- Эхлэл
-
Тогтвортой хөгжлийн зорилт
“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэж байна
Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн XI чуулган “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг бататган, олон хямралын үед ядуурлыг арилгах нь: Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, шинэлэг шийдлүүдийг үр дүнтэй хүргэхүй” сэдвийн дор хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Бангкок хотноо болж байна.
2024-02-22
Геополитикийн сорил, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын талаар ярилцжээ
Стратеги судалгааны хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Зочны цаг” цуврал ярилцлагын “Элчин сайдын цаг” хөтөлбөрийн зочноор НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра уригдан оролцлоо. Тэрбээр Монгол Улсын геополитикийн сорил, эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдал, хүний эрхийн болон бусад асуудлын талаар ярилцжээ. Мөн Тогтвортой хөгжлийн чиглэлээр НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа.
2024-02-07
Democratic Transformation: Бид ингэж амьдарна гэж тохироогүй
“Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб"-ээс зохион байгуулсан өглөөний уулзалтад Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн төлөөлөл болох Х.Тэмүүжин, Г.Эрдэнэбат, М.Чимэддорж, эдийн засагч Х.Номингэрэл нар оролцож, өөрсдийн өрнүүлж буй Democratic Transformation хөдөлгөөнийхөө талаар мэдээлэл өглөө. Тэдний байр суурийг та бүхэнд хүргэе.
2024-01-30
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулж хүндэтгэлийн хурал хийнэ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
2023-12-08
Хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чанартай туслах хэрэгсэл хүргэнэ
НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөө орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чанартай туслах хэрэгсэл хүргэх, Ажил олгогчдод Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтууд, түүн дотроо ажлын байрны тохируулгын талаарх ойлголт түгээх бүсчилсэн сургалт зохион байгуулах, Зарим алслагдмал аймаг, хүн ам ихтэй дүүргүүдэд хувийн туслахын үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа албаныхан уламжиллаа.
2023-12-07
"Залуучуудын зохистой хөдөлмөрийн төлөө нэгдье" өдөрлөг зохион байгуулав
Энэхүү өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагууд, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын удирдах ажилтнуудад уг хакатоноос шалгарсан төслүүдийг танилцуулсан ба зарим төсөл хөтөлбөрүүдэд шууд болон техникийн дэмжлэг үзүүлэх анхны хэлцлүүд хийжээ.
2023-11-09
Элчин сайдын яамдад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөө танилцуулжээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээрх хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийж байна. Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Гэр бүлийн тухай хуулийг боловсруулсан бөгөөд хөгжлийн түнш байгууллагууд болон Элчин сайдын яамдад мэдээлэл өгөх танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.
2023-11-01
Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн өдөр” тохиож байна
НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Энэ зун дэлхийн хэмжээнд хамгийн халуун зун болж өнгөрлөө. Цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан гамшиг ослын тоо ч нэмэгдэж байна. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх болон бэлэн байдал маш чухал” хэмээн онцлон хэлсэн.
2023-10-13
“Хичээж ажиллавал 60 сая тонн нүүрс экспортлох боломжтой”
Ашигт малтмалын борлуулалт, хөрөнгө оруулалтын 500 гаруй нууц гэрээг ил болгон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон, уурхайн амны үнээр гэрээ байгуулдгийг зогсоож хилийн ханшаар тогтоосон байна.
2023-10-05