Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Хувьцааны хамтын санхүүжилт, банкны хадгаламжийн сертификат гаргах зохиуулалтыг тусгажээ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталсан байна. Ингэснээр үнэт цаасны зах зээл дэх зардал буурах, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх аж.
40 мин

“Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Монгол улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлхийн буддистуудын Дармакинг төв хамтран "Бурхан багшийн лагшин эрдэнэс" үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 17-оос зургадугаар сарын 2-ныг дуустал зохион байгуулна.
1 цаг 35 мин

Куба Улсаас эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлнэ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр БНКУ-ын Нийтийн эрүүл мэндийн яамны тэргүүн дэд сайд Таниа Круз Эрнандезтай уулзав.
1 цаг 45 мин

В.Путины Бээжинд хийх айлчлалын үеэр 11 гэрээнд гарын үсэг зурна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Бээжин, Харбин гэсэн хоёр хотод айлчлах  бөгөөд тавдугаар сарын 16-нд Бээжинд  БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж, тавдугаар сарын 17-нд Харбинд зочлох төлөвлөгөөтэй аж.
2 цаг 10 мин

Ярилцлага: Сонгуулийн үеийн зардал үнийн өсөлтөөр иргэдэд дарамт үзүүлдэг

2024 оны сүүлчээр инфляц, валютын ханш өсөх магадлалтай
3 цаг 27 мин

53 настай уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг оллоо

Аврагчид өнөөдөр өглөө Эверестийн өмнөд оргилоос монгол уулчны цогцсыг олсон бол өөр нэг уулчин ор сураггүй алга болсныг экспедицийн зохион байгуулагчид мэдэгдлээ.
3 цаг 39 мин

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагнав

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
4 цаг 1 мин

“Номын баяр” маргаашнаас эхлэн гурван өдөр үргэлжилнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ. “Номын баяр”  “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.  
4 цаг 10 мин

Дартсын зуны фестиваль ирэх сард болно

Монголын сонгодог дартсын холбооноос ирэх сарын 6-9-нд  “Дартсын зуны фестиваль” цуврал тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
4 цаг 40 мин

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн тохируулгыг 2025 онд хийнэ

Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалттай Ерөнхийлэгч У.Хүрэлсүх танилцлаа. Тус төлийн ажлын явц 56 хувьтай байгаа бөгөөд ирэх онд бүрэн дуусаж, туршилт, тохируулгын ажил эхэлнэ. Үйлдвэр Биокомбинат, Шувуун фабрик орчимд гаргасан гүний 30 худгаас хоногт 140 мянга, жилд 50 хүртэл сая шоо метр ус татан авч гүн цэвэршүүлэн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Ингэснээр нийслэлийн ус хангамж 50 гаруй хувиар нэмэгдэнэ.
5 цаг 40 мин

Нийт хүн амын 28 хувийг 15-34 насны иргэн эзэлж байна

Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Үүний 44 хувь нь нийслэлд 51,5 хувь нь орон нутагт, 4,5 хувь нь гадаад улс оронд амьдарч байна. Мөн залуучуудын 44,5 хувь нь дотоодын ажиллах хүчийг бүрдүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбарын 29,8 хувийг, уул уурхайн салбарын 45,2 хувийг нь, барилгын салбарын 44,6 хувийг, харилцаа холбооны салбарын 60,9 хувийг, боловсролын салбарын 34,2 хувийг, эрүүл мэнд, нийгмийн салбарын 40,1 хувийг тус тус 34 хүртэлх насны залуучууд эзэлж байна.
6 цаг 10 мин

Зүүн Хойд Азийн дэд бүсийн семинар Улаанбаатар хотноо боллоо

Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүний эрхийн комиссарын алба (ХЭДКА)-тай хамтран “Бизнес ба хүний эрх” сэдэвт Зүүн Хойд Азийн дэд бүсийн семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
6 цаг 40 мин

Монголын уулчид сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө

Хүйтэн жавартай, хоол хүнс, усгүй үхлийн бүсэд 100 гаруй цаг өнгөрчээ. Тодорхой хэлбэл, Монголын хоёр уулчин Цэдэндамбын Өсөхжаргал (53), Лхагважавын Пүрэвсүрэн (31) нарыг IV баазаас эсэн мэнд олох найдвар улам бүр багассаар байгааг Эверест ньюс мэдээллээ.
6 цаг 54 мин

Судалгаа-үйлдвэрлэл-инновацийн дэд бүтцийг хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Шинжлэх ухааны ажилтны II их хурал Төрийн ордонд эхэллээ. Таван жилийн өмнө зохион байгуулсан анхдугаар их хурлаар шинжлэх ухааны салбарынхан тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, гарц, гаргалгааг хэлэлцэн, УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан зөвлөмж гаргажээ.
Өчигдөр 13 цаг 45 мин

Эверестийн оргилд салхины эрч 12-14 м/с хүрч байна

Ойрын өдрүүдэд Хималайн уулсын ар хэсгээр бага зэргийн цас орж, өмнөд хэсгээр буюу Непалийн нутгаар дуу цахилгаантай бороо орж буй. Эверестийн оргилын орчим 70 мян орчим метрийн өндөрлөг газраар бага зэргийн цас бударч, өдөртөө -6-8 орчим градусын хүйтэн, салхи шуурга багатай тогтуун байх аж. 
Өчигдөр 13 цаг 12 мин

Азид дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станцууд байна

Ниншя Хуй өөртөө засах орны Линву хотын Мажиатанд эрдэсжилт ихтэй уурхайн усан бүсэд хөвдөг нарны цахилгаан станц ашиглалтад орууллаа.
Өчигдөр 11 цаг 35 мин

М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа

"Парис 2024" Олимпын хүндийн өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна.
Өчигдөр 11 цаг 16 мин

Балбын домогт уулчин Ками Рита Эверестийн оргилд 29 удаа гарчээ

Домогт уулчин Ками Рита Эверестийн оргилд 29 дэх удаагаа гарч, дэлхийн хамгийн өндөр оргилд авирсан амжилтаараа дэлхийн рекордыг тэргүүлэв. "Өнөө өглөө 07:25 цагт Ками Рита Шерпа дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 29 дэх удаагаа амжилттай авирлаа" гэж 14 Peaks Expedition-ийн гүйцэтгэх захирал Таши Лакпа онцлов.
Уржигдар 13 цаг 38 мин

Олимпын бамбарыг угтан авахаар 50 мянга гаруй хүн цуглажээ

"Парис 2024" Олимпын бамбар нь өлгий нутаг Элладагаас буухиалж, түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүллээ. 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50 000 гаруй хүн хуран цугласан байна.
Уржигдар 12 цаг 58 мин

19.2 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 10.4 тэрбумаар худалджээ

2024 оны тавдугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 265 511 869 төгрөгийн үнийн дүн бүхий 955 992 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсжээ.
Уржигдар 08 цаг 30 мин