Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, хөдөлгөөн

АН-аас татварын өршөөл үзүүлэх хууль санаачилна

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий газрын болон Тамхины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл сонс­сон байна. Энэ талаар бүл­гийн дарга О.Цогт­гэрэл, дэд дарга Б.Жар­га­лан, гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ.
2025-11-25

Н.Учралыг Ж.Энхбаяр, түүнийг М.Бадамсүрэн орлоно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр цахимаар ху­ралдаж, Тэргүүн шадар бөгөөд Эдийн зас­гийн хөгж­лийн сайдаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг томилуулах шийд­вэр гаргажээ. Уг албан тушаалыг хашиж бай­сан Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдсон уч­раас ийн­хүү өөр хүн томилох гэж буй юм. Харин Ж.Энхбаярын оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томи­лох нь. Зас­гийн газрын гишүүнийг чөлөөлөх, то­милох нь Ерөнхий сайдын бүрэн эрх байдаг. Эд­гээр улс төр­чийг туршлага, чадвартай хэмээн Зас­гийн газрын тэргүүн үнэлсэн гэнэ.
2025-11-25

МАН бүлэг: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.11.24/-ийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсож, УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэлж хэлэлцлээ.
2025-11-24

АН-ынхан Үндсэн дүрмээ баталсан байна

АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хуралдаан өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд болж, Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн үндсэн дүрмийнхээ өөрчлөлтийг баталсан юм. Ийм нэг л асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байжээ. Тус намынхан өмнө нь Их хурлаараа дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэн батлаад, Дээд шүүхэд хүргүүлсэн ч 12 заалтыг хуульд нийцүүлэх хэрэгтэй хэмээн буцаасан аж. Тиймээс эл “засвар”-ыг дүрэмдээ хийж, дахин Дээд шүүхэд хүргүүлэхээр болсон байна.
2025-11-24

Н.Учрал: Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангана

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнээ шинэчлэн баталсан. Улмаар уржигдар Бага хурлын анхдугаар хуралдаан болж, Удирдах зөвлөлийн 39 гишүүнээ шинээр сонгосон юм. Их хурлын үр дүнгийн талаар МАН-ын шинэ дарга Н.Учрал, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар өчигдөр мэдээлэл хийв.
2025-11-20

МАН-ын ЕНБ-ийн даргаар Я.Содбаатарыг улираан ажиллуулахаар болжээ

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан  өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалтыг явуулж, олонхын саналаар сонгож баталлаа.
2025-11-19

МАН-ын Их хурал маргааш эхэлнэ

МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус намын 2255 төлөөлөл оролцох юм. Уг хурлаар МАНынхан шинэ даргаа сонгоно. Бага хурлын үеэр намын даргын сонгуульд өрсөлдсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар хоёулаа нэрээ татсан учраас шинэ хүмүүс гарч ирэхээр байгаа билээ. Одоогоор Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нарын нэр дуулдаж буй. Танхимаас ч хүмүүс нэрээ дэвшүүлэх тухай бид өмнө нь мэдээлсэн.
2025-11-14

Т.Доржханд: Шүүмжлүүлээд ч болтугай ажлаа хийж дуусгадаг улс төрийн хүчин хэрэгтэй байна

Шадар сайд Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Сүүлийн бүтэн сар хэвлэлд ярилцлага өгөөгүй. Яагаад гэвэл улс төр болон засгийн газар тогтвортой байх ёстой гэх зарчимыг баримталсан. Б.Пүрэвдорж дарга хэд хоног чуулган удирдаад, ядраад, ам нь халтираад, ХҮН-ыг Засгийн газраас гарах гэж байгаа гэж ярьчих шиг боллоо.
2025-11-13

Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ

Миний бие найман жилийн хугацаанд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн хамгийн ээдрээтэй, сорилт ихтэй үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч арга зүй, нарийн судалгаа, тооцоонд тулгуурлан боловсруулж, хоёргүй сэтгэлээр хэрэгжүүлж бодит шийдэл гаргаж ирсэн.
2025-11-12

МАН: Төсвийн байнгын хороонд зургаан асуудлаар чиглэл өгөв

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой байгуулсан ажлын хэсгийнхээ мэдээллийг сонсжээ. Улмаар тэд Төсвийн байнгын хороонд зургаан асуудлаар чиглэл өгөхөөр болсон аж. Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэхийн тулд 1.1 их наяд төгрөгийг төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас хасахаар болсон.
2025-11-11

АН: Хөгжлийн төлөвлөгөө “мөрөөдлийн жагсаалт” байж болохгүй

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нарын мэдээллийг сонсжээ. Таван жилийн төлөвлөгөөг “мөрөөдлийн жагсаалт” төдий хийж болохгүй хэмээн энэ үеэр АН-ын гишүүд сануулсан байна.
2025-11-11

А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар 2026 оны улсын төсвийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, УЛААН, НОГООН лааз өргөвөл бусад гишүүд нь дагаад тэр өнгийн кнопоо дарж, тэднийг удирдаж төсвийн хулгай хийж байна гэх зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
2025-11-10

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болно

УИХ дахь МАН бүлгийн өнөөдөр /2025.11.10/-ийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. 
2025-11-10

Н.Сайнзориг: Засгийн газрыг авч үлдэх кнопны наймаа 1.1 их наяд төгрөгийн өртөгтэй явжээ

Н.Сайнзориг: Засгийн газрыг авч үлдэх кнопны наймаа 1.1 их наяд төгрөгийн өртөгтэй явжээ
2025-11-06

АН-ын бүлэг "ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх нь зөв" гэж мэдэгдэв

АН-ын бүлэг "ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх нь зөв" гэж мэдэгдэв
2025-11-04

Багш, эмч, тэтгэвэртэй холбоотой зардлыг нэмэхийн тулд 1,1 их наяд төгрөгийн урсгал зардлыг бууруулна гэв

Багш, эмч, тэтгэвэртэй холбоотой зардлыг нэмэхийн тулд 1,1 их наяд төгрөгийн урсгал зардлыг бууруулна гэв
2025-11-03

МАН-ын бүлэг: Багш нарын үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэхийг дэмжив

Багш нарын цалинг энэ оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд багш нарын үндсэн цалинг 2.8 сая, эмч, ажилтны цалинг нэгдүгээр сарын 1-ээс 15 хувиар, ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр эх үүсвэрийн тооцоо судалгааг хийж, ирэх оны төсөв орууллаа гэдгийг УИХ дахь МАН бүлгийн дарга Ж.Батжаргал хэллээ. Тэрбээр " Багш нарын цалин нэмэхэд 1.1 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй.  Төсөв батлагдсантай холбогдуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гарах юм. Улсын хэмжээнд хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлаа нэг мөр судалж, шийдэх хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө
2025-11-03

АН-ынхан Засгийн газрын гишүүдтэй бодлогын мэтгэлцээн өрнүүлнэ

УИХ-ын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сар бүрийн сүүлийн баасан гаргийн 14.00 цагт нэгдсэн чуулганаар  парламентын асуулгын цаг хуваарилдаг болсон билээ. Өмнөнь Ерөнхий сайд эл цагаар УИХ-ын гишүүдэд хүссэн мэдээллээ өгдөг байсан. Үүнийг АН-ын гишүүдийн санаачилгаар өөрчилж, УИХ-ын асуулгын цаг болгож, Засгийн газраас тодорхой сэдвээ рмэдээлэл авах, мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн юм. Төр хариуцлагатай, ил тод байх ын эхлэл нь Засгийн газар, түүний гишүүд, сөрөг хүчний асуултад хариулах явдал гэж АН-ынхан үзэж буй.
2025-10-30