Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

"Хамтын эрэн сурвалжилга" үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” -ийг дөрөвдүгээр сарын 29-нд нээлээ. Энэхүү үйл ажиллагааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Уржигдар 14 цаг 26 мин

Монголын радио 1931 оны энэ өдөр анхны нэвтрүүлгээ цацжээ

1930 онд МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссийн хамтарсан хурлаас “агаарын мэдээ” байгуулах тухай шийдвэр гарчээ. Улмаар ЗХУ- аас радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гэх мэт тоног төхөөрөмжийг авчирсан түүхтэй. Радиогийн материал техникийн баазыг байгуулахын тулд “Монгол радио” гэдэг хоршоог байгуулж, 1931 онд радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Эрхүү хот руу илгээжээ.
Уржигдар 09 цаг 04 мин

Олон улсын захидлын уралдаан зохион байгуулжээ

“Ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хүсэж буй дэлхийнхээ талаар бичээрэй” сэдэвт, өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа. Уг уралдаанд 1500 хүүхэд оролцсон байна. Тэднээс шагналт байрт 15 хүүхэд шалгарчээ. Тухайлбал, 37 дугаар сургуулийн 9А ангийн сурагч Б.Баярчимэг тэргүүн байр эзэлсэн аж
2024-04-29

Галиг үсгийн хэрэглээ, зөв дуудлагын талаар танилцуулна

“Зөв дуудахуй ба галиг үсэг” сургалтыг маргааш СУИС-ийн “Дэбют” театрт зохион байгуулна. Монголын авиа зүйн нийгэмлэг (МАЗН)-ийнхэн нийгэмд үйлчлэх ажлынхаа хүрээнд дуудлагын галигийн сургалтыг СУИС-ийн харьяа Радио, телевиз, медиа урлагийн сургуультай хамтран үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Мөн энэхүү сургалт нь зөвхөн СУИС-ийн оюутнуудад бус, зорин ирсэн бүхэнд нээлттэй гэнэ
2024-04-29

Орхон аймгийн номын сан шинэ байртай болжээ

Орхон аймагт номын сангийн шинэ барилга ашиглалтад оруулжээ. Энэ нь “Номын өргөө” нэртэй бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан аж. Орхон аймгийн Нийтийн номын сан энд үйл ажиллагаа явуулах нь. Шинэ байр нь Нийтийн, Гэрээр ном олгох, тогтмол хэвлэлийн, Гэр бүлийн, Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан гэсэн уншлагын дөрвөн том танхимтай гэнэ.
2024-04-29

Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эцэг эхийн дэмжлэг, оролцоог хангана

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөллийг хамруулсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр боловсролын шинэчлэл буюу хөтөлбөр, үнэлгээ, санхүүжилт, багшийн хөгжил, менежмент, цахим шилжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
2024-04-29

Орхон аймгийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 97.7 хувь байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид Орхон аймгийн цэцэрлэгийн насны хүүхэдтэй аав, ээж, асран хамгаалагчдын төлөөлөлтэй уулзлаа.
2024-04-29

“Хөгжлийн төлөөх инновацын түншлэл-2024” форум Эрдэнэт хотод эхэлээ

Монголын инновацын 7 хоног арга хэмжээ анх удаа орон нутагт буюу Монголын инженер, старт апуудын өлгий нутаг Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байна. Монголын старт апуудын 50 гаруй хувь нь Эрдэнэт хотоос гаралтай залуучууд байдаг.
2024-04-27

Орхон аймагт шинэ номын сангийн нээлт боллоо

​Эрдэнэт хотын Нийтийн номын сангийн хуучин барилгыг цаашид “Хүүхдийн номын сан” болгох талаар
2024-04-26

ИБУИНХУ-аас манай улсын англи хэлний хөтөлбөрт 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.
2024-04-26

Статистикийн улсын V олимпиадыг зохион байгуулахаар болов

Сандагсүрэнгийн нэрэмжит статистикийн улсын тавдугаар олимпиад маргааш болно. Уг олимпиадыг Үндэсний статистикийн хорооны 100 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагаас зохион байгуулж буй юм байна. Их, дээд сургууль бүрээс найман оюутнаас бүрдсэн нэг баг эл олимпиадад оролцож болох аж. Статистикийн тухай үндсэн ойлголтууд, тоо мэдээний төрөл, боловсруулалт буюу бүлэглэх, хүснэгт, графикт хөрвүүлэх зэрэг сэдвээр оролцогчид өрсөлдөх нь. Мөн магадлалын үндэс болон тархалт зэрэг сэдвийг ч олимпиадын даалгаварт багтаажээ.
2024-04-26

Элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш дуусна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН бүртгэл 2024 оны 02 дугаар сарын 19-ны 09.00 цагт эхэлсэн ба маргааш буюу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.
2024-04-25

МУИС-ийнхан цахим хичээлээ олон улсын платформд байршууллаа

МУИС-ийнхан“Archaeology of past nomads on the Mongolian steppe” нэртэй, нийтэд нээлттэй цахим хичээл бүтээж, “Future learn” олон улсын платформд байршуулжээ. Уг хичээл нь манай улсын онцлог, ондоошлыг харуулах зорилготой юм байна. Олон улсын суралцагчдын анхаарал, сонирхлыг зүй ёсоор татах зорилгоор нүүдэлчдийн археологийн сэдвийг уг хичээлд тусгасан аж. Дотоодын их, дээд сургуулиудаас анх удаа олон улсын платформд хичээлээ байршуулсан нь энэ.
2024-04-24

Монгол хэл бичгийн шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн сурагчдад хичээл ордог багш нарын цалинг хасна гэжээ

Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Д.Бямбацогтын гаргасан тушаал олны дургүйцлийг хүргээд байна. Тодруулбал, ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэн сурагчдад хичээл ордог Монгол хэлний багш нарт арга хэмжээ авч, цалин, урамшууллыг нь хасахаар болжээ.
2024-04-24

Ирээдүйд суралцах чиглэлээрээ олимпиадад өрсөлдөх боломжтой

“Intellectual challenge” олон улсын олимпиадыг “YouthX” байгууллагынхан Монголд зохион байгуулах гэж байна. Эхний шатны шалгалтыг энэ сарын 27, зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Олимпиадын бүртгэлийг явуулж дууссан бөгөөд эхний шатанд өрсөлдөхөөр 361 оролцогч бүртгүүлжээ. Тэднээс 110 сурагч олимпиадад оролцох эрхтэй болсон байна.
2024-04-24

“Дэлхийн мэдлэгт хувь нэмэр оруулах залуу эрдэмтэд” сэдвээр хэлэлцүүлэг өрнөж байна

БШУЯ, МУИС, төрийн өмчийн их дээд сургуулиудын дундын удирдах зөвлөл хамтран энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
2024-04-24

МУИС 1944 онд анхны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байжээ

БШУЯ, МУИС, төрийн өмчийн их дээд сургуулиудын дундын удирдах зөвлөл хамтран энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх “Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь их сургуулиудын судалгаа, инновацын өнөөгийн хүрсэн түвшинг олон нийтэд хүргэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, төрөөс олгох судалгааны санхүүжилтийн талаар зөвлөмж боловсруулж, хүргүүлэх  зорилготой юм.  
2024-04-23

12 дугаар сургууль шинэ барилгатай боллоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийг барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн, “Түлхүүр гаргуулах” гэрээний нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулж, “Морин сувд констракшн” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
2024-04-23