Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгодог урлаг

Өсвөрийн хөгжимчдийн тоглолтыг хоёр дахь жилдээ зохион байгуулав

Монгол болон БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Хятад дахь Монгол Улсын ЭСЯ “Өсвөрийн хөгжимчдийн сонгодог хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолт”-ыг Бээжин хотноо зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй эл тоглолтод Монгол Улсын Консерватори болон Бээжин хотын төв Консерваторийн сурагчид оролцжээ. Түүнчлэн тэд Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна дэлхийн сонгодог хөгжмийн суут зохиолчдын уран бүтээлийг хамтран эгшиглүүлсэн гэнэ.
2024-07-01

Жүжигчин Г.Отгонцэцэг “Ялагчийн цуваа” олон улсын наадамд оролцох нь

Тайзны урлагийн хамгийн хүнд төрөлд багтах ганц хүний буюу моно жүжгийн “Үндэсний ялагч 2024” улсын уралдаан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа боллоо.
2024-06-25

Жуулчдад зориулсан тоглолттой

“Хүн” театрынхан жуулчдад зориулсан “Hun totem” үндэсний урлагийн тоглолтоо өчигдрөөс эхлүүллээ. Уг тоглолт энэ зуны 90 хоногийн турш өдөр бүр 17.00 цагт дээрх театрын байранд болох юм. Монголын үндэсний дуу, бүжиг, уран нугаралт, хөөмий гэх зэрэг ардын урлагийн төрлийг багтаасан уг тоглолт нэг цаг үргэлжилнэ. Мөн ардын урлагийг циркийн үзүүлбэрүүдтэй хослуулснаараа онцлогтой юм байна. Манай улсад аялсан жуулчид төдийгүй дотоодын иргэдэд ч үндэсний урлагийнхаа гайхамшгийг мэдрүүлэх, таниулах зорилготой уг тоглолтын тасалбарын үнэ50 мянган төгрөг аж.
2024-06-05

Модон хүүхэлдэйн түүхээр аялцгаая

“Пинокио” хүүхэлдэйн жүжгийн нээлт маргааш болох нь. Бяцхан модон хүүхэлдэй “Пиноккио”-г Италийн нэрт зохиолч К.Колоди дэлхий дахинд алдаршуулснаас хойш өдгөө хоёр зууны нүүрийг үзэх гэж буй билээ. Худал хэлэх бүрд хамар нь урт болдог, сахилгагүй модон хүүхэлдэйн түүхийг олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй хослуулан, шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Хүүхэлдэйн театрт тоглох энэхүү жүжгийн тасалбар нь 20 000 төгрөгийн үнэтэй бөгөөд зургаагаас дээш насныхан үзэх боломжтой юм байна.
2024-05-14

Караважжогийн "Магдалэний наминчлал" уран зураг Монголд

Чингис хаан Үндэсний музейн 9-р давхрын түр үзэсгэлэнгийн танхимд 2024 оны тавдугаар сарын 4 буюу өнөөдрөөс эхлэн Итали улсын сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер Караваджжо-ийн “Магдалэний наминчлал” уран зургийг эх хувиар нь Монгол Улсад, анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж, Итали улсын сэргээн засварлалтын ололт амжилтыг тус бүтээлээр дамжуулан толилуулах гэж байна.
2024-05-04

Музейн 100 жилийн түүхэнд анх удаа дэлхийн сонгодог зураачийн бүтээл дэлгэгдлээ

БНИУ-ын сэргэн мандалтын төлөөлөгч, гэрэл сүүдрийн мастер алдарт зураач Караважжогийн “МАГДАЛЭНИЙ НАМИНЧЛАЛ”
2024-05-03

Олон улсын уралдааны шилдгүүдийг тодрууллаа

Манай улсад анх удаа зохион байгуулсан “World ballet and dance grand prix Mongolia-2024” олон улсын бүжгийн уралдаан өчигдөр өндөрлөлөө. Энэхүү уралдаан нь балетын төдийгүй бүжгийн урлагтай амьдралаа холбосон оюутан, залууст өөрсдийн чансааг тодорхойлоход тусалж, дэлхийн тавцанд өрсөлдөх боломжоор хангаснаараа онцлог байв. 
2024-05-01

Пянз сонирхогчид чуулав

Пянз цуглуулагч, сонирхогчдын хаврын цугларалт хэмээн нэрлээд буй “Vinyl & Music” өдөрлөг энэ сарын 26-28-нд боллоо. Уг өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг пянзны дэлгүүрүүд энэхүү өдөрлөгт зориулан хөнгөлөлт, урамшуулал зарлажээ. Олны танил уран бүтээлчид ч уг арга хэмжээг зорин очиж, сонирхон ирсэн хүмүүстэй хөгжмийн талаар яриа өрнүүлсэн гэнэ
2024-04-29

Инээдэм ба романтик догдлолын огтлолцол “Дурлалын ундаа”

Хэзээ ч бүтэшгүй мэт хайрынхаа төлөө үргэлж тэмцэх биш, заримдаа зөнд нь орхиж, үл тоомсорлох нь хамгийн зөв арга байж магадгүй юм. Гэхдээ энэ бүхний эцэст ил ч бай, далд ч хайртайгаа мэдрүүлж, түүнийгээ бодож, шаналсан үед л романс үүсдэг аж. Харин “Дурлалын ундаа” хошин дуурьд нэг ч гуниг, эмгэнэлт төгсгөлгүй үлгэрийн ч гэмээр хайрын түүхийг үзчих нь тэр.
2024-04-29

Монголын бүжгийн урлагт түүхийн шинэ хуудас нээлээ

Манай улсад анх удаа зохион байгуулж буй “World ballet grand prix-2024” уралдааны нээлт уржигдар үдэш Соёлын төв өргөөнд боллоо. Үүдээр нь багтахгүй олон хүн цугласан хэдий ч үзэгчид нэг эгнээнд жагсаж, соёлтой гэгч нь дарааллаа хүлээж, тасалбараа шалгуулсаар тоглолтын танхим руу оров. Нээлт төлөвлөгөөт цагаасаа 30 гаруй минутаар хоцорч эхэллээ. Гэсэн ч бухимдах нэгэн байсангүй. Бүгд л нээлтийн цаг өнгөрснийг ч анхаарах завдалгүй хавь ойрын сонин хачныг сайтар гэгч нь ажиглацгааж харагдсан юм.
2024-04-24

Хүүхэд, залуучуудын театр маргааш үүд хаалгаа нээнэ

Хүүхэд, залуучуудын театр маргааш буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд албан ёсоор үүд хаалгаа нээнэ.
2024-04-24

МУИС-ийнхан хөгжөөн дэмжигч бүжгийн төрөлд тэргүүн байр эзэллээ

Тэдэнтэй ана мана өрсөлдсөн МУБИС-ийнхан (66.8 оноо) мөнгө, АШУҮИС-ийнхан (63.3) хүрэл медаль хүртэв. Түрүүлсэн багийнхан Тайландын Бангкок хотод энэ сарын 6-8-нд болсон Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнд найман улсын 300 гаруй тамирчинтай өрсөлдөж, 18-аас дээш насныхны ангилалд аваргаар шалгарч байсан билээ. Оюутны их наадмыг тэргүүлсэн баг, тамирчин БНСУ-ын Тэгү хотод болох “Оюутан сурагч” олон улсын наадамд эх орноо төлөөлж өрсөлдөх юм.
2024-04-18

“Grand prix Mongolia-2024”-т зургаан орны уран бүтээлчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ

“Grand рrix Mongolia 2024” уралдааныг эх орондоо явуулахыг балетын нэрт жүжигчин, АНУ-д амьдардаг Э.Бат-Эрдэнэ санаачлан, үндэслэгчийн зөвшөөрлийг авснаар “G-River ballet” студи, СУИС, Консерватортой хамтран ажиллаж байна. Соёлын яам, нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжиж буй гэнэ. Амжилт үзүүлсэн балетчид, бүжигчдэд мөнгөн шагнал олгохоос гадна олон улсын нэр хүндтэй балетын сургуулиудад тэтгэлгээр суралцах эрх олгох юм.
2024-04-18

ТЕАТР: "Шинэхэн" Анна Каренинагийн дотоод сэтгэлийг мэдрээрэй

Яг үнэндээ Анна шиг шударга бүсгүй энэ ертөнцөд үгүй...
2024-04-18

Урлагтай “болзуулах” тоглолтуудтай танилцаарай

Урлагийн тоглолт нь хүнийг тайвшруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач тустай хэмээдэг. Дуртай дуучныхаа уран бүтээлийг сонсож, цагийг зугаатай өнгөрөөх нь нэгэн төрлийн амралт болдог билээ. Ойрын хугацаанд болох тоглолтын мэдээллийг тоймлон хүргэе.
2024-04-17

20 дахь удаагийн “Венийн вальс”-ын товыг гаргажээ

20 дахь удаагийн “Венийн вальс” цэнгүүнийг энэ сарын 27-нд “Шангри-Ла” зочид буудлын их танхимд зохион байгуулахаар товложээ. Энэхүү арга хэмжээг Монгол, Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд эв найрамдлын бэлгэдэл болгон зохион байгуулах гэж буй аж. Бүжгийн уг цэнгүүнийг манай улсад 2000 оноос хойш зохион байгуулж байгаа. Монголын урлагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болон өргөжсөн уг цэнгүүнд оролцогчид хар зангиагаар жигдрэх гэнэ.
2024-04-01

Бидний дотор “том ах” бий

“Улаанбаатар” зочид буудлын их танхимд зассан тайз уламжлалт театрын хэв маягаас тэс ондоо.
2024-03-25

“Вердийн дуучин” эх орондоо Макбетыг нь “амилуулав”

ДБЭТ суут Ж.Вердийн “Макбет” дуурийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард тайзнаа тавьсан билээ. Тухайн үед уран бүтээлчдийн дундаас “Яагаад заавал “Макбет”- ыг тавих ёстой вэ. Сэдэв хүнд, олон улсад төдийлөн тоглодоггүй бүтээл шүү дээ. Тэгээд ч манай баритонууд нас залуу, таарч тохирох уу” гэх зэрэг асуулт гарч байсан билээ. Гэсэн ч тухайн үеийн удирдлага нь ивээн тэтгэгчдийн хүсэлтийг харгалзан уг дуурийг бүтээхээр зүтгүүлсэн түүхтэй. Найруулагчаар театрын ерөнхий найруулагчаар томилогдоод удаагүй байсан С.Баттулга ажилласан. Тэдний шинэ бүтээлийг үзэгчид таалан хүлээж авснаас хойш эдүгээ тав дахь удаагаа тоглолоо. Энэ удаа гол дүр Макбет жанжинд Ардын жүжигчин Э.Амартүвшин тоглосноороо онцлог байв. Тэрбээр амралтаараа эх орондоо ирсэн бөгөөд театрынхан өмнө нь хүсэлт тавьсны дагуу хамт олонтойгоо хамтран тоглолоо
2024-03-11