Т.Хулан байгалийн сайхан, хөгжмийн эгшгээс бүтээсэн зургуудаа дэлгэлээ
Зураач үзэсгэлэнгээ "Эгшигт хүрдэн" хэмээсний учрыг тайлбарлахдаа “Хүмүүний хорвоод хөгжмийн ая, эгшигт дурласан, татагдан уярсан хүн бүрийн амьдралд өөр, өөрийн хөг эгшиг буй, хүмүүн тэрхүү хөг эгшигт уялдан, сүлэлдэж байдгаас хорвоог харах өнцөг нь ондоо, ондоо байдаг болов уу. Иймд аялгуу, эгшигт уярсан хөг, эгшгийн хүрд, хүрдэн эргэсээр өөрт буусан сайхан мэдрэмжид хоногшсон уран бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Тийм ээ, хүн бүрийн сэтгэлд, амьдралд эгшиг оршсон хүрд, хүрдэн эргэсээр л ...
2025-10-03
Угалзтай өрөөгөөр зочлоорой
Хээ угалз нь Монголын үндэсний уламжлалт хэв маягийг илэрхийлдэг урлагийн нэг төрөл. Тэгвэл энэ чиглэлээр бүтээл туурвидаг зураач Р.Баярсайхан “Угалзтай өрөө” үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд дэлгээд байна.
2025-09-08
Удам дамжсан уран бүтээлчдийн ертөнцөөр аялаарай
Монголын дүрслэх урлагийн түүхэнд ул мөрөө тодоор тамгалсан, Төрийн соёрхолт, Ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” гэр бүлийн үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн галерейн танхимд олны хүртээл болгож байна. Энэ сарын 10-ныг дуустал толилуулах эл үзэсгэлэнд түүний гэргий, зээгт наамалч Я.Люня болон үр хүүхдүүд, дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн үе үеийн төгсөгчдийн бүтээлүүдийг дэлгэснээрээ онцлогтой.
2025-09-03
“Хаалга ба сонголт”-оос дотоод ертөнцөө тольдоорой
Пост модерн чиглэлээр уран бүтээлээ туурвигч М.Тодбилэг анхны бие даасан “Хаалга ба сонголт” үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд энэ баасан гарагт толилуулах нь. Энэ сарын 27-ныг хүртэл олны хүртээл болгох эл үзэсгэлэн нь бидэнд дотоод ертөнцийн “хаалганууд”-ынхаа өмнө түр ч атугай саатан чимээлэх боломж олгож, сонголт бол хувь тавилангийн нэгээхэн хэсэг болохыг мэдрэн, эргэцүүлэх орон зай олгох аж
2025-08-06
“Франц зурагчны нүдээр 1912-1913 оны монголчууд”-ыг тольдоорой
“Франц зурагчны нүдээр 1912-1913 оны монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэнг “Улаан гэр” галерейд толилуулж байна. Эл үзэсгэлэнд дэлгэсэн гэрэл зургууд нь өнгөрсөн зууны эхэн буюу хувьсгалын өмнөх үеийн монголчуудын амьдралыг харуулах ховор баримт гэдгээрээ онцлогтой аж. Мөн тухайн үеийн улс төрийн донсолгоог харуу лахаас гадна газар нутгийн олон өнгө төрх, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, шашин шүтлэг, хувцаслах соёл, уламжлалын талаарх гэрэл зургуудыг дэлгэсэн байна. Тухайлбал, “Монгол айл”, “Нийслэл хүрээний өндөр тушаалтан”, “Шоронгийн хоригдлууд”, “Халх эхнэр” зэрэг тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг эл үзэсгэлэнгээс тольдож болох нь.
2025-08-04
Жураан сэтгэл, зүрхээ нээв
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд МУЭ-ийн шагналт зураач Н.Лхагвасүрэн “Журааны ертөнц” үзэсгэлэнгээ нээгээд буй юм. Жураан гэдэг нь түүний багын, эцэг, эх нь өхөөрдөж, зураасан нүдтэй гэсэн санаагаар өгсөн нэр аж.
2025-07-13
Дэлхийн дүрслэх урлагийн өдөр тохиож байна
Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр. Дэлхийн урлагийн холбооноос 2012 онд эл өдрийг тэмдэглэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, Мексикийн Гуадалахара хотод болсон холбооны чуулга уулзалтын үеэр Туркийн дүрслэх урлагийн үндэсний хорооны ерөнхийлөгч Бэдри Бэйкэм алдарт зураач Лео-нардо да Винчигийн мэндэлсэн энэ өдрийг ийнхүү олон улсын баяр болгон тэмдэглэх санаачилга гаргасан байна.
2025-04-15
“Soulscape” хамтарсан үзэсгэлэн дэлгэжээ
Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ болон Э.Цагаанцоож нар “Soulscape” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Эл үзэсгэлэн нь хүний дотоод ертөнц, хүртэхүйн мэдрэмжүүдийг уран бүтээл болгон илэрхийлж буйгаараа онцлогтой. Мөн байгаль болон хүний нийгмийн заагт орших огтлолцлыг харуулахаар зорьжээ.
2025-03-24
Дотоод сэтгэлийн илэрхийлэл болсон “Үүлэн дээрх мөр”
Зураач Х.Ууганбаярын “Үүлэн дээрх мөр” үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээгээд байна. Ирэх сарын 3-ныг хүртэл толилуулах үзэсгэлэнгийнхээ талаар тэрбээр “Хэлбэрийн хувьд нэлээд өөр өөр өнцгөөс бүрдсэн.
2025-02-24
“Цэгээс цэгийн хооронд” үзэсгэлэнг нээлээ
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Дүрслэх урлагийн академийн багш, зураач З.Түмэнжаргал, Б.Баярцэнгэл болон ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын гоцлол хөгжимчин З.Одонтунгалаг нар “Цэгээс цэгийн хооронд” хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ.
2025-01-24