Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тоймчийн үг

Тодотгол ярьж, “тоглолт” хийх ээлжит бус чуулган 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаад, ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд товлов. Үүгээр 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. Мэдээж он цагийн дарааллаар асуудлаа ярих ёстой. Эхлээд энэ оны төсвөө, дараа нь ирэх жилийнхийг шүүнэ. УИХ-ын дарга С.Бямбацогтын мэдээлснээр тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг л ээлжит бусаар хийж амжих нь.
2026-09-03

Сонгуульд зориулсан төсөв

Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг өргөн барихдаа орлого, зарлагыг тус бүр даруй 10 орчим их наядаар тэлж оруулж иржээ. Ийнхүү хэт “зоригтой” хандсан нь төрийн өмчит компаниудын болон Оюутолгойн ордоос ирэх онд ногдол ашиг хүртэж эхлэхтэй холбоотой аж. Жилийн дотор төсвийг ингэж огцом данхайлгаж буйгаа далдлахын тулд Ерөнхий сайд Н.Учрал гоё үгс урсгаж, иргэдийн олонход таалагдах зарим шийдвэрээ урдаа барив.
2026-09-02

Ерөнхийлөгчийн албан тушаалыг “шантаажчид” онилов уу

Монголчууд жилийн дараа долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Парламентад суудалтай МАН, АН, Х ̄Н, ИЗНН болон  үндэсний эвслээс уг сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс түүхэнд анх удаа Төрийн тэргүүний төлөө хамгийн олон хүн өрсөлдөх юм. Албан бус сунгаа намуудад хэдийн эхэлж, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, С.Ганбаатар нар дотоод сунгаандаа өрсөлдөхөө мэдэгдээд байна.
2026-08-27

Хүчгүй Засгийн газар

УИХ-ын намрын чуулган гурван долоо хоногийн дараа эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд Н.Учралын Засгийн газрыг огцруулах, эсэх улс төр өрнөх төлөвтэй. Сөрөг хүчнийхэн хаврын чуулганы төгсгөлд цухуйлгаад орхисон эл санаачилгаа эрчимжүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
2026-08-25

Цонхны цаанаас чихэр долоолгосон 100 хоног 

Аливаа Засгийн газрын ажлын гараа, ирээдүйд хэрхэн ажиллах төлөвийг эхний 100 хоногоор нь хэмждэг бичигдээгүй хууль улс төрд бий. Тиймээс үе үеийн Ерөнхий сайд энэ хугацаанд “дурсагдах” ажилтай байх гэж хичээдэг нь нууц биш. Монгол Улсын 35 дахь Ерөн­хий сайд Н.Учрал ч 100 хоногтоо хийсэн ажилтай, олонход таалагдсан шийдвэр гаргахыг эр­мэлзжээ.
2026-07-08

Хууль “машиндсан” өдрүүд

Өнгөрсөн намрын улс төрийн гацааг 2026 оны хаврын чуулганы сүүлчийн өдрүүдэд нөхөх гэж гишүүд өглөө, үдэшгүй хууль “машиндаж” буй нь парламентын бүтээмж дээшилсэн гэхээсээ төлөвлөлтийн доголдол, хямралыг л илчилж байна. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд Д.Амарбаясгалан гэдэг спикертэй нээлтээ хийгээд, арванхоёрдугаар сард нь хаахдаа Н.Учрал хэмээх “ангийн дарга”-тай бол­жээ.
2026-07-03

Сэтгэл зүй дагаж “савладаг” ирц

УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлана. Нийт 35 удаа хуралдсаны дараа гишүүд “тарж одох” нь. Харин одоогоор нэгдсэн хуралдааны дундаж ирц 82 хувь байна. Арваад хоногийн өмнө УИХ-ын дарга С.Бямбацогт ирц сайжирч буйг хэлж, 100 хувь оролцсон гишүүдийг онцлон магтсан юм.
2026-07-02

Намууд дахь “их цэвэрлэгээ” 

Улсын дээд шүүх хэдхэн хоногийн өмнө найман намыг бүртгэлээс хасав. Ингээд манай улс албан ёсоор 30 намтай үлдэж байна. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж үндсэн дүрэм, хөтөлбөрөө өөрчлөх үүргээ үл тоосон учраас тэд ийнхүү хасагдаж буй юм. Нөгөө талаар үүнийг цаасан дээр л оршдог, эсвэл ганцхан хүнтэй, сонгууль болохоор амь ордог, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй намуудыг цэгцлэх “их цэвэрлэгээ”-ний эхлэл гэж хэлж болно.
2026-07-01

“Ухаалаг засаг”-ийг унагаж мэдэх ажлууд

50 тэрбум төгрөг. Статистикийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан голч үнэлгээгээр тооцвол энэ мөнгөөр 62 мянга гаруй хүнийг нэг сар цалинжуулж ажиллуулах хэмжээний төсөв. Монгол Улсын хүн амд хуваавал нэг иргэнд 43 мянган төгрөг ногдох хэмжээний хөрөнгө оруулалт. Илүү бодитой зүйлээр жишээлбэл 700-800 айлыг дундаж хэмжээтэй орон сууцад оруулахад хангалттай хүрэлцэхүйц мөнгө.
2026-06-22

АН, МАН-ынхан хөшигний ард “хөтлөлцөв” үү

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах Х.Тэмүүжин тэргүүтэй 17 гишүүний өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өргөн барьсан хуулийн төслийн “хувь заяа” өөрчлөгдөж эхэлжээ. Парламентын спикер нь аль нэг намын дарга байх ёсгүй. Хэрэв УИХ-ын даргаар сонгогдвол намын гишүүнчлэлээсээ түдгэлзэх хэрэгтэй. Ингэж парламент олон ургалч үзэл, эрүүл мэтгэлцээний зарчмыг хангана хэмээн тэд үзсэн юм. Нэлээд бэрхшээл туулж, улс орныг “донсолгож” байж, уг төслийг хэлэлцэхийг олонх дэмжиж байлаа.
2026-06-18

Амьдралаас тасарсан албатууд 

УИХ-ын хаврын чуулган завсарлах хугацаа дөхөөд байна. Үндсэн хуульд зааснаар нэг чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах учиртай. Тиймээс завсарлах дөхөөд ачаалал нэмэгдэж, УИХ-ын дарга өдөрт 12-14 цаг ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр ажлынхаа нэг өдрийг танилцуулсан рийл буюу богино бичлэг цацсан юм. Ингэхдээ “Ойрд түгжрэл алга, Их тэнгэрээс Төрийн ордон руу 20 минут л явдаг болж. Түгжрэлтэй үед бол урсгал дагасаар 40-50 минут явдаг” хэмээн яриад олон нийтийн эгдүүцлийг хүргэв.
2026-06-15

СЕХ-ны бүрэлдэхүүний зургийг хэн гаргаж байна вэ

УИХ-аас томилдог Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ), Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагын дарга, зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад удаж буй. Эрх баригч намынхан дотроо талцаж, Засгийн газар, парламентын спикерээ хэдэнтээ сольж, албан тушаалаа булаацалдаад ийш анхаарах сөхөөгүй явсан, эсвэл улс төрийн зорилгоор ч солихгүй удсан байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч парламент доторх халаа сэлгээ нь түр зогссон тул бүрэн эрх нь дууссан, хагас дутуу бүрэлдэхүүнтэй дээрх байгууллагуудад түрүүчээс нь санаа тавьж эхлээд байна.
2026-06-12

“Шүд сугалах” уу, танхимаараа огцрох уу

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал томилогдсоноосоо хойш яг 70 өдрийн дараа огцруулах “сануулга” хү­ лээж авав. Бүрэлдэхүүнээ баталгаажуулснаас нь хойш тооцвол 65 дахь өдөр нь УИХ дахь сөрөг хүчнийхэн түүний Засгийн газрыг огцруулах акц өрнүүлж, намын дарга О.Цогтгэрэлийнхээ бланкан дээр гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдээд байна. Цэргийн ангидаа байлдагч амиа алдсан ноцтой хэрэг ээлжит удаа гарсны дараа АН-ынхан Батлан хамгаалахын сайдад улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардсан юм.
2026-06-10

Б.Найдалаад найдах хэрэггүй

Шинэ Засгийн газар хаврын сүүл сараас эхлэн өвөлдөө бэлтгэнэ, эрчим хүчний салбарт онцгой анхаарна гэдгээ зарласан. Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал томилогдсоныхоо дараахан Эрчим хүчний сайд Б.Найдалаагаа дагуулан “ДЦС-IV” ТӨХК-д ажилласан юм. Өнгөрсөн өвөл нийслэлчүүд идэр есийн хүйтнээр цахилгаан, дулаанаа ээлжлэн хязгаарлуулж, үүнээс үүдэн багагүй хохирол амссан. Ийм явдал давтагдуулахгүйн төлөө ажиллахыг Ерөнхий сайд салбарын сайддаа үүрэгдээд буй юм.
2026-06-08

Улс төр дэх ургийн мод

Монгол Улсын Ерөнхийлөгчийн экс хүргэн, улс төрд хөтөлж, бойжуулсан “өргөмөл” хүү Б.Пүрэвдагва нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болоод байна. Мөн У.Хүрэлсүхийн төрсөн дүү, үеэл, “олдмол” хүү гээд ураг садны хэлхээ нь Монголын төрд хэдийн “аалзны тор” татжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүс төрийн өндөр албан тушаалд очих, томилогдох нь үзэгдэл болов.
2026-05-29

УИХ-ын үйл ажиллагаанд “засвар” хийх төслүүд

Нэг хэсэг шуугиан тарьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан төслийг хэлэлцэхийг парламент дэмжсэн. Гэвч түүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч буй ч энэ сэдвийг улс төрчид мартсан мэт л байна. Тэгвэл УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр ч төслийг үүнээс өмнө гишүүн Х.Тэмүүжин болон Х.Баасанжаргал нар өргөн барьсан байжээ. Эдгээрийг энэ долоо хоногоос л хэлэлцэж эхэлж буй юм.
2026-05-26

МАН хариуцлагаа үүрч, АН сөрөг хүчнээ хийе

Байгуулагдаад зургаан долоо хонож буй Н.Учралын Засгийн газрыг огцруулах оролдлого өрнөж эхлэв. Үүний шалтгаан нь хотод байгуулсан “вант улс”-ыг Ерөнхий сайд задалж, өөрийгөө “хаан” хэмээн эндүүрсэн Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн явдал.
2026-05-21

Намын гишүүд нь биш, хотын иргэд даргаа сонгох ёстой

Монгол Улс нэгдмэл нэг төр, нэг УИХ, нэг Ерөнхий сайдтай орон. Гэтэл ах, дүүгээрээ улс төрд хаан суух гэсэн хүсэлтэй зарим хүн хууль, дүрмийн эсрэг авирладаг боллоо. Тэд Засгийн газар, Улаанбаатар хот гэх мэтээр тус тусын эрх мэдэлтэй “холбооны улс” байгуулж, хүссэнээрээ авирлаж болно хэмээн эндүүрчээ. Тиймээс ч томилогдсон албан тушаалаа хувийн өмч мэт ойлгодог аж. Нийслэлийн иргэдийнхээ төлөө биш, эсрэг ажиллаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хулгай луйвраас хотыг чөлөөлөхийн оронд өөрөө “загалмайлсан эцэг” нь болж хувирсан Х.Нямбаатар бол “гажиг тогтолцоо”-ны ээлжит жишээ.   
2026-05-19