Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

Ялгарах болон будилуулах тактик

УИХ-ын сонгууль сар гаруйхны дараа болох гэж байна. Холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгох учраас хаана хаанаа “толгой эргэх” маягтай. Уг сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор батламжаа авсан. Үүн дээр бие даагч 70 гаруй хүн нэмэгдэх юм. Сонгогчдод энэ удаа хоёр ширхэг саналын хуудас тарааж өгнө. Нэг хуудсанд тойрогт өрсөлдөх хүмүүсийг нэрээр нь жагсаасан байх бол нөгөөд нь зөвхөн 23 нам, хоёр эвслийн нэр л байна
2024-05-10

УИХ-ын гишүүдэд хагас жил, бусдад нь 17 хоног

УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй. Учир нь гишүүд тойрогтоо ажиллаж, сонгуулийн сурталчилгаагаа хийгээд завгүй яваа. МАН-ын бүлэг өнгөрсөн сард хуралдаагүй, АН-ынхан ч тэдний араас орсон. Тиймээс энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов, дарааллаас намуудын бүлгийн хуралдааныг бүр хассан байна. Нэмээд нэгдсэн чуулганы хуралдаанаа ч хийхгүй гэжээ. Зөвхөн байнгын хороод л хуралдах аж. Сонгуульд хамаг анхаарал, ухаанаа хандуулсан гишүүдэд тогтож суун, төрийн бодлого хэлэлцэн шийдэх “зав” алга. Нийслэл хотоос сонгогдсон хэд нь л бууриа сахиад үлдсэн байна. 
2024-05-08

“Шүгэл”-ийн дууг хаасан“нууц”

Бараг гурван жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээ ч даваагүй байна. 2021 оны арваннэгдүгээр сард өргөн барьснаас хойш жил орчмын дараа нэгдсэн хуралдаанаар оруулж, “Хэлэлцье” хэмээн дэмжсэн ч нэгэн дүгнэлтийг хүлээсээр өнөөдөртэй золгов
2024-05-07

Ардчиллын манаач буюу ажиглагчид

УИХ-ын ээлжит сонгууль болоход 52 хоног үлджээ. Уг сонгуульд оролцох нам, эвслүүдэд СЕХ-ноос батламжийг нь гардуулаад байна. 23 нам, хоёр эвслээс гадна нэлээд хэдэн бие даагч үүнд өрсөлдөнө. 77 бие даагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд хариугаа хүлээж буй юм. Тэгвэл сонгуульд өрсөлдөх талуудаас гадна ажиглагчид гэж өөр нэг чухал дүр бий
2024-05-06

Төрийн ажил сонгуулийн “тоосонд” дарагдах ёсгүй

УИХ-ын сонгуульд оролцохоо 26 нам, хоёр эвсэл илэрхийлээд байна. СЕХ тэдний материалыг хянаад энэ баасан гарагт багтаан албан ёсоор бүртгэх, эсэхээ мэдэгдэх юм. Нам, эвслүүд сонгуульд хэрхэн оролцох нь тодорхой болчихсон, одоо нэр дэвшигчдээ эцэслэн тодруулахаар бужигнаж буй. Хэн хаана өрсөлдөж, намын жагсаалтад яаж нэрсээ бичүүлэх ерөнхий дүр зураг тодорхой болчихсон биз ээ. Гэвч тэд нэр дэвшигчдээ энэ сарын 15-20-нд тодруулж, албан ёсоор зарлана. Тэр болтол бага сага хөдөлгөөн, өөрчлөлт оруулж таарна.
2024-05-01

Амлалт өгсөн намууд алдаг оног биелүүлж байна

Үндэсний аудитын газар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн хандивын тайланд хийсэн аудитаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд буй. Энэ нь 2023 оны эхнээс өнгөрсөн сарын 1 хүртэлх хугацаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн авсан хандив юм. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд оролцохоо илэрхийлсэн 26 нам, хоёр эвсэл, 77 бие даагч дээрх хугацаанд хэдий хэр хандив авснаа төрийн аудитын байгууллагад хүргүүлсэн байх учиртай
2024-04-30

Даргаа сонгож дөнгөхгүй болтлоо дампуурсан Цэц

УИХ Э.Энхтуяа, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилоод яг таван сарыг үдэв. Гэвч бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах болсоор бараг хагас жилийн нүүр үзсэн тэд даргаа сонгож чадаагүй л байна. Уг нь даргаараа сонгох хүний нэрийг Цэцийн есөн гишүүн дотроосоо дэвшүүлэн, хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хураан, нийт гишүүний олонхын санал авсан нь удирдах ёстой
2024-04-19

Дэггүй гишүүдийг дэглэнэ

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, батлах асуудлын жагсаалтад хоёр гол төсөл бий. Эдгээр нь УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Манай улс 2007 оноос парламентын үйл ажиллагааны дэгийг хуульчилсан байдаг. Өмнө нь тогтоолоор зохицуулдаг байсан аж. Үүнээс хойш 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад эдүгээ Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж буй нь энэ. 72 хоногийн дараа болох сонгуулиар бид парламентад анх удаа 126 гишүүн сонгоно. Гишүүд нэмэгдэж буй учраас дээрх хоёр хуульд олонхыг бүрдүүлэх, УИХ дахь бүлэг байгуулах тоотой холбоотой өөрчлөлт, мөн зохион байгуулалтын олон нэмэлт оруулах хэрэгтэй болсон билээ.
2024-04-16

Хилийн чанад дахь “шоовдорлогдсон” иргэд

“Франц улсад амьдраад есөн жил болж байна. Нэг ч удаа санал өгсөнгүй дээ. Өгөх сөн гэж боддог. Гэвч саналаа өгөхөд төр улсын бодлого нь саад болж байна шүү дээ. Миний амьдарч буй газар дипломат төлөөлөгчийн газар байхгүй”.  Франц улсад амьдарч буй Монгол Улсын иргэн, зохиолч, сэтгүүлч Х.БОЛОР-ЭРДЭНЭ
2024-04-10

Эмзэг бүлгийн хүүхдүүдээ хөсөр хаясан төр

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос “Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ээ УИХ-д уламжлаад байна. Хууль тогтоогчид үүнийг ойрын үед хэлэлцэх ёстой. Гэвч хэлэлцээд нэмэр байна уу гэж асуумаар. Тухайлбал, энэ удаагийн илтгэлд эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаар хөндөв. Энэ бүлэгт хамаарах 52 096 хүүхэд бий гэнэ. ХЭҮК 23 удаа илтгэл танилцуулахдаа 16-д нь хүүхдийн эрхийн хүрээнд хамаарах аль нэгэн асуудлыг тусгаж иржээ
2024-04-05

Томсгосон тойрог “царцааны нүүдэл”-ийг хумих уу Томсгосон тойрог “царцааны нүүдэл”-ийг хумих уу

Улсын бүртгэлийн  ерөнхий газар (УБЕГ) өчигдрөөс сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсандаа байршуулж эхлэв. Үүнтэй зэрэгцээд “царцааны нүүдэл”-ийн талаар хөндөх хэрэгтэй болж буй юм. Энэ бол сонгууль бүрээр гардаг, шүүмжилдэг ч шийдэж чадалгүй орхидог сэдэв. Нийслэл, эсвэл орон нутагт өрсөлдөх хэн нэгэн улс төрчийг дэмжихээр урьдчилан тооцоолж, тодорхой тооны иргэд нэр дэвших тойрог руу нь хаягийн бүртгэлээ шилжүүлдэг бохир технологийг “царцааны нүүдэл” хэмээн нэрлэдэг. Тухайн нэр дэвшигчийн ойрын хүмүүс, дэмжигчид бүртгэлээ биечлэн шилжүүлэхээс гадна оршин байдаг нь үл мэдэгдэх “хий үзэгдэл” ч олноор гарч ирдэг. Хаяг дээр чинь огт зүс үзээгүй хэдэн “хамаатан” нэмэгдчихсэн байна гэсэн үг.
2024-04-02

Эмэгтэйчүүд тэрбум төгрөгийн эрэлд

УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн ерөнхий дүр зураг тодорхой болчихлоо. Одоо нэр дэвшигчдээ тодруулж, зарлах гол ажил үлдсэн. Тавдугаар сарын 14-20-нд нэр дэвшигчдээ зарлах ёстой. Тэр болтол хөшигний ард өрсөлдөөн өрнөсөөр байна. Уг өрсөлдөөнд ялах, эсэх нь горилогчдын бэл бэнчингээс ихээхэн хамаарч буй юм. Энэ удаагийн сонгуульд нам, эвслүүдээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.4 тэрбум төгрөг байгаа. Мөн нэг нэр дэвшигч тойрогт 984.7 саяас 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргахаар Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнээс өмнө намаасаа сонгуульд нэр дэвших эрх авахын тулд тодорхой зардал гаргах нь мэдээж. Харин МАН, АН-ын жагсаалтын эхний 15 байрын ханш 2-6 тэрбум төгрөг байгааг хэвлэлүүд мэдээлж буй. Энэ их мөнгийг хэн төлж дийлэх вэ. Хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл мөнгөний өндөр босгыг хэрхэн давах бол
2024-03-29

Эвсэл байгуулахад нөлөөлсөн айдас

Ирэх сонгуульд оролцох хоёр эвслийг шинжье. МУНН, Шинэ нам хамтарч Шинэ нэгдсэн эвсэл байгуулжээ
2024-03-27

Квот давуулах амлалтдаа Ардын намынхан хүрэх үү

МАН Хяналтын ерөнхий хорооныхоо дэргэд Жендерийн хороо байгуулжээ. Цаашид намын удирдах шатны байгууллагуудад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 40-д хүргэж, оролцоог нь ханган, холбогдох хуулиудын хэрэгжилтийг хянахын тулд ийм хороотой болж буй юм билээ. АН-ын хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сард жендерийн тэгш байдлыг хангах бодлогоо зарлаж, Улс төрийн зөвлөл нь энэ сарын 7-нд баталсан байна
2024-03-26

Сонгуулийн хуульд “боомилуулсан” жижиг намуудын шийдэл

Ирэх ням гараг бол нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх сүүлийн өдөр. Хэдэн нам, ямар эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ, тэд л ирэх сонгуульд оролцох боломжтой гэсэн үг. Уг нь нам, эвслүүд сонгуульд оролцох, эсэхээ ирэх сарын 26-28-ны хооронд илэрхийлнэ хэмээн хуульд заасан. Гэсэн атлаа сарын өмнө мөрийн хөтөлбөрөө өгсөн нь л эл шаардлагыг хангах болчхоод байна
2024-03-21

Нэр дэвших эрхийн төлөөх марафон

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулахад нам, эвслүүдэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Цаг нэлээд тулсан учраас өрсөлдөөн улам ширүүсэж буй аж. Мөн намын жагсаалтын урдуур багтах хүмүүсийн төлөх “хандив”-ын тодорхой ханш бий болсныг бид өмнө нь мэдээлсэн. Ялангуяа сүүлийн 34 жилд төрийн эрхийг ээлжлэн барьсан МАН, АН-ын хувьд жагсаалтын 15 “суудал” 2-6 тэрбум төгрөгийн ханштай болсон гэх. МАН-ынхан олонд хэдийн танигдсан улс төрчид, УИХ-ын гишүүд, сайд нараа тойрог руу түлхүү сойж, залуус, эмэгтэйчүүдээ жагсаалтад эрэмбэлнэ гэсэн мэдээлэл бий
2024-03-19

Хязгааргүй эрхийг хазаарлая

“Сүүлчийн удаа сонгуульд нэр дэвшье. Намдаа нэг суудал аваад ирье” хэмээн парламентад тасралтгүй таван удаа сонгогдсон гишүүн Б.Бат-Эрдэнэ намын удирдлагаасаа гуйж гэнэ. Яах нь вэ дээ. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ухамсарлаж, дараа үедээ зайгаа тавиад өгөх зангарагтай байгаасай, улс төрчид. Уг нь тэрбээр 2020 оны сонгуулийн дараа энэ үгээ хэлж, “Одоо ах нь сайд л хийгээд үзчихье, дараагийн сонгуульд дахин нэр дэвших биш дээ” хэмээн гуйсан тухай нийгмийн сүлжээгээр хэсэг бичлээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ хүсэлтийг нь хүлээж аваад түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга хэмээх албан тушаал бий болгож өгөв
2024-03-15

Цахим орчныг хянаж чадах уу

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар 6.4 тэрбум төгрөгөөр тогтоогоод буй. Мөн тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ 894.7 саяас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байх юм. Төрийн аудитын байгууллагаас тогтоосон эл хязгаарт УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааж, зөвшөөрсөн сурталчилгаатай холбоотой бүх зардал багтах ёстой. Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахад зарцуулах мөнгө нь зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Өөрөөр хэлбэл, нам, эвслийн хувьд 960, тойрогт нэр дэвшигч 134.2-225 сая төгрөгийг цахим орчин ашиглан сурталчилгаа явуулахад зарцуулах боломжтой гэсэн үг.
2024-03-14