Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

М.Анхцэцэг гурав дахь олимпдоо өрсөлдөх нь

“Парис-2024” зуны олимпын 33 дахь наадмын хүндийг өргөлтийн таван жинд эрэгтэй, эмэгтэй тус бүр таван туйванч өрсөлдөнө. Жин тус бүрд 2022-2024 онд олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпын эрх авах журамтай. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос олимпод ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванчдаас Гавьяат тамирчин М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т жагссанаар Францыг зорих эрхийн болзлоо хангаж, гурав дахь олимпдоо өрсөлдөхөөр болов.
8 цаг 57 мин

П.Төрбат “Дэлхийн цом”-д тоос өргөх нь

Тамирчид “Redbull erzberg rodeo” нэрт хоёр гарааг Австри улсаас эхлүүлж, “X ross hard enduro rally” буюу гурав дахийг нь Сербид үргэлжлүүлнэ. Харин “Redbull romaniacs” буюу дөрөв дэх нь Румын, “Sea to sky” нэртэй тав дахь гараа нь Туркт болох нь. “Hixpania” буюу зургаа дахь гарааг нь Испанид өрнүүлэхээр болжээ. Тэгвэл Индонезэд болох “Hiu selatan” уралдаанд манай тамирчин урилгаар оролцох аж. Тэрбээр өмнө нь Туркт зохион байгуулсан “Sea to sky-2022” тэмцээнд 400 гаруй тамирчинтай өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртэж, Монголын мото спортынхон хэр авьяас, чансаатайг олон улсад харуулсан билээ.
Өчигдөр 15 цаг 00 мин

Х.Тэргэл Англид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх нь

Английн Ковентри хотод дартсын өсвөр үеийн тамирчдад “JDC аdvanced tour-2024”-т оролцох эрх олгох 16 тэмцээний 9-12 дахь цуврал нь энэ сарын 19-нд эхэлнэ. Харин 13- 16 дахь цуврал нь ирэх сарын 2-нд болно. Монголын дартсын өсвөр үеийнхний шигшээ баг, “Уужим од” ХХК, “MGL darts” клубийн тамирчин Х.Тэргэл дасгалжуулагч Х.Одбилэгийн удирдлагад улсаа болон Ази тивийг төлөөлж тус тэмцээнд өрсөлдөж буй юм.
Уржигдар 16 цаг 30 мин

Улсын аваргаар тодорсон тоглогчид ДАШТ-д оролцоно

Монголын биллиардын холбоо болон “147” клубийнхэн хамтран снүүкер биллиардын УАШТ-ийг насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүд, мөн мастерс буюу 40, ахмадын буюу 60- аас дээш насныхны ангилалд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан байна. Тус тэмцээнд 120 тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд “Метро пүүл” клубийн тамирчин, ОУХМ Э.Тэмүүжин түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2016, 2017 онд болсон пүүл биллиардын залуучуудын ДАШТ-д оролцож, хошой мөнгөн медаль эх орондоо авчирч байв.
Уржигдар 16 цаг 00 мин

Б.Отгон-Өлзий: Морьт харвааны тив, дэлхийн тэмцээнд оролцсон минь зорилгодоо хүрэх том алхам байлаа

Морьт харваа нэг талаас спорт, нөгөө талаас өв соёл юм. Энэ нь эр зориг, овсгоо самбаа, ухаан, мэдрэмж шаардсан, өрсөлдөөн ихтэй спортын төрөлд багтсанаар улс бүрд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хөгжиж буй. Морин дээрээс давхил дунд харваж, бай онох нь монголчуудын эртнээс уламжилж ирсэн зан үйл гэдгийг манай тамирчид ур чадвараараа харуулсаар байна. Тэдний нэг нь Азийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Б.Отгон-Өлзий.
2024-05-14

Ц.АНАР: Шагналын тавцанд гарч, медалиа зүүсний дараа л тайвширсан

Монголын уулчдын үндэсний холбооны “Саммит” клубийн тамирчин, “Этүгэн” их сургуулийн оюутан Ц.Анар хүүхэд байхаасаа хад, мөс, спорт авиралтын төрлөөр хичээллэсэн. Жилээс жилд ур чадвараа ахиулан улсын чанартай томоохон тэмцээнд өрсөлдөж спортын гараагаа эхлүүлжээ. Хэзээ нэгэн цагт аварга болох сон гэж мөрөөддөг байсан хүслээ 2018 онд биелүүлж, дотоодын шилдгүүдийн эгнээнд жагсав. Улсын таван түрүүтэй тэрбээр өдгөө эх орноо төлөөлж дэлхийн тэмцээнд ур чадвараа сорьдог болсон. Түүнд 2023 он дэлхийн медальтан болоход нэг алхам дутсаныг сануулж, бүх талаар хурцалсан жил байв. Финландын Оулу хотод болсон мөсөнд авиралтын залуучуудын ДАШТ-д медалиас атгаад алдсан. Тэгвэл энэ удаа Францад зохион байгуулахад нь хурдны төрөлд хүрэл медаль гардаж, Монголынхоо далбааг мандуулсан юм.
2024-05-13

Үндэсний шигшээтэй дөрвөн баг хамтран ажиллаж байна

“Парис-2024” зуны олимп, паралимпийн наадамд эх орноо төлөөлж оролцох үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтай дөрвөн баг хамтран ажиллаж байна. Тухайлбал, спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих, спортын сэтгэл зүйч, спортын анагаах ухаан, спортын хоол зүйн багийнхан ажиллаж буй юм. Тэд олимпод оролцох эрх авсан болон эрх олгох тэмцээнд өрсөлдөх тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургаж, дасгалжуулах боломж бүрдүүлэн, эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй хүргэх, сэтгэл зүйн бэлтгэлийг нь хангах, хоол, шим тэжээлийг нь тохируулах чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн, амжилтыг нь ахиулах зорилготой.
2024-05-09

М.Чинхутаг драфтын тэргүүн сонголт болж, “ТЛЖ тин” багт нэгдлээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2024 оны драфтыг “UG аrena”-д анх удаа зохион байгууллаа. Үүнд эрэгтэй 144, эмэгтэй 57 тамирчин өрсөлдсөн. Дээрх үйл ажиллагаа хоёр тойрог үргэлжилж, эрэгтэй 20, эмэгтэй 10 тамирчин дээд лигт элссэн байна. Багууд 2023-2024 оны улиралд эзэлсэн байраараа драфтын сонголт хийсэн юм. Драфтын тэргүүн сонголт нь “ТЛЖ тин” (эрэгтэй), “Старс” (эмэгтэй) баг байв. 
2024-05-09

Г.Амарсанаа сэлэлтийн төрөлд түрүүлэв

Монголын триатлоны шилдэг тамирчин, Британийн Лафборогийн их сургуулийн оюутан Г.Амарсанаа тус улсын их сургууль, коллежийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-нд болоход оролцож, 451 тамирчинтай өрсөлдлөө. Тэрбээр тус тэмцээнд нэг цаг, хоёр минут, 27.6 долийн амжилтаар 62 дугаарт байрт орсон юм. Эл тэмцээн нь бассейнд 400 метр сэлж, дугуйгаар 22.5 км уралдан, таван км туулж гүйсэн спринт уралдаан байв.
2024-05-09

Астанагаас медалийн буухиатай эх орондоо ирэх нь

Казахстан улсын Астана хотод зохион байгуулсан 22 болон 17-18 насныхны залуучуудын Азийн АШТ-д Монголын тамирчид оролцож хоёр мөнгө, найман хүрэл медаль гардсан. Тэднээс 17-18 насныхны ангилалд эмэгтэйчүүдээс 50 кг-д “Радианс” клубийн тамирчин Н.Номундарь мөнгөн медаль авсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ удаа 22 хүртэлх насныхны эрэгтэйчүүдээс 54 кг-ын жинд “Ихэр бээлий” клубийн О.Энхсайхан аваргын төлөө эзэн орны тамирчинтай тоглож мөнгөн медаль хүртэв. Түүний амжилтыг буухиалж 48 кг-д О.Түвшинзаяа, 57 кг-д Д.Ганболд нар хүрэл медаль зүүлээ.
2024-05-09

Э.Номундарь мөнгөн медаль зүүв

Сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны болон залуучуудын Азийн АШТ-ийг Казахстаны Астана хотод зохион байгуулж буй. Тус тэмцээнд оролцож байгаа Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багаас 54 кг-ын жинд О.Энхсайхан аваргын төлөө эзэн орны тамирчинтай тулалдахаар шалгарсан. Тэгвэл эмэгтэйчүүдээс залуучуудын ангилалд50 кг-д“Радианс” клубийн тамирчин Э.Номундарь аваргын төлөө Энэтхэгийн боксчинтой тулалдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. 
2024-05-08

Г.СУМЪЯАСҮРЭН: Пауэрлифтинг намайг төсөөлж байснаас минь илүү өндөр түвшинд аваачсан

Монголын пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан, ОУХМ Г.Сумъяасүрэн хүчний спортоор хичээллээд хоёр жил болж буй. Хүсэл сонирхлоороо пауэрлифтингтэй нөхөрлөж, уйгагүй хичээж зүтгэснийхээ үр дүнд тэрбээр өдгөө тив, дэлхийн медальтан болжээ. Үеийнхнээсээ цойлон, богино хугацаанд амжилт гаргаж шилдгүүдийн эгнээнд жагсахад түүнд дасгалжуулагч багш нарынх нь бэлтгэл хийлгэдэг арга барил, ухаан, ямар ч үед найдвартай ар тал болж ирсэн гэрийнхнийх нь дэмжлэг, тусалж дэмждэг нутгийн зон олных нь итгэл багагүй нөлөөлжээ
2024-05-07

Олимпын эрх олгох тэмцээн өнөөдөр эхэлнэ

Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн Япон Улсад өнөөдөр эхэлнэ. Гурав хоног үргэлжлэх эл тэмцээний В хэсэгт Монголын эрэгтэйчүүдийн баг Япон, Египет, Францын шигшээтэй өрсөлдөнө. Улсаа төлөөлж Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар тоглох юм. Энэ удаа зөвхөн түрүүлсэн багийнхан Францад хөл тавих эрх гардах аж
2024-05-03

Манай хоккейчид Азийн АШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа гардлаа

Манайхан эх орондоо өнгөрсөн жил зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан орны багтай ур чадвараа сорьсон. Тэднээс Узбекистаны багийнхан тивийн аваргаар тодорч, Туркменистаны тоглогчид мөнгөн медальтай буцаж байв. Тэмцээний сүүлийн өдөр манай тамирчид Тайландын шигшээг нутгийнхаа мөсөн талбайд буулган авч хүрэл медаль хүртсэнээр Монголын хоккейн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ.
2024-05-02

Б.ЗОЛЖАРГАЛ: Таеквондогоос сурсан бүхнээ зөвхөн дэвжээнд л харуулдаг

“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн I курсийн оюутан, спортын мастер Б.Золжаргал спортын хоёр төрөлд ур чадвараа сорьдог. Хүүхэд байхаасаа таеквондогоор хичээллэж, гадаад, дотоодын тэмцээнээс нэг бус удаа медаль хүртсэн тэрбээр хар бүс, II дантай. Монголын оюутны спортын VI наадам өнгөрсөн сард болоход тэрбээр таеквондогийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Спортын гимнастикт хөл тавиад удаагүй ч олон улсын тэмцээнээс цөөнгүй шагналтай иржээ. Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон тэмцээний (степ) төрөлд багийнхантайгаа алт, аэробикийнхэд мөнгөн медаль хүртсэн билээ.
2024-05-01

С.МӨНХ-ОРГИЛ: Бэлтгэл хийх цаг үнэ цэнтэй тул нэг секунд ч хоцрохгүйг хичээдэг

Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн тамирчин, нийслэлийн лаборатори 93 дугаар сургуулийн 9г ангийн сурагч С.Мөнх-Оргил өвлийн усанд сэлэлтээр хичээллээд нэг жилийн болж буй. Тэрбээр Эстони улсын нийслэл Таллин хотод өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д 40 улсын 1500 гаруй тамирчинтай өрсөлдөж, өсвөр үеийнхний ангилалд мэлхий болон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд тус бүр мөнгөн медаль хүртсэн юм
2024-04-30

Б.Амарзаяа олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Саудын Арабт болсон туялзуур сэлмийн Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлагад Монголоос Ц.Жигжидсүрэн, Б.Амарзаяа нар оролцлоо. Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Амарзаяа зургаан тулаан өрнүүлэн Малайз, Кувейт, АНЭУ, Тайвань, Ираны тамирчныг илүүрхэж, чансаагаараа эхний хоёрт эрэмбэлэгдэв. Хасагдах шатны тулаанд Йорданы тамирчныг 15:14-өөр хожин, шөвгийн наймд “Дэлхийн цом”-ын мөнгө, хүрэл медальт Австралийн тамирчныг 15:9-өөр буулган авч, хагас шигшээд шалгарсан юм
2024-04-30

“Дэрэн” клубийнхэн аваргаллаа

Монголын хөл бөмбөгийн холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард хөвгүүдийн 14 хүртэлх насныхны лигийн АШТ-ийг эхлүүлсэн билээ. Футзалын ордонд гурван сар үргэлжилсэн эл тоглолтод УАШТ-д оролцсон багуудаас шилдэг найм нь өрсөлдөж шилдгээ тодруулав. Нийт 56 тоглолт өрнөснөөс Б.Орхон дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн тус бүр нэг хожигдол, тэнцээ, 12 ялалт байгуулж аварга боллоо. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн мөнгө, Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим”-ийнхэн хүрэл медаль хүртсэн
2024-04-29

Б.Алтангадас олимпын эрх олгох тэмцээнийг дэнслэх нь

Туркийн Истанбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнийг ирэх сарын 9-12-нд зохион байгуулна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эл тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэрийг зарлахад манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдсон байна. Сонгон шалгаруулалтыг хийхдээ Киргизийн Бишкек хотод саяхан болж өндөрлөсөн Азийн АШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан шүүгчдийг ур чадвар, туршлагыг харгалзан үзжээ
2024-04-29

Дээд лигийн тоглолтын бөмбөгийг шинэчилжээ

Монголын хөл бөмбөгийн холбоо болон “Келме” брэндийн хамтын ажиллагааны хүрээнд дээд лигийн 19 дүгээр тойргоос эхлэн “Vortex 20S” загварын, олон улсын стандарт хангасан бөмбөгөөр тоглохоор боллоо. Эл бөмбөг нь “Vortex” загварын шинэчлэгдсэн хувилбар гэдгээрээ онцлогтой аж. 32 хээнээс бүрдсэн тул тоглолтын явцад эргэлтийг холоос илүү тод харуулдаг. Мөн цаг агаарын ямар ч нөхцөлд хэлбэр, хий, жингийн тэнцвэрээ хадгалдаг юм байна. Хөл бөмбөгийн мэргэжилтнүүд дээрх бөмбөгийг чанарын шаардлага хангасан, мэргэжлийн томоохон тоглолт болон тамирчид өндөр түвшний бэлтгэл хийхэд ашиглах боломжтой хэмээн дүгнэжээ.
2024-04-26