Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгав

УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх  УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг”  өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд орон нутагт ажиллалаа.
9 цаг 8 мин

Улаанбаатар хот 22 газар 29 удаа "нүүдэллэжээ"

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна
9 цаг 18 мин

PLAYTIME наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.
9 цаг 26 мин

ХУВААРЬ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн тавдугаар сарын олголтын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцуулав.
9 цаг 34 мин

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөөдөр авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг цэвэрлэхэд ашиглах эхний ээлжийн  20 ширхэг төхөөрөмжийг дүүргүүдийн хот тохижилтын байгууллагуудад хүлээлгэн өглөө.
11 цаг 8 мин

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгална

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хэлэлцэн баталсан байна. Уг бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, цаашид өвөл, хаврыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой гэж үзжээ. Мөн гурилын нөөцийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдүүлнэ хэмээн тооцсон байна.
13 цаг 25 мин

Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна

Хаврын хуурайшилтын улирал үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм.
14 цаг 9 мин

Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгууллаа

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн
14 цаг 38 мин

Монгол, Турк барилгын салбарт хамтарч ажиллана

Хархорин хотыг байгууллахад хамтарч ажиллахаар тохиролцов.
14 цаг 50 мин

Иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангахыг шаардлаа

Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос “Монголдоо сайхан ажиллаж, амьдаръя” нээлттэй өдөрлөг, тайван жагсаал зохион байгуулав. “Энэ цаг мөчид 140 гаруй оронд хөдөлмөрчид эрх ашгаа хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болон ажил олгогчдод дуу хоолойгоо хүргэж байна. Бид ч үүнд нэгдэж, эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөлийг бүх талаар бүрдүүлье гэдэг уриалгыг эрх баригчдад хүргэхээр зорилоо.
14 цаг 55 мин

Цоохор ирвэс говийн бүсэд үзэгдэх нь олширчээ

Байгаль орчны мэргэжилтнүүд “Цоохор ирвэс нь орооны үеэс бусад цагт ганцаараа амьдардаг онцлогтой бөгөөд залуу бодгалиуд нь эзэмшил нутгийн давхцал, идэш тэжээлийн хүрэлцээ зэргээс болж нэг уулаас нөгөө рүү явах замдаа тал, хээр, говийн бүсэд хүмүүстэй тааралдах нь элбэг. Энэ үед иргэд ирвэсийн зураг авах, бичлэг хийх зорилгоор хөөх тохиолдол гардаг. Ингэснээр тухайн амьтныг эрсдэлд оруулдаг. Зэрлэг амьтдыг тайван байлгаж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд нь саад учруулахгүй байх нь тэднийг хайрлан, хамгаалж буй нэг хэлбэр юм” гэлээ.
15 цаг 25 мин

Ажилгүй хүний тоо 48 мянга болж буурчээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр, эрхлэлт 2024” өдөрлөг арга хэмжээг Олон Улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан Мишээл Экспо төвд зохион байгууллаа.
15 цаг 57 мин

Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа

Харин Дорнод аймгийн  Матад сумын   Буян-Өндөр багийн “Бадам-Иш”  гэдэг газар  тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал  түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж тавдугаар сарын 02-ны өдрийн 00:08 цагт унтраасан. 
16 цаг 0 мин

“И-баримт”-д хуурамч баримт бүртгүүлэн 1.3 тэрбум төгрөг луйвардсан хүмүүст ял шийтгэлээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Ганзоригт хоёр жил зургаан сар хорих, П.Цэнгэлбаяр, Х.Батхүү, Н.Ууганхишиг, Б.Уянга нарт 5-6 сая төгрөгөөр торгох, зорчих эрхийг нь 1-2 жилийн хугацаагаар хязгаарлах ял оноон, улсад учруулсан 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэжээ. 
16 цаг 27 мин

 Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэх үү

“Энэ” гээд харуулчих төсөл байхгүй атлаа батална гэж хэлэлцэх асуудлын дараалалд нэрийг нь байн байн оруулахаас хэтрэлгүй, хайран хугацааг барав. Уг хуулийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчлэх шаардлагатай, эсэх талаар маргах хэрэггүй хэмээн бүгд санал нэгддэг ч олонх, цөөнхийн аль нь ч санаачилга гаргасангүй. Харин үүнийг нэрнээс нь авхуулаад бүрэн шинэчлэхээр боловсруулсан төслөө Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өнгөрсөн долоо хоногт цахим хуудсандаа байршуулж, олон нийтээс санал авч эхэлжээ.
16 цаг 55 мин

 Сүхбаатар аймгийн нийт нутагт түймрийн эрсдэл нэн их байна

Аймгуудыг аюулын түвшнээр нь бага, дунд, их, нэн их гэсэн дөрвөн түвшинд хуваахад Сүхбаатар хамгийн өндөр эрсдэлтэй ангилалд багтсан байна. Тус аймгийн нийт нутагт ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэн их болон их гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Харин үүнтэй залгаа орших Хэнтийн өмнөд, Дорнодын төв болон зүүн, Хөвсгөлийн зүүн өмнөд, Орхоны төв, Сэлэнгийн хойд нутгаар түймрийн эрсдэл улбар шар буюу их түвшинд буй гэнэ. Увс, Завхан, Архангай, Булган, Дархан-Уул, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн ихэнх бүс нутгаар түймрийн эрсдэл дунд зэрэг гарчээ. 
16 цаг 59 мин

“Шинжиан шинфа”-гийн захирлын татварын байцаагчид хахууль өгсөн хэргийн шүүх хурлыг товлов

Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 20 тэрбум төгрөгийн зээлийг хууль зөрчин аваад хугацаандаа төлөөгүй хэрэгтээ ял шийтгүүлж байсан “Шинжиан шинфа” ХХК-ийн захирал Сүн Гуан Ченд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийжээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Ж.Энхжаргалд их хэмжээний хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм.
17 цаг 1 мин

Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хуулийн таван зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ

Түүнийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх нэг бус хэрэгт буруутгасан юм. Улмаар Эрүүгийн хуулийн 13.11-2.1-ийн хувь хүний нууцыг задруулсан, 13.14-ийн худал мэдээлэл тараасан, 18.3-1-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн, 18.6- 1 дэх хэсгийн мөнгө угаасан, 19.11-1-т заасан төрийн нууцыг хууль бусаар олж авсан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.
17 цаг 3 мин