Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Номин

МАН: Сонгуулийн тойргийг бүсчлэн тогтоох талаар судлахыг даалгав 

МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар санал солилцжээ. Мөн Эрчим хүчний болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонссон байна. Хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс, эх орны эрх ашгийг бодож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулан, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах шаардлагатай. Цаашлаад нутаг ус, мөнгөний хүчин зүйлийг багасгах ёстой. Тиймээс тойргийг бүсчилсэн байдлаар хуваах нь зүйтэй гэж бид үзэж байгаа ч төсөл болгон хараахан эцэслээгүй байна.
2023-12-12

 Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг баталлаа

 УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг батлав. Ингэснээр манай улс ийм хуультай 35 дахь орон болж буй аж. Эл хуулиар гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндийг хамгаалах, бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах юм. Мөн иргэд тэжээсэн амьтныхаа асран хамгаалагчийн хувиар үүрэг хүлээнэ. Тодруулбал, асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Түүнчлэн нохой, муурыг төрснөөс нь хойш 6-12 сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах ёстой. 
2023-12-11

Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 142 орноос 69-д бичигдэж байна 

Олон улсын хүний эрхийн өдөр өчигдөр тохиов. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ойд зориулж өнгөрсөн бямба гарагт УИХ хүндэтгэлийн хуралдаан зохион байгууллаа. Тус хуралдаанд үг хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиа шинэчилсэн, төсвийг нь 2021 оныхоос бараг дөрөв дахин нэмэгдүүллээ, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай Ази тивийн анхны улс болсон гэх зэргээр ололт, амжилтаа нэрлэв. Гэвч “World justice project” байгууллагаас гаргадаг хууль дээдлэх ёсыг хэрхэн хангаж буй талаарх индексээр Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113 орноос 56-д орж байсан бол 2023 онд 142 орноос 69-д бичигдэж буй. 
2023-12-11

 Улстөржилтийг улам дэвэргэх санаархал

Гэхдэээ л хуулийг батлах нь битгий хэл өргөн барихгүй болтол нь эсэргүүцэх боломж бас бий. Парламент дахь олонхын бүлгийн хэн тус хуулийн төслийн талаар санаачлагчаас мэдээлэл сонсох явцад дэмжээгүй, эсэргүүцсэн гишүүд байснаас гадна улс төрийн бусад намтай эл асуудлаар саналыг нь сонсох ёстой гэсэн чиглэлийг удирдлагаас нь өгсөн юм билээ. 
2023-12-08

“Шударга бусын хонгил”-оор явахаа мэдсэн учраас Австралид амьдарсан гэв 

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг тус сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ өгсөн ч тус түр хорооны дарга Б.Энхбаяр татгалзав. Тэрбээр “Tүр хорооноос 170 хүнийг гэрчээр дуудсаны дотор Б.Ганхуяг багтсан. Түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьж байгаа гэсэн агуулгатай бичгийг прокурорын байгууллагаас ирүүлсэн. Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй” хэмээн тайлбарласан юм. Уг нь сонсголын өнгөрсөн өдрүүдийн хуралд хууль, хяналтын байгууллагаар шалгуулж буй хүмүүс биечлэн оролцож, тайлбар хийсэн билээ. 
2023-12-07

“Ханбогд сумд гадаадын хөрөнгө оруулалттай 38 этгээдэд 457.3 га газар эзэмшүүлсэн” 

Эдгээрээс газар олголттой холбоотой асуудлаар 39 гэрч дуудсан бөгөөд сонсголын эхэнд энэ сэдвийн хүрээнд баримтыг судлан, шинжлэв. Өмнөговь аймгийн Ханбогд сумд газар олголттой холбоотой анхаарал татсан хоёр асуудал байгааг шинжээч онцолсон. Тодруулбал, юуны түрүүнд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй байхад газрыг нь олгосон явдал түгээмэл байсан бол гаалийн хяналтын бүсэд 1-40 га газрыг бусдад хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй хэмээв. 
2023-12-06

 “Тогтолцоог нь эвдэх гэж байхад Дээд шүүх, ШЕЗ-ийнхөн дуугүй сууж болохгүй” 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Тус төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, үг хэлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм (Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь А6 нүүрнээс уншина уу). Уг нь эл төсөлд шүүхийг тойргийн зарчмаар байгуулахтай холбоотой нэлээд зохицуулалт тусгасан. Гэсэн ч авлигын хэргийн дагнасан шүүх байгуулах хүртэл хоёр шатаар буюу давж заалдах шатны шүүх анхан, Дээд шүүх давж заалдах шатны шүүхийн журмаар ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заасан нь өргөн барьсан үеэс анхаарал татаж буй. Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр ч олон гишүүн эл заалтын талаар тодруулж, онцолж байсан юм. Энэ үеэр гишүүдийн тавьсан асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна. 
2023-12-01

“Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барив 

УИХ дахь АН-ын бүлгээс “Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг парламентын удирдлагад өргөн барьж, мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн эл төслийг боловсруулжээ. Төсвийн тогтворжуулалтын, Ирээдүйн өв болон Хүний хөгжлийн санг өнгөрсөн хугацаанд байгуулж ирсэн ч эрх баригчид тэдгээрийг “Халамжийн сан” болгосон хэмээн тэд шүүмжлэв. Тус намаас “Өрийн дарамтгүй Монгол” аян зохион байгуулсан бөгөөд уг төсөлд иргэдийн саналыг тусгасан гэнэ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнөөдөр Монголд иргэн нь биш, төр нь баян болчихлоо.
2023-11-30

 Хөгжлийн зорилгодоо хүрэх аргад суралцахыг сануулав 

Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсангийн танилцуулснаар өнгөрсөн оны байдлаар манай улс 191 орноос 96 дугаарт эрэмбэлэгдэж байгаа гэнэ. Ингэхдээ эрүүл мэндийн үзүүлэлтээр 112, боловсролын индексээр 81, нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор 113 дугаар байрт буй. Тэр дундаа хавдрыг хожуу оношилж байгаа үзүүлэлтээр хамгийн хойгуур, муу байгааг тэрбээр онцолсон. Мөн Монголд оношилж, эмчилдэггүй 31 төрлийн өвчнийг 26 болгож бууруулсан ч үүнд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг тэрбээр хэлж байлаа. 
2023-11-29

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Задарсан “Засаг дарга”

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг өнгөрсөн хавар түдгэлзүүлсэн бол өдгөө хууль тогтоочид 71-үүлээ үлдэх байв. Нууц санал хураалтын дүн гарахад түүнтэй хамт нэрийг нь оруулж ирсэн хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг явуулаагүй юм. Нүүрсний гэх хэрэгт холбогдсон түүнийг 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсныхоо дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт нөлөөлж, Хятадын компаниудад давуу байдал олгосон гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шалгаж буй. Мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий, тэр дундаа 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгосон хэмээх үндэслэл ч бий.
2023-11-27

Авлигын хэргийн шүүх байгуулна гэж Ардын намынхан дургих нь

Эцэст нь хэдхэн хоногийн өмнө манай улсад ажиллаж, хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд хийсэн урьдчилсан дүгнэлтээ танилцуулсан НҮБ-ын тусгай илтгэгч “Шударга ёсны тогтолцооны бат бөх байдал нь олон нийтэд найдвартай, хууль ёсны, үр дүнтэй гэж хүлээн зөвшөөрөгдөхөөс хамаарна. Гэвч иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн судалгаа нь шүүх засаглалд итгэх итгэл тааруухан байгааг илтгэж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс шүүх рүү дайрч байгааг сонсоод их эмзэглэсэн” хэмээн онцолсныг сануулъя.
2023-11-24

 Х.Нямбаатарын “алсын хараа” нь сонгууль юм биш үү

Бас тэрбээр хотын нийтийн аж ахуйн бодлого 2006 оноос хойш алдагдсаныг тэрбээр онцолно лээ. Тухайн үед нийслэлд өнөөгийн эрх баригчид олонх болж, Засаг даргаа томилсон бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Г.Мөнхбаяр ажиллаж байв. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргаар (Х.Нямбаатарыг оролцуулаад) долоон хүн ажилласны дотор Э.Бат-Үүлээс бусад нь Ардын намынх. 
2023-11-21

 Цэцийн гишүүдийн томилгоо том өөрчлөлт дагуулах уу 

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Э.Энхтуяа, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсноор удтал үргэлжилсэн шүүмжлэлд цэг тавьж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдэв. Үндсэн хуулийн цэцэд үеэ өнгөрөөсөн улс төрчдийг томилж ирсэнтэй харьцуулбал энэ удаа хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлээрээ багагүй хугацаанд ажилласан судлаач, хуульчдыг томилсонд ам сайтай байх хүн олон аж. 
2023-11-18

МАРГАРЕТ САТТЕРТВЭЙТ: Өндөр албан тушаалтнууд шүүх рүү дайрч байгаад эмзэглэлээ 

НҮБ-ын шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт манай улсад энэ сарын 6-15-нд ажиллаж, хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд хийсэн урьдчилсан дүгнэлтээ өчигдөр танилцууллаа. Тэрбээр 2004 оноос хойш манай улсад ажиллаж буй 12 дахь тусгай илтгэгч бөгөөд багийнхны хамт төрийн өндөр дээд албан тушаалтнууд, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагынхантай уулзаж, Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэг, Сэлэнгэ аймгийн зарим шүүхэд очиж ажиллан, нөхцөл байдлыг үнэлсэн байна. 
2023-11-16

Сох дутуу сонгох эрх 

Харамсалтай нь, үүнийг гадаадад байгаа нийт иргэндээ харьцуулбал маш бага хувь нь сонгох эрхээ эдэлж байна гэсэн үг. Үндсэндээ харь улсад байгаа манай иргэд сонгох эрхээ эдлэхгүй байгаагаас өөрцгүй. Гэхдээ энэ нь харь оронд суугаа манай иргэд санал хураалтад оролцох хүсэлгүй гэхээс илүүтэй сонгуулийн зохион байгуулалт нь бүхий л шатанд оновчгүй, сонгогчийн хувьд зардал, чирэгдэл ихтэй байгаатай холбоотой. 
2023-11-15

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүх рүү хэт их дайрч, нэр хүндийг нь унагаж байна” 

АН-ын өчигдөр болсон “4:11” ээлжит мэдээллийн цагт тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй хүмүүс оролцож, өнөөгийн эрх баригчид шүүхийг гар хөлөө болгож байна хэмээн шүүмжлэв. Ч.Өнөрбаяр “Жирийн иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандахаар шийдвэрлэдэггүй, удаадаг, залхаадаг. Харин эрх баригчид, тэдний ойрын хүмүүсийн холбогдсон хэргийг тэр дор нь шийдвэрлэн, ялаас мулталж байна. Гэхдээ бүх шүүх шударга биш шийдвэр гаргаж байгаа гэж хэлэхгүй. Ер нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүх рүү хэт их дайрч, нэр хүндийг нь унагахад нөлөөлсөн. Өмнө нь Засгийн газрыг тэргүүлж байсан хүмүүсээс хэн нь ч шүүх рүү халдаж байгаагүй. МАН-ынханд бүх эрх мэдэл нь бий. Гэсэн ч тэд авлига газар авсныг гайхаж, цочирдож байгаа нь хачирхалтай” гэв. 
2023-11-10

ХЭЛЬМУТ КУЛИТЦ: Залуучуудын солилцоог бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ 

1989 оны энэ өдөр Берлиний ханыг нурааж эхэлсэн түүхтэй. Хүйтэн дайны бэлгэ тэмдэг болж, хүн төрөлхтнийг социалист, капиталист ертөнцөд хувааж байсан энэ хана нурснаар олон улсад ардчилал түгэн дэлгэрэхэд ихээхэн түлхэц болсон гэдэг. Тухайлбал, үүнээс ердөө нэг сарын дараа Монгол оронд ардчилсан хувьсгалын анхны цуглаан болж байв. Энэ өдрийг тохиолдуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитцтай ярилцлаа. 
2023-11-09

 КОНГЧЧАЙ ХОНСАВАНХ: Монголын цирк байргүй болсонд харамсаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүнд тус улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонг бараалхсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн Монгол Улсын гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, БНАЛАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй хийсэн яриа, хэлэлцээ амжилттай, үр дүнтэй болсныг дурдаад, айлчлалын үеэр ярьж, тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа хэллээ. 
2023-11-08

Агаарын харилцааны тухай Монгол, Лаосын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулав 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ. БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод байрлах эл хөшөөг иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 2009 онд бүтээсэн бөгөөд гадаад улсаас айлчилж буй төр, засгийн тэргүүн нар ийн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Үүний дараа Төрийн тэргүүнийг гэргий Л.Болорцэцэгийн хамт тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлитийн хамт ордондоо угтлаа. 
2023-11-07

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам улсад хийх төрийн айлчлал эхэллээ 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй хүмүүс угтан авав. 
2023-11-02