Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Ц.МАНДАХ: Бид жолоочгүй технологийг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна

“МСМ групп” ХХК нь 1998 оноос Монгол Улсын зах зээлд ХБНГУ-ын Bosch, Mercedes-Benz гэсэн хоёр топ брэндийн албан ёсны дилерээр ажиллаж эхэлжээ. Эдүгээ тэд автомотив, индастриал, шингэн хүнс гэсэн гурван салбарт үйл ажиллагаа явуулж байна. Тус группийн Индастриал тоног төхөөрөмжийн Борлуулалтын дараах засвар үйлчилгээ хариуцсан захирал Ц.Мандахтай ярилцлаа. 
2024-04-30

Ш.АЛТАНТУЯА: Эх, ургийн тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлснээр эндэгдлийг бууруулах боломжтой

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д сүүлийн гурван жилд засвар хийгээгүй өдөр ганц ч байгаагүй ажээ. Хөл гишгэх зайгүй, бум бужигнадаг эл эмнэлэгт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хүүхдийн зөвлөх поликлиник, Перинаталогийн болон Үргүйдлийн төв, ажилтнуудын хүүхдийн цэцэрлэг гээд дөрвөн барилга барьж, эхнээс нь ашиглалтад оруулжээ. Үүний зэрэгцээ тасаг, нэгжүүдэд нь их засварын ажил үргэлжилж байна. Энэ тухай болон эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний талаар тус эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяатай ярилцлаа.
2024-04-30

В.М.ГОРДЕЕВ: “Монголын гран при” дэлхийн балетчдын анхааралд байлаа

Манай улсад анх удаа зохион байгуулсан “World ballet and dance grand prix Mongolia-2024” олон улсын уралдаан өндөрлөлөө. Балет болон бүжгийн уг уралдааныг “G river ballet” студи болон СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Консерваторынхон хамтран зохион байгуулсан юм. Соёлын яам, нийслэлийн Соёл урлагийн газраас уралдааныг дэмжин ажилласан. 
2024-04-30

С.МӨНХ-ОРГИЛ: Бэлтгэл хийх цаг үнэ цэнтэй тул нэг секунд ч хоцрохгүйг хичээдэг

Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн тамирчин, нийслэлийн лаборатори 93 дугаар сургуулийн 9г ангийн сурагч С.Мөнх-Оргил өвлийн усанд сэлэлтээр хичээллээд нэг жилийн болж буй. Тэрбээр Эстони улсын нийслэл Таллин хотод өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д 40 улсын 1500 гаруй тамирчинтай өрсөлдөж, өсвөр үеийнхний ангилалд мэлхий болон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд тус бүр мөнгөн медаль хүртсэн юм
2024-04-30

А.МӨНХЦЭЦЭГ: Цагдаагийн байгууллагын бүх шатны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулалтаар томилно

-Би цагдаагийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна. 1999 онд Цагдаагийн академид элсэж, сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч гэх албан тушаалын томилолт өвөртөлж, ажлын гараагаа тэндээс эхлүүлсэн. Эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хүний нөөц хариуцсан ахлах, чиглэлийн ахлах мэргэжилтэн, Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалдаа томилогдлоо. Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтнуудыг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах, ажил, албан тушаалд томилуулах, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нь дээшлүүлэх үүрэгтэй, хүндтэй бөгөөд хариуцлагатай албан тушаалд анхны эмэгтэй даргаар томилогдсондоо баяртай байна.
2024-04-29

Э.МӨНХБИЛЭГ: Олон улсын байгууллагад ажиллан,туршлага хуримтлуулчхаад Монголдоо очих зорилготой

Азийн Ширээний теннисний холбооны тэмцээн болон харилцаа хариуцсан удирдагч Э.Мөнхбилэгтэй ярилцлаа. Тэрбээр мөн Катарын ширээний теннисний холбооны менежерээр ажилладаг бөгөөд өдгөө тус улсад оршин сууж буй. Түүнтэй цахимаар холбогдлоо.
2024-04-24

Г.ЭНХЖИН: Дугуйчид уралдааны замд хурд, тэсрэлт, овсгоо самбаа гээд бүх зүйлээ гаргадаг

Дугуйн спортын эмэгтэй тамирчдаас Г.Энхжин богино хугацаанд амжилт гаргасан. Тэрбээр Монголд дугуйн шилдэг тамирчдыг төрүүлсэн алдарт дасгалжуулагч Н.Нармандах агсны шавь юм. Түүнийг ур чадвараа ахиулж, гадаад, дотоодын тэмцээнд хурд сорьдог болоход багшийнх нь хичээл зүтгэл их нөлөөлжээ. УАШТ, олон өдрийн уралдаанд нэг бус удаа түрүүлж, улсын аваргаар шалгарсан түүнд Азийн АШТ, Азийн тоглолтын уралдаанд хурд сорьсон чамгүй туршлага бий.
2024-04-23

М.ГАНБОЛД: Модон бөмбөгийн тамирчид гольфын цохилтын техникийг ашигладаг болсон

“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн багш, Азийн АШТ-ий хүрэл медальт, улсын шүүгч, ОУХМ М.Ганболд модон бөмбөгийг эх орондоо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дасгалжуулагчдын нэг. Тэрбээр эрэгтэйчүүдийн шигшээ багийг бэлтгэл хийлгэж, олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд сойж, медалиас цөөнгүй атгуулсан. Тухайлбал, Тайваньд 2007 онд зохион байгуулсан Азийн АШТ модон бөмбөгийн V тэмцээнд эрэгтэй тоглогчдынхоо хамт 15 орны 150 тамирчинтай өрсөлдөж, хүрэл медаль анх удаа гардан, хойшид оролцох тамирчдадаа амжилтын жим гаргаж байв. Түүний удирдагад бэлтгэл базаасан эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан 2011, 2013, 2014, 2016, 2018, 2019, 2023 онд болсон тив, дэлхийн тэмцээнд бахдам амжилт үзүүлж, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирсэн билээ.
2024-04-22

Л.ГАНБАТ: Монголын их амар амгалан, эв найрамдал, дипломат ёсны тухай өгүүлдгээрээ Өлзийт хааны захидал онцлогтой

Монгол, Франц төдийгүй дэлхий нийтэд энх тайвныг үүтгэсэн Өрнө, Дорнын хэлхээ холбоог илэрхийлэх нэн чухал түүхийн эх сурвалж бол Монголын Ил хаант улсын найм дахь хаан Өлзийтөөс 1305 онд Францын IV Луй Филипп хаанд илгээж байсан захидал юм. Уг захидлыг 700 гаруй жилийн дараа эх хувиар нь Монгол Улсад авчирч үр хойч бидний сонорыг мялаах нь. Энэ нь нийт 42 мөр, 908 үгтэй, гурван метр урт, 80 см өндөртэй, монгол бичгээр бичсэн, эв найрамдлыг эрэлхийлсэн агуулгатай захидал аж. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монголын эзэнт гүрэн, дундад зууны үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбаттай ярилцлаа.
2024-04-22

Х.Арита: Төр эхийн хэвлийн боловсролыг бодлогоор дэмжээсэй

Ярилцлагаа эхлүүлэхээс өмнө нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцъя. Найман настай У.Итгэлсайхан анх тавтайдаа цээжээр нэмж, хасаж, үржүүлж, хувааж, тэгшитгэл бодож сурсан. У.Итгэлсайханы ахыг У.Ивээлсайхан гэдэг. Өдгөө 11 настай тэрбээр хятадаар чөлөөтэй ярьдаг, HSK V түвшинтэй. Их, дээд сургууль төгссөн зарим нэгнээс хавьгүй илүү тэрбээр найман насандаа IT программуудыг бие даан сурч, 600 гаруй код бичсэн. Энэ бүгдийг түүнд “youtube” багш заажээ. Өдгөө тэрбээр Python, HTML, C/C++, Javascript, Php хэл дээр ажилладаг. Тиймээс түүнд нэр хүндтэй томоохон компаниудаас цөөнгүй ажлын санал ирдэг. У.Ивээлсайхан монгол оюуныг дэлхийд гаргах том мөрөөдөлтэй. Үүнийхээ төлөө цагийн менежменттэйгээр шаргуу хөдөлмөрлөж буй. У.Итгэлсайхан, У.Ивээлсайхан нарыг өдий зэрэгт хүргэж, дэлхийн сэтгэлгээнд бие даалгаж суралцуулсан хүн бол тэдний ээж Х.Арита юм.
2024-04-17

Б.АМАРЗАЯА: Үндэсний номын санг нүүлгэж буй ажилтнуудын хяналт, хариуцлага маш чухал

Хуучны ховор ном, судар бичгийг зөв хадгалах талаар манайд байнга ярьдаг ч үндсэн стандарт байдаггүй аж. Орон нутгийн номын сангуудад л гэхэд зай талбай хүрэлцээгүйгээс ховор номуудыг өрөөний нэг буланд хураачих нь ч бий. Тэдгээр нь шороо, тоосонд дарагдан, дээврээс нь ус дуссанаас норж гэмтэх тохиолдол ч байдаг. Хүүхдийн төв номын санд л гэхэд 60 000 орчим ном агуулж буй тасалгааныхаа чийгшлийг савтай усаар л “тохируулж” буйг бид өмнө нь мэдээлсэн. Ажилтнууд нь “Ийм жишиг бусад улс оронд байхгүй” гэж байв.
2024-04-17

М.ТАМИР: Шавь нартаа амжилтаас илүү хүнлэг байхыг заадаг

Жүдо бөхийн спортын дэд мастер, “Гранд мастер-2024” УАШТ-ий алтан медальт М.Тамир үндэсний бөхөөр анх хичээллэж, сумын заан цол хүртэн тамирчны гараагаа эхлүүлж байжээ. Жиү жицүгийн бор бүстэй тэрбээр олон улсын тэмцээнд хүч сорихын зэрэгцээ “Эрхэс” клубийн дасгалжуулагчаар ажилладаг. Тухайлбал, БНСУ-д зохион байгуулсан “Soul international pro”, эх орондоо болсон“Ulaanbaatar international pro” тэмцээнээс тус бүр хошой мөнгөн медаль хүртэж, Бүх Солонгосын аваргашалгаруулах бүсний ангилалгүй жиү жицүгийн ноги тэмцээнээс хүрэл цом гардаж байв. Шагналын салхиа мөнгөн медалиар хагалсан тэрбээр өнгийг нь хувиргаж, өмнөд хөршийн Шанхайд болсон нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол Бээжинд болсон “AJP tour China national” тэмцээнд өрсөлдөн тэргүүн байрт шалгарсан юм. Түүнчлэн “Paiva cup international”-д тэргүүлэн, “Street jiu jitsu”, “Jager international jiu jitsu championship” олон улсын тэмцээнд хошой аваргаар тодорсон түүнийг зочноор урилаа.
2024-04-16

Н.ДАВААДОРЖ: Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын төлөө хийсэн шударга дайн байсан

“...Халх голын дайн зөвхөн Халх голын дайн байсангүй Хайртай бүхнээ дайснаас өмгөөлсөн Хамаг ардын дайн байлаа...”  хэмээн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж “Хөх даалимбан тэрлэг” найраглалдаа шүлэглэсэн нь бий. Халхын голын дайн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт 1939 онд эхэлж, БНМАУ, ЗХУ, Япон болон Манж го улсын хооронд болсон билээ. Энэхүү дайн Монгол Улсын түүхэнд чухал ач холбогдолтой үйл явдал болсон хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Халхын голын дайны ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан дайн хэрхэн өрнөсөн, дайнаас үүдсэн нөхцөл байдал, ойн хүрээнд хийх ажлын талаар Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн Хилийн түүх судлалын секторын дарга, доктор, дэд профессор, хурандаа Н.Даваадоржтой ярилцлаа.
2024-04-15

Б.ЭНХНАРАН: Дуулна гэдэг амьсгааны урлаг

Энэ цаг үеийн шилдэг дуурийн гоцлооч, ДБЭТ-ын дуучин Б.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр соёл урлагийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмаас хос цом хүртээд буй анхны эмэгтэй уран бүтээлч юм.
2024-04-15

О.БЯМБА-ЭРДЭНЭ: Боксчид тулааны дэвжээнд шатар тоглохтой адил ухаан зарцуулдаг

Тухайлбал, тэрбээр Йорданы Амман хотод 2022 онд болсон Азийн АШТ-д 30 орны тамирчидтай өрсөлдөж, хүрэл медаль хүртэж байв. Олон улсын тэмцээнээс цөөнгүй медаль гардсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хандгайт дахь “Их тамир” цогцолборт зохион байгуулсан, олимпын эрхийн сорилго тэмцээнд ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлтийг хожиж, Тайландыг зорихоор болсон билээ. Тус улсын Бангкок хотод “Парис-2024” олимпын эрх олгох олон улсын тэмцээн ирэх сарын 23-наас зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм.
2024-04-12

О.БАТНАЙРАМДАЛ: Намыг ойшоодоггүй хүмүүсийн хувьд миний сонголт хайран байж магадгүй

Монгол Улс түүхэндээ холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдүүлэх гэж байна. Тогтолцооны хэмээн нэрлэж буй уг өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд парламентад нэр цэвэр, ёс зүйтэй, чадварлаг дүр төрхийг түлхүү сонгох хариуцлагатай цаг үе ирээд байгаа юм. Энэ удаа “Өнөөдөр” сонин сонгогчдынхоо боловсролд хувь нэмэр оруулж, мэдэх эрхийг ханган, УИХ-д сонгож болохуйц нэр цэвэр, мэргэжлийн, ёс зүйтэй, чадварлаг хүмүүсийг та бүхэнд танилцуулж байна. Тэдний үзэл бодол, туулсан зам, туршлага, мэдлэгийг харгалзаж хэнд төрийн жолоог атгуулахаа шийдэхэд тань тус болохыг зорилоо.
2024-04-11

С.НОМИН-ЭРДЭНЭ: Ээлжийн амралтаа хүлээлгүйгээр аялах боломж олон бий

Аялал бүр онцлогтой, дахин давтагдашгүй гоё мэдрэмжүүдийг өгдөг. “Travel cheap” аппликэйшний үүсгэн байгуулагч, “Хямд аялах аргаа заая” цахим хуудсыг хөтөлдөг С.Номин-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. Монголд төдийгүй гадаадын орнуудад хэрхэн хямд зардлаар, дурсамж дүүрэн аялах талаар түүнээс тодруулсан юм.
2024-04-09

Б.МӨНХСАЙХАН: Шилдэг тамирчид төрүүлэхийн тулд сайн дасгалжуулагчдыг бэлдэх шаардлагатай байна

“Монрей” клубийн дасгалжуулагч, ОУХМ Б.Мөнхсайхан удам дамжсан тамирчин. Түүний ээж Д.Оюунтуяа багш спортын гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагч. Охиноо дасгалжуулагч Э.Оргилмаагийн удирдлагад энэ спортоор хичээллүүлсэн ч хожим өөрийнхөө шавь болгож, олон улсын болон тивийн тэмцээнд оролцуулдаг болжээ. Б.Мөнхсайхан ОХУ-ын Москва хотод спортын гимнастикийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, өдгөө тамирчид дасгалжуулахын зэрэгцээ олон улсын шүүгчээр ажилладаг
2024-04-09