Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

PLAYTIME наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.
17 цаг 55 мин

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөөдөр авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн  20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө.
19 цаг 37 мин

Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна

Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм.
22 цаг 38 мин

Хотын удирдлагын тогтолцоо нь хотын Зөвлөл, хотын Захирагчаас бүрдэнэ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Уржигдар 19 цаг 24 мин

123 мянган өрхөд 8.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж, хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгоод байна.
Уржигдар 17 цаг 15 мин

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ.
Уржигдар 16 цаг 46 мин

Авто замуудыг хэсэгчлэн хааж, нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилжээ

Нийслэлийн хэд хэдэн байршилд зам засварын ажил хийж буй тул нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, энэ сарын 3-6-нд ХӨСҮТ-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг засах гэнэ. Тиймээс Ч:78 дугаарын автобусны чиглэлийг түр өөрчилжээ. Уг автобус Сүхбаатарын талбайгаас ХӨСҮТ хооронд явдаг байсан
Уржигдар 15 цаг 30 мин

Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,  Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх  авто замыг  тавдугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
Уржигдар 10 цаг 34 мин

Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд болно

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны I ээлжийн цэрэг татлагыг тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа. 
Уржигдар 10 цаг 32 мин

О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ

Тэрбээр хүүхдийн тоглоомын талбай хүүхдүүдэд хамгийн ойр хөгжиж тоглох газар байдаг.
2024-04-30

Нийтийн тээвэрт карт унших шинэ төхөөрөмж суурилуулж эхлэв

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврээр зорчих тарифыг 1000 төгрөг болгож, толгой тоолдог төхөөрөмж байршуулан, карт уншигч төхөөрөмжүүдийг шинэчилнэ хэмээн өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан билээ. Тэгвэл карт уншигч төхөөрөмжүүдийг шинээр ирсэн 600 гаруй саарал автобусанд суурилуулаад эхэлжээ
2024-04-30

УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ

Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг
2024-04-30

Нийслэлийн 500 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцууллаа.
2024-04-29

О.Номинчимэг: Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил ирэх долдугаар сард эхэлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар  Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай,  Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах,  Нийслэл үнэт цаас гаргах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
2024-04-29

НИТХ-ын хуралдаан эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэллээ.
2024-04-29

Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг ирэх зургадугаар сард нээнэ

Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. 
2024-04-28

Цэцэрлэгийн багачууд гимнастикийн спортоор ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээн нь 1973 оноос хойш 46 дахь жилдээ зохион байгуулагдаж буй.
2024-04-27

Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн. 
2024-04-27