Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.05.02/ хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
11 цаг 40 мин

Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтыг олон улсын жишигт хүргэх хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
14 цаг 6 мин

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
16 цаг 56 мин

Их Британийн хөрөнгө оруулалт 684 сая ам.долларт хүрчээ

Их Британийн Ерөнхий сайд асан, дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн нэг Дэвид Камерон өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчиллаа. Сүүлийн таван жилийн хугацаанд Их Британиас Монгол Улсад хийгдсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2023 оны III улирлын байдлаар 684 сая ам.долларт хүрчээ.  
2024-04-29

Хятад, Индонез, Узбекистанд суух Элчин сайд нарыг дэмжжээ

УИХ-ын өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай саналыг хаалттай хэлэлцэв. Урд хөршид суух Элчин сайдыг томилох, эсэхийг зөвшилцөх гэж буй тул хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэх саналыг гишүүн Г.Амартүвшин гаргасныг хуралдаан даргалагч ёсоор болгосон бөгөөд БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайдаар Женев дэх байгын төлөөлөгчийн орлогч Д.Энхтайван, Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Элчин сайдаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Батбаатарыг нарыг томилж, өмнөд хөршөөс Элчин сайд Т.Бадралыг эргүүлэн татахаар тусгасан Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөн, дэмжсэн байна
2024-04-29

 Эрх нь дэндсэн спикер

 “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй” гэдэгчлэн УИХ-ын бүх гишүүн бүрэн эрхтэй, гэхдээ дарга нь, одоо бол Г.Занданшатар илүү эрх мэдэлтэй. УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн хуралдааныг даргалах гэх мэт эрхийг нь илүү үзээд байгаа юм биш. Гишүүдэд нь байдаггүй өөр олон эрх эдэлж байгаа учраас ийн онцлов. Бүх гишүүний олонхын саналаар баталсан хуулийг гэртээ, “орон дотроо” зассан гэдэг шалтгаанаар УИХ-ын даргаас огцорсон хүн ч бий шүү дээ. 
2024-04-26

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав

Тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.
2024-04-26

"Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай" тогтоолын төслийг баталжээ

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирч
2024-04-26

Алтай, түрэг судлалын эрдэмтэд алтай судлалд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй гэдгийг онцлов

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.25/ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалтад оролцохоор БНТУ-аас ирсэн Алтай, түрэг судлалын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. 
2024-04-25

Геополитикийн хүндрэлтэй нөхцөлд энх тайвныг цогцлоохыг зорьж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Арпад Потапи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-04-25

Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэнэ.
2024-04-25

Нурланбек Шакиев: Нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн институтийг чадавхжуулах нь чухал

Дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, эдийн засгийн өсөлт болон нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудал нөлөөлж байна.
2024-04-25

Бан Ги Мүн: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” нь энх тайван, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй

Эх дэлхийгээ хамгаалах, эдийн засгаа цогцлоох, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд маань өнөөдөр томоохон эрсдэлтэй нь учирч байна. Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодод ойрын 10 жил тохиогоогүй хурцадмал байдал бий болж, улс орнуудыг хуваагдахад хүргэж буй. Тийм учраас бид олон улсын түвшинд, Засгийн газар хооронд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хооронд урьд урьдынхаас илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлага үүслээ.
2024-04-25

Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-04-25

Эмийн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй эрхмүүдийн лобби

"Мафижсан" эм хангамжийн салбар, түүний тогтолцоо, үнэ, чанарын асуудлаарх УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо эмийн сонсголын ард гарлаа.
2024-04-24

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
2024-04-24

Авлига, албан тушаалын гэмт хэргийг илчилсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндэс бүрдүүлнэ

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлттэй танилцав
2024-04-24

Олон талт хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-04-24