х.Нямбаатар шорвог шийдвэрүүдээ гэнэт гаргаж, хэрэгжүүлэхийг шаардаж буй нь өвлийг илүү хахир болгож байна.
2024-01-31

С.ДОНДОВ: Шударгаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг үл ялих зүйлээр шалтаглан баривчлан хорих ёсгүй

Манай улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон билээ. Ази тивд анхдагч хэмээн тодотгодог уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулаад буй. Тус хорооны даргаар ХЭҮК-ын гишүүн С.Дондов ажиллаж байна. Хорооны үйл ажиллагааных нь талаар түүнтэй ярилцлаа.
2024-01-23

 П.НАРАНБАЯР: Үнэхээр л зүрхэндээ ортол ойлгосон, мэдэрсэн юм бол үерийн байгууламжид төсөв хуваарилах ёстой 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж, хотын 2024 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх оны төсвийн орлогыг 2.6 их наяд орчим төгрөгөөр төлөвлөсөн нь энэ жилийнхээс 33.5 хувиар өссөн дүн юм. Төсвийг ийнхүү “томруулах”-ын тулд зарим төрлийн татварыг нэмэхээр болсон нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад буй билээ. Ялангуяа нийслэл хотын албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэх гэж байгааг эсэргүүцэн ХҮН намын бүлэг ИТХ-аас завсарлага авсан юм. Түүнчлэн анхаарах шаардлагатай олон асуудал байгааг тус намын бүлгийнхэн хөндсөн. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа. 
2023-12-04

 “Yutong bus” компани 165.6 тэрбум төгрөгөөр 600 автобус нийлүүлнэ 

Тус компани 165.6 орчим тэрбум төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал ирүүлсэн юм байна. Ингэснээр нэг автобусны үнэ 275.9 сая төгрөг болох нь. Тендертэй холбоотойгоор ямар нэгэн гомдол, маргаан гарахгүй бол энэ онд багтаан эхний ээлжийн 300 автобусыг авах боломжтойг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлсэн. Нийслэлийн ЗДТГ-аас нийлүүлэгч талд 2023 онд үйлдвэрлэсэн, “Евро-5” стандартын хөдөлгүүртэй, -40 градусын хүйтэнд хөлдөхгүй, хана, тааз нь галд тэсвэртэй материалаар хучигдсан байх зэрэг 28 багц шаардлага тавьжээ. 
2023-12-04

Н.НАРАНГЭРЭЛ: 2025 оноос зөвхөн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулна

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хэл бичгийн ухааны доктор Н.Нарангэрэлтэй ярилцлаа.
2023-11-20

Н.АРВИНТАРИА: Зөвхөн статистик мэдээлэлд үндэслэн бодлого боловсруулахаар “амьгүй” болчхоод байна 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 13-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Тулгамдаад байгаа асуудлуудыг уг хуулиар шийдвэрлэж чадах уу, ер нь гааллын эрх зүйн орчныг хэрхэн “зураглаад” байгаа талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариатай ярилцсан юм. Тус төвийнхөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүн шинжилгээ хийж, сайжруулах шаардлагатай зүйл заалтуудын талаарх саналаа боловсруулаад буй юм билээ. Ташрамд дурдахад, үүнээс гадна УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Эдгээр төслийг нэгтгэн, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-д байгуулаад байна. 
2023-11-13

С.ӨНӨРСАЙХАН: Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг олон улсын тусламжаар л санхүүжүүлж байна 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн (НЭМҮТ)-ийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхантай ярилцлаа. Нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлууд, тэдгээрийн шийдвэрлэх арга замын талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм. 
2023-10-18

Олон улсын охидын өдрөөр тайван жагсаал зохион байгууллаа

Олон улсын охидын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийн хүрээнд өчигдөр иргэд төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалыг санаачлагч нь “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагын тэргүүн, дуучин Ч.Уранхолбоо байв. Үүнд голчлон охид, эмэгтэйчүүд оролцсон. Тэд хүүхдийн эрх, тэр дундаа охидын эрхийг зөрчихгүй байхыг сануулсан уриалгыг цаасан дээр бичиж, барьсан байв.
2023-10-12

Сэтгэцийн эрүүл мэндийн олон улсын хурал болно

Уг өдрийн хүрээнд дээрх хурлыг хийхээр болсноо Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм
2023-10-11

Утаагаараа дэлхийд 10-т жагслаа

Манай улсын нийслэлд өчигдөр агаар бохирдуулагч элементүүдээс PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаас хоёр дахин өндөр байсан юм
2023-10-11

Бусаны олон улсын кино наадмаар “Монгол үдэш” өдөрлөг боллоо

Бусаны 28 дахь удаагийн олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ нь Азийн А зэрэглэлийн кино наадам бөгөөд 70 гаруй орны 200 орчим бүтээлийг сонгон шалгаруулж, 14 хэсэгт нэр дэвшүүлж байна
2023-10-10

Он гарснаас хойш 18 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ

Улсын хэмжээнд энэ он гарснаас хойш 18 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад дөрвөөр нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг нь Баян-Өлгий аймагт, 16-г нь Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ.
2023-10-10

“Улаанбаатар” олон улсын наадмаар 22 киног толилуулна

Эдгээр бүтээлийг “Тэнгис”, “Өргөө-3”, “Гэгээнтэн” кино театрт гаргах аж. Уг наадмыг энэ жил найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” киногоор нээнэ.
2023-10-06

Багш нар ажил хаяхаа түр азнав

Ойрын хугацаанд ярилцаж, шийдэлд хүрнэ хэмээн найдаж байна. Тиймээс одоохондоо багш нар ажил хаяхгүй” хэмээсэн юм. Салбарын яамнаас эхлээд холбогдох бусад байгууллагынхан уламжлал ёсоор өчигд өр “Багш нартаа баярлалаа” хэмээн “уянгалж”, мэндчилгээ дэвшүүлжээ.
2023-10-06

Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг аян эхлүүлэв

“Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтыг Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-10-04