Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

“Улаанбаатар марафон-2024”-т 22 улсын тамирчид оролцоно

Ес дэх удаагийн “Улаанбаатар марафон-2024” олон улсын тэмцээнийг энэ сарын 25-нд зохион байгуулна. Энэ удаагийн тэмцээн нь “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдад зориулсан хөтөлбөртэйгөөрөө онцлогтой гэнэ. Түүнчлэн Австрали, Австри, Америк, Англи зэрэг 22 улсын мэргэжлийн тамирчид болон сонирхогчид оролцохоор цахимаар бүртгүүлсэн байна
Уржигдар 17 цаг 30 мин

Б.Амарзаяа олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Саудын Арабт болсон туялзуур сэлмийн Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлагад Монголоос Ц.Жигжидсүрэн, Б.Амарзаяа нар оролцлоо. Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Амарзаяа зургаан тулаан өрнүүлэн Малайз, Кувейт, АНЭУ, Тайвань, Ираны тамирчныг илүүрхэж, чансаагаараа эхний хоёрт эрэмбэлэгдэв. Хасагдах шатны тулаанд Йорданы тамирчныг 15:14-өөр хожин, шөвгийн наймд “Дэлхийн цом”-ын мөнгө, хүрэл медальт Австралийн тамирчныг 15:9-өөр буулган авч, хагас шигшээд шалгарсан юм
2024-04-30

“Дэрэн” клубийнхэн аваргаллаа

Монголын хөл бөмбөгийн холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард хөвгүүдийн 14 хүртэлх насныхны лигийн АШТ-ийг эхлүүлсэн билээ. Футзалын ордонд гурван сар үргэлжилсэн эл тоглолтод УАШТ-д оролцсон багуудаас шилдэг найм нь өрсөлдөж шилдгээ тодруулав. Нийт 56 тоглолт өрнөснөөс Б.Орхон дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн тус бүр нэг хожигдол, тэнцээ, 12 ялалт байгуулж аварга боллоо. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн мөнгө, Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим”-ийнхэн хүрэл медаль хүртсэн
2024-04-29

Б.Алтангадас олимпын эрх олгох тэмцээнийг дэнслэх нь

Туркийн Истанбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнийг ирэх сарын 9-12-нд зохион байгуулна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эл тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэрийг зарлахад манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдсон байна. Сонгон шалгаруулалтыг хийхдээ Киргизийн Бишкек хотод саяхан болж өндөрлөсөн Азийн АШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан шүүгчдийг ур чадвар, туршлагыг харгалзан үзжээ
2024-04-29

NBA-ийн хамгийн үнэтэй тамирчны жагсаалтыг Стивен Көрри түүчээлж байна

NBA-ийн 2023-24 оны улирлын цалингийн дээд хэмжээ нь 135.021 сая ам.долларт хүрлээ. Улмаар хамгийн үнэтэй тамирчны жагсаалтыг  “Голден Стэйт Уорриорс” багийн супер од Стивен Көрри гурав дахь жилдээ тэргүүлж байна.
2024-04-29

Дээд лигийн тоглолтын бөмбөгийг шинэчилжээ

Монголын хөл бөмбөгийн холбоо болон “Келме” брэндийн хамтын ажиллагааны хүрээнд дээд лигийн 19 дүгээр тойргоос эхлэн “Vortex 20S” загварын, олон улсын стандарт хангасан бөмбөгөөр тоглохоор боллоо. Эл бөмбөг нь “Vortex” загварын шинэчлэгдсэн хувилбар гэдгээрээ онцлогтой аж. 32 хээнээс бүрдсэн тул тоглолтын явцад эргэлтийг холоос илүү тод харуулдаг. Мөн цаг агаарын ямар ч нөхцөлд хэлбэр, хий, жингийн тэнцвэрээ хадгалдаг юм байна. Хөл бөмбөгийн мэргэжилтнүүд дээрх бөмбөгийг чанарын шаардлага хангасан, мэргэжлийн томоохон тоглолт болон тамирчид өндөр түвшний бэлтгэл хийхэд ашиглах боломжтой хэмээн дүгнэжээ.
2024-04-26

Б.Отгон-Өлзий тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд “Хан Монгол” холбооны тамирчин Б.Отгон-Өлзий зоос харвах төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д турк бай харвааны төрөлд аваргаар тодорч байв. Морьт харваа нь улс бүрд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хөгжиж буй. Монголд төдийгүй дэлхийд танигдсан, эр зориг, овсгоо самбаа, ухаан, мэдрэмж шаардсан өрсөлдөөн ихтэй спортын төрөлд багтдаг. Морин дээрээс давхил дунд харваж, бай онох нь монголчуудын эртний уламжлалт зан үйл гэдгийг манай тамирчид олон улсын тэмцээнүүдэд ур чадвараараа харуулсаар байна.
2024-04-26

Монголын хоёр баг  “FIBA 3x3 Ulaanbaatar world tour”-т оролцох нь

Монголд болсон “FIBA 3x3 Ulaanbaatar super guest 2024” тэмцээнд ур чадвараа сорьсон багуудаас аваргын төлөө “Sansar”, “Zavkhan sainscore”-ынхон тоглосон. Онооны хол зөрүүгүй өрнөсөн ширүүхэн өрсөлдөөн “Zavkhan sainscore” багийнхны хожлоор өндөрлөлөө. Түрүүлсэн багийнхан 10, аман хүзүүдсэн нь таван мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна
2024-04-25

Аль нь алтан цом гардах бол

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний алтан цомын төлөөх шигшээ найман багийн дөрөв дэх барилдаан Ховд, Баян-Өлгий аймгийн хооронд өрнөв. Улсын харцага Г.Алтангэрэлийн удирдлагад бэлтгэл базаасан Ховд аймгийнхан өрсөлдөгчөө 19:6-гаар илт давуу ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Тус багийнхнаас улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар тус бүр тав, улсын заан Б.Пүрэвсайхан дөрөв, аймгийн арслан М.Баяржавхлан гурав, аймгийн арслан У.Батцоож хоёр давжээ
2024-04-25

Д.Цолмон Тайландаас хүрэл медальтай ирнэ

Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон шийдвэрлэх тулаанд Хонконгийн тамирчныг 13:10-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Түүний амжилт Монголын пара туялзуур сэлмийн спорт түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн тивийн анхны медаль юм. Эл спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны паралимпийн наадамд улсаа төлөөлөн оролцож байв.
2024-04-25

Д.Батсүрэн их мастеруудыг хожиж түрүүлэв

Тэгвэл дөрөвдүгээр өрөгт Сербийн их мастер Лука Будисавлевичийг (2483), тавд Энэтхэгийн их мастер, одоо АНУ-ын өмнөөс тэмцээнд оролцдог Акшат Чандраг (2489), зургаад Нидерландын их мастер Лукас ван Форестыг (2512), долоод АНУ-ын их мастер Жозайя Стирманыг (2462), наймд Унгарын их мастер Гергели Канторыг (2527), есөд Туркийн тамирчин, дэлхийн хамгийн залуу их мастер Энди Вудвордыг (2515) хөлөг дээр буулган авчээ. Тус тэмцээний 2023 оны эхний улиралд манай шатарчин дэд байр эзэлж байв.
2024-04-25

Спортын 10 төрөлд аваргуудаа тодрууллаа

Монголын оюутны спортын VI наадам өнөөдөр өндөрлөнө. Энэ удаа 34 их, дээд сургуулийн 2400 гаруй тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Тус наадмын хагас шигшээ тэмцээн сагсан бөмбөгөөр эхэлж, волейболоор үргэлжлэн, спортын бусад төрөлд аварга баг, тамирчныг тодруулжээ. Волейболын төрөлд эрэгтэйчүүдийн багаас М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС-ийнхан хүчтэй өрсөлдөгч болох МУИС-ийнхнаас илүүрхэж, тэргүүлсэн
2024-04-25

Олимпын цагирагуудыг “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын терминалд байрлууллаа

Олимпын нээлт болоход 100 хүрэхгүй хоног үлдлээ. Парисын “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын I терминалд аварга том хэмжээтэй Олимпын цагирагуудыг байрлууллаа.
2024-04-25

Falcon клубийн тамирчид “Дэлхийн цом”-ыг зорилоо

Өнгөрөгч долоо хоногт тус клубийн баг тамирчид Турк улсын Аланяа хотод
2024-04-24

Монголын жүдочид тус бүр гурван мөнгө, хүрэл медаль хүртэв

Хонконгод болсон жүдо бөхийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийнхан оролцож, хоёр, гурав дахьөдрийн барилдаанаас медальхүртэн, амжилттай өндөрлүүлж байна. Эмэгтэйчүүдээс 63 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аварга, ОУХМ Б.Ганхайчалтан медалийн төлөө Японы тамирчин Ямагүчи Кираритай, хүнд жин болох +78 кг-д зодоглосон А.Адъяасүрэн БНСУ-ын И Хён Житой хүчсорьж, мөнгөн медальзүүв
2024-04-24

“Хан жигүүртэн” клубийнхэн алтан цомын эзэн боллоо

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан залуучуудын лигийн АШТ өндөрлөлөө. Тус тэмцээнд 19 хүртэлх насныхны таван клубийн 90 тоглогч ур чадвараараа өрсөлдөж, аварга багийг тодруулав. Ана мана тоглосон олон өрсөлдөгчөөс энэ удаа Л.Банзрагч дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан “Хан жигүүртэн” клубийнхэн 21 оноогоор түрүүлж, алтан цомын эзэн болов
2024-04-24

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

“Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж
2024-04-23

Азийн аваргаас Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын жүдо бөхийн тамирчин
2024-04-23