Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

Б.Амарзаяа олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Саудын Арабт болсон туялзуур сэлмийн Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлагад Монголоос Ц.Жигжидсүрэн, Б.Амарзаяа нар оролцлоо. Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Амарзаяа зургаан тулаан өрнүүлэн Малайз, Кувейт, АНЭУ, Тайвань, Ираны тамирчныг илүүрхэж, чансаагаараа эхний хоёрт эрэмбэлэгдэв. Хасагдах шатны тулаанд Йорданы тамирчныг 15:14-өөр хожин, шөвгийн наймд “Дэлхийн цом”-ын мөнгө, хүрэл медальт Австралийн тамирчныг 15:9-өөр буулган авч, хагас шигшээд шалгарсан юм
2024-04-30

Б.Алтангадас олимпын эрх олгох тэмцээнийг дэнслэх нь

Туркийн Истанбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнийг ирэх сарын 9-12-нд зохион байгуулна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эл тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэрийг зарлахад манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдсон байна. Сонгон шалгаруулалтыг хийхдээ Киргизийн Бишкек хотод саяхан болж өндөрлөсөн Азийн АШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан шүүгчдийг ур чадвар, туршлагыг харгалзан үзжээ
2024-04-29

Д.Цолмон Тайландаас хүрэл медальтай ирнэ

Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон шийдвэрлэх тулаанд Хонконгийн тамирчныг 13:10-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Түүний амжилт Монголын пара туялзуур сэлмийн спорт түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн тивийн анхны медаль юм. Эл спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны паралимпийн наадамд улсаа төлөөлөн оролцож байв.
2024-04-25

Олимпын цагирагуудыг “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын терминалд байрлууллаа

Олимпын нээлт болоход 100 хүрэхгүй хоног үлдлээ. Парисын “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын I терминалд аварга том хэмжээтэй Олимпын цагирагуудыг байрлууллаа.
2024-04-25

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

“Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж
2024-04-23

Азийн аваргаас Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын жүдо бөхийн тамирчин
2024-04-23

Гурван бөх Парисыг зорих эрх авлаа

Киргизийн Бишкек хотод энэ сарын 19-21-нд зохион байгуулсан, “Парис-2024” олимпын наадмын эрх олгох тэмцээнд Монголын шигшээ багийн 10 тамирчин зодоглолоо. Эрэгтэйчүүдээс 86 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бат-Эрдэнэ шийдвэрлэх барилдаанд өмнөд хөршийн Лин Зушентэй таарч, 1:1-ээр буулган авч, Парист хөл тавихаар боллоо. Тэгвэл 125 кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл БНХАУ-ын бөх, тив, дэлхийн мөнгө, хүрэл медальт Дэн Живэйг 2:0-ээр хожиж, олимпын наадамд өрсөлдөх эрх өвөртлөв
2024-04-22

Хилчин тамирчдаас Парисын олимп зорих эхний хоёр эрхээ авлаа

ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий хүрэл медальт ОУХМ, дэд ахлагч
2024-04-20

Э.Ариунтамир сэлэлтийн гурван төрөлд хүрэл медаль хүртжээ

Хонконгод зохион байгуулсан усанд сэлэлтийн 64 дэх удаагийн олон улсын тэмцээнд Монголын сэлэгчид оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн төрөлд “Сэлэм загас” клубийн тамирчин Э.Ариунтамир 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд (30 секунд 37 доль) шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртэв. Тэрбээр 100, 200 метрийнхэд ч мөн амжилт гаргасан байна
2024-04-19

БНСУ-ын Ширээний теннисний холбооноос шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэв

БНСУ-ын Ширээний теннисний холбооноос манай улсын шигшээ багийн тамирчдад тоглолтын дохиур(ракет), резин, бөмбөг зэрэг хэрэгсэл хандивлалаа. Монголын болон БНСУ-ын Ширээний теннисний холбоо сүүлийн жилүүдэд тогтмол хамтран ажиллаж буй. Үүний хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай шигшээ багийн тамирчид БНСУ-д 14 хоног хамтарсан бэлтгэл хийсэн юм
2024-04-19

Усан спортынхон Тайландад медалийн хур буулгалаа

Тайландад зохион байгуулсан “Thailand age goup swimming championships” тэмцээнд Монголын эмэгтэй сэлэгчдээс ОУХМ Б.Энххүслэн оролцож, таван зай төрлөөс (50, 100, 200, 400 чөлөөт, 50 метрийн мэлхий сэлэлт, 200 метрийн холимог гүйлт) гуравт нь түрүүлж, нэгт нь мөнгөн медаль хүртэв. Эрэгтэйчүүдээс Э.Энхмэнд 15-16 насныхны ангилалд оролцсоноос 50 метрийн мэлхий сэлэлтээр финалын гараанд (30 секунд, 82 доль) мөнгө, 100, 200 метрийнхэд тус бүр хүрэл медаль зүүлээ. Б.Энхтамир долоон зай төрөлд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, хоёрт нь хүрэл медаль гардав.
2024-04-18

"Парис-2024" Зуны Олимпын бамбар 3100 миль туулна

Грекийн Олимпиа хотод 2024 оны Парисын олимпын бамбарыг асаах ёслол боллоо. Зуны Олимп бүрийн өмнө бамбарыг ийнхүү өлгий нутагт нь асааж,  үйл явдлыг эхлүүлдэг уламжлалтай.  Бамбарыг тамирчид болон бусад тээврийн хэрэгслээр хотод авчирдаг. Энэ жилийн хувьд бамбарыг Афин руу аваачиж, дараа нь Газар дундын тэнгисийг гатлан ​​Францын Марсель руу гурван тулгуурт дарвуулт завиар аваачна. Парист долдугаар сарын 26-нд тоглолтын нээлтийн ёслол болох хүртэл тамирчдын хамт Франц болон түүний арлуудыг тойрон аялах юм.
2024-04-18

“Парис-2024” олимпоос 4-5 медаль авахыг зорьж байна

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 103, зуны паралимпын наадам эхлэхэд 136 хоног үлдлээ. Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар олимпын 10, паралимпын дөрвөн эрх аваад байна.
2024-04-14

“ПАРИС-2024” зуны олимпын наадмын 10, паралимпын 4 эрх баталгаажжээ

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо.
2024-04-11

Монголын хоёр харваач Парисын паралимпэд цэц сорихоор боллоо

“Парис-2024” паралимпийн наадмын байт харвааны эрх олгох тэмцээн үүгээр өндөрлөж буй. Түүнээс гадна ДАШТ-ий багийн болон Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ АНЭУ-ын Дубай хотод өнгөрсөн сарын эхээр болсон тэмцээнээс Парист цэц сорих эрх гардсан билээ. Ингэснээр Монголын хоёр харваач Парисын паралимпэд цэц сорихоор болсон юм. Пара байт харвааны дэлхийн чансаанд Д.Сэлэнгээ дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж, Б.Оюун-Эрдэнэ 14-т жагсаж байна.
2024-04-11

Азийн АШТ Бишкек хотод өнөөдөр эхлэх нь

Чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдөр Киргизэд эхэлнэ. Энэ сарын 16 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манайхан 366 тамирчинтай өрсөлдөхөөр Бишкек хотод хөл тавилаа. Тэнд хоёр тэмцээн хэдхэн хоногийн зайтай болно. Эхнийх нь тивийнх, дараагийнх нь олимпын эрх олгох тэмцээн. Олимпын эрх олгох тэмцээнд Гавьяат тамирчин П.Орхон тэргүүтэй энэ жилийн УАШТ-д түрүүлсэн бөхчүүд оролцоно. 
2024-04-11

Б.Тэгшбаяр олимпын эрхийн оноогоо ахиулав

Олон улсын дугуйн холбооны олимпын эрхийн оноо олгох ангиллын олон өдрийн тэмцээн Тайланд улсад үргэлжилж байна. Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас тойрог замын төрлийн залуучуудын дэлхийн аварга, ОУХМБ.Тэгшбаяр тус улсын “Roojai insurance” багийнхантай уг тэмцээнд оролцлоо. Тэрбээр нийлбэр дүнгээр VIII байр эзлэн, улсдаа олимпын эрхийн 30 оноо авчрав.
2024-04-10

Олимпын эрхийн төлөө манай 12 тамирчин хүч сорино

“Парис 2024” Олимпын наадамд оролцох эрх олгох буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд Бразил улсын Рио де Жанейро хотод болно.
2024-04-10