Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Видео

ХӨСҮТ: Улаанбурхны халдвар авсан нэг хүүхэд нас баржээ

Улаанбурхан өвчний дэгдэлт Улаанбаатар хот болон аймаг, сумдад нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 4274-т  хүрчээ. Үүнээс эмнэлэгт 551 хүн, гэрээр 938 хүн эмчлүүлж байгаа бол нийт 2793 хүн эдгэрчээ. Түүнчлэн өчигдөр буюу /2025.05.29/-ны өдөр улаанбурхны халдвар авсан дахин нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр уг халдвар өвчнөөс үүдэлтэй нас баралтын тохиолдол хоёр болжээ. Харамсалтайгаар эндсэн хүүхдийн хувьд дархлаажуулалтад хамрагдах нас нь болоогүй байсан гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ. Иймд бага насны хүүхдүүд вакциндаа бүрэн хамрагдахыг анхааруулж байна. 
2025-05-30

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
2025-05-21

С.Одонтуяа: Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа. 
2025-05-07

Ц.Туваан: Нүүрс нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой болж байна

Экспортыг нэмэгдүүлэх талаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээллээ. Тэрбээр, "Нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Үүний дотор Бичигт боомтоор экспортод гаргаж байгаа эрчим хүчний нүүрсний хэмжээ 2.9 дахин нэмэгдэж, 2.1 сая тонн нүүрс гаргалаа. БНХАУ-ын зах зээлд нийлүүлэгдэж байгаа эрчим хүчний нүүрсний хэрэглээ нэмэгдсэн нь 2025 оны үлдсэн хугацаанд гурван сая тонн нүүрс нэмж экспортолж, 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой болж байна" гэлээ.
2025-04-23

"Хөгжлийн Банкийг экспорт, импортын банк болгох хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
2025-04-23

Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Хөгжлийн гүүр” төсөл хэрэгжүүлнэ гэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр, "Засгийн газар 4-р сарын 14-нд хангайн бүсийн зөвлөгөөний үеэр Архангай аймагт хуралдаан зохион байгуулагдсан. Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг хамруулан зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, тус аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумдын Засаг дарга нар, мэргэжлийн холбоод, ААН-үүд, хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцлоо.
2025-04-16

Х.Нямбаатар: ТҮЦ эрхлэгчдийг ажилд оруулъя гэсэн ч ажиллахгүй гэдэг хариулт өгсөн

Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлж буй. Уг асуудлын талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
2025-04-14

Н.Учрал: Маргаашнаас 1072 хувьцааны үлдэгдэл ногдол ашгийг хуваарилах ажлыг хэрэгжүүлнэ

Нэгдүгээрт, ЭТТ ХК-ийн ашгаас иргэн, аж ахуй нэгжид 730 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгоод байна хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.   2024 оны ногдол ашгийн гурав дахь удаагийнхыг татварын дараах дүнгээр 93499 төгрөгийг олгохоор дөрөвдүгээр сарын 4-ний өдөр шийдвэрлэсэн.
2025-04-09

Хорт хавдрын дааврын эмийн эмчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна

Хорт хавдрын дааврын эмийн эмчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна.
2025-04-07

Х.Нямбаатар: Болдхэт гэдэг хүний эзэмшиж байгаа бүх газрыг цуцал

Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр, "С.Болдхэт гэдэг хүнийг маш олон удаа урьсан ч ирдэггүй юм байна. Хот байгуулалт болон энэ аж ахуйн нэгжтэй холбоотой бүх шийдвэрийг зогсоож, заримыг нь цуцал. Би энэ ерөнхий боловсролын сургуулийг чинь худалдаж авья гэдэг зүйл ярихаар ирэхгүй. Томроод байгаа бол би ч гэсэн томорч чадна. Бүх газрыг нь цуцлах мэдэгдлийг нь хүргүүлчих. Надтай ирж уулзвал уулзана биз. Уулзахгүй бол тэр биз" гэв.
2025-03-31

Тойм 2024.07.25 Дэлхийн хэмжээнд 6 минут тутамд 1 хүн усанд амь насаа алдаж байна

Тойм 2024.07.25 Дэлхийн хэмжээнд 6 минут тутамд 1 хүн усанд амь насаа алдаж байна
2024-07-25

Дөрвөн сорьцоос сэжигтэй тохиолдол илэрч, дахин шинжилгээ хийж байна

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Тэдний шинжилгээний сорьцыг долдугаар сарын 13-нд ХБНГУ-ын Дрезден хот дахь лабораторид хүргүүлсэн.
2024-07-17

Хүй долоон худаг дахь малчны гэрт

Наадмын сурвалжилга: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын малчин Б.Бат-Эрдэнэтэй наадмын талаар хөөрөлдлөө. Тэрбээр Хүй долоон худагт гүү барьж, наадамчин олондоо айргаар үйлчилж байна.
2024-07-15

Банкны салбарт урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт хэрэгтэй

"Монголын эдийн засгийн чуулган 2024"-ийн хоёр дахь өдөр "Банкны салбарын шинэчлэл" сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг хийлээ. Тус асуудлаар Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцав.
2024-07-09

ТОДРУУЛГА: Уур амьсгалын өөрчлөлтийн үед ойжуулах төсөл хэрэгжүүлэх нь ихэд ач холбогдолтой

Парагвайд 500 000 га газрыг ойжуулах төслийг хэрэгжүүлээд, карбон кредитээ ОУ-ын байгууллагаас аваад эхэлсэн төсөл болоод энэхүү төслийг Монголд хэрэгжүүлж болох талаар тодруулга бэлтгэлээ.
2024-07-09

“Монгол дахь эмэгтэй Элчин сайдууд” #4: АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин

“Монгол дахь эмэгтэй Элчин сайдууд” #4: АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин
2024-07-05

ТОЙМ: УИХ 17 инженер, 29 хуульч эрхзүйч, 40 бизнес, эдийн засаг, санхүүчтэй

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр 78 нэр дэвшигч, жагсаалтаар 48 хүн сонгогдсон. Эдгээр гишүүдийг насны ангилалаар нь авч үзвэл хамгийн залуу нь 27, хамгийн настай нь 73. Улмаар 27-36 настай гишүүд нийт гишүүдийг 4, 37-45 настай гишүүд 37.3 , 46-55 настай гишүүд 47.6, 56-73 настай гишүүд 11.1 хувийг эзэлж байна. Мэргэжлээр нь авч үзвэл, инженер 17, хуульч эрхзүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүч 40, хэл судлал, гадаад харилцааын чиглэлээр 8, багш 8, эмч 5, сэтгүүлч 5, улс төр судлаач 4, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч мэргэжилтнүүд сонгогджээ.
2024-07-05

У.Хүрэлсүх: Намчирхан талцахгүй байж, эвийг эрхэмлэхийг хүсэж байна

Ес дэх парламентын анхдугаар чуулган эхэллээ. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв
2024-07-02