Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа

Харин Дорнод аймгийн  Матад сумын   Буян-Өндөр багийн “Бадам-Иш”  гэдэг газар  тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал  түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж тавдугаар сарын 02-ны өдрийн 00:08 цагт унтраасан. 
18 цаг 32 мин

 Сүхбаатар аймгийн нийт нутагт түймрийн эрсдэл нэн их байна

Аймгуудыг аюулын түвшнээр нь бага, дунд, их, нэн их гэсэн дөрвөн түвшинд хуваахад Сүхбаатар хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд багтсан байна. Тус аймгийн нийт нутагт ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэн их болон их гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Харин үүнтэй залгаа орших Хэнтийн өмнөд, Дорнодын төв болон зүүн, Хөвсгөлийн зүүн өмнөд, Орхоны төв, Сэлэнгийн хойд нутгаар түймрийн эрсдэл улбар шар буюу их түвшинд буй гэнэ. Увс, Завхан, Архангай, Булган, Дархан-Уул, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн ихэнх бүс нутгаар түймрийн эрсдэл дунд зэрэг гарчээ. 
19 цаг 30 мин

Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байна

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.
20 цаг 56 мин

330 мянган га талбайд хортон шавж устгах ажил зохион байгуулах нь

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нэгдсэн арга хэмжээг нийслэлд энэ сарын 8-11-нд найман байршилд зохион байгуулахаар төлөвлөж буйг БОАЖЯ-ныхан өчигдөр мэдээллээ. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар найман газарт мод тариулна гэсэн үг. Өнөө жилийн хаврын мод тарих арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 310 орчим байгууллагын ажилтан, албан хаагч оролцох урьдчилсан тооцоо байгааг мэргэжилтнүүд хэлэв. 
Уржигдар 15 цаг 00 мин

Зургаан сумд тарваганы тархац, нөөцийн судалгааг эхлүүлэв

Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаачид Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран тарваганы тархац, нөөцийн судалгааг зургаан сумд эхлүүллээ. Тодруулбал, судлаач, мэргэжилтнүүд Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Тариалан, Түргэн, Ховд, Улаангом сумд хоёр долоо хоногийн хугацаанд буюу энэ сарын 14 хүртэл тандалт судалгаа хийх юм байна. 
Уржигдар 12 цаг 30 мин

Өмнөговь аймаг тусгай хамгаалалттай бүсдээ хуурай жорлон байршуулж эхлэв

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллагаас Өмнөговь аймгийн нутаг дахь тусгай хамгаалалттай болон байгалийн цогцолборт бүсэд 100 ширхэг хуурай жорлон байршуулахаар болсныг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нь мэдээллээ. Тухайлбал, урин дулааны цагт дотоод, гадаадын жуулчид олноороо очдог Баянзаг, Нэмэгт, Хэрмэн цав, Хонгорын элс, Говь гурван сайхан, Сангийн далай хийд зэрэг түүхэн дурсгалт газарт ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулахаар төлөвлөөд буй гэн
2024-04-30

Ойн сургагч багш бэлтгэх хөтөлбөрт 100 гаруй хүнийг хамруулжээ

БОАЖЯ, БШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, МУИС-ийн Ойн хүрээлэн хамтран ойжуулах, нөхөн сэргээх ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оноос эхлүүлсэн билээ. 
2024-04-30

Сүмийн хоолойд тахь нутагшуулах ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөжээ

Прагийн амьтны хүрээлэн болон манай улсын судлаач, эрдэмтдийн хамтарсан баг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмийн хоолойд буюу Монгол орны зүүн бүсэд анх удаа тахь сэргээн нутагшуулахаар тандалт судалгаа хийж байна. Хустайн байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн “Дорнын тахь” төслийн хүрээнд тухайн бүсэд ургамал, амьтны гээд холбогдох бүх төрлийн, эрсдэлийн судалгааг хийж байгаа. Сэргээн нутагшуулах ажлыг 2025 онд эхлүүлнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргасан” гэж мэдээллээ.
2024-04-30

Өнөөдөр 19 градус дулаан байна

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-04-30

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо /2024.04.22-28/ хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 45 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгдлээ.
2024-04-29

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн долоо хоногт /2024.04.22-29/ Увсын зүүн, Хөвсгөлийн баруун, Завхан, Архангайн, Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсэг, Өмнөгөвь, Төв, Сэлэнгэ аймгийн зарим газраар 0.1-20.0 см цасан бүрхүүл тогтсон.
2024-04-29

Цаг уурын албаны музейг нээв

“Ус цаг уурын алба 100 жилд” музейг Монгол Улсад цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нээсэн байна. Уг музейд цаг уурын байгууллагын 1924 оноос хойш өдий хүртэлх үйл ажиллагааг 20 жилээр нь багцлан тоймлон бэлтгэсэн мэдээллийн самбарууд байршуулжээ
2024-04-29

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна

Дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2024-04-29

Хашааныхаа шар өвсийг шатаахгүй байхыг анхаарууллаа

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн тойргийн задгайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг иргэд өчигдөр 12.42 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, Чингэлтэйн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид болон ногоон бүсийн хөдөлгөөнт эргүүлийнхэн газар дээр нь ажиллажээ
2024-04-29

ТАНИЛЦ: Ирэх тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард Монгол орны нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд төвийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу, говийн зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.
2024-04-28

Монгол Улсад Цаг уурын алба үүссэний 100 жилийн ой тохиож байна

Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн сүлжээний суурь буюу Ус цаг уур, орчны шинжилгээний албаны түүхийн эхлэл 1924 онд 3 дугаар сарын 23-нд Судар бичгийн хүрээлэнд Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний санаачилгаар “Огторгуй одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” нэртэйгээр байгуулан Монгол Улсын нийслэл Их хүрээ, Сонгинын буланд цаг уурын хоёр өртөө байгуулснаар тавигдсан түүхтэй.
2024-04-27

Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Инновац, технологи дамжуулалтын төвтэй хамтран “Нисэгчгүй нисэх төхөөрөмжийн нисэгч” бэлтгэх сургалтыг дөрөвдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024-04-27

Хүнд металлыг хуримтлуулагч ургамал тарьж, хөрсний бохирдлыг бууруулна

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулахад олон нийт, хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулж, ерөнхий боловсролын 45 сургуулийн сурагчдыг хүнд металлыг өөртөө хуримтлуулагч ургамал тарьж хөрсний бохирдлыг бууруулах, органик бус бохирдлыг ургамлаар саармагжуулах арга технологид сургах аж. Мөн сурагчдын дунд мод тарьж ургуулах уралдаан зарлах гэн
2024-04-26